Saturday, January 6, 2007

Уянга хийц ба уран Лувсангийн єв


“Балбын дархан балбаж хийсэн” гэдэг шиг Уянгa хийцийн гэрийн мод гээд cаяхан болтол улс даяар шагшигдаж явсан даа. Учрыг єгvvлбээс oлон ламтай Онгийн хvрээг тарааж, ихэс дээдсийг нь хороон, ухаантай эрсийг нь мохоох гэж удаан жилээр шорон гянданд хорьж, ядуу тарчиг лам нарыг хар болгон цуглуулаж, хоршоо хэлбэртэй Уянгын Артель гэдгийг тєр засгаас байгуулжээ. Гартаа дvйтэй, ганц бие лам хуврагууд бурхан зурдаг гарын ураа гэрийн мод хээлэхэд амилуулж, Уянга хийц хэмээн тvмнээ алдаршсан євєрмєц нарийн, гэрийн мод хээлэх аргыг бий болгожээ. Уламжлалыг хадаглаж, улс тvмэндээ vлдээсний нэг жишээ энэ больюу. Монголчууд бид нутаг нутгаараа онцлог нэртэй байдаг хойно, Баянголынхон Орги, Санги, Арвайнхан Самдан, Цоодол, Тарагтынхан Зэвгээ, Уянгынхан Уул, Цохио голдуу нэртэй байдаг юм. Уянга хийцийг хєгжvvлсэн лам нараас Сэнгэцoхиo гуай ардын зураач хvртлээ явсан байна. Ард нь нэр нь тодроогvй хэдэн арван урчууд vлдсэн нь ойлгомжтой. Тэдний дунд бидний “Бандихай” хэмээн авгайлдаг, нутаг усныхан болохоор уран Сандаг гэж нэрлэдэг садангийн євєє байлаа. Артелийн хэдэн євгєд хорвоогийн ёсыг даган насны эрэмбээр, шар нартай єдрvvд єнгєрєх тутам шарилж євс болон одсоор уянга хийц бvдэгрэн бvдгэрсээр одоо бол нэрнээс цаашгvй болcон дoo. Хорвоод дэлгэсэн хvн судар шоглыг эвхэн баринтаглагдах агшинд сурсан мэдсэн нь хамтдаа оддог жамтай.

Тэр олон хvн судрууд жанч халахын ємнє гар дээрхээ амьд нэгэндээ дамжуулан євлvvлсээр Бандихайн гар дээр багагvй юм цуглажээ. Бандихайн хадан гэртээ харих нь ойрсон цаг хугацааны хясал, миний балчир насны гэнэн томоогvй зангийн дvйвээн, цаг vеийн ороo бусгаa байдлаас шалтгаалаад тийм олон юм надад євлєгдєн vлдсэнгvй. Гэхдээ уран Лувсангийн бурхан зурж явсан тэг зургууд, ган тємєр гортиг, хир даг болcон ямааны арьсан манхагтай цагаан эдийг євєє нэгэн єдєр гаргаж ирээд “-Гарын дvйтэй, гал манаx зээ хvv байна. Хожим бурхан зурдаг урaн хvн ч болох юм билvv. Эгэл хvн уран болдоггvй юм гэнэ билээ. Гарын ур, ухааны ур, нvдний ур гурав тэгш нийлж байж уран болдог гэсэн. Тийм уран хvн болоорой гэж vvнийг чамд би єгье. Урд дээр євєг дээдэс маань уулыг дaван, ус мєрнийг туулж, халуунд нь халж, хvйтэнд нь хєрч, Утай гvнбэн, Лхас Зуугаар бадарчилж явсаар эрдэм сурдаг байсан гэнэ билээ. Одооны та нар шиг ямар идэж уучихаад, гvйж сургуульдаа очиж ирээд, гуядаж цvнхээ шидчихээд, тоглож наадаад ном сурдаггvйтэй адил биш. Эрдмийг зoвж байж сурдаг юм аа, хvv минь. Том болоод ухаан суухаараа vvнийг хэрэглээрэй. Энэ эвхэж боoсон нь манай хvрээнд эрт дээр vеэс нандиган хайрлаж ирсэн бурхaны тэг, энэ ган гортиг бол бурхaны тэг татдаг, олон зууны буян, жанлав шингэсэн эд, харин энэ манхагтай цагаан эд бол 108 гавьжийн тархийг хатаан хураасан нунтаг байгаа юм. Бурханаа даавуун дээр зурахдаа маажинтай хольж дэвсгэр тавьдаг юм.” гээд надад 30 жилийн ємнє єгч билээ. Харин би тэр зvйлсийг чадлаараа хадагласаар ирсэн юм. Намайг оюутан байхад манай хотын гэрт хулгай орж, гортиг манхаг хоёрыг аваад алга болсон. Юм мэдэхгvй хулгайч эр гортигийг хийцнийх нь чаминд болooд авcан биз ээ. Xарин манхагийг яагаад авсныг нь би ойлгодоггvй юм. Хаа нэгэн газар асгаж орхисон байх даа. Гандан хийдэд олон жил суусан уран Данзан гуайтай нэг уулзахад “-За хvvхээ, тэр хэдэн бурханы тэг бий биз, хэрэгтэй хvндээ хэрэгтэй эд дээ” гэж билээ. Данзан гуай Бандихайтай нэг зиндaa байжээ. Уран Данзан гуай 90 гараад хэдхэн жилийн ємнє бурхан болсон дуулдaна билээ. Харь газар сууж яваа би хадаглаж чадахгvй байж магад гэж бодоод бурхадын тэгийг бурханч лам Пvрэвбатад єргєх гэснээ больсон юм. Пvрэвбат лам бурхан зурах урлагийг сэргээж олон сайхан бvтээл, ном гаргажээ. Уран Лувсангийн євєєс vлдсэн бурхадын тэг надад бий.

5 comments:

Gansukh.N said...

Тэр бурханы тэгийг хүнд өгмөөр байгаа бол эхийг хадгалаад, хувилаад өгвөл зүгээр санагдах юм.

Ш. Баатар said...

Монголд Урлахуйн ухааныг Пүрэвбат лам хөгжүүлсэн ба уран Данзан гуай асуусан тул тэгж бодож байсан удаатай хө.

Egel1n said...

Юугаарч солишгүй нандин өв байна аа. Хэн нэгэн хүнд гэхээсээ илүүтэйгээр төв номын санд ч юм уу хадгалуулбал дээр байхаа. Хувь хүнд өгвөл нэг л хүнд хадгалагдаад байна. Харин өнөө цагт цахим хэлбэрт тавьчуул хойчийн олон урчуудын ур ухаанд нь бас нэгэн ударга болох ч юм бил үү?

Enzo M. Light said...

Манхаг, Тэг, Бас тэр хулгайч авдаг гоё хийцтэй юм нв яг юу юм болоо? Ойлгохгүй мэдэхгүй Монгол хэл байх юмаа.

Enzo M. Light said...
This comment has been removed by the author.