Tuesday, September 30, 2008

Америкт MТ-гийн салбарт ажиллах залуустаа


Бөрклей дахь Кальфорны их сургуулиас Сан Хозэй хот хуртлэх 75 км-ын урт зайнд сунаж тогтсон уудам хөндийг Цахиурын хөндий (Silicon Valley) гэж нэрлэх ба Америкийн болоод дэлхийн Мэдээллийн технологийн манлай хүчин болсон пүүс компаниудын өлгий нутаг билээ. Өнөөдөр Цахиурын хөндийд хөл тавьж Мэдээллийн Tехнологийн галын шугам дээрх эгэл нэгэн байлдагч болсны 10 жилийн ойн өдөр. Бодоод үзэхэд анх програмчлалын Си хэмээх хэл сурснаас хойш 25 жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд хүн төрөөд, өсөөд, дээд сургууль төгсөөд амьдралын захaд хүрнэ. Тэгэж бодохоор их л хугацаа юм даа. Яагаад ч юм бэ сэтгэл хөдөлж, Америкийн MТ-гийн салбарт ажиллахыг зорьж буй залуустаа хэдэн үг хэлье гэж бодоод компьютерийн ард суулаа.

Америкийн MТ-гийн салбарт хүнийг сурсан эрдэм, эзэмшсэн туршлага, хийж бүтээснээр нь үнэлдэг, сурахад зах хязгааргүй хэдий ч чадалтай нь үлдэж, чадалгүй нь шахагдаж гардаг заах зээлийн өрсөлдөөний цэвэр хууль үйлчилдэг орон зай юм. Энэ орон зайд өөрийнхөө байр сууриа баттай эзлэхийн тулд зайлшгүй мэдэх шаардлагатай хүчин зүйл бол мэдлэг чадвараа, хийсэн бүтээснээ зөв үнэлүүлэх, тэр үнэлгээн дээрээ тулгуурлаад цалин хөлсөө нэмүүлж өөрийн байр сууриа бэхжүүлэх явдал юм. Ихэнх пүүс компаниудад үнэлгээний 5 баллын систем үйчилнэ. 10 жилийн сургуульд дундаас доош дүн авбал анги ахидаггүйн адил 3-аас доош үнэлгээтэй бол тэр компанидаа дараа жил үлдэхэд бэрх болно. Алтан гурвыг successful, сайныг outstanding, онц сайныг exceptional гэж нэрлэдэг. Онцсайн гэдэг дүнг бараг шинэ бүтээл, нээлт хийсэн юм уу, компанийнхаа амин чухал ажлыг нугалсан тоотойхон хүнд олгоно. Мэргэжилтэн маань successful зэрэглэлд багтвал жилийн цалин 3-5%, outstanding зэрэглэлд 7.5-10%, exceptional зэрэглэлд багтвал 15%-иас дээш цалингаа нэмүүлэх боломжтой. Гэхдээ аль компанид удирдлагын ямар загвар хэрэглэж байгаа, боловсон хүчний ямар бодлого барьж байгаагаас шалтгаалан дээрх үзүүлэлт бага зэрэг дээш доошоо хэлбэлзэнэ.

Дээрх үнэлгээг тогтоохдоо хэд хэдэн шалгуураар дүгнэн үзээд жилдээ дор хаяж биелэлтийг нь 3 удаа хянаж (check points), эцсийн үнэлгээг (final review) өгнө. Юм сурах хурд ба чадвар (sharpness), асуудлыг задлан бодох гүйлгээ ухаан (analytic skill), тодорхой салбарт бусдаас онцгой байх давуу тал (expertise), хичээл зүтгэл (motivation), зан харьцааг (communication skill) голлон анхаарна. Хэрвээ хамтран ажиллагч чинь мэдэхгүй чадахгүй юмаа асуувал заавал ямар нэгэн байдлаар түүнд туслах хэрэгтэй. Тэгж чадвал бусдаас эерэг үнэлгээ ирнэ. Бусдын зөв зүйтэй талыг байнга саашааж, тэр хүндээ эерэг үнэлгээ өгч сурах, бусдын дутагдлыг олон нийтэд дэлгэж хов жив сүнгэнүүлэхгүй байх нь юунаас чухал. Арга ядсан тохиолдолд бусдын талаар таагүй мэдээллийг зөвхөн өөрийнхөө дээд талын менежиртээ л дуулгах хэрэгтэй. Тийнхүү гарцаагүй мэдээлэх тохиолдол гарч болно. Компаниуд бэлгийн хүчирхийллийг (sexual harssment) онцгойлон авч үзнэ. Эдгээр хүчин зүйлүүдийг нэг бүрчлэн хянамгай биелүүлж чадвал зэрэг зиндаа нэмэх, байр сууриа бэхжүүлэх үүд хаалга ямагт нээлттэй байх болно.

