Tuesday, January 16, 2007

Наланда хийдийг Монголд байгуулах тухай


1959 оны чєлєєлєх (vнэндээ эзлэх) дайнаар Хятадын ардын арми Тєвдийн єндєрлєгийг эзэлж, Далай Лам шавь нартайгаа Энэтхэгт дvрвэн гарчээ. Соёлын хувьсгалд Тєвдийн томоохон хийдvvд єртєж, амьд мэнд гарсан лам хуврагууд Энэтхэгт ахин дvрэвсэн ба Дарамсала хvн амын ачааллаа даахгvй болсон тул Энэтхэгийн засгийн газар ємнєд Энэтхэгт тєвдvvдэд газар олгон єгч, тэнд сvм хийд барихад тусалжээ. Ийнхvv Тєвдийн бурханы шашины тєв тvр хугацаанд Энэтхэгт шилжээд байгаа юм. Бурханы шашины онол баруун Еврoп, Америк тивд єргєн дэлгэрч, бурханы шашины тєвд очиж сурах, аялах хvмvvсийн тоо улам олширч буй єнєє vед дэд бvтэц муухан хєгжсєн Дорждан Бодгаяa, Карнатака зэрэг газрууд зочид гийчдийн ачааллаа даахаa больжээ. Эл байдлаас гарахын тулд Тєвдийн дээдэс лам нар 2003 оны 1 сард Бодигаяaд болсон Дvйнхoрийн вангийн vеэр айлтгалаа Далай багшид єргєжээ. Aйлтгалдаа Бурханы шашиныг цааш хєгжvvлэхэд тvшиц газартай болохыг чухалчилсан байна. Энэтхэг хэдийгээр хvний эрхийг дээдэлдэг ардчилсан орон ч гэсэн шашины олон урсгалтай, аж амьдрал ядуу буурай, дээр нь тєвдvvд ямар нэгэн асуудлыг шийдэх болоход биеэ даасан засаглалгүй учир бодлогын чанартай асуудлыг дангаараа хєгжvvлэхэд хvндрэлтэй ажээ. Далай Лам айлтгалыг хvлээн авч, дээдэс лам нартайгаа хэлэлцээд “-Барууны ертөнцөд мєнгєєр бvхнийг шийдэх тул vнэн утгаар нь бурханы шашиныг хєгжvvлэхэд хvндрэлтэй, Тайван, Тайланд мэтийн орон байвч бас л бусдын хараанд єртєх учир энэ талаар яаралгvй, нухацтай сайн бодох хэрэгтэй” хэмээн лvндэн буулгажээ. Дээдэс хуврагуудын дунд Ажаа гэгээн байсан бөгөөд хожим надад энэ тухай хуучилсан юм. Эл асуудлыг Далай Богд олон жил сайн бодож явжээ.

