Wednesday, February 28, 2007

Торгон замын соёл


Дорныг өрнөтэй холбосон худалдаа, харилцааны энэ зам олон мянган жилийн өмнөөс оршин тогтнож ирсэнийг төв Азийн түүхэнд хамгийн их даяарчлагдсан эдийн нэрээр ТОРГОН ЗАМ гэж нэрлэжээ. Торгоны зам соёл түгээх даяарчлалын үүдийг нээн, хүн төрөлхтөний хөгжлийн нарийн жим болж, мянга мянган жил тогтнохдоо монголчууд бидний сэргэн мандалд үнэт хувь нэмрээ оруулжээ. Дорнын ертөнцөд хүний оюун ухаанаар нээсэн хvр хорхойн утсаар нэхсэн торгыг энэ замаар тээж, өрнийн соёлт Ромын эзэнт улсад хүргэж байсaн археологийн баримт нь сөнөсөн хотын тууринаас олдсон чулуун шалан дээр буй нимгэн торгон хувцасны цаанаас булбарай бие нь нэвт харагдаx бүжигчин бүсгүйн шигтгэмэл зураг болно. Эртний Персийн уламжлалт хээгээр чимсэн эмэгтэй хүний оо энгэсэгний хайрцaг Баруун Хан улсын Хараацай хатны оршуулгаас олсон нь Торгон замаар өрнийн соёл дорно дахинд түгснийг мөн илчилж байна. Гэтэл Такаламаканы элсэн цөлөөс гарсан нэгэн оршуулгаас тэмээгээ гэрийнхээ ханаар хомноод, ачаа ачсан нүүдэлчний шаазан баримал олдов. Энэ бол бидний өвөг дээдэс Торгоны замыг эрхшээлдээ оруулж, аюулгүй байдлыг нь хангаж байсны нэг илрэл болно. Эдгээр дурдсан археологийн дурсгалууд хоёр мянга гаруй жилийн тэртээх эд мөний баримт болж байна. Зүүн өмнөд нанхиадын эртний нийслэл Ши-ан хотыг өрнийн соёлт ертөнцийн төв Ромтой холбосон Торгон зам их говийн урд хормойг барин явсаар Такаламаканы усгүй цөлийн өмнө, хойгуур хоёр салан гарч Персийн нутаг дээр дахин хоорондоо нийлдэг байжээ. Элсний хормойг хажиж явах нь газрын бартаа багатай, зүг чигээ алдахгүй, булаг шанд, баян бүрд тасрахгүй таарах сайн талтай байсан болов уу. Тэмээн хөсөг цуварч, жингийн цуваа жигдэрсэн Торгон замын аюулгүй байдлыг тухайн бүсэд оршин тогтнож байсан их, бага хаант улсууд үе залган хангаж ирсэн ч хүчирхэг нүүдэлчдийн ширүүн довтолгооноос хэрхэн зайлж чадах билээ. Түүхэнд бичигдсэнээр Хүннү нар Торгон замыг эхлэн захирч, Их Монгол улсын үед аюулгүй байдал нь Пакс-Монголика нэрийн дор хамгийн дээд цэгтээ хүртэл хангагдаж байгаад Монголын задралаас хойш Торгон зам далайн тээвэрт халаагаа өгч улиран мартагдахад хүрчээ. Торгон замыг хүчтэй байх тэр цагт энэ замыг дагсан соёлын хөгжил бадарч байсан нь Гансугийн гарцны ойр орших Дунхуангийн агуйн зурaгнуудаас илт харагдана. Тэдгээр 400 гаруй агуйнуудаас хамгийн алдартай нь Магао хавийн агуйнууд билээ. Тэдгээр агуйн зурагнуудад Их Нирун улсын хуягласан нүүдэлчдийг маш тод зурсан байдаг юм. 1900 онд эдгээр агуйн хананд мянган жилийн өмнө нуусан 50 мянга гаруй эвхмэл, хуйлмал номнууд олдож, дэлхийн эрдэмтэдийн оюуны хүртээл болсон юм. 1000-1600 жилийн өмнө бичигдсэн тэдгээр бичгийн дурсгалуудын ихэнх нь Бурханы сургаал байв. Олзуурхууштай нь тэдгээр ном судар дотор уйгар үсгээр бичсэн хэд хэдэн судар олдсoныг нарийвчлан харахад Их Монгол улсын хаадын захидлуудтай бичлэг нь нэн төстэй. Эдгээр бичгийн дурсгалууд Англи, Францын томоохон номын сангуудад хадаглагдаж байдат тул манай эрдэмтэн залуус судлан үзэж. Монгол бичиг үсгийнхээ түүхийг бас нэгэн шатанд ахиулан хөгжүүлнэ биз ээ.


2007.2.28

Tuesday, February 27, 2007

“Ачааны хар” Санжмятав


Ийм нэртэй, бvдvvн хар євгєн сэтгэлийн минь гvнд тодоос тод vлджээ. Яаж яваад манайхантай хамаатан болсон юм бэ, бvv мэд. Тэднийхэн бяр чадалтайгаараа нутаг усандаа “хvзvvгийнхэн” хэмээн алдаршсан улс байлаа. Харин яaгаад “ачааны хар” хочтой болсон нь сонин юм. Уянга сумын тєвийн урд талд Бааюуны хонхорын ойролцоох Артелийн ажлыг Санжмятав гуай хийдэг байжээ. Сумын наадмын єглєє барилдах сонирхолтой байсан ч ажилдаа уягдаж, яаж ийгээд наадамд явах арга ухаан хайж, амьтан хvнтэй уулзаж байтал наадмын талбайд хvргэхээр зорьсон дєрвєн шуудай давс (хоёр тэмээний ачаа) уналагaгvй хойшлогдоод байж байна гэнэ. “-Хэрвээ хєсєг байхгvй бол би тєхvvлээд єгєх vv?” гэж ам гарахад “-Ачааны хар тэргээр (тэр vед АНУ-д vйлдвэрлэсэн пикaп-трак Монголд мэр сэр байдаг байжээ. Миний мэдэх Гаадан хамбын vед тєв Ганданд нэг тийм тэрэг бaйсан) зєєдєг эдийг чи яаж даах вэ” хэмээн хавьдуулсангvй гэнэ. “-Хэрвээ хоёр, хоёроор нь холбоод хагас суугаа байдалд хоёр мєрєн дээр тохоод єгвєл ч хvргээд єгчихнє шvv. Харин бохироод суучихвал босч чадмааргvй юм байна.” гээд нягтланг хатгасан юм байх аа. Шартай хvмvvс шаагилдаж, идэр дєрвєн залуу хоёр талаас нь єргєж, арай хийн нэг юм Санжмятав гуайн хоёр мєрєнд холбоотой дєрвєн шуудай давсыг тохож єгсєн байна. Бааюуны хонхороос наадмын талбай хvртэл нэг километер илvv газар гуйваж дайваад, дотор нь харанхуйлах vедээ харангуйлаад, сєхрєєд суучих л vгvй чардайсаар яваад, заримдаа хоёр алгаа євдєглєн сэхээ авч, босоо суугаа хоёрын хооронд амарсаар наадмын талбайд очиж гэнэ. Хvн мал шуугилдаад ирэхээр бага залуугийн хийрхvv євчин нь хєдєлж, давсаа буулгалгvй наадмын талбай руу дэвсээр орж иржээ. Асар майхны наадамчин олон шагшин шуугиж, барилдах бєхчvvдийн зориг vхэж, тэр наадамд Санжмятав гуайн тvрvvлэн, наадамчин олноос “ачааны хар” хочийг хvртээд, энэ нэртэйгээ насан туршдаа явжээ. Тvvнээс хойш дахиж барилдаагvй юм гэнэ билээ. Нутаг уснаасаа хол гарч явж ч vзээгvй юм гэнэ билээ. Нутаг усандаа ийнхvv домогжсон Санжмятав гуай “-Онгийн хvрээнд шавилан сууж байхад банди нарч их тархигvй (сахилгагvй) байж, Ламын гэгээнийхэнтэй жилдээ нэг удаа сайн зодолдож, шар усаа тараадаг, зодолдох хорхойгоо дардаг байв. Хэд хэдэн удаа газар болзож зодолдоод ирэхээрээ бие биенээ таньдаг болж, сvvлдээ нvvрээ далдалж алчуураар ороогоод хоорондоо танигдахгvй болоод зодолддог болов. Мєн ч их дур байж дээ. Ламын гэгээний єндєр шар лам манайхныг дvvгvvрдэж хаясаар тулаад ирлээ. Эхний цохилтоос нь зугтаж чадсангvй, нvvр халуу дvvгээд явчихав, нvд ч харж чадахаа болив, зєрєєд гарах шиг болохоор нь гараа явуултал бvс нь таарч байна. Бvсэн дээрээс нь татаж ирээд эргvvлтэл жасын хашаа таарч, шар хийгээд явчихав. Ёолох дуу нь хадлаа. Лам нарын жаяг бvс ч бєх эд л дээ, єєр юм бол яаж тэгж барьц тогтох вэ. Cvвээний гурван хавиргыг нь хуга савчихсан байв. Золигнууд юун даа тэгж зодолдож байсан vхээрvvд юм бэ. Залуугийн ааг, євчин гэж их байдаг юм аа.” гээд хуучилдагсан. Нэг єдєр Бандихайн хашааны нарийхан хаалгаар ачааны машин орохгvй хашааны гадаа буулгасан шуудай гурилыг (70 кг орчим жинтэй) оруулах хэрэг гарч, Бандихайнд цай уугаад сууж байсан Санжмятав ахаас дамжлаад оруулахийг гуйлаа. “-Хєл муутай євгєнийг зарах гээд аяга амсардуулах юм гэм” гэж vглэсээр хазагнаад шуудайтай гурилын дэргэд ирснээ “-Aль хойшoo, Идсэн хоол нь хaaгуураа ордог амьсгаанууд вэ, нэг шуудай гурил даахгvй, хєгшин хєвєє хvнийг татаж чангаагаад” гэсээр, угийн наргиан ч хvн болохоор “хоёр гар минь гурил болчихно” гэж алиатаaд, шуудайн голоос нь зуугаад гэрийн хаалга хvртэл явсан юм. Жар хvрсэн євгєний шvд тийм бєх, чийрэг байж билээ. Хvний залуугийн aраншин гэж єтєлсєн хойноо ч гардаггvй aжээ. Ийм нэгэн бяртай буурал наяад оны эхээр єєд болж билээ. Євгєний єргєн шанаа, далбагар эрvv, ооч сахал, балин том цоохор хамар одоо болтол санаанаас гардаггvй юм.

2007.1.31

Monday, February 26, 2007

Монголын утга зохиолыг баруунд судалж байжээ


Багад манай Бандихай дээр Хатагин овогт Ц.Дамдинсvрэн гуай айлчлан ирээд, хєєрєг зєрvvлж, хуучлан суудаг байсан агшин зvvд, зэрэглээ шиг санагдаж, хэлж ярьж байсан нь ой тойнд бvдэг бадаг байна. Дамдинсvрэн гуай єгvvлрvvн: “-Манай монголчууд эртнээс номыг сайн хэвлэдэг байсан юм. Цаас ховор байсан дээр vед Орос муутуу цаасан дээр томоохон тугалган бараар алдаа мадаггvй, нямбай хэвлэдэг байсан юм билээ. Yсэг нь том болохоор хонины хоргол шиг vзэгдэж, тvvнийг хорголжин бар гэж нэрлэдэг байв. Одоо євєрлєгч хошуунд их жижигхэн vсгээр хэвлэх юм. Настай хvнд бол vзэгдэхээргvй жижиг юм. Хорголжин бар биш шоргоолжин бар болж дээ” хэмээсэн нь сэтгэлд байна. Энэ vнэхээр vнэн ажээ. Интeрнэтийн буянаар Google дээрээс би 1868 онд Германд хэвлэсэн нэг ном оллоо. Тэр номон дотор “Шидэт хvvрийн vлгэр”, “Арж Бурж хааны тууж” хоёр Дамдинсvрэн гуайн хэлсэн хорголжин бараар хэвлэгдсэн байна. Энэ номонд 52 хуудсаар орсон “Шидэт хvvрийн vлгэр”-ийг эхлээд уншлаа. Уг зохиолыг vнэхээр алдаа мадаггvй, уламжлалт бичгийн хэлээр нямбайлан бичжээ. Одоогийн бидний хэл ярианаас зєрєх юм нэгэн бээр алга байна. “Одоогоос 140-150 жилийн ємнє монголчуудын бичгийн соёл дээд цэгтээ хvрсэн байжээ” гэж дvгнэж болмоор санагдав. Энэ хоёр зохиолыг Буриад монгол лам Галсан Гомбожав орос хэлэнд орчуулж, 1858-60 онд Казанийн их сургуульд хэвлvvлсэн байна. Монгол судлаач, алдарт эрдэмтэн Жосиф Кавалевски oрос хэлнээс гeрман хэлэнд буулгасныг Бeрнард Жулг 1868 онд Иннсбрукт ийнхvv хэвлэжээ. Энэ хоёр туужийг нарийвчлан уншвал бичсэн арга барил нь эртний энэтхэг, персийн зохиолуудтай тун тєстэй, монголчууд бидний танил болсон “Таван сургамж”, ”Мянган нэгэн шєнийн vлгэр” зэрэг зохиолуудтай нэн адил боловч, монгол уламжлал, бурхан шашины нєлєє нэлээд шингэсэн, vлгэрийн чанартай зохиолууд болж байна. Тухайн vед Гeрман, Франц, Хаант Орос зэрэг хєгжингvй орнуудад Mонголын уран зохиолыг нарийвчлан судалж байсан нь бас л гайхалтай сонин санагдана. Манай улсын номын сан, архивуудад одоогоос 150 жилийн ємнє монголчуудын хийж бvтээсэн ном хэр олон хадаглагдан vлдсэнийг би сайн мэдэхгvй, гэхдээ ийм мэдээлэл нийтийн хvртээл болж байсан нь ховор юм шиг байна. Бодвол cудлаачдын хvрээнд энэ талаар нэлээд бичигдэж, яригдсан биз ээ. Энэхvv мэдээллийг олж хараад тєрсєн бодол минь нэгдvгээрт, євєг дээдэс маань ном бvтээхдээ тєгс мэргэн явжээ, хоёрдугаарт монголчуудын оюуны ертєнцийг тухайн vед барууны ертєнцєд хvлээн зєвшєєрч, хvндэтгэн судалж, дэлхийн єв соёлд оруулж байжээ. Бусад олон улс vндэстэн урд ємнє хийсэн бvтээснээ улам боловсронгуй болгож, ирээдvйдээ євлvvлэн єгдєг. Yvнийг дорно дахиндаа гэхэд Xятад, Япон орнуудын жишээн дээрээс харж болно. Гэтэл бидний монголчуудад энэ талаарх сэтгэлгээ нэг л дутагдалтай байна уу даа. Орчин vеийн зохиолч, бvтээлчдийг хараад байхад урд ємнє ингэж хийж бvтээсэн юмыг би энэ талаас нь сайжруулжлаа гэхээсээ урдад хийснийг хoцрогдсон бурангуй гэж vзэж, эсвэл vл дурдан єєрсдєє агууг бvтээж буй мэтээр харуулахыг хичээдэг бололтой. Иймд залуус бид урд ємнє євєг дээдсийн хийсэн бvтээснийг бахархаx, дурдаx, баяжуулах сэтгэлгээнд давхар суралцмаар байна. Уламжлал ёсыг байнга сэргээж, хєгжvvлж, тvгээж байж тєгс арвин болмой.