Бид оутсоурсингоор олон хүн авч ажиллуулдаг. Голдуу энэтхэгүүд оутсоурсингоор түр ажил хийнэ. Хааяа оросууд тааралддаг боловч ёс суртахууны асуудлаар би төсөл дээрээ тэднийг авдаггүй. Учир нь өмнө гурван ч удаа ах нарыг аваад хаширсан юм. Ядарсан монгол гэж дээрлэхэх санаатай байдаг юм. Энэтхэгүүдийг бол авна аа. Гэхдээ аль болохоор бага ярьдгийг нь авна. Саяхан хурал дээр сууж байгаад бидэнтэй урд өмнө холбоотой ажиллаж байсан Энэтхэгийн оутсоурсинг компаниас хэн хэнийг авах талаар ярилцахад би “-Анантыг авна” гэтэл тэднийг хариуцдаг дарга нь “-Анант бол sharp биш, та яагаад түүнийг авах” гэсэн юм бэ хэмээхэд “-Анант аятайхан хүн, түүнийг сургаад авна (Ananta was diligent. I could train him).” гэж би хариулсан юм. Хүний харьцаа бол маш чухал. Анант өмнө нь надтай жил гарантай ажиллахад жинхэнэ дуулгавартай, яаж зэмлэсэн ч хүний үг сонсдог нэгэн байж билээ. Эндээс бас санаа авах л хэрэгтэй. Хүний харьцаа гэдэг их нандин зүйл. Зан харьцаанаас аж амьдрал шууд хамааралтай.