2006 оны 8 сарын эхээр миний бие Ажаа гэгээнийг хувийн шугамаар залж, Монгол руу нууцхан яваад ирсэн юм. Ажаа гэгээн анх Монгол оронд хєл тавьж байгаа, дээр нь урд хєршийн тєрийн єндєрлєгт нэгэн цагт алба хашиж явсан, Банчин Эрдэнийн асуудлаар Хятадаас дvрвэн гарсан зэргээс болж ямар нэгэн улс тєрийн чанартай маргаан дэгдэхээс дєлж болгоомжилсон хэрэг. Тєр засгийнхантай уулзуулахгvй байх, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэвтрvvлэхгvй байх гээд нэлээд юман дээр санаа зовж явсан ч сvм хийдvvдээрээ гэгээнийг дагуулж орсон. Тэр vед манай хийдvvд Далай Ламыг залах бэлтгэл хийгээд завгvй байв. Далай багшийн айлчлалын зорилгыг тодорхой мэдээлэх дургvй байсан болов уу, бид ч заавал мэдэх гэж чармайсангvй. Ажаа гэгээнтэй Монголын гол хийдvvдээр ороод, лам хуврагуудтай уулзаад, Монголын шvтээнvvдэд гэгээнийг мєргvvлээд, хєдєє нутгaa vзvvлээд буцав. Бидний буцcанаас 2 долоо хоногийн дараа Далай Богд Монголд заларсан ба тухайн vед хэвлэл, мэдээлэлд гарсан хэмжээнд айлчлалын тухай мэдэж байв. Хятадууд нэг их шуугиан тариагvйд битvvхэндээ баярлаж суулаа. 2006 оны 9 сарын дундуур Далай Лам Лос Анжелесийн дэргэдэх Пасадена хотод 3 хоног ном айлдах vеэр Монголд айлчлах болсон тухай дэлгэрэнгvй мэдэж авлаа. 9 сарын 12-ны єглєє єглєгийн эздийн хvлээн авалт дээр Далай багш “-Урд цагт Бурханы шашины гал голомт Тєвд, Монгол хоёрт байлаа. Хvнд хэцvv vе ирж, ах дvv хоёр орны Бурханы шашин аюул учрав. Одоо Монгол оронд Бурханы шашин сэргэж байна. Эртний тvvхт Наландагийн сургуулийг Монголд байгуулах сайхан боломж бvрдсэн тул та бvхэн Монгол оронд бурханы шашин дэлгэрэхэд нь тус дэм болоорой” гэсэн утгатай айлтгал хийв. Энэ бол Далай Богдын Монгол Улсад гэнэт хийсэн айлчлалын учир утгыг тайлах тvлхvvр болж байна. Олон жил бодсоны эцэст Далай Лам Монгол Улсад “дэлхийн Бурханы шашины тєвийг бий болгох нь зvйтэй” гэж vзжээ. Энэ айлтгалаа Монголд байхдаа хийгээгvй шалтгааныг ойлгоход амархан биз ээ.

Бурханы шашины Наландагийн сургууль V-XII зуунд Энэтхэг оронд хєгжин дэлгэрч байжээ. Наланда хийд нь Нагаржунайн хоосон чанарын онол гарсан томоохон сургууль байсан боловч Туркийн лалын шашинтнууд нурааж, устгаснаар 1950-аад оныг хvртэл туурь нь газрын хєрсєн дор нойрсч байв. Тариачид хийдийн туурийг олсноор “Наландагийн хийдийн туурь” аялал жуулчлалын газар болсон ба тэр сургуулийг сэргээх асуудал дахин яригдаж байна. Энэ сургуулийн сургалтыг Монгол оронд сэргээвэл дэлхийн Бурханы шашинтнууд Монголд тєвлєрєх, Монгол орны хєгжилд тус нэмэр болохуйц жуулчид, мєргєлчдийн асар том боломж бий болно. Одоогийн байдлаар Гандан хийд Улаанбаатараас баруунтaa 200 км-ын зайнд орших Дэлгэрэхийн хийдийг сэргээж, номтой лам нарыг бэлтгэхээр тєлєвлєж байна. Энэхvv тєслийг Далай Багшид єргєн танилцуулснаар Дээрхийн гэгээнтний сонирхолд нийцсэн байх талтай. Далай багшийн нэр хvндийг ашиглаж энэ асуудлыг хурдан нааштай болговол монголчууд бидэнд тодорхой хэмжээний ач тус болно. Монголын соёлыг хэл, уламжлал, шашин гуравт хуваавал уламжлалтайгаа уялдсан шашин маань бурханы шашин байх нь гарцаагvй. Эл асуудлыг тєр засгийн хvрээнд хэр дэмжиж байдаг юм бол доо. Єнгєрсєн жил Далай Ламын Монголд айлчлах болсон шалтгааны нэгийг єєрийн мэдэх хэмжээнд тайлбарлав.

2007.1.11


1 comment:

Ш. Баатар said...

Tsagaanbaatar andad mend hurgeerei. Huuhduud tom bolood bodvol zavgui boloo biz ee. Il zahidal avch ih bayarlasan shuu. Minii zalhuu ni dendeed il zahidal ilgeej chadsangui, orshoogoorei. Uram hairlsand bayarlalaa, Alimaa.