2007.2.26

Sunday, February 25, 2007

Ц.Хишигбаярт Эрх чєлєєний одон гардууллаа



Бэй Аэриагийн Монголчуудын Холбооны тэргvvлэгчдийн хvсэлтээр Хурд хамтлагийн ахлагч Ганбаяр тоглолтынхоо vеэр Цэндooгийн Хишигбаярт Эрх чєлєєний одонг гардууллаа. Гадаадад ажиллаж, амьдарч буй монголчууддаа урам хайрлахаар зорьж ирсэн Ганбаярын хийсэн энэ алхам нь их шинэлэг зvйл боллоо. Монголоос ирсэн хамтлаг, дуучид эх орноо санасан монголчууддаа ая дуугаа хvргээд хэдэн тєгрєг олоод буцдаг байсан тэр жаягийг эвдэж, “та нар маань байхгvй бол бид хэн дээрээ ирэx вэ”, “та нар Монголын ард тvмний салшгvй нэгэн хэсэг юм шvv”, “та нар дууг минь зохиох найрагчид юм шvv”, “та бvхэндээ жаахан ч гэсэн урам хайрлах ёстой” гэж Ганбаяр бодож, сэтгэж, арга cvвэгчилж, бусдын олж хараагvйг авч ирсэн нь энэхvv шагнал байлаа. Монголчуудын Холбоонд хандаж “та нар шагналд тодорхойлох хvнээ гаргаж єгнє vv” гэж нэлээд эрт мэдэгдсэн юм. Бид ч гэсэн Xолбооны vйл ажиллагаанд хоёргvй сэтгэлээр оролцож ирсэн нєхдєєcєє урамшуулахыг зорив. Холбооны дэд тэргvvн Д.Лувсанжамбаагийн санал болгосон Ц.Хишигбаярыг тєрийн дээд шагналд тодорхойлохыг миний бие дэмжиж, Замдаан сэтгvvлийн эрхлэгч Д.Цэрэндoрж эл асуудлыг биечлэн хєєцєлдєв. Сvvлийн 4 жилийн бидний зохиож ирсэн бvх арга хэмжээнд сэтгэл, чадлаараа оролцож, бидэнд тулах нэгэн багана болсон Хишигбаярт уг шагналыг єгєхийг холбооны vйл ажиллгааг дэмжигч олон хvмvvс “дугтарвал дуу нэгтэй” хvлээж авсан юм аа. Тvмний тєлєє сайн vйлс бvтээхээр зорьж яваа холбооныхны дэмжлэг, Хурд хамтлагийн ахлагч Ганбаяраар зуучлуулан Ардчилсан Холбооны, Ардчилcан залуучуудын холбооны удирдлагaт хvрснээр энэ тодорхойлолт биеллээ оллоо. Эрх чєлєєний одон бол Монголд ардчилал хєгжсєний бэлэгдэл, тєрд данстай тєрийн одон юм. Ардчиллын буянаар Америкт хол тавьсан мянга, мянган монголчуудын нэг, Хишигбаяр маань биднийгээ тєлєєлєн уг одонг энгэртээ зvvсэн нь баярлаад баршгvй, магнай тэнийм vйл явдал боллоо. Тэрээр Монголчуудын Холбоо байгуулагдсан цагаас тугийг нь барьж, бэх бат суурийг нь Тvвшин дvvтэй хамт хийж, Монгол Улсын Ерєнхийлєгчдийн уулзалт, наадам, шинэ жил, цагаан сар, хvvхдийн баяраар бидний зохиосон бvх арга хэмжээнд магнайлан оролцож, цаг заваа гарган зvтгэж ирсэн aрвин дурсамж бvхний нэгэн билээ. Бид хvний хийсэн бvтээснийг хараад баярлалаа, гялайлаа гэхээс єєр юу байх билээ. Харин ийм сайхан шагналыг хєєцєлдєж єгсєн Ганбаяртаа баярлаж, талархснаа давхар илэрхийлмээр байна. Хишигбаярын маань авсан энэ шагнал бол бид бvхэнд монгол тvмнээс минь єгсєн урам, сэтгэлийн дэм юм шvv. Yvгээр дамжуулж бид Монголын ард тvмэнтэй холбоотой гэдгийг ойлгоно буй за. Бусдын тєлєє гэсэн сэтгэлээр хандсан хэн бvхэнд Монголчуудын Xолбоо маань нээлттэй шvv. Холбооны vйл ажиллагаанд хэн идэвхтэй оролцож, дэмжиж, тусалж, шалгарч ирнэ вэ, тэр хvнд Xолбоог цааш нь аваад явах бvрэн боломж байна. Монголчуудын Xолбооны vйл ажиллгаанд гар бие оролцохыг Бэй Аэриагийн монголчууддаа уриалж байна. Хvvхдийн байгууллагыг санаачлан байгуулж, ажил хэрэгчээр зvтгэж яваа Цэдэн-Ишийн Энхтvяaд Тэргvvний халамжлан хvмvvжvvлэгч алтан медаль, Монгол хэлнээс англи хэлэнд яруу найргийн ном орчуулсан Тvвшинтєгсийн Саруулдарьд Тэргvvний сурагч алтан медаль oлгoсoн талаар дэлгэрэнгvй мэдээллийг Замдаан сэтгvvлийн вэб хуудаснаас удaхгvй уншаарай.



2007.2.25

Saturday, February 24, 2007

Харьд суугаа монголчуудын мэдээллийн єлсгєлєн


(Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Вашингтон хот дахь сурвалжлагч, ”Хамаг Монгол” сэтгvvлийн эрхлэгч, Б.Номинчимэдтэй 3 жилийн ємнє цагаан сарын дараахан хийсэн ярилцлага)

Амар сайн байна уу? Сар шинэдээ сайхан шинэлэв vv. Сайхан євєлжиж, сайхан хаваржиж байна уу?

Сар шинэдээ сайхан шинэллээ. Танай сэтгvvл, сvлжээний хамт олон, сvлжээний андуудад ч мєн сар шинэдээ сайхан шинэлэв vv хэмээн мэнд уламжилъя. АНУ-д анхныхаа сар шинэтэйгээ золголоо. Вашингтон хавийн нутгаар их дулаахан налгар хавар болох шинжтэй байна даа.

Танай нутгаар сар шинийн баяр хэр єргєн болов доо. Ямар ямар сайхан vйл явдал болов?

Вашингтон орчмын монголчууд сар шинээ маш сайхан тэмдэглэдэг юм байна. АНУ-ын нийслэлийн тєвд, Капитолын толгодоос холгvйхэн байх нэгэн сургуулийн зааланд цагаан сарыг тэмдэглэх арга хэмжээ зохиогдлоо. Энд 200 гаруй монголчуудаас гадна манай цагаан сарын євєрмєц зан заншлийг сонирхсон цєєнгvй америк, франц нєхдvvд ирсэн. Дуу хууртай, хvчит бєхчvvдтэй, наадам наргиантай их сайхан золголт боллоо. Мєн монголоос ТВ-ийн сурвалжлах хэсгийнхэн ирсэн нь золголтыг улам ч чимэж, баяжууллаа. Вашингтон хот орчимд их олон сайхан хvчтэй, уран мэхтэй бєхчvvд, залуучууд байдаг юм байна. Зав зай багатай монголчууддаа ингэж уулзан учирч, золгон мэндчилж, баясан цэнгэх боломж олгон, энэ арга хэмжээг зохион байгуулсан Вашингтон хот орчмын Монголчуудын холбоонд танай хуудсаар дамжуулан сониныхоо уншигчдын ємнєєс бас талархал дэвшvvлье. Зєвхєн монголчуудаа учран золгуулж, баясган цэнгvvлсэнээс гадна монгол vндэснийхээ євєрмєц сайхан зан заншлийг хvvхэд залуучууд, энэ АНУ-ын ард иргэдэд сурталчлах, таниулахад ихээхэн ач холбогдолтой болсон гэж хэлж болно.

Єєрийг тань МОНЦАМЭ-гийн сурвалжлагч гэдгийг мэднэ. Ямар хэрэг зоригоор Америкт ирэв. Юу хийж байна одоогоор...?

Монголын Vндэсний мэдээллийн агентлаг МОНЦАМЭ-гийн Вашингтон хот дахь байнгын сурвалжлагчаар томилогдон ирээд нэг жилийн нvvр vзэж байна. Гэвч энд ирсээр одоог болтол яль шалихгvй шалтагаас болж єєрийн сурвалжлах эрхийг авч чадахгvй мунгинаж явна. Хvнд суртал гэдэг нэг хаана ч байдаг дєнгє байна аа. Бухимдана гэдэг багадаад, дэлбэрэхдээ тулаад л байна. Тэгээд одоо хийж байгаа ажил маань гэвэл ”Хамаг Монгол” хэмээх долоо хоног тутмын мэдээллийн монгол хэвлэл эрхлээд, энд буй монголчууддаа мэдээлэл хvргэчих санаатай зvтгэж байна. Мєн мэдээжийн хэрэг АНУ-д буй монголчуудын амьдрал, хоёр улсын харилцаа болон АНУ-д болж буй онцлог сонин содон vйл явдлын тухай мэдээ мэдээллийг Монгол руу тогтмол илгээж байна даа.

Та яагаад ”Хамаг Монгол” сонинг гаргах болов?

Вашингтон хот орчмын Монголчуудын холбоотой хамтран энэ ажлыг эхлvvлсэн. Ер нь ийм долоо хоног тутмын мэдээллийн тогтмол хэвлэл гаргах зайлшгvй хэрэгцээ, шаардлага байна гэж бид ойлгож байгаа. Энэ бол зvгээр нэг овжин сэргэлэн хvний бизнесийн сонирхолоор хийгдэж байгаа ажил огт биш юм. Гадаадад буй монголчууд мэдээллийн их єлсгєлєнд нэрвэгдсэн байдаг юм байна. Мэдээллээс хоцорсноор хvн маш их боломжийг алддаг. Нэгэнт мэдээлэл байхгvй болохоор єєрийнхєє ямархан их боломж алдаад байгаагаа мэдэрдэггvй. Хоолны єлсгєлєн бол ходоод байнга хоол нэхэж зовоогоод, єлсгєлєн байгааг нь мэдрvvлээд байдаг бол мэдээллийн єлсгєлєн єєрєє єлсєєд байгаагаа мэдэрдэггvйгээрээ илvv их аюултай, оюуны хоцрогдолын хар нvх рvv хvнийг хийсгэчихдэг.

Гадаадад буй монголчуудыг яагаад мэдээллийн єлсгєлєнд нэрвэгдсэн гэж vзэж байна вэ?

Бидэнтэй санал нийлэхгvй, доромжиллоо энээ тэрээ гэх хvн мэр сэр гарах л байх. Гадаад оронд мэдээлэл авах ганц гол суваг нь интернет. Гэтэл Монголчууд маань тэр бvр толгой дараалан компьютeр, интернет ашиглан мэдээлэл авч байгаа юм алга байна шvv дээ. Ихэнх маань хэд гурван тєгрєг цуглуулах гэж ирсэн болохоор сар бvр багагvй хэмжээний тєлбєр, компьютер гээд л бас баахан зардал. Хааяа нэг номын сан мэтийн газраар очиж нэтийн ард суудаг ч тэр нь Е-майлаа шалгахаас хэтрэхгvй, интeрнeттэй байсан ч тэр далай шиг их мэдээлэл дотроос єєрт хэрэгтэй мэдээллээ шvvрдээд авaхад хугацаа их ордог, тэгээд ч хэдэн цагаар компьютерийн ард суугаад байх ажлын зав чєлєє гардаггvй. Нєгєє талаар хэлний бэрхшээлээс болоод тэр бvр энэ улсын сонин хэвлэл уншаад ашиглаад байж чадахгvй юм. Интернетийн мэдээллээр зогсохгvй мєн энд буй монголчууд маань олшрох чинээгээрээ єєр хоорондоо мэдээллээ харилцан солилцож байх зайлшгvй шаардлага нэмэгдэж, мєн єєрсдийнхєє vгийг тєр тvмэндээ хvргэх ч шаардлага гарч ирж байна. Энэ бvхэн чинь мэдээллийн єлсгєлєнд нэрвэгдэхийн учиг нь болж байгаа юм. За тэгээд мэдээллийн хомсдолоос болоод янз бvрийн цуурхал тарах, буруу зєрvv ойлголт тєрєх, бухимдал, тєєрєгдєл vvсэх гэх мэтийн бусад олон сєрєг vр дагавруудыг тоочоод яах вэ. Энд чинь хэдэн сарын ємнє Mонголд хэвлэгдсэн шар сонинууд сэмэрсэн самбай хадаг шиг л айл айлд ”залагдаад” явж байдаг л юм байна шvv дээ. Дээр дурдсан бvх саад бэрхшээлээс давчихсан, энд байр сууриа олчихсон, хэлтэй устай хэсэг хvмvvс бий л дээ. Тэд бол єєр хэрэг. Магадгvй эх орондоо байгаагаас ч илvv их мэдээлэлтэй сууж байгаа. Гэхдээ тэд бол цєєнх. Харамсалтай нь тэдэн дотроос бидний ажлыг vгvйсгэж, янз бvрээр хэлж, унтраах гэсэн хандлага, цуурхал маягийн мэдээлэл тараах нь байнга гарч байгаа. Утсаар хvртэл ”чи нeтээс бэлэн мэдээлэл авч хэвлэж тараагаад баяжиж байна уу” гэж занаж, тавлаж байгаа юм. Нэг удаа биш шvv. Гэхдээ тэр яах вэ. Тэгээд ч бид нeтээс бэлэн мэдээлэл авч тараагаад байгаа юм тэр бvр байхгvй. МОНЦАМЭ агентлагийн мэдээллийг ашиглаж байгаа ч тэр нь манай сонины мэдээллийн тодорхой хувийг эзэлдэг. Сонины маань захиалга єдрєєс єдєрт нэмэгдэж, єдрєєс єдєрт хvмvvс ойлгож, хvлээж авч байгаа нь тэдний тэр vгvйсгэлийн хамгийн сайн хариу vгvйсгэл нь юм. Сониноо бид анх ”Вашингтоны мэдээ” гэдэг нэрээр гаргаж байсан. Одоо сонин маань АНУ-ын 6 хот 9 мужид захиалагчтай болоод байгаа. Тэгээд бид аль ч хотод, мужид амьдран буй монголчууддаа нийтлэг сонсогдох нэр сонгож ”Хамаг Монгол” болгосон. Єєрєєр хэлбэл сонин маань Вашингтон орчмоос хальж, єргєжин тэлж байгаагийн илрэл.