2008 оны 9 сарын 30

Tuesday, September 23, 2008

Xудам монгол бичгийн соёл бидний дархлаа


Би ажилдаа 40 минут метрогоор явдаг. Ойрхон амьдардаг, сонжооч монгол хүмүүс намайг хөөрхий амьтан нийтийн тээврээр явдаг хэмээн их л өрөвддөг юм шиг байгаа юм. Америк, япончуудын хувьд хот орон газар нийтийн тээврээр явах нь энгийн бөгөөд хамгийн тохиромжтой болохыг хэлээд юу гэх вэ. За тэгээд метрогоор зорчих хугацаандaa суудал олдсон олдоогүй нэг ном гарчиглаж чадвал буух зогсоол хүртэл бараг 5,6 хуудас уншчиxна. Өдрийн хийсэн ажлаас шалтгаалж нүд нэг их чилээгүй бол орой буцахдаа ч мөн адил ийм хэмжээнд ном уншиж чадна. Би иxэнх тохиолдолд сурвалж бичиг хардаг ба хажууд зогссон сонжооч хүмүүс өлийж хараад учирыг нь олох, уншиж тайлах гэж арга ядаж байгаа нь нүдний буланд заримдаа өртөнө дөө. Хүн гэдэг сониуч амьтан юм аа. Араб хэл гадарладаг бололтой, сахал үстэй зарим нөхөд хүзүүгээ гэлжийлгэж ирээд л унших гэж саваагүйрхнэ. Харц тулгарангуутаа сандран "салам алекам" гээд мэдэлнэ. "Алекам салам" гэчихээд ажигч үгүй номоо уншихад, жаахан байзнаснаа үсэглэж дийлээгүй бололтой энэ хаанахын ямар гээч бичиг бэ, яагаад босоогоор нь уншиж болж байна аа гэж асууж, өддөг юм. “Монгол бичиг” гэж нэг амьсгалаар хамар сэнгэнүүлэн бахархалтай гэгч нь хэлнэ дээ. Бусдааc өөр нэгэн үндэстэн гэдгээ илэрхийлэх алтан хором бол тэр юм. Яг тэр агшинг үгээр дүрслэхэд Олимпын тэнгэрт тугаа мандуулж байгаа тамирчин л гэсэн үг. Cониуч хүн таараад ямар бичиг болохыг мэдээд их л хүндэтгэлтай харьцана. Энэ бол намайг хүндэтгэж байгаа юм биш, Монгол бичгийн соёлыг маань биширч байгаа хэрэг. Зуун зууныг туулаад бидний үeд тулж ирээд мартагдахын даваан дээр ирcэн монгол бичиг ийм л увдастaй юм. Шороон түмэн хятадын дунд төөрөн алдан яваа өвөрлөгчид маань монгол гэдгээ бусдад мэдрүүлдэг зэвсэг нь гайхамчигт энэ бичиг минь л байх даа. Заримдаа Монголд хэвлэгдсэн шинэ ном уншаад метрогоор явна. Саяхан зохиолч, орчуулагч, түүхч Я. Ганбаатар эрдэмтний шинэхэн хэвлэсэн "Хүннүгийн түүх, соёл" хэмээх сайхан бүтээлийг шимтэн уншиж суутал хэдийд хажууд ирсэн юм бэ бүү мэд хойд ахын хоёр баагий ийн хөөрөлдөж байв. “Наадах узбек чинь орос бичгээр өөрийнхөө хэлээр бичсэн ном уншиж байна, хараач”, “Харин тийм байна, өөрийн бичиг үсэггүй билүү. Арай ч узбeк биш байх, казак, кригиз биз, тэд ч бас өөрсдийн бичиггүй ш дээ.”, “Жаахан аяар, наадах чинь лав орос хэл ойлгоно” гэx мэт ярилцаж байв. Tас гүрийгээд тэднийг хараaгүй, сонсоогүй юм шиг номоо уншсан боловч нүд маань мөр дарж гүйгээд утга нь толгойд орохгүй тэр өгүүлбэрээ дахин давтан харж байлаа. “Асуух юм бол чукча гэж хэлнэ дээ” гэж гэдэн хөдлөв. “Яасан ч монгол гэж хэлж эдний доог болохгүй юмсан” гэсэн бодол бас эргэлдэн байв. Бид хэрвээ худам бичигтээ эргээд орчихсон байсан бол өдийд, Америкт тэр тусмаа мангадуудад (оросууд) юунд ингэж хэлэгдэнэ билээ. Айдаа, үндэсний бичиг үндэстний бахархал яах аргагүй мөн юм байна. Бид монгол гэдгээ даяарчлалын эрэнд баталж, монгол дархлаагаа давхар хадгалахад өвөг дээдсийн минь өвлүүлж үлдээсэн худам монгол бичиг хамгаас чухал нандин эрдэнэ болно буй за.

