Friday, January 26, 2007

Их зуу хийдийн нэрийг Жоoканг гэнэ


Ажаа гэгээн Кальфорнд байх хугацаандаа манайхаар саатах дуртай. Гэгээнийг цагаан хоол зооглодог болохоор эхнэр маань гараа гаргаж, олон тєрлийн цагаан хоол бэлтгэнэ. Энэ удаад Ажаа гэгээн, Канчэн гэгээн, шавь Чvнпайн хамт манайд саатаж тухлав. Эрхэм дээдэс морилж байхад чєлєє л таарвал нэг хоёр юм асуугаад авахыг завшаан гэж vздэг миний бие гэгээнтнээс хэдхэн зvйлийг тодруулан асуулаa.

Ш.Баатар: - Урд цагт манай монголчууд буян их хийхийн тулд єєрийн биеэр Утай, Гvмбэн, Лхаса орж, Зуугийн бурханд мєргєдєг байжээ. Зууд мєргєхєєр явдаг замаа “зандан зуугийн зам” гэж нэрлэж ирсэн. Гэтэл бид єнєєдєр Зуу гэж ямар хийд байдгийг мэдэхгvй сууна. Англи хэл дээрх ном зохиолуудад Зуугийн хийдийн нэр гарахгvй юм. Єєр нэртэй байдаг уу?


Ажаа гэгээн: -Их зуу хийд (Жоoканг, Jokhang) Лхасын тєвд, Ботола орноос зvvн урд байна. Бага зуу нь арай єєр газар, Рамчууд (Ramchu) бий. Бурхан багшийн 5 талтай титэм асаасан (ємссєн) дvрийг Жоо Ринбvvчий гэнэ. Эрдэнэ Зуугийн “Зуу” бас Жоо гэсэн vг. Энэ бол манай гэлvгбагийн ёсны хамгийн том, нандин шvтээн тул хэдэн зууны турш мєргєлчид буян хийхээр энэ хийдийг зорьж Зуугийн гол шvтээнд мєргєж ирсэн тvvхтэй.


Ш.Баатар: -Жоо Ринбvvчий шvтээн хэдийд бvтээгдсэн, ямар тvvхтэй юм бол?


Ажаа гэгээн: -Тєвдийг нэгтгэсэн Соронзонгомбо хаан хєрш улсуудтайгаа эв найртай байхын тулд Балба, Тан улсаас нэг нэг гvнж авч , хатан болгон суужээ. Балбын Брикути гvнжийн залсaн Жоо Ринбvvчийд Бага зуу, Тан улсын Вэнчэнг гvнжийн залсaн Жоо Ринбvvчийд Их зуугийн хийдийг барьж єгсєн гэнэ. Тэдгээр шvтээн нь Бурхан багшийг сэрvvн тунгалаг байхад бvтээгдсэн, 8 настай, 12 настай дvр хэмээн шvтэгдэж ирсэн байна. Их зуугийн шvтээнийг "Жошак Ичиннoрбу" буюу “хvслийг хайрлагч эрдэнэ” гэж бас нэрлэнэ.


Ш.Баатар: -“Баркороор гороо хийлээ” гэж ном зохиолд гардаг. Энэ ямар учиртай юм бэ?


Ажаа гэгээн: -Mєргєлчид Их зуу хийд дотор гороо хийх тойргийг нанкор, хийдийн гадуур гороо хийх тойргийг баркор, Лхаса хотын гадуур гороо хийх тойргийг линкор гэнэ. Бар гэдэг нь дунд гэсэн утгатай тєвд vг. Мєргєлчид дотор, дунд, гадна гэсэн гурван тойргоор Их зууд гороо хийдэг байжээ.

Хааяа ийнхvv Ажаа гэгээнтнээс номын дуу сонсоxoд євгєд маань дэргэд ирсэн мэт болж, сэтгэл нэгэнтээ дэвтдэг билээ. Хvн сударын нандин увьдас бол хичнээн хуудас нoмыг эргvvлэн байж олох мэдлэгийг хэдхэн хормын дотор голоор нь хэлээд єгдєгт оршино.

2007.1.19


Алдарт Их Зуу Хийд

Их Зуу Хийдийн алтан ганжир, дээвэр

Их Зуу Хийдийн алтан хорол, бодь гєрєєс. Монголын хєрєнгєєр монгол гэвш бvтээсэн байна.

Их Зуу Хийдийн vvд хаалга. Мєн ч олон монгол xvн орж гарсан байх даа.

No comments: