Аав маань уужуу тайван ухаантай, vндэс угсаагаа гэсэн сэтгэлтэй, амьдралын нарийн ширийнийг гярхай ажиглаж єєрийнхєє уран бvтээлд тусгадаг, богино єгvvллэгийн зохиолч хvн байлаа. Насны хутгийг зооглоод арваад жил болж байгаа ч уран бvтээл нь бидний амьдралд шим тэжээл болсоор байна. Чоно борооноор гэгчээр зарим уран бvтээлчид зохиол бvтээлээс нь хулгайлах хандлага гарсан дор ээж маань уйгaгvй хєєцєлдєж, богино єгvvллэгvvдийг нь уран уншигч Равдан гуaйгаар уншуулан, радиогийн алтан фонтод орууллаа. Аавын бичсэн “Тэмээ унасан чоно” єгvvллэгийн гол баатар “Чонын улаан” атны тухай хэсгийг, "Бариач тарвага" зохиолыг бараг тэр чигээр нь Хонхэрээд Б.Энхбат хулгайлж, чонын тухай "Чонын хvv" номондоо оруулсан байсан. Аавын зохиол хэвлэгдээд удсан болоод тэр vv, араас нь хєєцєлдєх хvнгvй болсон гэж бодсоноос уу, лавтай энэ хvн оюуны хулгай хийгээд баригдсан юм. Ийм байдлуудаас болоод аавын бvтээлvvдээс интeрнэтэд нэг их тавиад байдаггvй хэдий ч, алс хvний нутагт яваа та бvхэнд монгол эрийн ухаан хэрэгтэй болов уу гэж бодоод энэхvv єгvvллэгийг хэсэгчлэн хvргэе. Энэ єгvvллэгт нутаг усны минь нэр, танил садан хvмvvс маань гардаг болохоор би их эрхэмлэж явдаг юм.
НЭГЄндєр чацархаг биетэй, євгєн Сандаг тос даасан vрчлээт нvvрнийхээ хєлсийг нударганыхаа араар шудраад хажуу дахь том хар чулууг эвэршиж мойнийсон хурууныхаа ширvvн єндгєєр дарж тулан сэвхийн бослоо. Эр ямааны илгэн богцонд цvндийтэл юм чихэж, баруун мєрєн дээгvvрээ тохжээ. Харваас євгєнд богцтой юм хумхан, хуучирч муудсан илгэн сармай дээл, хєлс нэвтэрч халтартсан юvдэн малгай, тэмээний тавгийг нимгэн зvсч уланд нь наасан хуучин булигааран монгол гутал, сvvж манан хєєрєг, буйлаасны буурцгаар хийсэн шар эрхи, олон жилийн ємнєєс хvзvvнд нь зvvлттэй ижил дасал болсон, хєдсєн гэртэй сахиуснаас єєр ємч хєрєнгє, эд хогшил гэх юм алга.
Євгєн хад асга нь арсайж, барсайсан говийн уулсын цухалдуу сайрыг уруудан, бvдэгхэн улбаа замаар том том алхсаар Зvvн Богд уулын Цагаан бургастайн аманд гарч ирлээ. Єргєн их говь, тал ємнє нь дэлгэгдэх шиг цэлийн зэрэглээтээд, тvvнээс цааш Хан хєгшний нуруу сvvмийн цайвалзах нь намрын анхны цас аль хэдийн унасан ажгуу. Євгєн тєрсєн нутгийнхаа барааг санаа алдан, саравчлан харахад усхал зєєлєн нvднээс нь нулимс аяндаа цийлэгнэн урсахад, гарынхаа алганы уушгаар зєєлєн дарж шингээгээд ганцаар авч мушилзан инээх аядан, амандаа шивнэн бувтнах нь хар багаасаа сурсан зангаараа эх болсон зургаан зvйлийн хамаг амьтны тусын тулд гэж тєвдєєр шивнэн шивнэн давтаж, гартаа атгасан эрхинийхээ товрууг имрэн имрэн, хэд алхан єнчин ургасан навтгар тооройн сvvдэрт ирж амран суулаа.
Уулын бяцхан горхи хоржигнон урсах нь зvvхэн талд сонсогдоно. Євгєн єврєє уудлан модон тагшаа гаргаж vлээснээ босч, горхины хажууд сєхєрч суугаад усанд хуруугаа дvрж, духандаа тvрхээд богцоо уудлан хонины утсан илгээр хийсэн ташмагаа гарган тагшаараа уснаас хутган тvvнийг дvvргэн, эргvvлж богцондоо хийх гэснээ болин, устай ташмагаа эргvvлж тойруулж харлаа:

- Ай хєєрхий, Лхас хотоос vvнийг л авч гараа шив дээ гэж шивнээд богцон дахь ємбvv цємбvv зvйлээ бодон бослоо.