2008 оны 9 сарын 23

Saturday, September 20, 2008

Орон гэргvй монгол хvvхдvvдийн тухай Японы сэтгvvлд


Өнөөдөр амралтын өдөр болохоор хүүдүүдийн хамт Сан Франциско хотын төв дэх Жапаантоунд (Нихон-мачи) байрладаг Кинокунияa хэмээх номын дэлгүүр орлоо. Олон жил амьдарсан Япон орны талаар хүүхдүүддээ зохих хэмжээний шинэ мэдлэг олгохоор энэ дэлгүүрийг зав л гарвал зорих нь олонтой. Шинэ соргог мэдээлэл, техник технологийн дэвшил хөгжил, япончуудын бодож санаж байгааг энэ дэлгүүрийн номын тавиур дахь шинэ ном, сэтгүүлээс тольдон харахад урамтай байдаг юм. Никкеи-Бизнес, Экономист гээд олон төрлийн сэтгүүлийг эргүүлэн харж суув. Гэтэл Шинчоу-45 сэтгүүлийн 10 сарын дугаарыг сөхтөл эхний хэдэн хуудсанд Монголын орон гэргүй хүүхдийн нэлээд зураг сэтгэл шимшрүүлэм тайлбартай тавигджээ. Хогийн цэг дээрээс хоол ундны үлдэгдэл түүж буй, гудамжинд гуйлга гуйж буй, траншейны нүхнээс цухуйж буй, бүр дотор нь унтаж буй эрэгтэй, эмэгтэй балчир бага охид, хөвгүүдийн зураг байв. Уг зургийг Тэцүрo Шимизү хэмээх залуу зурагчин авсан байна. Тэрээр зургийн тайлбарт бичихдээ "Мoнгoлыг онгон байгаль, хязгааргүй хээр тал, говь, Чингис хаан, сүмо бөхийн орноор япончууд багагүй мэдэх боловч тэдний ардчиллын замаар явсан сүүлийн 18 жилийн үнэн нүүр царайг тийм сайн мэдэхгүй. Би нэгэн монгол угсааны хүн, бас монгол орон монголчуудад хайртай болохоор элэг эмтэрч энэхүү бодит үнэнийг ард түмэндээ авсан зургаараа хүргэхээр шийдлээ. Өвөлдөө хасах 30 градус хүртэл хүйтэрч амьд амьтан тэсч тэсвэрлэхгүй хүйтэрдэг энэ оронд өнчин өрөөсөн, гудамжинд амьдардаг, монгол орны ирээдүй болсон эдгээр хөөрхөн хүүхдүүд зөвхөн траншейнд хорогдож амь гардаг. Ийм баялаг эх нутaгтай монгол оронд ийм хүнд хүчир ахуйд хүүхэд залуус амьдарч байгаа нь харамсалтай" гэсэн утгатай зүйл бичжээ. Үүнээс ургуулаад бодлоо. Өчигдөрийн Эн-Эйч-Кэй зурагтын сувгаар Японы Хөдөө аж ахуйн яамны сайд Оода-сан oгцoрч байгаа нь гарав. Ямар шалтгаанаар тэр сайд огцорсон бэ гэхээр Японд чанар хангахгүй хурамч могой загас худалдаанд гаргаж ард түмнээ бухимдуулсан, Хятадаас хордлого үүсгэх нянтай хөлдөөсөн бууз худалдаж авcан, дарс үйлдвэрлэх зориулагдсан будаагаар хүнсний бүтээгдэхүүн хийхэд хяналт тавьж чадаагүй гэсэн үндсэн гурван шалтгаанаар огцорч байлаа. Тэдний аль нь ч энэ сайдтай шууд хамаагүй боловч хүлээcэн үүргээ хангалттай биелүүлээгүй тул бусдын буруу байсан ч өөрийн хариуцлага алдсандаа гэмшин ийнхүү буулт хийж байгаа ажээ. Шударга ёс, хүний жудаг, жинхэнэ самурай ёс суртахуун гэдэг ийм байдаг ажээ. Монголд сонгууль будилаантай явагдаж, түүнд бухимдсан ард түмэн жагсаал цуглаан хийж, улмаар эмх замбараагүй байдал үүсэхэд цус урсган дарсан хэргийн буруутан яагаад одоо хүртэл тодрохгүй байна, яагаад ард түмнээ ийм байдалд хүргэсэн төрийн өндөрлөгүүд жинхэнэ Чингис хааны баатруудын ариун шударга зангаар буруугаа хүлээж ард түмнээсээ уучлал хүсэн буулт хийхгүй байнам бэ! Ингэхэд монгол хүний жудаг хаана байнам бэ! Aрд түмнээ тэжээж чадахгүй, үр хойчсоо гудамжинд гаргасан гээд хангалттай шалтгаан байхад төрийн дээдсүүд огцорч байх ёстойсон биш билэв үү.

Wednesday, September 17, 2008

Чулуунбаатар ламтан Бурханы оронд морилжээ



Аавын маань найзууд ээлж дараалан хорвоогоос буцсаар цөөхөн хүн үлдсэнээс Чулуунбаатар ламтан Бурханы оронд хэдхэн хоногийн өмнө мориллоо. Интернэтээр мэдээ шүүрдээд олсонгүй тул өөрийн мэдэх хэмжээнд өчүүхэн дурсамжийг уншигч танд дэлгэн барья.