Хаанаас ямар ямар дэмжлэг авч байна вэ?

Вашингтон хот орчмын Монголчуудын холбоо бvх бололцоогоороо тусалж байгаа. Єєр олон газраас одоогоор нэг их дэмжлэг аваад базаасан юм алга. Засгийн газарт энэ асуудлыг хvргэж, дэмжлэг авахыг бодож байна. Энэ бол хэн нэгэн хувь хvний сонирхол, идэвхээр бvтдэг асуудал ч биш юм байна. Иргэд бид л мэддэггvй, мэддэггvйгээс шахаж шаарддаггvй болохоос биш уг нь Монголын тєр иргэдээ vнэн бодитой мэдээ мэдээллээр хангаж байх vvрэгтэй. Тэр дундаа гадаадад, бvvр хараар ажиллаж, амьдарч буй хvмvvсээ мэдээллээр хангах нь зайлшгvй хийх учиртай ажил юм байна гэж энд амьдарч ажилласан жил орчим хугацаанд бодох болсон. Учир нь гадаад оронд хараар ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд маань vнэндээ єнчин хvмvvс шиг... Харж хандах тєргvй юм шиг, хариад очих эх оронгvй, хаая, хvvе гэх эцэг эхгvй юм шиг, наашаа гэсэн рvv нь налж ойчсон байдалтай байх юм. Заримдаа єр эмтэрмээр, бvvр гутармаар ч юм их тохиолдож л байх... Ядарч, зvдэрч, зутарч, гутарч яваа нь ч багагvй байна. Гэтэл тэдний Mонголд оруулж буй хєрєнгє оруулалтын талаар бид дээр дооргvй ам уралдуулан ярьцгаах, шагших, хоосон хєєрєгдєхєє л мэдэх юм. Харин тэднийхээ тєлєє юу хийж байгаа юм бэ? Би мэдэхгvй юм. Магадгvй хэн нэгэн юм хийгээд, бодоод зvтгээд ч байгаа юм билvv. Гэвч тэр мэдээлэл хvмvvст хvрэхгvй байна шvv дээ. Ингээд л мэдээлэл ямар хэрэгтэй болох нь аяндаа тодорхой болоод ирж байгаа биз. Манайхан сард тєчнєєн мянган доллар Mонгол руу урсаж байгаа л гэдэг. Тэр яах вэ, ихэнх нь эргээд Хятадын Эрээн рvv гарчихдаг тэр хэдэн доллараас хэдэн арав дахин илvv их оюуны хєрєнгє оруулалт Mонголд орж байгааг, хэдэн жилийн дараа vр дvн нь нэлээд олон оронтой тоотой доллараар хэмжигдэх тэр хєрєнгє оруулалтыг санах хэрэгтэй. Наад зах нь хэл сураад авч байна, ажил сурч байна, цаг, мєнгєний vнэ цэнийг мэдэрч байна, эргээд Mонголдоо очоод ажиллахад энэ хvмvvс ємнє байснаасаа огт єєр сэтгэлгээ, арга барилаар ажиллах болно. Энэ бол маш том хєрєнгє оруулалт юм. Тэгэхээр гадаадад буй, ялангуяа хараар ажиллаж буй монголчуудаа Монгол Улс тєрийн бодлогынхоо тvвшинд авч vзэх хэрэгтэй санагдана. Vгvй ядаж л мэдээллээр хангаж байх хэрэгтэй юм. Тэгээд одоо доороос ийм санал санаачилга гараад ирж байхад тэр боломжийг дэмжиж, хєгжєєж єгєх хэрэгтэй юм. Vvнийг манай тєрийн тvшээд ойлгож, дэмжинэ байх гэж би их найдлага тавьж байгаа. Монголд мэдээллийн vнэ цэнийг нэг их ойлгодоггvй, ойлгохгvй байгаагаас дэмжихгvй байх хандлага багагvй байдгийг сvvлийн хэдэн жил мэдээллийн салбарт ажилласны хувьд гадарлана. Гэтэл ардчилал хєгжсєн энэ АНУ-д шал эсрэг байх юм.

Тэгээд хэр ”баяжиж” байна даа. Сонины санхvvжилт хаанаас гарч байна вэ?

Яг vнэндээ ажил хийж олсон мєнгєєрєє энэ сонинг санхvvжvvлж байна. Сонины vнэ 1 доллар нь хэвлэлт, шуудангийн зардал хоёрт илvv ч vгvй дутуу ч vгvй таардаг. Гэтэл сонины ажилд дагалдах зардал олон гардаг шvv дээ. Баяжихаасаа хоосрох тал руу нь илvv явж байна. Єєрєєр хэлбэл сонины маань санхvvжилт ихээхэн хvндэрсэн учир бид сониндоо санхvvгийн дэмжлэгийг маш идэвхтэй эрж хайж байгаа. ”Халдавч хар халзанд” нь гэгчээр ч болж байгаа. Ер нь ямар ч сонин эхний хэдэн саруудад ашигтай ажиллах боломж байдаггvй.

Гадна яваа хvмvvст мэдээлэл тvгээх, тэднийхээ vгийг тvмэнд хvргэх сайхан хэрэг шvv. Сонины vйл ажиллагаанд хvмvvс хэр єргєн оролцож байна вэ?

Ер нь дэмжиж байгаа хvрээ их єргєн. Сониныг сэтгэлээрээ дэмжиж, урам зориг єгєхєєс гадна єєрєє хэдий их ажилтай ч шєнє орой, нойроо хагасалж суугаад, мэдээ материал, сурвалжлага бэлтгэж, зvтгэж байгаа сэтгvvлчид тєдийгvй єєр мэргэжлийн хvмvvс ч цєєнгvй. Хvний газарт нутаг нэгтэндээ нэг ч болсон хэрэгтэй зєвлєгєє, vнэтэй санаа єгчих юмсан гэсэн мэргэжлийн эмч нар манай сонины эрvvл мэндийн буланг хєтлєн явуулж байгаа. Эрvvл мэндтэй холбоотой ил далд асар олон асуудал, бэрхшээл гардаг юм байна. Наад зах нь шvд євдєхєд эмийн сангаас ямар эм авч, хэрхэн хэрэглэх, тvргэн дуудахад ямар утсаар залгах, аль эмнэлэгт vнэ тєлбєр бага гээд л... Мєн кредит тvvхтэй болох, такс Ай Ди (ID) авах гэх мэтийн бичиг баримт тойрсон асуудлууд гээд энэ улсад ажиллаж амьдрахад учирдаг vй олон бэрхшээлvvдийн талаар дуулсан, мэдсэнээ, учирсан, зовсоноо бусдадаа хvргэж, санаа оноо авахад нь тусалж дэмжиж байгаа хvмvvс бол vнэндээ ихээхэн буян vйлдэж байгаа гэж хэлж болно. Тэдний дундаас манай сонины сурвалжлагчаар ажиллаж байгаа Н.Жавзандулам, Ж.Жавзансvрэн гэдэг хоёр сэтгvvлч бvсгvйг онцолж хэлмээр байна. Мэдээжийн хэрэг Вашингтон хот орчмын Монголчуудын холбоогvйгээр, тус холбооны тэргvvн, тэргvvлэгчид болох цєєн хэдэн хvний сэтгэл зvтгэлгvйгээр энэ сониныг тєсєєлєхєд бэрхтэй. Мєн манай сониныг захиалж уншиж байгаа явдал нь бидний ажлыг дэмжиж, тусалж, хамтарч байгаагийн нэг илрэл юм. Тийм болохоор энэ завшааныг ашиглан нийт уншигчиддаа баярласнаа хэлэх хэрэгтэй юм.

Монголчуудын дунд аливаа нэгэн зvйлийг хийхэд хэр их бэрхшээл гарах юм бэ дээ?

За, сонин гаргаж буйтай холбогдож ямар бэрхшээл, vгvйсгэлтэй тулгарч байгаа талаар ємнє дурдсан. Vл итгэсэн, хоосон сvр гаргаж, дvр эсгэж, нэг их том амьтан болох гэсэн, нэг нэгнээсээ дээр гарах гэсэн хандлага бидний дунд бас хааяа байх юм. Тэртэй тэргvй юугаар ч єєрийгєє хулдлаа гэсэн жижиг хvн бол жижгээрээ л байна, алтан шаахай ємсєвч алцан майга нь хэвээрээ л харагдана шvv дээ. Алт шалбааг дотор хэвтэвч vнээ алддаггvйтэй адил том нь томоороо л байна. Хоёрын хооронд юмаар хєєцєлдєх нь бидний ажил хэрэгт нэмэр болохоосоо нэрмээс болох нь их байх юм. Одоо чинь хєлийн майгыг ч амархаан засдаг болчихсон цаг шvv дээ.

Монголчууд хоорондоо нэгдэж нягтрахад юу саад болж байна гэж боддог вэ?

Єнєєдєр бидэнд ус агаар шиг хэрэгтэй зvйл нь эв нэгдэл. Энэ сэдвээр би Монголын зарим сонин хэвлэлvvдэд нэг бус нийтлэл бичиж нийтлvvлж байсан. Тэр дундаа энэ эв нэгдлийг дээд тvвшинд, улс тєрийн тvвшинд илvv их эрхэмлэх шаардлага бий. Ялангуяа улс тєрийн хариуцлагатай сонголтын босгон дээр энэ vгийг онцолмоор байна. Сонгуулийн дараа уулзаж учирч, хамтран ажиллахгvй юм шиг жалгын хэрvvлч, ховч авгай аятай юм ярьж сонгуульд єрсєлддєг хачин залхаг аргаасаа ч бас салмаар юм. Энд, АНУ-д ирээд эв нэгдэлгvй байдлыг, тvvний vр урхагийг улам хурцаар мэдэрч байна. Уг нь бидний монголчууд энэ солонгосчууд, мексикvvд, хятадуудаас алинаас нь ч огтхон ч дутахааргvй, магадгvй илvv авьяастай, чадвартай, нєєцтэй хvмvvс юм. Тийм атлаа солонгосууд нь єсєєд, дэвжээд байдаг, харин монгол нь хєгждєггvй. Энэ ердєє л эв нэгдэлгvйнх. Бас уйгагvй тэвчээр, шаргуу чанар дутагдах юм. Нэг нь гайгvй шиг юм хийгээд, эсвэл гайгvй шиг цалинтай ажил хийгээд эхэлбэл нєгєє нь дэмжихийн оронд харин ч унагааж, унтрааж авах гээд байдаг нь их хачин. Нэг нэгнээ дэмжих, жаахан ч болов юман дээр тусалчих, хэлж зєвлєєд єгєх ухаан их хомс байх юм. Єєрєєс нь єм цєм мах тасраад уначих гэж байгаа юм шиг л аашлахыг нь яана. Єнєєдєр энэ улсад байр сууриа нэгэнт олчихсон солонгосуудыг харахад огт єєрєєр сэтгэнэ. Солонгос хvн солонгос vсчнээр vсээ засуулж, гэр байшингаа солонгос компаниар засуулж, машинаа солонгосоосоо худалдан авч, тэр ч бvv хэл дэргэд нь гайгvй шиг vнэтэй, хоолтой энэтхэг хоолны газар байхад хэдэн гудамжны цаана байх илvv vнэтэй солонгос хоолны газарт очиж хооллож байх юм. Гэтэл манайхан болохоор дэргэд нь байгаа хямдхан vнэтэй монгол хоолныхоо газарт тоож орохгvй, хэдэн гудамжны цаана байгаа єндєр vнэтэй єєр хоолны газрыг зорих сэтгэлгээтэй. Єєрєєр хэлбэл чи сайн явбал би сайн явна гэх нь биш, чи сайн явбал би муу болох юм шигээр хандаад байдаг. Энэ л ядарсан гуйлгачингийн сэтгэлгээнээс салж, нэгдэж, хамтарч, ажиллавал бидэнд амжилт гаргах боломж их єргєн бий. Хэн нэгэн ямаан омогтой япон, солонгос, хятадад зарагдаж байхаар Ногоон карт авсан нэгийгээ тал талаасаа дэмжээд цайны газар, авто засвар, vсчний салон гээд л эхэлбэл болохгvй гэх газар огтоос vгvй. Харин яагаад ингэж бодож, итгэж, vйлдэж чадахгvй байна аа гэдгээ л бид єєрсдєєсєє эргэж нухацтай гэгч нь асууж, хариулт олох хэрэгтэй юм. Єєрєє манай сонины “Хамтран ажиллаж, амжилтанд хамтдаа хvрье” гэсэн уриаг анзаараа болов уу.

Та ”Замдаан” сэтгvvлд болон ”Цахим єртєє”-д хэдэн сайхан тvvхэн туурь, єгvvлэл ирvvлсэн билээ. Ингэхэд єєрєє тvvхэн сэдвээр бичих дуртай хvн юм аа. Энэ талаараа тодруулахгvй юу?

Танай сэтгvvл, сvлжээнд нийтлэгдсэн тэр нийтлэл, єгvvллvvд маань ”Тvvхэн зурвасууд” гэдэг номын маань бvлгvvд. Монголын тvvхийн сурах бичиг, лавлахад тэр бvр ороод байдаггvй атлаа эгзэгтэй, сонирхолтой, зарим тохиолдолд бvр асар єргєн тvvхэн vр дагавартай тэр агшинуудын тухай єгvvлсэн 28 бvлэг ном юм. Тэр номоо энд ирээд илvv нарийн ширийн мэдээллээр баяжуулах санаатай зав чєлєєгєєрєє нухаж, зарим нэг хагас дутуу болсоныг нь тийнхvv тvмний мэлмийд болгоолгохоор зvрхэлж байгаа маань тэр. Мєн ”Хаадын сан” цувралаар Аригбєх хааны эмгэнэлт хувь тавилангийн талаар нэгэн судалгааны гэхээр шахуу ном бичсэн. Би тvvх судлаач, тvvхч хvн биш, утга зохиол судлаач мэргэжилтэй, зохиолч хvн. Гэвч ер нь Монгол тvмний тvvх єєрийн эрхгvй зvрх сэтгэлийг минь татаж байна. Монгол vндэстнийхээ тvvх соёлыг мэдэх тусам улам ихээр бахдан бишрэх сэтгэл тєрєх юм. Бид чинь тийм л агуу гайхамшигтай тvvхтэй ард тvмэн юм. Єєр хэнд ч vгvй ийм гайхам тvvхтэй ард тvмэн харин єнєєдєр ингэж модоо барьж, цагаачилж, царайчилж, арчаагаа алдаж яваа нь vнэхээр эмгэнэлтэй. Гэхдээ ”Тvvх бол єнгєрсєн рvv харсан зєнч” гэдэг. Монгол vндэстэн хэзээ нэгэн цагт эргэн хvчирхэгжин хєгжинє гэдэг нь эргэлзээгvй. Улс vндэстэн хєгжин дэвшихийн нэг язгуур vндэс нь vндэстний тvvх соёл. Миний хувьд маш их бvдvvн зvрх гаргаж байгаа зvйл бол Монгол vндэстнийхээ тvvхийг нэг биччих юмсан гэсэн бодол, зvтгэл. Чадал минь хvрвэл энэ нь миний Mонгол тvмнийхээ ємнє єдийг хvртэл сул задгай, дэмий гоомой явсаныхаа єр тєлєєсийг хагасалж буй хэрэг болно.

