Wednesday, January 31, 2007

Эртний тємєр сэлэм тvvх єгvvлнэ


Франсис Бойд хэмээх эртний сэлэм цуглуулагч, сэлэмний дархантай уулзаж, тvvний нэн сонирхолтой яриаг сонсов. Тэрээр дєрвєн мянган жилийн турш хvний гараар бvтээсэн хоёр мянга шахам чулуу, хvрэл, тємрєєр хийсэн сэлэм, хутганы цуглуулгатай бєгєєд тvvнээсээ заримыг нь Холливvvдын кинонд зээлж хэрэглvvлдэг гэнэ. Хамгийн сvvлд “Pirates of the Caribbean” киноны капитан Жак Спарровын бvсийг хийжээ. Франсис гуай саяхан Хятадад аялаад олж ирсэн, хоёр мянга хоёр зуун жилийн тэртээх нэгэн сэлэмний тухай ярьсныг танд толилуулья.

Ш.Б: - Та япон сэлмээ урласаар байна уу? Сvvлийн vед сонин содон юу хийж байна. Би таны захисан дуулганы зурагнуудыг аваад ирлээ.

Ф.Б: Єнгєрсєн оны 10 сард бараг сар шахам Хятад яваад ирлээ. Тэндэхийн археологийнхон нэгэн сэлэм надаар засуулах гэсэн юм. Одоо тvvнийгээ сэлбэж дуусаад байна. Чамд харин vзvvлье, санаа авах юм байж магадгvй. Энэ сэлмийг Баруун Хан улсыг байгуулсан Лиу Банг (тvvхэнд Гоазу хаан гэнэ) манай эриний ємнєх 3-р зууны сvvлээр энэ сэлмийг барьж байжээ.

Ш.Б: Та Лиу Бангийн сэлэм гэдгийг нь яаж нотолж байна вэ? Тємєр удаан хадаглагддаггvй гэсэн. Энэ сэлэм анх ямар байдалтай байв?

Ф..Б: Лиу Бангийн оршуулгыг ухах vед бусармаг хvмvvсийн гарт энэ сэлэм очжээ. Тємєр нь маш их зэврэлттэй байсан учир сэлмэнд байсан дєрвєн ширхэг цагаан хаш чулуун чимгийг салгаж зарахаар зарим хэсгийг Шанхай, заримыг нь Хонг Конг руу илгээсэн байна. Сэлэмний зураг анх надад ирэхэд Баруун Хан улсын хаанынх гэсэн таамгийг єгч, тэд ч тарсан хэсгийг олж цуглуулаад намайг дуудсан хэрэг. Уг сэлмийг оршуулганд хийх vед их цустай байжээ. Цэвэрлээд єнгєлєхєд зэвний хамт цус гарч байсан. Харин ч санасныг бодоход бага зэрэг єнгєлєхєд сайн тємєр гарч ирлээ. Хийц бол хэзээ ч давтагдашгvй эд байна. Яаж хийсэн нууцыг нь одоо хэн ч илрvvлж чадмааргvй, хосгvй нарийн хийц байна.

Ш.Б: Таны vзэж байгаагаар энэ сэлмэнд ямар ямар онцлог байв?

Ф.Б: Энэ сэлмэнд гаргасан хээг хар. Одоогоос 2200 жилийн ємнє ийм технологи байсан байна. Ирийг нь дагуулаад тухайн орон нутгийн уул толгодыг дvрсэлсэн нь тод харагдаж байгаа биз. За ингээд ирийг нь дагуулаад хар. Цавьчдаг талынх нь ир хонхойж, цавчсан тал руугаа сэлэм бvхэлдээ бага зэргийн гулзайжээ. Энэ бол учиргvй олон хvнийг цавчиж алсныг гэрчилж байна. Бас нэгэн сонин юм бол сэлэмний бариулны ар, гарын хамгаалалт, хуйны бєєр, хуйны ёроолд сийлбэртэй хаш чулуугаар чимэглэснийг хар. Сийлбэр нь луу биш, ирвэс байгаа биз. Баруун Хан улсын vед ирвэс шvтдэг байж дээ. Монголчууд чоно шvтдэгтэй адил юм.

Ш.Б: Яагаад хаш чулууг онцолсон юм бол? Хаш их тvгээмэл байдаг шиг санагддаг. Хаш нь эрдэнийн чулуу мєн vv?

Ф.Б: Хаш бол алмаазны дараа орох хатуу чулуу. Одоо сайн зvсдэг техник хэрэгслэлтэй болсон учир хашаар юм их хийдэг болжээ. Чулуун зэвсгийн vед зэвсэг хэрэгслэл цахиураас хамгийн хатуу чулуу болох хашид шилжсэн. Хаш чулууныхаа чанараас шалтгаалж, одоо ч гэсэн сайн нь учиргvй их vнэтэй. Тийм болохоор тухайн vед хамгийн нандин юмаа хашаар хийдэг, хамгийн хvндтэй хvн тvvнийг хэрэглэдэг байжээ. Хаад эздийн хэрэглээнд єнє удаан жилийн турш гар аргаар хаш чулууг боловсруулж ашигладаг байсан байх. Энэ сэлэмний хаш чулууны хийц бол асар нарийн, єнгєлєлтийг нь єсгєдєг шилээр томруулаад хар, их нарийвчлалтай байгаа. Тухай vед алмааз хэрэглэдэггvй байсан гээд бодоход ямар аргаар боловсруулсан нь оньсого мэт санагдаж байна.