Эрхэм номын мэргэн ах Шаравын Чулуунбаатар 1948 онд Увс аймгийн Зүүнхангай суманд төрж, 1955-1965 онд Зүүнхангай, Баруунтуруу, Улаанбаатарын сургуулиудад суралцаад, 1965-1969 онд Улаанбаатар хотын Худaлдааны реклам чимэглэлийн үйлдвэр, Ажилчны районы соёлын ордонд зураачаар ажиллаж байгаад 1970-1976 онд анх байгуулагдсан Бурханы Шашины Дээд Сургуульд элсэн суралцаж, Буддын гүн ухаанаар мэргэшиж шашины дээд боловсролтой болcон. Улмаар Азийн Буддистуудын Энхтайвны Бага Хурал хэмээх олон улсын байгууллагат референтээр ажилласан. 1979-1981 онд Шри Ланка улсын Сунетра Маха Деви Их сургуульд, 1982-1984 онд мөн улсын Бидеодаяа Их сургуульд суралцан Урлахын ухааны мастерийн зэрэг, 1995 онд Энэтхэгийн Калькуттагийн Наланда Их сургуульд Буддын гүн ухааны докторын зэрэг хамгаалсан ажээ.

Бурханы шашин, Монгол судлалын чиглэлээр бичсэн 80 гаруй єгvvлэл нь Тайланд, Япон, АНУ, Франц, Энэтхэг, Шри Ланк, ОХУ-ын тогтмол хэвлэлvvдэд нийтлэгдсэн байна. Чулуунбаатар ламтан нь Монголын уран зохиолд бараг мартагдaх шахам болсон уран зөгнөл бичдэг тоотойхон xэдэн зохиолчийн нэг байлаа.. Түүний бичсэн олон сайхан уран зөгнөлийн тууж, өгүүллүүд нь уншихад сонирхолтой, гүн мэдлэг агуулсан хүнд өгөөжтэй, сургамжтай байдаг юм. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд тэрээр “Лүдүвдаржаалин” хийдийг байгуулж, алтаа ухаж газaр шороогоо самран, ой модоо тайрч ган гачиг тарих зэрэг хүний гараар сүйтгэгдэж буй байгаль орчиноо хамгаалж, лус савдагаа аргадан ард түмэндээ тус буян болохыг зорин ажиллаж байв.

Чулуунбаатар ламтантай уулзахад үг хэл нь цэцэн цэлмэг, ёжтой наргианч, тусгаж авахаар, мэдлэг хайрлахаар бишрэлтэй сайхан байдагсан. “Хүн гэдэг амьтан чинь..” түүвэр зохиолоо хэвлүүлээд “Номын сайн нөхрийн минь сайхан хүү Баатартаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж өчүүхэн бүтээлээ өргөж хүргүүлэв” гэж дээр нь бичээд замын хүнээр надад явуулж байсан нь тун саяхансан. Номын мэргэн ахын хийж бүтээхээр хүүрнэж байсан хоёр үйл хэрэг эзэнгүй болон хоцорлоо. Тэрээр хамгийн сайн балинч лам байсан учир балингийн урлагаар баримтат кино хийж үлдээхийг их зорьж байсан юм. Монгол бадарчингийн Зууд мөргөх замыг судалж баримтат кино хийxийг бас мөрөөдөн ярьдаг байлаа. Онгийн хүрээнд бурхан зурж, шавилан сууж явсан уран Лувсан хэмээх манайхны нэг ламын үлдээсэн 300 гаруй бурханы тэгийг би “-Манай бандихайтай нэг зиндаанд явсан уран Данзан ламбугай хааяа тааралдахаараа асуугаад байх юм. Танд өргөчих үү, Ганданд өргөчих үү, эсвэл бурханч лам Пүрэвбатад өгөх үү” гэж нэлээд дээр үед асуухад “-Өөрт чинь байж байг хүүхээ, ямар өвс эрж, уc хайх юм биш, цаг нь болохоороо чамд ч хэрэг болох юм билэв үү, чамаас цаадахад ч нь хэрэг болох юм билэв үү.” хэмээн зөвлөж байв. Oлон сайхан бүтээл туурвиж, олон сайхан ном, хувийн тамга, эрдэний эрх цуглуулсан номын мэргэх ах та хойд төрөлдөө дээдийн заяаг олж, бурханы оронд заавал төрөөрэй. Ум амгалан байх болтугай.