Тэгэхээр Монгол vндэстний тvvх бичигдээгvй гэсэн vг vv. Бидний сайн мэдэх Монголын тvvхийн 3 боть бор ном юу билээ. Мєн саяхан бас нэг тvvхийн тулгуур ботиуд хэвлэгдсэнсэн...?

Таны єгvvлж буй 3 боть тvvхийн ном маань Mонголын газар шороон дээр болсон vйл явдлын тvvх гэхэд нэг их vгvйсгэл болохгvй юм. Гэхдээ их сайн судалгаа, нєр их хєдєлмєрийн vр дvн гэдгийг хэлэх хэрэгтэй. Саяхан гарч, тєрийнхєє ерєнхийлєгчид дээжээс нь єргєж байсан тэр ботиуд нь ємнєхєєс илvv єргєн мэдээлэлтэй, зарим vзэл суртлын гажуудлыг залруулсан сайн талууд бий ч мєн л тэрхvv хvрээнээс халиагvй юм билээ. Тэгэхээр тэдгээр нь БНМАУ-ын, эсвэл Монгол Улсын тvvх болж байгаа юм. Харин Монгол vндэстний тvvх гэдэг нь илvv их єргєн хvрээтэй ойлголт, Дорнод Европт ойж очсон Атиллагийн Хvннv ч, Багдадыг сєгтгєсєн Хvлvгийн монголчууд ч, Таж-Махалыг босгосон Их Моголын хаадын удам ч, хожим Ижил мєрєнд хальж очсон Халимагуудын ч, Буриадуудын ч тvvх гээд их олон салаа салбарууд бvхлээрээ орох учиртай. Мєн єнгєрсєн жил Бээжинд хятад, євєр Монголын эрдэмтэн тvvхчдийн хамтарсан Монголын тvvхийн 10 боть суурь бvтээл гарлаа гэж дуулсан. Олж авч амжаагvй байна. Захичихсан байгаа. Єрнийн эрдэмтэн мэргэдийн бичсэн ном товхимолууд ч нэлээд бий. Гэвч Монгол vндэстний тvvхийг Монгол хvн монгол оюун ухаан, зvрх сэтгэлээр, монгол vндэстнийхээ эрх ашгийн єнцєгєєс харж бичих учиртай.

Хойшид хийхээр бодож, тєлєвлєж байгаа aжил юу байна?

Мєнгє тєлдєггvй болохоор их л олон юм бодож, заримыг нь эхлvvлж, будилуулж явна.

Нэгэнт мєнгє тєлєєгvй юм бол тэр мєрєєдлєєсєє зарим нэгийг нь ...?

Цагаачилж амьдарч буй монголчуудынхаа дотор нь орж, зовлон гунигийг нь, хvнд хvчрийг нь бие сэтгэлээрээ туулж мэдэрсний хувьд энэ амьдралаас сэдэвлэсэн ”Єнчид” хэмээх кино тууж бичиж байна. Санхvv мєнгєнд л боомилуулчихгvй бол тvvнээ энэ намраас юм болгочих санаатай. Бас ”Вашингтоны тэмдэглэлvvд” хэмээх нэгэн тэмдэглэл, єгvvллийн ном гаргачих санаа байна. Мєн сониноо єргєжvvлэн мэдээллийн vр ашгийг жинхэнэ утгаар нь илэрхийлж чадах тийм мэдээллийн байгууллага байгуулах юмсан гэж бодож байна. Мєн Mонголын тvvхийн сэдвээр хэдэн цуврал роман бичих юмсан. Бичиж л чадах юм бол Mонголын тvvхэнд хэлтлээд хэлтлээд дундлахааргvй асар их сэдэв, санаа бий. Бид бол уран зохиол талаасаа тvvх рvvгээ нэг их орж чадаагvй улс шvv дээ.

Хил, хэл, бvсгvйчvvдээ гадагш нь алдвал улс vндэстэн сvйрнэ гэдэг. Монголд бvсгvйчvvдийн эзлэх байр суурь єндєр. Гэтэл гадаадад гарч буй монголчуудын гол зорилго нь гадныхантай гэрлээд vлдэх бодолтой нь шууд ажиглагдаж байна. Энэ талаар єєрийн бодлоо хэлнэ vv?

Vнэхээр Mонголд бvсгvйчvvдийн эзлэх байр суурь их гэдэгтэй ярих юм байхгvй. Яг энэ сэдвээр би єєрєєс чинь цагийн ємнє нэг найзтайгаа ярилцаж байв. Найзынхаа надад ярьсныг дамжуулья л даа. Тэрээр, “Хэд хоногийн ємнє би нэг монгол бvсгvйтэй нэлээд маргаж, сvvлдээ тэсэлгvй гашуухан vг хэлээд уурлуулаад явуулчихсан. Монголоо их муу хэлэх юм. Хєгжилгvй, бvдvvлэг л гэнэ, их л олон юм хэллээ. Ялангуяа монгол эрчvvлээ их мууллаа. Тvvн дотор нь эрчvvд бидний хувьд vнэхээр санаа зовмоор, санаа авмаар зєв зvйтэй шvvмжлэл их байгаа ч уг сууриараа монголчуудаа vгvйсгэсэн хандлагатай байсан нь миний тэвчээрийг барсан. Тэгээд би хариуд нь “Монголчууд гайгvй бvсгvйчvvдээ авч vлдээд бусдыг нь хятад мятад, араб мараб руу зарчихсан нь дээр юм” гэж хэлсэн чинь маш их уурлаад явчихлаа гэж надад ярилаа. Би “зєв, чи их зєв хариулт єгчээ” гэсэн. Манай тэр буддист хvн. Уурлаад, хашгичаад байдаггvй, хvний ємнvvр бодол санаагаа уралдуулаад, нотлох гээд, маргаан мэтгээнд ялах гээд улайраад байдаггvй хvн л дээ. Тvvнд яг ингэж хvvхнvvдээ хятадуудад зарах тухай бодол уугаасаа байхгvй, зvгээр л тэр бvсгvйн тухайн байдалд нь тохируулж их зєв оновчтой хариулт єгсєн байгаа юм. Сонин хэвлэл гаргаж байгаа болохоор энэ сэдвээр надад маш их мэдээлэл ирсэн. Сэтгэл эмзэглэмээр, халагламаар ч юм их сонслоо, vзлээ. Нvд, чих маань алт болж байх шиг байна. Хэн юугаа хийх нь хувь хvний асуудал ч улс vндэстэн тэр хувь хvмvvсээс бvрддэг гэдгийг бас мартаж болохгvй юм. Гэхдээ бvсгvйчvvдээ тийм байдалтай байгаад бидний эрчvvдэд маш их буруу, vндсэн шалтгаан нь бий юм шvv. Эрийнх нь нємєр нєєлєг дутагдаад, эрхгvй харийг зорьж буй монгол бvсгvйчvvддээ 100 хувь бурууг тохож болохгvй.

Гадаадад байгаа монголчуудын дунд эрvvгийн чанартай гэмт хэрэгтнvvд гараад байдаг болж дээ…?

Хэр барагтай хvнд олддоггvй энэ улсын виза эрvvгийнхэнд олдоод байдаг их сонин юм даа.

Ам халж, Алдар толгойг нэлээд ороов бололтой. Ярианыхаа сvvлд таниас асуухад аль нутгийн хvн бэ?

Хэн хvнгvй халах нь байна. Би Говь-Алтайн Халиун сумын хvн. Халиуныхаа хоолойн тачигнасан жавар, исгэрсэн шуургыг их vгvйлж сууна. Гурван Хустынхаа энгэрт очиж хээрийн сонгиноо шарж идэх юм сан гэж дандаа бодогдохыг нь яана...

Сэтгэлийнхээ vгийг нээж ярьсан танд шинэ ондоо улам ихийг бvтээхийн єзийтэй сайхан ерєєлийг дэвшvvлэн, уншигч олныхоо ємнєєс гvн талархал илэрхийлье. Алтан шар зам тань єлзийтэй байх болтугай.

Замдаан сэтгvvлийн 17-р дугаараас авав.

2004.2.24

(Тайлбар хийвээс, хожим Хамаг Монгол нэрийг Даяар Монгол болгож

єєрчилсєн байна. Вэб хуудас нь http://dayarmongol.com )

Friday, February 23, 2007

Чингис хааны алтан ургийнхнаас нэгний нь ч булш олдоогvй


Чингис хааны шарилыг хайсан профессoр Жон Вvvд

(ярилцлага)

Доктор Аллен Кампрелл, Wolverton Mountain Enterprises

Аллен: Чингис хааныг онголсон газрыг олох экспедицийн талаар танаас ярилцлaга авах болсондоо би их баяртай байна. Yндэсний радиогоор (NPR - National Public Radio. Орч) сонсохоос ємнє энэ талаар бvгд л юу ч мэдэхгvй байсан шvv.

Жон: Таатай байна. Экспедицийг санал болгосон Маури Кравитзтай ярьж байхдаа танд бас энэ талаар ярина гэж хэлж байлаа. Манай экспедици сvvлийн хоёр жилд ер хэвлэл мэдээлэлд єртєж байгаагvй талаар Маури дурдаж байсан. Экспедици хvчээр зогсоодсон сvvлчийн жилээс хойш бид хэвлэлд мэдээлэл єгєєгvй. Гэхдээ Маури энэ ярилцлагын талаар ихэд сонирхож байсан.

Аллен: Ам халахаас ємнє асуухад “Гэнгис” хааны нэрийг яаж зєв дууддаг юм бэ?

Жон: Энэ бол Франц дуудлага. Монголчууд яг тань шиг Чинггис хаaн гэж бичээд Чингис хаан гэж дуудна. Чингис хаан бол монголчуудын vндэсний бахархал болох хамгийн чухал хvн. Бид нар их залуу vндэстний тухай ярьж байна. Зєвхєн 1990 оноос хойш Чингис хаан нэртэй пудволк, зочид буудал, тамхи, шар айраг, зоогийн газрууд хаа сайгvй бий боллоо. Зєвлєлтийн нєлєєнд байхад огт зєвшєєрдєгддєггvй байв. Єнєєгийн Монгол оронд хvмvvс Чингис хааны талаар зvйрлэшгvй их сонирхох болжээ.

Аллен: Tа яагаад онгоныг хайх болсон юм бэ?

Жoн: 1024 онд бичигдсэн “Монголын Нууц Товчоо” гэдэг тvvхэн баримтыг бид нар ашиглаж ирлээ. Манай багийн гишvvн Дамбын Базаргvр Нууц Товчооны баримтыг орчин цагийн Монголын газрын зурагт нийцvvлэн судалсан хvн. Базаргvрийн хийсэн газрын зургийг бид нотлохыг чармайсан хэрэг. Тийм болохоор тодорхой нэгэн хэсэг газрын тогтоцыг бусад газартай харьцуулж vзсэн. 2 жилийн ємнє бид ихэнх хvмvvсийн таамаглаж, итгэдэг онгоны газар “Бурхан Халдуун” хэмээх аймшгийн их цус сорогч шумуултай ууланд хvрсэн. Бидэнд нисдэг тэрэг, шинжилгээний бvх техник хэрэгтэй байлаа. Тэр veд бидэнд байгаагvй юм. Эхлээд бид том толгодын бэл дэх Єглєгчийн хэрмийг судалж эхэлсэн. Хэрэм нь толгодыг тойроод оройгоодоо чиглэсэн хэлбэртэй тогтсон байв. Хэрэм 3 км урттай, 5 метер орчим єндєр. Xэн хэдийд, ямар зорилгоор барьсныг бид aнх vзээд ихэд гайхсан. Oлон хvний хvчээр зохион байгуулaлт сайтай барьсан нь илт. Бид малталтаa эхэлж, олон тєрлийн хєрс хуулаад хавтгай чулуун давхарагат хvрсэн. Зарим чулууг хуулахад хэдэн янзын сувгууд олдсон. Тэгдээр сувгууд нэлээн хар бараан єнгєтэй байсан нь шатсан модны нvvрснээс болон харласан байж болох талтай. Тэдгээр сувгаас хvн амьтны vлдэгдэл ч олдсон.

Аллен: Ямар янзын чандарлах газар байсан юм бол?

Жон: Бид одоогоор мэдээгvй байгаа. Энэ талаар олон онол, таамаглал бий. Сувгууд нь халаалтын нэгэн тєрлийн систем байж болох талтай, лав байгалиас тогтсон зvйл огт биш, тvvнээс єєр хот суурингийн шинж тэмдэг энд байхгvй байв. Иймэрхvv зохион байгуулалттай тогтоцыг Оросын экспедици Тувад нээж байсан. Тува нь бидний судалгааны газраас баруун хойш Оросын Холбооны нутагт бий. Тэдгээрийг Монгол бvтэц гэж vзвэл нvvдлийн ерєнхий чиглэл нь баруун хойноосоо Монголыг чиглэсэн байжээ гэж vзэж болох талтай.

Аллен: Тэр vед энэ нутагт нvvдэлчид зонхилж байсан уу?

Жон: Нvvдэлчид гэдэг vгийг хэрэглэх нь утгын хувьд буруу. Танд нэг санаа хэлье. Энд нутаглаж ирсэн хvмvvсийн хувьд євєл зуныхаа гэрт хvрэхээр Турк, Ираныхан шиг мориор хэдэн зуун километер хол нvvдэллэдэг хvмvvстэй адилтгаж би яримааргvй байна. Уугуул хvмvvс тийм хол нvvдэггvй байсан. Заримдаа гэр бараанаасаа холдохгvй буйр сэлгэнэ. Тийм болохоор та ойр зуур буйр сэлгэх нvvдлийн тухай ярьж байгаа хэрэг. Тэдгээр сувгуудын нэгэн аман дээрээс бид залуу хvvхний гавлын яс олсон. Oршуулсан хэлбэртэй байгаагvй. Зvгээр л нэг гавлын яс, бас хэдэн чємєг, аарцагны яс байсан. Тvvнээс дvгнэж vзэхэд тэр сувгууд шашины зан vйл хийдэг тахилын нэгэн газар байсан болов уу.

Аллен: Тэр эмэгтэйг оршуулаагvй байсан гэж vv?

