Хагас сайн єдрийн єглєєний уншлагийн дараа Ажаа гэгээн, Канчэн гэгээн, гэгээний шавь Чүнпэй гуравтай цай ууж суухад гэгээн надаас гэнэт ингэж асуув. Aнагаахын салбарт oлон жил эрдмийн ажил хийж явсан миний хувьд эмнэлгийн нэр томъёо оруулан тайлбарлах нь амарxaн ч аль болохоор энгийн хvнд ойлгогдохоор ярихыг хичээж, жаахан бодлоо. Япондоо цусны улаан цагаан бөөмийн бvтэц судлалаар алдаршсан Канно Такаши багшийн зааж байснаас санаад хялбарчилан хариулав. “-Зvрх зогссоноор хvн vхэх ба vндсэн шалтгаан нь зvрхэнд ирэх цусан хангамж тасалдсанаас болно. Цуcaн хангамж тасалдах нь ерєнхийдєє хоёр шалтгаантай. Гадны нєлєєнєєс, эсвэл дотоод эрхтэний нєлєєнєєс болж судас хагарч ил ба дотуур цус алданa. Цус алдалтыг ерєнхийд нь англиар bleeding гэх ба xaa нэгэнтээ судас хаграхыг strock гэж хэлнэ. Тархинд цус алдахыг манайхан харавлаа гэдэг. Хvн хавдар євчнєєр насан єєд болох нь элэгний vйл ажиллагаа эxлээд зогсохтой холбоотой. Хорт эсvvд цусаар дамжин элгэнд хvрэхэд, элэг зочромтгой тул тvvнийг нь задалж чадалгүй хямралд орж, vйл ажиллaгаагаа зогсоож, хатуурна. Ингэснээр шим тэжээл ялгарахгvй болж, цусан хангамж доголдсоноор зvрх зогсох болно. Энэ бол євчнєєр vхэхийн гол шалтгаан юм” гэж хариуллаа. Гэтэл Ажаа гэгээн надаас “-Хvнд хорт хавдар яагаад тусдаг юм бэ?” хэмээн нэмж асуув. Бас л энгийн бєгєєд ойлгомжтой хариулах хэрэгтэй тул “-Хvний эд эс єдєрт хэдэн мянгаар vржиж, хэдэн мянгаар vхэж, vхсэн эс нь цусаар дамжин цэвэрлэгдэж байдаг. Зарим тохиолдолд эсийн vхэл доголдож, эвдэрсэн эс нэгэн газар хуримтлагддаг. Yvнийг хавдар vvслээ, ургалаа гээд байгаа юм. Эмнэлгийн хэлээр бол “xvний бие махбодийн аль нэг эсийн хэт эмгэг ургалтыг” хавдар гэнэ. Хавдар хортой, эсвэл хоргvй байна. Хvний биеийн эсvvдийн гуравний нэг нь хорт хавдар vvсгэх боломжтой. Хавдар хvний биений аль эрхтэнд vvссэнээсээ болоод єєр єєр, эмчлэгдэх, эмчлэгдэхгvй, авч болох болохгvй гээд олон арван шалтгаантай байдаг. Хавдар удамшлын байхаас гадна ихэнх тохиолдолд хоол ундны дэглэм биеийн эд эрхтэний дотоод хямралаас үүсч бий болно Хавдарын эсийг химийн аргаар програмчилж эвдэрсэн эсийг устгах аргаар эмчилдэг. Эсвэл хавдрыг мэс заслын аргаар салгаж авна. Бvр болохгvй тохиолдолд хавдартай хэсэгт очиx цусан хамгамжийг хааж, хавдрын эсvvд тэжээгдэх болон vржихийг нь зогсооно. Хэрвээ хавдар хожуу мэдэгдэж, хорт эсvvд цусаар тарчихсан бол хамгийн эхний тохиолд элэг цочролд (хатууралд) орж, элэгний vйл ажиллагаа зогсоно. Энэ бол євчнєєр vхэx гол шалтгаан болно” хэмээн хариулсан юм. Бид нэгэнт хvн болж тєрсєн болохоор анагаах ухааны зохих мэдлэгтэй байх хэрэгтэй гэж бодоод энэ тухай маш ерєнхий, бvдvvвч ойлгоц єгєх тєдий зvйлийг блогтоо тавилаа.
2007.1.6
4 comments:
Ta chini bas anagaah uhaanii chiglleer ajillaj baisan yum uu.
Yer ni hu'n mashin geh met yumnii dotood togtoltsoog sain medeh murtuu uuriinhuu biyeiin dotood zohidlogoog sain meddeggui ni haramsaltai. Bolj ugvul eruul mend, hoolnii deg jurmiin talaar nom setguul sain unshij baiya gej boddog bolson. Tertusmaa mongolchuudiin life expectancy, dundaj naslalt uneheer dooguur baidag. Harin suuliin uyed ovoo heden jileer nemegdeed baigaa yum uu daa.
Soyol-Erdene-d,
Anagaahyn computer-iin chigleld bi 10 jil orchim ajillasan yum aa. Sonirholtoi bogood surahad hund salbar. Bainga shine yum erel hailt hiij baihgui bol hotsrogdoh ni amarhan.
Sainaa-d
Manaihan tostoi hool ideh, arhi uuhaa zogsoogood elgee hairlaval lav 10-20 jil iluu nasalna aa.
Post a Comment