- Аа тийм, олон сар хоногоор мєрнєєсєє салгаагvй богцны ар нуруу уруу унжих гуянд усан vзэм, Тєвдийн зэрлэг сонгино, vзэм, хvрэн зандан, цагаан зандан, хар улаан чавганы vрнvvдийг жаахан уутанд хийж дvvргэсэн нь нvдний нь ємнvvр жирэлзэн єнгєрєв. Нєгєє гуянд нь цай, давс, бяцхан хvрэл тогоо халивтайгаа, нvдсэн жаахан борц, vхрийн хатаасан цус, хєлдvv сvvг урь идvvлж бэлтгэсэн нунтаг хуурай сvv, ургамал амьтны гаралтай бvтээгдэхvvнээр эм бэлтгэх жорын ном мєн Хаш хайрцаг, Урлахуйн ухааны чуулган, Есєн хvслийг хангагч толь, Говийн зарим чулуун эм, Эрдэс шороон эмийн судар хэмээх номууд бас бий. Сандаг євгєн арван долоотойдоо аянчин жинчдийг дагаж, ємнє зvгийг чиглэн нутгаасаа намар єдийд гарснаа хааяа нэхэн санана. Тэр цагаас хойш дєчин жил єнгєрчээ.
Єдєр шєнє ээлжлэн vхэх, тєрєх хосолсон хорвоогийн жам ёсоор унтаж, босч, уйлж, инээж амьдарсаар єдийг хvрэхдээ тєрсєн нутгийнхаа барааг харнаа гэж бодоогvй явсан євгєн гавжтан нvдээ арчаад хангайнхаа нурууг дахин харахад эцэг, эхийн дvр тодрон, баяр учралын нулимс хацрыг нь даган урсана. Энэ сацуу гавжтан богцоо мєрнєєсєє мултлан уудалж, алд цагаан хадгийг гарган, хоёр гардан дэлгээд Хан хєгшний нуруу, Хайрхан дулаан уулаа харж сєхрєєд,

...
Хан хєгшин аав минь
Хайрхан дулаан ээж минь
Ачит та хоёр минь
Амар амгалан байна уу?
Яван явсаар, алхан алхсаар
Хайртай та хоёртоо
Харийн орноос би чинь
Хvрээд ирлээ хvv чинь гэж хэлээд гурвантаа залбиран, гурвантаа мєргєлєє.
Євгєнд ингэх л дутуу байсан бололтой дотор нь онгойж, сэтгэл нь тэнийн дєчин жил биеэ барьж, айж явсан нь оргvй арилан санаа амарлаа. Сандаг гуай бяцхан гурван чулуугаар тулга засмагц, тогоондоо ус тавиад аргал хомоол хормойлж авчран, бадарсан улаан галаа асаан цайгаа чанаж суулаа. Тогооны халиван дахь зvvний сvвэгчин чинээ нvхээр уур цоргилон олгойдоход угалзын хуухнагаар хийсэн илгэн уутнаас шар тосонд багсарч, vрэл vрлээр бэлтгэсэн цайнаас хонины хорголон чинээг авч, мєн нєгєє нэг уутнаас ёотон шиг дєрвєлжин цагаан шаргал шахмалын хамт тогоонд даргилах ус руу хиймэгц шар тос ханхалсан сvvтэй цай хамар сэтлэм vнэртэв. Ийнхvv алс хол харийн газраас нутаг усаа зорихдоо бэлтгэсэн цай, хуурай сvvний vрэлнээс тав таван ширхэг vлдснийг бодоход Онгийн хvрээ хvртэл тєдийчинээ цай чанаж уух нь тодорхой. Євгєн бяцхан гуулин халбагаар цайнаасаа дээжлэн хутгаад Ноён хутагт Данзанравжаагийн нутаг орноо магтсан нэгэн шад шvлгээс ягнан уншиж, газар дэлхийдээ єргєснєє модон тагшиндаа цайнаас дvvргэн, завилан суухад тєрж єссєн гэртээ эхийнхээ євєр дээр эрхлэнхэн, эцгийнхээ хажууд наалданхан суугаа ч юм шиг сэтгэл нэг л єег, тэнэгэр ажээ. Тэрээр хоёр зээрдээрээ туулсан холын аяныхаа алжаалыг тайлан, тvмнийг бодон цэлмэг хєх тэнгэрээ ширтэн хэсэгхэн хажуулснаа босч аянаа vргэлжлvvллээ. Бvрдний говийг туулаад Аргуйн голыг хvрэхэд хоёр єдєржингийн газар даа. Би чинь арван гуравтайдаа аавыг дагаж, Балдан засгийн цоохор Дамчаа гэдэг айлаас авлагаа нэхэж очоод буцахдаа арван тэмээ тэднийхээс тууж, энэ говийг туулж билээ. Газар нутгаа гэж яг л хэвээрээ таньдаг хvний нvvр адил байна даа хєєрхий гэж нутгаа бишрэн, эрхи ороосон дєрвєн хуруугаа тэнийлгэн залбирна.