Жон: Тэр хавьд оршуулга зєндєє байсантай харьцуулбал, эмэгтэйн хувьд оршуулга биш нь илт байлаа.

Аллен: Монголын малталт гадаадын аль оронтой тєстэй байв?

Жон: Бид сvvлийн жил хэдэн хvндрэлтэй учирсан: -Тахилын газрыг хєндсєн, байгаль орчныг бохирдуулсан, мєнгє олохын тєлєє vйл ажиллгаа явууллаа хэмээн ерєнхий сайд асан хvн бидэнд довтолсон. Гэтэл сvvлдээ тэнд халдварт євчин тархсан. Єнгєрсєн жил зєвхєн нэг сарын малталт хийгээд бид ажлаа зогсоолоо. Ямарч байсан бид сувгуудыг олж тогтоосон. Ерєнхийлєгчийн зарилгаар хориг тавьж, бидний ажлыг зогсоосноос хойш ихэнх цагаа Их Хурлын ордонд єнгєрєєв. Бид тэндээс ажиллах бvх тєрлийн зєвшєєрлийн бичиг баримт авсан байсан. Азтай нь одоогийн Ерєнхий сайд биднийг ивээлдээ авч, манай тєслийг хамгаалсан тул Монголын засгийн газраас бид бvрэн дэмжлэг авч чадсан. Биднийг явсны дараа монгол нєхдvvд vлдээд, доошоо нэг мeтер орчим ухаж, оршуулга олсон байв. Aвсны дээжээр судлaaд, XIII зуун ба XIV зууны эхэн vеийнх болохыг нотолсноор шарилыг Их Монголын vед хамаарна гэдгийг баталсан. Бид тvvнийг монгол оршуулга гэж vзэж байгаа бас нэгэн шалтгаан бол монгол уламжлалaaр шарилын толгойг хойд зvгт хандуулсан байсанд оршино. Тэд байшин сав барихдаа vvдийг нь ямагт ургаш харуулдаг.

Аллен: Ямар учиртай юм бол?

Жон: Хойд зvг бол хvндэтгэлийн зvг. Нэг ёсондоо гэрийн эзний талын зvг болно. Бидний тэндээс олсон бусад шарил баруун зvгт хандсан ба он цагийн удаанд ихээхэн мууджээ. Хойд зvгт чиглэсэн нь их сайн хадаглагдсан байв. Дотроо хатсан зvйлтэй нэгэн бумба олдсон. Хоол унд юм уу, юу хадаглагдсаныг тодруулахаар оролдсон. Мэдээж ус байсан болов уу. Дотор нь юу хатсан нь яахав, талийгаачийн хойд насанд нь зориулсан єргєл байсан биз ээ.

Аллен: Гар урлалын єєр зvйлс олдсон уу?

Жон: Yгvй. Энэ жил олдсон гар урлалын холбогдолтой зvйлс гэвэл сумны зэв, гадас, хадаас зэрэг нэг газраас олдсон. Эдгээр олдвор ямар нэгэн модон байгууламж цємєрч, нурж vгvй болсныг харуулж байгаа юм. Хэрвээ хадаас, гадас олнooр олдсон бол тэнд ямар нэгэн томоохон байгууламж байсан гэж би дуртайяа хэлэх байсан. Оршуулгыг илvvрлэхэд амжилт олоогvй ч, археoлoгийн хувьд сэтгэл догдлом жил байлаа. Бид нар ховор эрдэнэс олсонгvй. Гэхдээ энэ газар ямар нэгэн юм байжээ гэсэн таамаг дэвшvvлэх боломжтой болсон. Энэ бол гарцаагvй оршуулгын газар байсан нь тодорхой, дотоод байдлаараа євєг дээдсийн шvтээний газар байсан нь бvр илэрхий. Энэ газарт нэг оршуулга байсан ба бусад оршуулга тvvний хvрээнээс гадна оршиж байжээ. Бидний одоогийн тєсєєлж байгаагаар энэ газар нь оршуулгa, мєргєлийн тєв ба тус хvрээг тойроод бусад оршуулгууд байж. Энэ газар єнє удаан жил хэрэглэгдэж ирсэн. Гэвч хэрэм яагаад баригдсан талаар бид нар юу ч олж, мэдэж чадсангvй. Энэ жилийн малталт хийсэн хананы дотроос бид зарим органик материал олсон нь ханыг хэдийд барьсныг тогтооход тус болж магад. Бид хугацааг нь тодорхойлохоор авсан дээжээ гадгаш илгээчихсэн. Гэвч шинжилгээний зардлаа харайхан олоогvй байна.

Аллен: Тэр vед ямаршvv газар байсан талаар ямар нэгэн баримт vлдсэн vv? Тухайн vеийн тогтоц одоогийн газартай тун адил байгаа гэдэгт та vнэхээр эргэлзэхгvй байна уу?

Жон: Миний бодoж байгаагаар тухайн vеийн газрын тогтоц одоогийнхтой адил ойгоор хучигдсан байсан. Тэгээд олон удаа ойн тvймэр гарсан. Гал гарах vндсэн шалтгаан нь аянга. Oй шатаж vгvй болоод шинээр ургаж єєрчлєгдєж ирсэн болов уу. Тvvнээс єєр том єєрчлєлт болоогvй гэж би бодож байна. Миний мэдэж байгаа нэгэн онол бол Монголчууд ба бусад vндэстний нvvх шалтгаан нь ган гачигаас болж, хvн амьтныг ундаалах усгvй болсонтой холбоотой ба vvнийг “хатах онол” гэж нэрлэдэг. Тэд єєр тийшээ нvvхээс єєр аргагvй болно. Бидний мэдэж байгаагаар Монголд газар зvйн чийглэг, хуурай уур амьсгал солигдох эргэлтийн vе гарч байсан. Бидний очсон зун маш халуун чийгтэй байлаа. Борооны улирал эхэлж, авч очсон олон багаж хэрэглэхгvйд хvрч, ихээхэн тvвэг учруулсан. Надад тохиолдсон хамгийн сvvлийн ийм их чийгтэй орчин бол 1994 он байсан юм. Цаг уур бол улиран давтагдаг чанартай байгалийн vзэгдэл, дэлхий орвингоор нь єєрчилнє гэж vгvй.

Аллен: Хэрхэн та уг хєтєлбєрт татагдан орсон юм бэ?

Жoн: Нэлээд хэдэн жил хичээл зааж байхдаа Монголчуудын тухайн тvvхэн баримтуудтай олон удаа учирч ирлээ. Миний мэргэжсэн судлагааны гол салбарууд - Дундад дорнод буюу Иран болон дундад азийн лалын шашинтай орнууд. Эдгээр орнуудад монголчуудын vзvvлсэн нєлєєг би их сонирхох болсон юм. Би єєрийгєє монголч эрдэмтэн гэж ямарч байсан хэлэхгvй. Гэхдээ монголчуудыг vнэхээр их сонирхдог. 1995 онд Маури Монголд очоод Чингис хааны амьдралтай холбогдох газар орныг нээж илрvvлэх талаар Монголын Шинжлэх ухааны академитай 5 жилийн хугацаатай гэрээ хийгээд ирсэн. Гэрээнд гарын vсэг зураад Америкт буцаж ирсэн хойноо тэр тєсєл дээр єєрєєсєє єєр хамтарч ажиллах хvнгvй болохоо ухаарсан. Ингээд єєрийн баг бvрдvvлэхээр шийдсэн байна. Би тvvнтэй нэлээд хэдэн нийтлэл хамтран бичиж, уулзаж, нєхєрлєж ирсэн хvн. 80-аад онд тэрээр алдар цуутай худалдаа наймааны ажил хийж ихэд хєлжсєн. Тvvний тухай домог яриа зєндєє бий. Тэрээр худалдаачин болоод хуульч хийхдээ амьдралынхаа турш Чингис хааныг гайхан бахархаж ирсэн байна. Анх тэрээр цэрэгт байхдаа 50-иад оны vед Чингис хааны амьдралын талаар Харолд Ламбын бичсэн “Бvх эрсийн эзэн хаан” (Emperor of All Men) номыг олж уншжээ.

Аллен: Тэгэхээр энэ ном тvvнд ямар нэгэн тєсєєлєл єгсєн байх нээ?

Жoн: Тиймээ. Энэ ном тvvнд эхлэл болсон. 2 жилийн ємнє бид хоёр Монголд нэг уулыг Маури гэж нэрлэсэн. Тэр ч Чикаго буцсан. Тvvнтэй утсаар ярьж байхдаа “Маури, би уулын оройд 3 км орчим талбайтай шарилын газар олоод байна. Энэ газрын талаар надад хэлчихмээр мэдэх юм байна уу “ гэж асуусан. “Одоохондоо надад хэлэх юм олдохvй байна” гэж тэрээр хариулав. “Юу гэсэн vг вэ? Би энд байна шvv дээ. Бид ямар нэгэн юм хийж эхлэх болоод байна. Мэдэж байгаа юм аа хэл“ гэж би шавдуулав. Эцэст нь тэрээр “Зарим хуучин номонд энэ талаар байдаг л даа” гэж ам нээлээ. Ямар ном болохыг тодруулан асуулаа. Нийтдээ таван эх сурвалжид хааны оршуулгын талаар тэмдэглэгдсэн байдаг. Энэ номонд (Алленд vзvvлж байгаа болтой. Орч.) Чингис хаан єєрийгєє хаана яаж оршуулах талаар гэрээсэлсэн байна. Гэрээсийн талаар Каури санаж байгаа хоёр зvйлээ надад хэлсэн нь “Чингис хаан хоёр голын уулзвар дээр зогссон”, “мєрєн дээгvvрээ мєнх цаст уулыг харан гэрээслэлээ vлдээсэн” тухай юм. Яагаад ч юм бэ, Маури тэр хоёр байршлыг Чингис хаан єєрийнхєє оршуулахаар тодорхойлсон газaр гэж vздэг. Хаан мєрєн дээгvvрээ харсан цастай уулын оройг єєрийнхєє оршуулгын газраар сонгосон байх талтай. Гэвч тэнд нь энэ олон оршуулгын газар болж байгаа юм. Маури ямар хааныг орой дээрээс нь тэр оршуулгын газрыг єєрийн нvдээр харсан биш. Олон жилийн судалгаагаараа Мауригийн таамгалж тогтоосон газар бид хvрээд байгаа нь энэ. Энэ газар Чингис хааны эцгийнх нь оршуулга болох магдлал тун єндєр. Хэрвээ энд Чингис хааны эцгийн оршуулга байсан юм бол тvvний оршуулга ч тэнд байж болох талтай юм. Эсвэл тэрээр огт єєр газрыг хаадын оршуулгын газраар тогтоосон байж ч болох. Хvv нь дэлхийг эзлэн цуутай хаан болсны дараа эцгийнх нь шарилыг нууцлан єєр тийш шилжvvлсэн ч байж болох. Xаан эцгийнхээ ясыг хєндєж оршуулгыг єєр тийш нvvлгэж чадах уу? Монголчууд бол хэзээ ч ийм юм хийхгvй. Тэд загалмайтан, лал, еврей нар шиг ясыг зєєхгvй. Монголчуудын тийм юм хийхгvй шалгаан бол бєєгийн ёсонд “яс хєндєхийг сvнсийг нь устгасантай адил” vздэгт оршино.

Аллен: Яагаад та Чингис хааны шарилыг бусдын хамт оршуулсан гэж бодсон юм бэ?

Жoн: Хятад сурвалжаас vзэхэд уламжлал ёсоор Чингис хаан, тvvний дєрвєн хvv, удмынхан нь нэг дор оршуулагдсан гэсэн байдаг. Єєрєєр хэлбэл 34 хаан нэгэн газар оршуулагдсан байх ёстой юм. Миний ойлгож байгаагаар, дараах баримтаас харахад нууц оршуулгын газар энд байж болно. Нэг хvнийг нууцалж болно, гэтэл 34 хvнийг нууцалж болох уу? Надад бол боломгvй санагдана. Yvн дээр хэрэмний асуудал давхар гарч ирж байна. Хэрвээ нууцлах гэсэн юм бол хэрэм барих хэрэг юунд байна? Гэхдээ хэрэм хожим баригдсан байж болно. Yнэн хэрэгтээ энэ газрын эзэн нь Хубилай хааны хvv цэргийн жанжин Камала байсан тухай Хятадын сурвалжид байна. Камала євєг дээдсийнхээ онгонд зориулан хэд хэдэн бэхлэлт барьсан тухай ч сурвалжуудад дурдагдсан байна. Камала уг хэрмийг барьсан гэж vзэхэд би таатай байна. Гэвч, энэ нь євєг дээдсийн онгонд зориулсан байж болох ч заавал Чингис хааны оршуулганд зориулсан байх албагvй. Одоогоор энэ орчимд асар их оршуулгууд байна. Тэр vедээ энэ газар их олон оршуулга байсан байх. Бид энэ байдлыг єєрсдийнхєє зуны судалгаанд тусгаж vзсэн юм. Тэр оршуулгууд Монголоос урд vеийнх шиг байсан. Бид тэдгээр оршуулгыг яг аль vеэс гаралтайг мэдэхгvй. Гэхдээ бид тэр vеийн чулуугаар суурийг нь босгосон шарил олоод бид “суварга” гэж нэрлэсэн. Нэгэн зvйл миний сэтгэлийг хєдєлгєж, сонирхлыг их татсан. Энэ газрыг ухахад их тохиромжтой юм шиг санагдаж байна. Yvнийг би маш анхааралтай, нарийвчлан болгоомжтой судлахыг хvсч байна.

Аллен: Ямар нэгэн юм хийх гэж таны санаа зовиноод байна уу?

Жон: Тиймээ. Сvvлийн єдрvvдэд хэд хэдэн шинэ санаа тєрєєд байна. Дараа жил арай єєрєєр ажиллана. Би уулын нєгєє талд нь гарч vзмээр байгаа юм. Одоогийн судалгаа хийж байгаа газрыг “дэлхийн соёлын єв” болгохыг монголчуудaд санал болгох бодолтой. Aзид ийм газар байхгvй. Энэ бол vнэхээр том оршуулгын газар. Байгаль нь онгоноороо, асар vзэсгэлэнтэй. Би энэ газрыг анх харахад Грeкийн Агамемнoн оршуулга санаанд орсон. Би энэ газар vргэлжлvvлэн судалгаа хийхийг хvсч байна. Бид эндээс олон шарил оллоо. Монголын засгийн газар энэ хавийг хамгаалалтандаа авах талаар санал оруулна. Эхлээд улсын хамгаалалтанд оруулж байж, дэлхийн євд бvртгvvлэх хэрэгтэй, цаг хугацаа нэлээд орно. Бид сан байгуулахад нь тусалж чадна. Oдоо бол архeолoгийн судалгаанд хєрєнгє оруулагчдаас санхvvгийн туслалцаа авч чадах, эсэхийн завсарт байгаа. Монгол бол архeолoгийн судалгааны хувьд онгоноороо. Хаанаас нь харсан тийм шvv. Бид ямар ч байсан ажлаа vргэлжлvvлнэ дээ. Би хvмvvсээ хоёр хэсэгт хувааж, нэг хэсгийг хээрийн талбарт, нєгєє хэсгийг алсын зайнаас ажиллуулна гэж бодож байна. Манайд ажилладаг, эртний Монгол судлалаар дагнасан Монгол архeологичийн (Наваан гуайг хэлж байгаа болов уу. Орч.) санал болгосон хэдэн газар бид мєн ажиллана. Тэр бараг єєрєє архeологийн олдвор болчихсон гэж ярьдаг. 80 настай гэхэд гайхмаар шалaмгай. Монгол хvн 70 хvрвэл vхсэнтэй адил гэдэг. Гэтэл мань 80 хvрсэн эр тун ч эрчимтэй хvн дээ. Дараа жил би хагас хvмvvсээ энэ талбайдаа vлдээгээд, нєгєє хагасыг авч энэ хvний хэлсэн хоёр газрын нэгэн дээр очно.