Ш.Б: Та энэ сэлмийг єнгєлєєд, хуй, бариулыг нь шинээр хийжээ. Єєр ямар нэгэн нэмэлт юм хийсэн vv?

Ф.Б: Бариулны тєгсгєл хэсгийг урд нь сэргээн засварлахдаа буруу хийдэг байсан байна. Тvvнийг нь засч хийлээ. Тэр vеийн бусад хvрэл олдворуудтай харьцуулж байгаад vvнийг гаргаж ирсэн юм. Ийм сэлэмний бариул ар талдаа шууд нийлж дуусдаггvй, энэ маягаар налуулж хийсэн тєгсгєлтэй байжээ. Энэ налуу нь барихад гарт их эвтэйхэн байна.

Ш.Б: Та одоо сэлбэсэн сэлмээ єєрєє авах уу, эсвэл Хятад руу буцаах уу?

Ф.Б: Сэлмийг удахгvй Хятадын vндэсний тvvхийн мvзейд гардуулж єгнє. Энэ бол тvvхийн давтагдашгvй нандин бvтээл. Хамгийн гол нь чийг ордоггvй маш сайн орчинд олон мянган жил тємєр нь бvтэн зэврэлгvй хадаглагдаж vлдсэнд байгаа юм. Байгаль дээр тємєр тийм удаан наслахгvй ээ. Олдлоо гэхэд тємєр сэлэм хуруу хvрэнгvvт бутраад уначихдаг.

Ш.Б: Хятадууд яг хэдий vед тємєр сэлмэнд шилжсэн юм бэ?

Ф.Б: Баруун Хан улсын vед шилжсэн. Тэр vед Хvннv нар сайн чанартай тємєр зэвсэг хэрэглэх болсоноор дагаад тємєр сэлмэнд шилжихээс єєр аргаггvй болжээ. Тэр vеийн Хvннv нарын хэрэглэж байсан тємрийн хvдрийн найрлага нь Хятадынхаас єєр байдаг гэнэ. Одоо Хятадад тємрийн найрлагыг археологийн лабораторуудад амархан тогтоодог болсон байна. Баруун Хан улсаас ємнє богино хугацаанд тогтнож байсан, Ши Хуандийгийн байгуулсан Чингийн vед тэд тємрєєр сэлэм жад хийдэггvй, зєвхєн хуяг дуулга хийж байжээ. Энэ бол их ухаантай шийдэл. Нэгэнт нийтээрээ хvрэл зэвсэгтэй байсан vед тємрєєр зэвсэг хийгээд тvvнийгээ дайсандаа алдвал єєрєє алагдах учир адилхан хvрэл зэвсэг хэрэглэж байжээ. Нэгэнт дайснууд нь тємєр зэвсэгэнд шилжихэд дагаад тємєр зэвсэг хэрэглэх болсон байна.

Ярилцсан зvйлээс зєвхєн сэлэмтэй хoлбогдолтой хэсгийг энд бичлээ. Уг сэлэм урт ч юм, хvнд ч юм. Хаан нь єєрєє дайтдаг, бас хvний толгойг єєрєє авдаг байсан гэдгийг сонсоход их сонин байлаа. Бидний євєг дээдэс болох Хvннv нараас олзлогсодын толгойг авч байсан юм билэв vv, баахан хар энерги агуулсан эд байж магад хэмээн сэжиглэснээ нуух юун.

2007.1.27

3 comments:

Д.Цэрэнбат said...

ene Hyataduud aihavtar yum daa. Olson yum aa chadaltai huneer yanzluulaad avchihdag baih ni.

Neeree l olon Hunnu-iin tolgoi hyargasan baij magad gej setgel setrhiiv gem.

Chariote said...

Сайн байна уу. Номын ах Баатар. Америкын зохиогчын эрхийн хуулийн тухай лавлах гэсэн юм. Түрүүний тэмдэглэлд бичсэн байсан Хятадууд шиг хүний номыг өөрийн болгоод хэвлэсэн байсан гэдэг шиг, ном орчуулхад, номын загварыг ашиглахад зөвшөөрөл авах ёстой байдаг юм боловуу?Ямар хууль ямар заалттай байдаг болоо. Боломжтой бол өөрийн мэдлэгээс хуваалцна уу.

Ш. Баатар said...

Nomyg orchuulahdaa zohiolchoos zovshoorol avah ni hevleliin gazraas zovshoorol avahaas iluu amar baidag gesen. Hevleliin gazar mongo nehdeg baihad zohiolj bol olon hel deer nomoo hevluuleh sonirholtoi baidag gene. Bi huuliin zaaltuudig medehgui yum, Yamarch nomny dotood havtsand "All right preserved" gej bichen baidagt gol uchir ni baij, hervee zargaldah tohioldol garval hereg boldog baih.