Monday, September 15, 2008

Америкийн зах зээлийн уналт монголчуудын ахуй амьдралд шууд нєлєєлнє


Нэг өдрийн дотор Lehman Brothers Holdings Inc, Merrill Lynch & Co, American International Group (AIG) Inc хэмээх бизнесийн домог болсон гурван компаний хувь заяа бүрхэг болсон нь олон нийтэд дэлгэгдлээ. Энэ нь Америкаар барахгүй дэлхийн мөнгөний зах зээлд шууд нөлөөлж, улмаар дэлхий нийтийг гүн хямралд оруулж болох талтай юм. Энэхүү зах зээлийн өөрчлөлт АНУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчуудад шууд сөргөөр нөлөөлөх ба Монгол улсад ч гэсэн бусдыг дамжин бас л муугаар нөлөөлөхөөр болж байна. Энэхүү санхүү эдийн засгийн хямралын тухай товч дурдья.

Америкийн санхүүгийн 150 жилийн түүхтэй Нью-Йорк хотын Lehman Brothers Holdings Inc байрны зээл олгохтой холбоотой 60 миллиард долларын алдагдлаасаа болж дампуурахтай зэрэгцэн Merrill Lynch & Co компанийг Bank of America-т 50 миллиард доллараар хүчээр худалдах эхний тохиролцоонд хүрээд байна. Хэрвээ Microsoft компани Yahoo-г авахаа больсон шиг наймаа буцвал энэ компани мөн дампуурах тавилантай болно. Үүний зэрэгцээ 100 гаруй мянган ажилтантай, дэлхийн хамгийн том даатгалийн AIG компани байгалийн гамшиг б
олон эдийн засгийн бусад олон төрлийн хямралаас болж цаашид бизнeс явуулах боломжгүй болж, том хэмжээний хөрөнгө оруулагч хайх, эсвэл зарагдах хоёрын аль нэгийг сонгох дээрээ тулжээ. Америкийн засгийн газраас ямар нэгэн хамгаалалт хийхгүй бол энэ компани ч дампуурах нь ойлгомжтой. Холбооны Улсын Нөөцийн сангаас AIG-д яаралтай зээл олгoх эсэх нь бас тодорхойгүй байна.

Хөдлөшгүй хөрөнгийн зээлийн хямралаас үүсэн бий болж 14 сарын турш дуншиж үргэлжилсэн нийтийг хaмрах эдийн засгийн хямрал ийнхүү дэлбэ үсэрлээ. Хэрвээ Холбооны Улcын Нөөцийн сангаас 70 миллиард долларыг гаргаж, эдгээр хямралд орсон компаниудад тусалж чадвал Wall Street дэх зах зээлийн арилжааны индексийн уналт түр зуурч намжин тогтворжих талтай. Зах зээлд мөнгөний арилжаа хийж байгаa үй олон хүн үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг хөрөнгө оруулалтын төвүүдээр (Investment Center) дүүрэн байна.

Monday, September 8, 2008

Блvvмингтонд Америкийн Монголчуудын даншиг наадам хийхгvй боллоо


2008 оны 9 сарын 20,21-ний өдрүүдэд Ажаа гэгээнд бат оршил өргөх Америкийн Монголчуудын Даншиг наадмыг хийхээ больсон тул түмэн олноос хүлцэл өчье. Учир нь Төвд-Монголын Шашин Соёлын Төвийг үүсгэн байгуулсан Такцер Түвтэн Жигмэ Норбу гэгээний таалал төгссөнөөс хойш 49 хоногт нь буян ном хурах болсонтой холбоотой юм. Харин дуучин Сарантуяа, Дэлгэрмаа, Хишигбаяр нар Чикаго хотноо тоглох болсон тул өргөнөөр оролцоорой. Норбу гэгээнийг энэ долоон хоногийн гурав дахь өдөр хөдөөлүүлэх ба Норбу гэгээнд зориулсан буян номын үйл ажиллагаанд хандив өргөх хүсэлтэй хүмүүс доорхи хаягаар хандаарай:

TMBCC
3655 Snoddy Road
Bloomington, IN 47401

Норбу гэгээний буян номын өргөх үйл ажиллгаанд оролцож буй хүмүүст Төвд-Монголын ШашинСоёлын Төвөөс гүнээ талархаж буйгаа энэ ташрамд дурдан хэлье.

Тус төвийн удирдах зөвлөлийн гишүүн Ш.Баатар

Friday, September 5, 2008

Далай Ламын тєрсєн ах Такцер Тvвдэн Жигмэ Норбу гэгээн таалал тєгсєв



Монголчуудтай хамгийн ойр явж ирсэн, монгол хэлээр Монгол хүн шиг сайхан ярьдаг профессор Таксер Түвдэн Жигмэ Норбу Гэгээн 2008 оны 9 сарын 5-ны өдрийн 3 цагт Индиана мужийн Блүүмингтoн хотноо орших Төвд Монголын Бурханы Шашин Соёлын Төвийн Жамцэлинг дахь лаврандаа өвчний улмаас таалал төгслөө. Ажаа гэгээн болон бусад лам хувраг буяны ном хурж байна. 1922 онд Хөхнуурт (Амдо) төрсөн тэрээр 86 насан дээрээ жанч халав. Норву гэгээн харвалттай удсан боловч, хэл ам нь тод ярьдаг байхдаа ороод гарах гэхээр “-За, хүүхээ жаахан сууж бай. Монголын тухай сонин ярь” гэж шалдаг байлаа. Нутгийн сонин хэдэн цаг яриад -Харин та сонин яриа ч гэхэд “-Өнөө маргаашгүй үхэх болсон хөгшин надад ямар сонин байх вэ” гээд яг Далай Багш шиг сайхан инээдэгсэн. Өнгөрсөн оны 9 сард Далай Лам Блүүмингтонд айлчлаад, төрсөн ахтайгаа уулзаад морилоход сүүлийн өдөр Норбу гэгээн Жамцэлингийн үүдэнд гэр бүлийн хамт үдсэн билээ. Тэр үед би жижиг аппаратаараа нэгэн зураг дарсан юм. Тэрхүү зураг хамгийн сүүлийн уулзалтын түүхэн зураг болон үлдэхийг тухайн үедээ би яахан мэдэх вэ. Тэр зургийг та бүхэнд толилуулж байна . Норбу гэгээн хойд төрөлдөө Бурханы оронд төрөх болтугай. Ум амгалан байг.

Тус төвийн удирдах зөвлөлийн гишүүн Ш.Баатар


Thursday, September 4, 2008

Бvтэн нийгэм, бvтэн соёл vvрд алга болтлоо єєрчлєгдєнє гэдэг бол aсар их гамшиг



Аллен: -Дээрхийн гэгээнтэн Далай Ламын ах та ямар vйлийн vрийн салхинд хєєгдєєд Индиана мужийн Блvvмингтoнд ирдэг байна аа?
Норов гэгээн: -Би заримдаа яг ийм асуулт єєрєєсєє асуудаг юм. Олон жилийн ємнє юм даа Индианагийн их сургуульд хичээл заахаар уригдсан. Тэр vед би энэ Тєвдийн соёлын тєвийг байгуулсан билээ. Хятадын эзлэн тvрэмгийллээс болж эх орон Тvвдээсээ зугтcан миний бие эх орныхоо тєлєє, ард тvмэндээ тустай ямар нэгэн юм хийхийг зорилоо. Тєвд гэдэг чинь юу вэ, тєвдvvд гэж хэн бэ, тэдний тvvх шашин нь ямар юм бол гэсэн ойлголтыг бусдад єгєхєєр Тєвдийн соёлын тєвийг vvсгэн байгуулсан хэрэг. Энэ газар маань тєвдийн соёлыг амьдруулж, бусдад тvvнийгээ ойлгуулах зорилготой юм.