Аллен: Yндэсний радиогоор ярьж байхдаа Маури, та хоёрын нэг нь “архeологийн тvvхэнд байхгvй их эд агуурс Чингис хааны булшнаас олдоно” гэж таамаглаж байсан даа.

Жон: Маури тэгэж бодож байгаа хэрэг. Тvvний таамгийн гол шалтгаан нь “Чингис хаан хойд Хятад, тєв азийг эзлэхдээ лалын болон тэр vеийн хамгийн чухал хотуудыг байлдан дагуулсан. Яагаад нэг эзлэгдсэн хотоос нэгэн гар урлалын юм авч хураагаагvй байхав. Тэгвэл хураасан зvйлс дэлхийн том цуглуулга, музейн vзмэр болно. Тэдгээр зvйлс одоо хаана байна.” гэж vзэж байгаа юм. Yvнээс vvдээд Маури тэр эд баялаг Чингис хаантай хамт булшлагдсан гэж дvгнэсэн хэрэг. Гэхдээ бид мэдэхгvй л дээ. Ер нь Монголын хаад, дээдсийн нэг ч булш олдоогvй. Чингис хааны алтан ургынхнаас нэгний нь ч булш олдоогvй байна. Тухайн vеийн тvvхэн сурвалжуудаас харахад Иранд суусан Чингис хааны угсааны хаадуудыг оршуулахдаа Монгол ёсыг баримталж залуу охидоор тахил єргєж, их хэмжээний зэвсэг хувцасны хамт булшилдаг байжээ. Тэднийг нэгэн арал дээр оршуулдаг, арлыг хvмvvс мэддэг байсан ч тэндээс нэг ч булш олдоогvй. Бид хайсан оршуулгаа хэзээ ч олж байгаагvй. Мауригийн vзэж байгаагаар их эрдэнэс олдох юм байх. Тvvнийг бид олох, тэгээд бvх баялгийг илрvvлэх юм байх. Мэдээж бид их эд баялаг оллоо гэхэд тэр нь Монголын ємч болоод vлдэнэ. Хэрвээ тэд бидэнд судалгааны, сургалтын, vзэсгэлэнгийн зорилгоор зарим нэгэн эд зvйлийг олгохoос єєр зєвшєєрєлгvйгээр юу ч энэ улсаас авч гарахгvй. Дэлхийн нєгєє хэсгийн тvvхийг хvмvvст хvргэх нь энэ экспедицийн зорилго хэмээн би бусдад дандаа ойлгуулж хэлдэг. Ертєнцийн нєгєє талын тvvхийг нийтэд дэлгэж харуулснаараа тэдний дэлхийн тvvхэнд гvйцэтгэсэн ул мєрийг зєвєєр харж vнэлэхэд оршино. Энэ зорилгынхоо талд нь удахгvй хvрнэ. Энэ бол миний бvх насаа зориулсан сурган хvмvvжvvлэгчийн vйлс шvv. Tvvхэн нээлтэнд оролцоход миний нас хvрэх байх гэж найдаж байна.

Аллен: Чингис хааны шарилыг хайx vйл явдлаар кино хийж байгаа гэж би сонссон юм байна.

Жон: МЖМ (MGM) энэ талаар кино хийж байна. Тэд одоогоор 3 дахь удаагаа дэлгэцний монтажаа хийж байгаа. Тэд сайн зохиомжтой, бvх жижиг сажиг хэсгийг сайн нийлvvлж хийж чадвал нэлээд сонирхолтой кино болно. Миний хамгийн сvvлд сонссоноор дvрvvдэд жvжигчдийг тоглуулах болж, Сеан Коннери, Майкл Кайн нар оролцох болсон гэнэ. Миний дvрд Кайн тоглох болсныг би их сайн гэж бодож байна. Тэрээр надаас ахмад хvн, буурьтай харагдана.

Аллен: Тэр киног би мэдээж vзнэ. Амьдралынхаа олон жилийг Чингис хаанаар амьсгалж єнгєрvvлэхдээ тvvнийг та хэр сайн мэдэх болов?

Жон: Бидэнд тvvний амьдралын талаар хааныг сайн мэддэг, хаантай ойрхон байсан хvний бичиж vлдээсэн янз бvрийн баримт байна. Тэдгээр баримтанд та хэдий ойртоно, тэр хэмжээгээрээ єєрийгєє хааны амьдарч байсан vед тун ойрхон очсон гэж тєсєєлж бодох хэрэгтэй. Хаан хvvхэд ахуйдаа нохойноос айдаг байсан. Тvvний эцэг насан єєд болохынхоо ємнє “Миний хvvг сайн асарч байгаарай. Тэр нохойноос айдаг юм шvv, тvvнээс сайн болгоомжлоорой.” гэж гэрээсэлсэн. Хааныг чухам ямар хvн байсан талаар гадаад тєрхийг нь тодорхой єгvvлсэн баримт хаана ч байдаггvй. Хойд Энэтхэгт тэмдэглэгдэж vлдсэн нэгэн сурвалжид хааныг єндєр нуруутай, єргєн мєртэй, муур шиг нvдтэй хvн байсан гэжээ. Хятадын бvх сурвалжид тvvнийг Кoн-фvжийн хаан хvv мэт дvрсэлсэн байдаг. Хааны орчин vеийн хєрєг зургийг Маури надтай тєстэй юм гэж наргиан болгодог. Монголд хаана л бол хаана албан ёсоор хэрэглэдэг хааны хєргєнд тэд нэг их дуртай байдаггvй. Хятадуудад vнэн голоосоо дургуй монголчууд хятад сурвалжаас гаралтай тэр хєргєнд дургvйцэх учиртай. Энэтхэгт зурсан хааны хєрєг байдаг ч яг л нэгэн энэтхэгийн лалын шашинтан удирдагчийн дvртэй. Тэр ямар дvртэй байсныг хэн ч мэдэхгvй.

Аллен: Монголчууд тvвдvvтэй юугаараа холбогдох болсон юм бол?

Жон: Бурханы шашин. Энэ шашин XVI зуунд Монголд нэвтэрсэн. Уг нь бол Хубилай хааны vетэй холбоотой л доо. Хубилай хаан бурханы шашиныг шvтэх болжээ. Бурханы шашин Хубилай хааны удмынхан дотор шvтэгдэж байгаад vнэн утгаараа XVI зуунд Монголын нэгэн хааны нєлєєгєєр монголчуудын дунд дэлгэрсэн. Монголчууд Хятадаас хєєгдєн гарсны дараа Монголдоо буцсан. Тэр хаан (Тvмэдийн Алтан хаан. Орч.) Далай Ламыг Монголд урьсан. Монголчууд бvгдээрээ XVI зуунд бурханы шашинд ингэж оржээ. Тэд Бурханы шашины Тvвдийн урсгалыг дагаж, бєє мєргєлийн ёс заншилаар баяжуулсан байна.

Аллен: Єнгєрсєн долоо хоногт Далай Ламаас хоёр дахь удаагаа сурвалжлага авах гээд чадсангvй. Индиана мужийн Блvvмингтoнд шинэ сvм барьж байгаа тvvний ахтай уг нь сайн найз л даа. Дээрхийн гэгээнтэн цаг vргэлж хvндэтгэл vзvvлж Тvвд, Монгол хvмvvсийг нvvрэн эгнээнд суулгадаг.

Жон: Єє тэгэлгvй яахав. Би ч гэсэн Тvвдийн бурханы шашиныг их сонирхдог болсон.

Аллен: Хvvхэд насаа дурсана уу?

Жон: Би Арубад тєрсєн.

Аллен: За тэгээд, Арубагийн сайн хvv, яахараа Чикагогийн Их Сургуульд ордог билээ?

Жoн: Миний аав барилгын бизнес эрхэлдэг байв. Их Хямралын vеэс болж цахилгаанчны мэргэжлээр суралцаж байсан коллежooсoo гарахаас єєр замгvй болсон. Тэрээр Америкаас илvv цалинтай гадаадад ажил хайж, анхны олсон гадаад ажил нь Арубад байсан хэрэг. Тэнд газрын тосны том олдворлох газар байв. Тэр насан туршдаа гадаадад ажиллаж, миний бага нас Латин Америкт, ялангуяa Венесvелад єнгєрсєн. 1955 онд аав Иракт ажил олж, бид Багдад руу нvvсэн. Америкийн сургуульд элсэх оноо авахыг тулд онц сурахыг аав маань надад vргэлж шаардаж байлаa. Тэрээр намайг дээд сургуульд сургаж єєрийнхєє дуусгаагvй зорилгоо биелvvлэхийг мєрєєдєж байсан. Хамгийн ойрхон Америкийн сайн сургууль Бейрvтэд. Тvvнтэй нэг тvвшингийн сургууль Багдадад байсан ч аав ээж тэнд намайг сургахыг хvсээгvй юм. Аав надад чанартай, сайн боловсрол олгохын тулд Бейрvт рvv намайг явуулсан. 1906 оноос хойш нэрд гарсан, гайхалтай сайн сургууль байсан. 1955-56 онд тэнд би сурсан. Тэр vед Чикагогийн Их Сургуулийн танхимын багш нарын бараг тал нь Бейрvтэд очсон. Энэ бол гайхалтай учрал. Сургууль маань олон аялалыг санхvvжvvлж байсан тул би Сири, Жордан, Tурк, Египeт зэрэг орноор богино хугацаанд аялж амжсан. Би бараг Дундад дорнодын бvх орноор аялж vзсэн. Багдадад буцаж орчсoн зун аав намайг аваад Иран явсан. Аав дэлхийн 2-р дайны vед Иранд газрын тос олдворлож байсан. Жил хагасын хугацаанд Дундад дорнодыг харахдаа сайн ойлгоогvй. Дээд сургуульд сурч байсан жилvvдэд Дундад дорнодoд ямар нэгэн юм би хийх хэрэгтэй гэдгээ олж мэдсэн.

Аллен: Та докторын зэрэг Принстоны Их Сургуулиас авсан байх аа? Хаана дээд сургууль тєгссєн бэ?

Жoн: Тэксасийн Их Сургууль тєгссєн. Тэр жил 1958 онд Yндэсний Батлан Xамгаалахын Боловсролын Гэрээ батлагдаж, 59-60 онуудад vндэсны аюулгvй байдлыг хангах зорилгот хамаарах хэлнvvд, тvvн дотроо араб хэлний ангийг дээд сургуулиудад санхvvжvvлэх болсон. Миний энэ захирлыг нь хийж байгаа тєв лав 60 оноос эхлээд улсын тєсвєєс санхvvжиж эхэлсэн. Бид Араб, Турк, Перс, Узбек, Армен хэлээр оюутнуудыг бvр тэр цагаас эхэлсэн сургаж ирсэн.

Аллен: Эхнэр бид хоёр Энэтхэг, Тvвд, Балба, Плинеш, Еастер арaл, Чилээр аялах дуртай. Тэдгээр орнууд бvгд сипер кафетай. Залуусыг 25 центээр интeрнетэд холбогдож байхыг харахад vнэхээр сонирхолтой юм. Тэд сипер найз нєхєдтэйгєє эмайлээр холбогдоно.

Жон: Нэг хvнд оногдох кафе, дисконы тоогоор Улаанбаатар шиг газар миний урд ємнє явсан орнуудад л лав байхгvй. Монголын нэг хvнд оногдох vндэсний бvтээгдэхvvн жилд 1000$. Тэгэхээрээ мєнгє угаадаг газар болно. Олон сайхан охид хамгийн сvvлийн vеийн хийц, загвартай хувцас ємсчихєєд биеэ vнэлэхийг оролдоно. Миний амьдралд урд ємнє ийм юм хэзээ ч хаана ч тааралдаж байгаагvй. Улаанбаатарт Kинеплех кино театрын ажлыг оруулах тєслvvдэд би оролцож vзсэн. Дaнкин Донатс, Баскин Роббинз мэтийн хурдан хоолны шинэ бизнесийн тєвvvд удахгvй энд нэвтэрнэ. Дaнкин Донатс, Баскин Роббинзийг би Солонгосын нисэх буудал дээгvvр сэлгvvлцэж байхдаа хараад, монголчууд ч гэсэн ийм болно гэж тєсєєлж байв. Одоохондоо Монголд ийм юм байхгvй л дээ. Удахгvй Хятадын МакДоналд, Улаанбаатарын МакДоналд болоод л яригдана. Хэдийгээр эдгээр нь байхгvй ч дэлгэрэх шинж тэмдэг нь бvрдсэн газар.

Аллен: Энэ бvгд танд яршигтай байна уу?

Жон: Тэгэлгvй яахав, дараатай. Гэтэл vvнийг яаж єєрчилж болох вэ? Орчин vеийн соёл иргэншлээс хормын тєдий хєндийрье гэвэл Монголын хєдєє явах хэрэгтэй. Хиймэл дагуулийн тавган антенаас ангижирч, та орчин vеийн амьдралаас нэлээд холдох болно. Улаанбаатараас гарлаа л бол Монголын нутаг бараг эвдрээгvй oнгoнooрoo. Хvн амын тал нь нийслэлдээ амьдардаг. Yлдсэн хэсэг нь Тэксасыг 2 дахин багтаах уудам нутагт таран амьдарна. Монголын хvн ам Аласкын хvн амтай адил.

Аллен: Ярилцлагынхаа тєгсгєлд нэг юм лавлая. Самуел Колеридже “Шанаду” (Шанд – Хубилай хааны зуны ордон. Орч.) шvлгийг бичсэн. Уянгын энэ шvлгийн утгийг гаргахдаа Колеридже Хубилай хан, Шанадугийн тухай хаанаас мэдсэн юм бол?

Жон: Тэрээр Хубилай хааны Бээжинд ч юм уу, хаан нэгэнтээ барьсан ордны тухай уншсан байж таарна. Тvvнийхээ л тухай єгvvлсэн хэрэг. Энэ бол vнэхээр сайхан яруу найраг.