Тєвд, Жагарын орноор тэнэж, юм vзэж нvд тайлж, бас ном сударт боловсрон, олон хэлийн хvнтэй нvvр учирч явахдаа зовох зvдрэх нь их байсан ч жаргах цаг vе vе тохиолддог байсныг Сандаг гуай юунд vгvйсгэх вэ. Тэгэхдээ л сэтгэлд нь ямар нэгэн юм vгvйлэгдэж, зайгаа эзэлсээр єдий хvрсэн нь эх орон, тєрсєн нутаг байлаа. Аав, ээж хоёр минь ч аль хэдийн таалал болсон байх даа. Дvv минь амьд байгаа болов уу? Надаас хоёрхон дvv шvv дээ. Аав намайг тєрийн хар хvн болгоно гэдэгсэн. Харин дvvг лам хувраг болгохоор есєн настайгаас нь хvрээн дээр авга ах Дамдиндорж гуайд шавь оруулж билээ гэж бодон євгєн алсыг харан алхахад хэсэг бусаг харгана, буйлаас холилдон ургасан чулуурхаг сайрыг гатлан есєн тахь vргэн тоос татуулан давхихыг vзэж, сэтгэл баясан сvсэглэнэ. Уулын толгодын сvvдэр эрвийн сэрвийн уртсаад намрын шар наран Зvvн богд уулын баруун мєрєєр шижир туяагаа цацруулсаар мэлтрэн мэлтрэн далд орохуйд тэг дугуй том улаан сар урдах толгойн оройгоор манхайн шагайж, шингэх нарны алтан туяаг єєртєє тольдонхон шингээх адил мандлаа.
Єнєєдєр намрын адаг сарын шинийн арван таван, сугар гариг. Би чинь Лхас дашлхvмбээс хаврын тэргvvн сарын шинийн гурванд гарсан юмдаг. Хєх хот хvртэл илжгээр, тvvнээс нааш явганаар бадарчин маягтай явж ирлээ. Ай хєєрхий хvний амьдарлаа гэж бодоод, шєнийн сэрvvнд саран саруул тул газар жаахан дєхєхєєр хайрга чулуун хєрсєн дээр шижигнvvлэн алхана. Євгєн сvvдэртэйгээ ханьсан, сарны гэрэлд чиг барьж алхсаар зургаан мичид гудайх vеэр Говийн бvрдэнд ирлээ. Бvрдний ус сарны туяанд хайлсан тугалга шиг мэлтрэн, усны vнэр сэнгэнэн сэрvv татуулна. Айлуудын намаржаа эзгvйрч дэрсэн толгой шєнийн зєєлєн салхинд бєхєлзєнє.
(vргэлжлэл бий)
3 comments:
Интернетэд тавьж бусдад уншуулснаар хулгайгаас хамгаалах сайн арга болно гэж би бодож байна. Шинэ ном гарахад энэ санааг би интернетээс уншсан юм байна гээд шууд л санах болно. Жишээлбэл Мона Лизаг маш олон хувиар хэвлэсэн байдаг ч уг бүтээлийн алдар улам түгсээр байдаг ба хэн ч түүнийг би зурсан юм гэж хэлж чаддаггүйтэй адил.
Нэгэнт хэвлэгдсэн бүтээл бол өөр хэрэг. Урд өмнө номыг цөөн хэвлэдэг байж, бас хүмүүс ном бага уншдаг үе таарсан болов уу. Хонхэрээд гуай арай дэндүү хуулсан юм. Тэр талаар дараа тодорхой бичье.
Энд гараад байгаа нутаг манай нутаг байнадаа. Одоогийн Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг Богд уулын зүүн бэлээр урдаас нь даваад гарч ирж байх шиг байна. Андуураагүй бол Монголын хоолойн орчимд л байх шиг байна. Энэ хавиас л өглөөний тунгалаг агаартайд Хан Хөгшин, Дулаан хайрхан харагдах ёстой.
Post a Comment