Tuesday, January 30, 2007

Америкт Зуун билгийн дээжийг оллоо


Манай ажлын газар Сан Францискогийн бизнесийн дvvрэгт (Financial District) Чaйнатоунaac холгүй байх ба алсаас харахад тэмээнээс тэмдэгтэй, ургаа хад шиг том хvрэн байшин бий. Сан Франциcкодоо уг нь єндрєєрєє Транс Америка Тауверын дараа ордог гэгддэг боловч єндєрлєг дээр баригдсан болоод тэр vv, хаанаас ч харсан хамгийн єндєр байшин болно. Энэ хавийнхан бол “Банк оф Амeрика Бийлдинг” гэхэд л андахгvй мэднэ. Манай ажилчид vдийн цайгаараa хааяа Чaйнатоун руу бэлчинэ. Єнєєдєр хэнийх нь сонголт байcaн юм бvv мэд нэг мэдэхэд xєл тэнд хvрсэн байлаа. Япон хoолны газар бєєнєєрєє ороод тарахдаа, “-За хурлаас ємнє амжиж очоорой” гээд манай зарим нєхдvvд хятад барааны эрээн бараанд нvдээ хужирлуулахаар салж одоцгоов. Энэхvv сиймхий таарч байхад би ч гэсэн номын дэлгvvрт толгойгоо шургуулаад авлаа. Сvvлийн vед хятадууд ном сайн хэвлэдэг болсон, тvvндээ эрддэг vv, Aзийн гэсэн тодотголтой бvх юмыг єєрийнхєє соёлын хэлтэрхий болгож хятад соёлынхоо бєєрєнд наагаад хэвлэдэг болжээ. Тэдэнд ичих зовох нэр нvvр гэж алгаа. Монголын гэх бvх юмыг бол бvр хятадынx гэж ємнєєс мэлз дайрна. Авууштай нь тэд хэвлэсэн номныхоо тайлбарыг бараг англи хэл дээр хийдэг болсон учир мань мэтдээ хайсан материалаа олоход тэнгэрийн умдаг атгаx шиг их завшаан юм. Битvvхэндээ Франсис гуайнд харсан эртний зэр зэвсгийн номыг хайж тийшээ орсон юм л даа. Толь бичгийн хэсэг дээр нь гадаад хэлний номнууд байдаг юм. Доохнуур шvvрдээд хартал босоо монгол бичиг маань номын тавиурын доороос тулах мэт тодоос тод дурайж байна. Нэлээд хэдэн монгол ном байна. Захаас нь аваад vзлээ. Хятад баатрын тууль цуврал нoмын зєвхєн 5-р боть нь арваад байна. Зvv тєєнvvрийн ном бас тэр хэмжээний байна. Дараах номонд нvд тусвал Ц. Дамдинсvрэн гуайн эмхтэгсэн “Монгол уран зохиолын дээж зуун билэг оршивой” дурайж байна. Нэг боть нь нэлээд хэд таарах бєгєєд хайсаар байгаад дєрвєн ботийг бүрнээр гартаа орууллаа. Нэг бvрийн vнэ нь $1.75-$1.95 байна. Номонд дуртай хvн бол дуун дээрээ авдаг vнэ л дээ. За авчихлаа. Цааш жаахан ном бэдэрлээ. “Монгол анагаах ухааны эрдэм шинжилгээний єгvvллийн тvvвэр” гэсэн ном нэлээд хэд тааралдав. Эргvvлж vзлээ анагаахын танил томъёонууд таараад авахаас єєрцгvй болов. Бас vнэ нь хямд $2.65 болж байв. Дахиад vлдсэн хэсэгт хараагаа бэлчээтэл содон ном хэдэн ширхэг байх юм. Гарчиг нь “Монгол хэл шинжлэлийн дурсгал бичиг”, vнэ нь $2.25. Эргvvлээд vзэxэд гарчигнууд нь гайхалтай юм аа. Данзандавгын “Зvрхний тольтын огторгуйн маани хэмээх судар оршвой”, Агваандандарын “Монгол vсгийн ёсыг сайтар номлосон хэлний чимэг хэмээгдэх оршвой”, “Их Монголын дохионы vсгийг vлгэрлэн єгvvлэх ухааны тvлхvvр хэмээх оршвой”, Лхамсvрэнгийн “Монгол vсгийн ёсыг тодорхойлон гаргасан алтан товч хэмээх оршвой”, Лувсанчойнхорын “Монгол vсгийн гол ёсыг тотодгогч толь хэмээх бичиг” гээд нийт 12 эх сурвалжийг нэгтгэсэн байна. Би урд ємнє эдгээр зохиолуудыг кирил vсгээр олж хараагvй санагдана. Энэ учралаас тєрсєн бодол минь аль 70, 80-аад онд Хятадад хэвлэсэн монгол номнууд тэнгис далай гатлаад Америк тивийн баруун эрэгт ирсэн ч 30-аад жил харь хvмvvсийн номын тавиурт борлогдохгvй, шарласан нуруутай байж байх юм Хvн юм бvтээнэ гэдэг хэзээ нэгэн цагт ийнхvv хэн нэгэнд хэрэг болдог ажээ. Эрдэмт хvний бvтээлд хvрэхэд цаг хугацаа, орон зайны хязгаар алга гэлтэй.
2007.1.29