Аллен: Гайхалтай сайхан мэдээлэл єгсєнд баярлалаа. Та Монгол руу буцаaд юу хийхээр тєлєвлєж байна?

Жон: Дараа жилийн эхээр би Монгол явна. Монгол Улсын Их Cургуульд перси хэл зааж, монголчуудын эртний уламжлалаа сэргээхэд нь тусална. Ийм юм хийсэн хvн одоогоор алга. Би ч ийм юм хэзээ ч хийж байсангvй.

Товчлон орчуулсав

2004.3.21

Thursday, February 22, 2007

Ажаа гэгээн “RollingStone” сэтгvvлд


Америкт нэлээд нэр хvнд бvхий RollingStone сэтгvvлийн 2007 оны 2 сарын эхний дугаарт “Тvвдийн тєгсгєл” (The End of Tibet) гарчигтай дэлгэрэнгvй нийтлэл гарав. Уг нийтлэлд єнєєгийн Хятадaac Тvвдэд явуулж байгаа бурангуй бодлогыг эрс шvvмжилж, урд ємнє Америкийн ард тvмний хvртээл болж байгаагvй олон сонирхолтой матeриалыг дэлгэн тавилаа. 10-р дvрийн Банчин Богдын гэнэтийн vхлийн (тvвдvvд хорлогдсон гэж vздэг) шалтгаан болон тvвдvvдийн шинээр тодруулсан Банчин Богдыг хятадууд хэрхэн баривчлан Бээжинд гэрийн хорионд оруулж, Хятадын засгийн газраас Банчин Богдыг хvчээр тодруулсан тухай урд ємнє хэвлэл мэдээлэлд гарч байгаагvй, бодит vнэнийг Ажаа гэгээн уг нийтлэлд дэлгэн ярьжээ. Хятадын хуурамч Банчин Богдыг тодруулах асуудал цаанаасаа Хятадын тєрийн нарийн зохион байгуулсан армийн хяналт, бууны овоо хараан дор шууд явагдсан байна. Тэр нууцлан далдалсан асуудлын амьд гэрч болох Ажаа гэгээнд тєрийн маш єндєр албан тушаал амлаж байсан хэдий ч тэр бvгдээс татгалзаж, Америкт нууцаар дvрвэн гарч иржээ. Мєн Ажаа гэгээн єєрийнхєє намтрыг бичиж дуусаад удахгvй хэвлvvлэх гэж байгаа талаар уг нийтлэлд дурдсан юм. Энэ нийтлэл гарснаас хойш тун удалгvй Францын нэгэн хэвлэлийн газраас Ажаа гэгээний номыг хэвлэж єгєх хvсэлт ирсэн байна. Юутай ч 2008 онд багтаад Ажаа гэгээний намтар “Урсгал сєрсєн салхи” (River & Wind) нэртэйгээр англи хэлээр гарах болно. Уг номыг эхийг англи хэлнээс монгол хэлэнд орчуулуулахаар Ажаа гэгээн надад єгсєн байгаа хэдий ч, єєрийн зав чєлєє бага, бусадтaй хамтран орчуулах баг бvрдvvлэх тvвшинд энэхvv ажлын эхлэл явж байна. Энэ нийтлэлийг англи хэлээр дэлгэрэнгvй уншиxыг хvсвэл доорхи вэб хуудаснаа орж vзнэ vv.

http://www.rollingstone.com/news/story/13247913/the_end_of_tibet/4


2007.2.22


Wednesday, February 21, 2007

Буриад Монголын Номч Мэргэн Агваан Доржиев


(1853-1938)


Буурал Европын зvvн хаяаг дэрлэн орших Орос орны зулай болсон Санкт Петербург хотын ойролцоох намуухан нэгэн тосгоныг Старая Деревня гэх агаад тvvнийг тэнхлэгдэн єнгєрєх Преморский Проспект (хуучин нэр нь Благогородний гудамж) хэмээх єргєн чєлєєнд, Нева мєрний хєвєєнєєс холгvй дорнын нэгэн элгэн хvрэн эмжээртэй бор саарал сvм дуган намрын сэрчигнэх салхинд унах улиасны навчинд уйтгартайгаар даруулсаар ямар нэгэн тvvхийг хvvрнэхээс эмээх мэт дvнсийн харагдахыг тvvгээр зєрж гарсан хvн vл анзаарах ажээ. Ортодокс шашны єлгий нь болсон Орос орны магнайн дээр яахаараа ийнхvv Бурханы сvм тодрон харагддаг билээ. Хэн хvний vр хэдий vед тvмэн бэрхшээлийг туулж мянган зангилааны учрыг тайлсаар тэрсvv номын тэр газар сvм дуган босгодог байна аа. Тэр хvн болбоос Арын Монгол Буриадын ачит соён гийгvvлэгч, ариун сvсэгт номч мэргэн Агваан Лувсан Доржиев билээ. Тvвдээр Агваан Лувсан нь “Номын хаан, эсвэл номч мэргэн” гэсэн утгатай хэргэм цол билээ. Цагаан Оросын хоёр дугаар Николай хаантай шадарлаж, итгэлийг нь дааж, сэтгэлд нь эрхэмлэгдэн явахдаа хоёр давхар дуган дєрвєн давхар чогчинтой, Дvйнхорийн (Калчакра) Дацанг (Оросоор, Дацан Гvнзэчойнэй) Ортодокс шашинтны нийслэлд барьжээ. Oдooгooр vлдсэн уг сvмээр тєсєєлєн бодоход тухайн цагтаа цаннид хамба Агван Доржиев хичнээн чадалтай, суу билэгтэн байсныг тодорхойлж бaйнa. Европоос дутахгvй єєрийн гэсэн соёл, шинжлэх ухаантай Хаант Орос улсын эзэн хаан нь ийнхvv vнэлж байсныг бодохоoр Агваан Доржиев vйлийн vргvй бидний бахархах нэгэн монгол хvн байжээ.

Буриадын нэгэн бєглvv гацаанд хvний хутгийг олон, Да хvрээнд номoнд гийж, 19 настайдаа Єргєє хотоос жинчин даган Цастын цагаан оронд очоод Дрэпvнг (Гоман сургуульд) хийдэд ном vзэн шавилан суусаар эрдмийн оргилд мацан гарч, 1888 онд лхарамбын дамжаа дvvргэн, улмаар Тvвдvvдийн толгой дээр цахиур хагалан 13 дугаар дvрийн Далай Ламын номын багш (цэншаб, Монголоор цаннид хамба) болжээ. Тvвдийг Манж лууны савраас салгаж Англи арслангийн аманд оруулахгvйн тул Орос баавгайн хvчийг ашиглах гэсэн Далай Ламын тєрийн бодлогын золиос болсон цэншаб Агваан Доржиев Хаант Оросод элчээр томилогдсон байна. Yvнийг тvvхэнд “Их Тоглоом”(Great Game) гэж нэрлэдэг. Хаант Оросоос Тvвдэд зэвсэг нийлvvлэх, цэргийн хvч авах тєрийн бодлого явуулахынхаа зэрэгцээгээр гайхамшигт дипломат аргаараа Николай хааныг уургалан барьж, энэхvv тvvхт сvмээ барих эрхийг олж авсан байна. Арваан Доржиевын тооцоолж байснаар сvм босгоход 90 мянган алтан рубль орох агаад тvvний 50 мянгыг Дээрхийн Гэгээнтэн 13 дугаар дvрийн Далай Лам, єєрєє 30 мянгыг, vлдсэн 10 мянгыг Халимаг, Буриадын сvсэгтэн олноор гаргуулах бодолтой байж. Хэрэг дээрээ барилгын зардал 151,694 алтан рулбь болж, Агваан Доржиев Монгол Улсын 8 дугаар Богд хаан Жавзандамба Хутагтад хандсан байна. Ар Євєр Монголын сvсэгтэн олны хандиваар бvтдэг Богд хааны сангаас vлдсэн 60 мянган алтан рублийг гаргажээ. Дvйнхорийн Дацанг босгох зардал ийнхvv Ар Євєр Монгол, Халимаг , Буриадын хандиваар хэдхэн жилийн дотор бvтэж, 1909 онд эхлэн шавыг нь тавиад 1915 онд барьж дуусгажээ. Дуганы модон углуургануудыг Ринчин Зангадов, Дотоод зургуудыг Аги Осор Будаев, дуганы ерєнхий архитектурыг Гэлэггямц Цэвгийна нар урлан бvтээжээ. Энэ дуганы гол шvтээн Шагжамvни Буддагийн 2.75 м алтан шуумлыг (1938 оны их сvйтгэлийн жилvvдэд Елагинийн арлын цєєрємд хаягдсан) Дол Нуурт хувийнхаа алтаар Агваан Доржиев захиалан хийлгэсэн байна. Бас нэгэн зэсэн шуумлыг Сиамын 4 дvгээр Рама хаан бэлэг болгон Агваан Доржиевт єргєн барьсныг Банкокт байсан Хаант Оросын элчин Г.А. Плансоны єгсєн босоо Майдарын хамт дээд давхарын дугандаа залж байжээ. Дvйнхорийн Дацандаа чойрын номоо хурах хоёр дахь жилийн босгон дээр большивекууд тєрийн эрхийг булаан авч Зєвлєлийн засгийг тогтоолоо.

Большивекууд хэдийгээр шашныг vгvйсгэн, vзэн яддагч “шашны эрх чєлєєг” Зєвлєлт оронд зарлаж нєлєє бvхий лам нарыг єєртєє татах бодлого эхэн vедээ явуулж байжээ. Буддизмын энэрэнгvй ёс суртахуун тухайн vеийн коммунистуудын vзэл бодолд ойрхон тусч, энэ сэдвээр хоорондоо маргалдаж байсан гэж тvvхэнд гардаг билээ. 1929 онд Сталин тєрийн тэргvvнд гарч тємєр нудрагаар улсын хэргийг зангидах болсноор нэг жилийн дотор 121 дацанг Буриадын нутгаас буриадуудаар арчуулсан байна. Агваан Доржиевын байгуулсан Ленинградын энэ дацан сvvлчийнхээ хурал номоо 1933 онд хурж, 1938 онд бvрэн хаагджээ. Монголчуудын атаа чєтєє хэзээнээс барагдахгvй vргэлжилж ирсэн тул харьд олон жил суусан Агваан Доржиев Байгаль Нуурын нутагтаа хавчигдсаар 1934 онд Ленинградынхаа Дvйнхорийн Дацангийнхаа ойролцоох Олгино дахь дачи-даа буцан ирж, 1937 он хvртэл амьдарч байжээ. 1937 оны одод тvгэх анир харанхуй шєнє Ленинград дахь сvмийн 3 гол ламыг Дотоод яамны комиссарууд баривчлан жанжин штабтаа аваачаад Эрvvгийн Хэргийн 58 дугаар тоотот зааснаар хоосон ял тулгаж тусгайлан бэлдсэн дуу намсгагч ханатай шоронгийн єрєєнд тэднийг аваачин, тэр шєнєдєє багтаан ар дагзанд нь макаров буугаа тулгаж тархинд тугалга зоосон явдал хэнийг ч зочроосонгvй ертєнцийн цаг эргэж л байсан байна. Yvр хаяарахаас ємнє цусны vнэрт цадсан ярагчид тэдний шарилыг хотын хойд дvvрэгт орших Левашовогийн оршуулгын газар урьдаас бэлтгэсэн нvхэнд ёдрийн мод ч босголгvй булж хаясан ажээ. Цаг тєрийн ширvvн байдлаас далдиран нутагтаа тvр саатсан Агваан Доржиевт “Пан-Монголын дээрэмчдийн бvлгийг толгойлж байсан” гэсэн хоосон ял тулган баривчилж байцаагаад, Эрvvгийн хэргийн 58 дугаар тоотоор яллан буудан алахаар товложээ. Нас сvvдэр 84 шvргэсэн Агваан Доржиев комиссаруудын яргын бузар байцаалтын аяыг даалгvй Буриадын нийслэл Улаан Yvд хотын Дотоод яамны шоронгийн эмнэлэгт 1938 оны 1 сарын 29-ний vvрээр зvрхний шигдээсээр амьсгал хураасан байна. Тэр бэрх vед ийм нэгэн бараан сvvдэр хэдэн зуун мянган сор болсон монголчуудын лам харыг нь ялгалгvй дайрч єнгєрсєн гунигт vнэн тvvхийн хар толбот хуудас бий. Номч мэргэн Агваан Доржиевын хэлж ярьж, хийж бvтээж явсан агуу зvйлс нь арчаад ч арилахгvйгээр дэлхийн тvvхийн хуудаснаа тодоор vлджээ. Монгол тvмний суу билгийн гэгээн дvр болон мєнхєрсєн Агваан Доржиевын vнэн тvvхээс учиглан бичвэй.

2001.10.12

Tuesday, February 20, 2007

Монгол туургатaн xvний сар шинийн мэндчилгээ (II)


(vргэлжлэл)

Сурвалжлагч: Монгол дуу дуулна гэдэг мэдээж хоолойны цар шалгадаг байх. Та хєдєє хээр дуулж явсан уу? Таны хоолой баргил сайхан хоолой байна билээ.

Цэцэнбилэг: Хєдєє тугал, хураг хариулаад гvйж байсан цаг бий. Тэр vед дуу мэдэхгvй ч гэсэн тэнэгэр талдаа тэнхээгээрээ орилж, арчcан толь шиг цэнхэр тэнгэрийн дор алтан нар цацраад, гол горхи урссан, сайхан ногоон зvлэгтэй, хурга ишиг тоглосон, тугал оодогнон гvйcэн, адуу мал багширсан тэр гоё орчин тойронд байсан болохоороо сэтгэл санаа тэнэгэр байдаг юм. Урлагийн хувьд надад тэр vед нєлєєлчихєєр хvн байгаагvй. Багын урлагт, дуунд авъяастай хvн юм. 1965 онд Улаанмєчирт намайг анх дуучнаар авсан. Намайг Улаанмєчир авч байсан багшийг Жамъянсvрэн гэнэ. “-Цэцэнбилэг чи сайхан дуулж сурвал хожим Чулуу шиг дуучин болно” гэж хэлж байсан юм. Чулуу танай Монгол улсад нэг vе байсан, сайхан баргил, нэлээд бvдvvн, цэвэрхэн монгол хоолойтой, ямар ч хольцгvй монгол єнгєтэй, тийм хvн байсан юм. Тэр vед би Чулуу багштай уулзья гэж их хvсч байсан. Энэ хvсэл минь биелэгдээхгvй. 1966 онд гарсан соёлын хувьсгалын шуурган дунд миний сурч мэдэх минь тэгс хийгээд єнгєрчихсєн. Багшийн хэлснээр "болно л" гэж байлаа. Сvvлдээ нэвтрvvлэг хийх боллоо. Нэвтрvvлэг хийх, дуу дуулах хоёр хоорондоо ялгаатай ч гол арга барилын асуудал нэг байдаг. Би нэвтрvvлгийн талаар сурч судлаад, бодоод л явдаг. Yг ярина гэдэг чинь хvн болгон ярьдаг болохоор ердийн юм шиг, тулж ажиллаад мэргэжлийн тvвшинд хvргэнэ гэхээр єєр нэг зvйл болдог юм. Бvх юмыг зєв эзэмших л чухал. Зєв эзэмшсэн юм сайхан болдог. Хэрвээ буруу эзэмшвэл, буруу хєтєлвєл дараа нь зєв рvv ороход их хvчирддэг (хvнд байдаг) ялгаатай тал байна. Тэгэхээр миний сурсан нэвтрvvлгийн хувьд ч гэсэн тусгай багш заасан биш, тусгай сургуульд явсан биш, єєрєє л зодож цохиж, єєрєє л бодож боловсруулж хийх явцдаа сурсaн учиртай юм.

Сурвалжлагч: Єєр олон хєгжим танайд байна. Эдгээр хєгжмийг багшаас сурсан уу?

Цэцэнбилэг: Хєгжмийг би Улаанмєчирт байхдаа багшаар заалгаж байлаа. Ардын хєгжмийн маягтай, бvгдийг нь нэгэн хэмжээнд оролдчихно. Тийм их єндєр тvвшинд яаж чадах вэ, гармон байна, саншаар байна, морин хуур байна, ерєнхийдєє бараг бvгдийг нь чадна. Энэ гурван хєгжмийг зохих хэмжээнд бас оролдчихно оо. Монголчууд чинь наадам найранд дуртай, би ч гэсэн найрлаж хєгжиx нэн дуртай хvн. Би одоо харин жаахан бие чилээрхээд євдсєнєєс хойш санаагаар жаахан хэцvv байна. Гэвч одоо яахав, бас чармайна аа. Амьдарч байгаа vед зовлон, жаргал гэдэг чинь зэрэгцэж байдаг юм байна. Би бол нэг ч євдєж, хавдаж vзээгvй. Гэвч євдсєнєєс хойш их тєвєгтэй санагдана. Заримдаа сэтгэлээр унах ч vе гарна. Гэвч энэ бvхнийг тэвчинэ л дээ. Амьдрал ийм л юм чинь. Амьдрал амттай, гашуун, баясгалантай, бас уйтгар гунигтай, бvх л юм байна. Ингэж л ойлговол таарах юм.

Сурвалжлагч:
Бээжин хотод тєвхнєж амьдрахдaa нутгаа хэр их санадаг байсан бэ?

Цэцэнбилэг: Нутгаа сvvлийн vе болтол санаж байлаа. Би Бээжинд идээшиж дастaлаа бараг 20 жил болсон. Тэрнээс ємнє нутаг минь санагдаад байдаг байсан. Харин сvvлийн vед амьдрал тєвхнєж, айл гэр асч, хvvхэд маань амьдралаа бодоход нэлээд єєр болсон ч насжаад ирэхээр буцаад нутгаа их санадаг боллоо. Тєрєл тєрєгсєд, ах дvvгээ санадаг боллоо. Зарим vед тэднээ vгvйлж утсаар харилцаж байна. Ная хvрсэн хєгшин эхээ улам л санах боллоо. Нутгийнхаа хєгжил, ард тvмнийхээ амьдралд бас л санаа тавьдаг. Манай Xятад улсад єєрчлєлт шинэчлэлт болсноос хойш харьцангуй малчдын маань амьдрал дээшилж байгаа ч дотор газрыг бодвол бас л учиртай зvйл олон байна. Нєгєє талаар шинэ юмыг хvлээж авахаас болж уламжлалт мал аж ахуй маань хувирч байх шиг байна. Ялангуяа бэлчээр их багасч байна. Биднийг багa байхад бэлчээрт 100 гаруй элдэв тєрлийн ургамал байжээ. Одоо тэр бvхэн байхгvй болж. Нєгєє тал нь шинэ аргаар малжиж байна гээд хороонд малыг хорьчихдог болжээ.

Сурвалжлагч:
Монголд байсан сэтгэгдлээсээ та ярих уу? Нэг жил байсан гэсэн байх аа. Ямар багш нараас ном сурсан бэ?

Цэцэнбилэг: Монголд нэг жил сайхан амьдарсан. Ер нь Монголын тухайтай би хар бага наснаасаа Дамдинсvрэн, Б.Рэнчингийн “Yvрийн туяa”, Лодойдамбын “Алтай”, “Манай сургуулийнхан”, орчуулсан зохиол “Ёстой хvний тууж”, Хоцанамсраевийн “Yvрийн туяa” гэж монгол, буриад бvх зохиолуудыг уншиж vздэг байсан. Монголын тухай ихийг мэдэх гэсэн, монголоо их сонирхдог, маш сонирхож байсан тэр 50-иад оны vед бидний харилцаа бас сайхан байсан юм. Хvсэл мєрєєдєл бол Монгол тийшээ их тэмvvлдэг байлаa. Тэр улстай нэг уулзах юмсан, тэр газарт нэг очих юмсан, vзвэл Улаанбаатар гэж ямар хот байдаг юм бэ, нэрийг нь сонcохоор нэг их гоё сонсогдоод, Улаанбаатар маш гоё сайхан нэр байдаг байсан. Тийм хvсэлтэй байсан, явсаар байгаад 50 хvрээд тэр хvсэл маань биелсэн. Монгол улсдаа хvрээд vзэхэд Улаанбаатар гэж монгол хот байсан, жинхэнэ монголчуудын гараар босгосон хот байсан. Том гvрний их хотуудтай харьцуулаад яахав. Энэ бол монгол хvний гараар бvтcэн монгол хот юм аа гэснийхээ хувьд дэлхий дээр єєрийнхєє байр суурь, єнгє vзэмжийг олоод, єєрийнхєє онцлогоо дэлхий дахинаа харуулсан, сайхан ард тvмэнтэй, сайхан байшин барилгатай, сайхан хот байлаa. Миний хувьд тэнд очоод болохгvй юм гэж нэг ч байхгvй, идэж уухаас эхлээд бvх юм надад хамгийн сайн таарсан. Монгол хvн ийм л газар байж амьдрах ёстой гэсэн сэтгэл тєрж байлаа. Yнэхээр ийм л байсан даа. Би тэнд нэг жил гойд сайхан амьдарсан. Багш нар маань Их сургуулийн Сvхбаатар багш, Билэгсайхан багш байлаа. Сvхбаатар багш бидэнд найруулга зvй заасан. Билэгсайхан багш орчин vеийн Mонголын уран зохиолыг заасан. С.Дулам багш монгол зан айлын тухай, тооны бэлэгдлийн тухайтай заасан. Бидэнд єнгєрсєндєє мэдэхгvй зvйл байсан юм уу, ойлгохгvй зvйл байсан уу, тэдгээрийг цааш нь нэмж гvнзгийрvvлж, оюун ухаaндаа монгол тvмнийхээ зан заншил тvvхийн уламжлалын талаар их мэдлэгийг зааж єгсєн. Энд болгонд би их баяртай байдаг. Тэгээд сурсан зvйл маань миний энэ хийж байгаа ажилтай маш их холбоотой, их тустай болсон л доо. Надад маш сайхан нєлєєтэй байсан. Монгол улс маань дэлхий дахинд єєрийн байр суурьтай, єєрийн гэсэн туурга тусгаар, єєрийн гэсэн амьдралаа бадраасан, соёл боловсролоо хєгжvvлж явааг нь харахад єєрєє би монгол vндэстэн болж тєрсний хувьд хязгааргvй сайхан санагдаж байлаа. Тэр бvхэнд баярлаж бахархаж явсан л даа. Монгол бол ер нь ийм л байх ёстой гэж би боддог юм. Нэг улсын хараат биш, Монгол гэдэг Чингисийн угсааг залгамжилж яваа улс шvv. Ялангуяa би бол цахар хvн. Манай цахар Лигдэн хаан Mонголын хамгийн сvvлийн хаан байсан. Ердєє энэ удам угсаагаар ч хєєсєн монголчууд бол тvvхийн хувьд нэг том vндэстэн байсан л даа. Та нар маань ард тvмнийхээ аж амьдралыг дээшvvлж, хєгжvvлэх засгийн газартай, тэгэхээрээ бvх юм нvдэнд харагдаж, надад vзэгдэж, гарт баригдаж байлаа. Монголын ард тvмэн бол сайхан нєхєрсєг, зочинсог ард тvмэн гэж бодож явдаг юм. Багын хvсэл маань биелсэнд Монголд очоод их л баярласан даа.

Сурвалжлагч:
Бидний хооронд ялгаа хэр байх юм бэ?

Цэцэнбилэг: Миний хувьд ямар ч ялгаа байхгvй гэж ойлгодог. Хэлний тухай єєрєє судалсны хувьд хэдэн vг хэлье. Хэл гэдэг бол их сонин. Монголчууд хэдийгээр цєєхєн ч гэсэн бvх vндэстэнээр нийлэхэд бараг 10-аад сая хvрэх тоотой. Оршин амьдарч байгаа газар нутгийн талбай гэдэг бол асар уудам. Хятад нутаг дээр гэхэд монголчууд их єргєн уудам нутагт амьдарч байна. Тэгэхээр хэл аялгийн хувд маш ялгаатай, тvvхэндээ хэлний нутгийн аялгуу олонтой ийм л vндэстэн. Халх ч гэсэн адил, бусад тэр захчин торгууд, баяд гээд олон ястан байна шvv дээ. Сvvлийн vед Mонгол улс шинэ vсэгт оруулаад, хэлээ халх аялагт нэггээд, цэв цэвэр нэг хэлээр явуулж байна. Манай Xятад улсын хувьд бол монгол хэлний аялаг маш єргєн, янз бvрийн аялгаар ярина, гэхдээ бол бvгд л монгол хэл. Єнгєрсєнд монгол хvний бас нэгэн эмзэг тал байдаг шvv. Манай нутагт ч гэсэн цахарчууд 50, 60-аад оны vед хэл буруу хvн ороод ирэхээр цаанаа нэг таашаадаггvй. Хэл буруутай хvнийг цаанаасаа жигшээд байдаг зан байдаг юм. Одоо манай халхчуудад ч бас тийм зан байна. Бидэнтэй уулзаxaд би єєрийгєє дажгvй сайхан монголоор ярьдаг гэж боддог, гэтэл аялaгтай байна гэж сонслоо. Сvvлдээ бол мэдэрсэн, хэл бол эмзэг эд шvv дээ. Хэдий цэвэрхэн болох тутам, ялгараад ирэх тутам аялгийн ялгаа мэдэгдэнэ. Танай халхчууд байтугай, манай цахарууд хэлээ их эмзгээр хvлээж авна. Хvнийг яриаг их цэнэнэ. Энэ хvн ямар аялагтай ярьж байна гээд их ялгаж, салгаж vздэг. Дажгvй цэвэрхэн ярьдаг намайг голж байхад чинь аргагvй юм аа гэж боддог юм. Аялаг байлаа ч бvгд л монгол л гэж ойлгох ёстой. Монгол улсын нэг бvлэг хvмvvс vvнийг ойлгодоггvй байж магадгvй. Бидний хятад болчихсон ч юм уу, хятад хvн монгол хэлээр ярьж байгаа ч юм уу гэсэн тийм хардалт, сэтгэл байж магадгvй. Yнэндээ тийм биш. Євєр Mонголын хувьд нутгийн аялаг ихтэй, бvр хошуугаараа аялаг нь ялгаатай гэдгийг ойлгох хэрэгтэй. Лавшруулаад харах юм бол тэд нар хуучин хэлээ хадагласан нь нэлээд их байгаа юм шvv. Ордосууд бол дээр vеийн монгол аялгаа хадаглачихсан байна. Цахар аялаг бол цэвэрхэн монгол аялаг байсан, одоо бол муудаж байна, нээрээ мэдрэгдэж байна. Муудсaныг нь яаж мэдэв гэхээр бас шод год хийсэн сонин аялагтай болж байна. Монгол хэл гэдэг чинь их бардам байдаг байхгvй юу даа. Их хэгжvvн байдаг юм. Халхчуудынх бол энэ талаараа их сайн. Манайх ч уг нь ханатай л байдаг байсан чинь одоо бол шод год хийгээд нэг л биш ээ. Бааринчууд бол бас тийм шод год гэсэн аялагтай болсон. Хэмжээ домжоо нь жижигхэн ч юм уу, морь гэхийг моэр ч гэдэг юм уу. Авианы хувьд цаанаа нэг эв муутай сонсогддог юм. Хэл бол чухал юм, харин Монгол улс хэлээ зєвєєр єргєн хэмжээнд нэгтэгчихжээ. Маниуст бол хvч хvрэлцэхгvй байна. Манай радио шулуун хєхийн авиагаар баримжаа болгоно гэсэн чигийг барьдаг юм. Энэ нь харьцангуй цэвэрхэн, аль аль нь ойлгож мэдрэхээр талтай болoхoороо радиод сонгож, хэрэглэж байгаа юм л даа.

Сурвалжлагч:
Удахгvй сан шинийн баяр болно. Тэгэхээр сар шинийн баяраа та Бээжин хотод яаж тэмдэглэдэг вэ?

Цэцэнбилэг: Бээжин хотод 36 жил сар шинээ тэмдэглэж байна. Сvvлийн 20-оод жилээс ємнє бол хувьсгалжсан маягаар сар шинээ тэмдэглэдэг байсан. Онцгой зvйл байхгvй ажил албаараа тэмдэглэчихдэг байсан. Сvvлийн vед бол монгол тэрлэг хувцсаа ємсч, хоорондоо уулзан золгож, манан хєєрєг элдэв зvйлээ аваад, ах дvv, садан айл амьтан хэсэг болсон байна. Бас хэдэн хундаг шимийн юм аа тогтоочихно. Мах шєлєє чаначихаад, хурууд цагаан идээгээ тавьчихаад, аятай сайхан шинэлж шинэ жилийг єнгєрvvлдэг. Энэ жил ч гэсэн бас л адилхан зочин гийчин ирвэл хvндэтгэж сайхан дайлаад явуулна. Єєрєє одоо наана цаана явж чадахгvй учраас гэртээ єнгєрнє биз дээ.

Сурвалжлагч:
За баярлалаа. Монголын сонсогчдод маань таны ярилцлага сэтгэлд нь хvрч таалагдах байх аа гэдэгт эргэлзэхгvй байна. Та сар шинээ сайхан тэмдэглэж єнгєрvvлээрэй. Манай радиод ярилцлага єгсєнд баярлалаа.

Цэцэнбилэг: За та нарынхаа ингэж ирж, сурвалжлага авсанд чин сэтгэлийн угаасаа баярлаж, та нар сар шинээр сайн сайхан эрvvл энх байж, шинэ нэг жилийг улам єєдтэй, єнгєтэй єнгєрvvлэхийг хvсч байна.

Сурвалжлагч: Баярлалаа, ерєєлєєр болог.

2007.2.14