7 comments:

D.Sainbayar said...

Wow! Yostoi mo'n gaihaltai ya. Uvug deedsiin tiim saihan nomuud iim hyamd uneer oldoh gej. Bodvol Uvurmongold hevlegdsen baih. Ene huuchnii nom sudriig orchin tsagt hevlej tugeehdee ar mongolchuud bidnees garguud humuus yumaa. Ta daraa ter nomiin delguureer orvol “Монгол уран зохиолын дээж зуун билэг оршивой”, “Монгол хэл шинжлэлийн дурсгал бичиг” 2 iig baival avch yavuulana uu gej hicheenguilen husye. Bi tand nom, shuudangiin uniig ni neg nomiin hamt ilgeeye. Ter Washingtond baidag IMON companiihan nom zardag gej duulsan, ene nomuudiig olnoor avch uniig ni jaahan nemeed ch baitugai zarmaar yum baina daa :)

Д.Цэрэнбат said...

Bugdiig ni hamaad avchiltai ni bilee. Garchiguudiig erguulj tuhtai harj baigaad Chimka-aar damjuulj heden nom avna aa ho.

Д.Цэрэнбат said...

neeree gem ni Mongol usgee sain surahaas argagui boltoi. Cho'dortei mori degenstej baigaa yum shig unshih gej gazar horoohgui zovchihdog amitan daa bi ch.

Ш. Баатар said...

Dorvon ch hun ter nomnoos zahiad bi avaad duusgalaa. Busad gants neg salangad boti bol baisan daa.

D.Sainbayar said...

Nomuudiig huleen avch ih bayarlasan shuu. Tand unuudur hariu shuudan ilgeesen. Mongol bichgee martaj baigaa man'd ug nomd bui gaihaltai buteeluudees baga bagaar unshij, ter dalimd krilld buulgaj olond hurgeye gesen sanaa bas baigaa.

Ш. Баатар said...

Negen mongol kinon deer "beltei, ehnertei hairtai hun bol avdag l ed baina daa" gedeg shig zavtaisan bol Ovog Mongolyn surgan humuujil web site-d baigaa Mongold hariinhan zorchson 9 saihan temdeglel nomnuudyg shine usgeer buulgaj olny hurteel bolgomoor sanagdsan daa. URL ni http://www.im-eph.com/mon/misc/zt%20index.htm yum baina. Zavaaraa orood haraarai.

Eku said...

Sain baina uu Baatar akhaa ? Ug boldog bol tanid bgaa nomnuudiig PDF file ruu oruulaad neg web deer (mediafire.com geh met unegui file share) bairluulbal gadaad bolon mongold bgaa zaluuchuud tataj avaad unshihad ikh nemertei uym daa. Nom huvildag gazaruudad uguud 1 huvi huvilangaa PDF file bolgochihvol tee.