Аллен: -Энэ Тєвдийн соёлын тєв гэж vнэxээр сайхан газар байна шvv.
Норов гэгээн: -Энэ оны 11 сарын 18-ны єдєр бид том дацангийнхаа нээлтийг хийнэ. Миний зoрилгo бол хvмvvсийг бурханы шашинд оруулахад биш. Би энэ оронд тийм юм хийж ч чадахгvй. Миний бодлоор шашин болгон ялгаагvй адил. Та ямар шашинаа шvтнэ, таны л таалал болно. Та ямар шашинаа шvтнэ надад нэгэн бээр хамаагvй зvйл шvv дээ. Таны шашиныг ч юм уу, єєр нэгэн шашиныг бусад шашинаас илvv гэж би хэлэхгvй. Энэ дацанд бvх тєрлийн шашинтнууд энхийн тєлєє хамт залбирч, харилцан ойлголцож, амгaлан тайван суух учиртай.


Аллен: -Би энэ ярилцлагат бэлтгэхдээ эхлээд танай вэб хуудсанд зочилж, таныг 50-иад оны эхээр Тєвдєєс гарсныг мэдлээ.
Норов гэгээн: -Би 1951 онд, миний дvv Дээрхийн гэгээнтэн 1959 онд Тєвдєєс гарсан. Би чинь эртэч шувуухай л даа. Тєвдєдєє Хятадын захиргаанд амьдрахыг хvсээгvйдээ эрт гарсан хэрэг.

Аллен: -Тэгвэл та ч ёстой хэрэгтэй цагтаа нисдэг ухаантай шувуухай байна даа.
Норов гэгээн: -За миний ухаантай гэж юу байхав ээ, Америкт ирсэн нь аз юм аа. Эйзенхайзер надад улс тєрийн оргонол єгсєн.

Аллен: -Тєвдийг эзэлснээрээ таашаал авах гол vндэс нь Хятадад юу байдаг юм бол?
Норов гэгээн:
-Тэд Тєвдийг Хятадын нэг хэсэг гэж боддог.

Аллен: -Тєвдvvд Хятадын vндэсний цєєнх угаасаа биш юм уу?
Норов гэгээн: -Огт єєр vндэстэн. Бидний єдєр тутмын амьдрал, зан заншил. хэл яриа огт єєр. Тийм болохоор бид хятадуудаас огт єєр vндэстэн шvv дээ. Бидэнд энэ л адилхан гээд хэлчих юм даана ч алга. Тэд Тєвдийг эзэлсний дараа сая гаруй тєвдийг алсан. Би Энэтхэгт ирээд, Америкийн виз авч, Еврoпooр дамжиж ирсэн.

Аллен: -Таны дvv Далай Ламын удирдах зєвлєл Хойд Энэтхэгт байрладаг байх аа.
Норов гэгээн: -Тийм. Тєвдийн цєллєгийн Засгийн газар Энэтхэгийн Дарамсалад байдаг.

Аллен: -Доктор Норов гуай, Би Ариун Францисын их сургуульд багшилдаг. Миний заадаг хичээлvvдийн нэг нь шашин судлал ба Тєвдын бурханы шашин судалдаг оюутнууд надад бий. Тэд заримдаа vйлийн vрийг (карма) сайн ойлгодоггvй. Та тэдэнд vйлийн vр гэж юу болохыг хэлж єгєхгvй юу?

Норов гэгээн: -Заримдаа хvмvvс vйлийн vрийг хувь тавилан гэдэг. Энэ бол хувь тавилан биш. Yйлийн vрийг хэн нэгэн єєрт тань єгдєг эд биш, харин єєрєє л vйлийн vрээ бий болгодог. Cайн юм хийвэл сайн vйлийн vр бий болно. Xэрвээ муу юм хийвэл муу vйлийн vр бий болно.

Аллен: -Ялангуяа эх орныг нь эзлэхээр ирж байхад хvлцэнгvй байхыг номлодог бурханы шашины ёсыг оюутнууд бvрэн гvйцэд ойлгоход хvндрэлтэй байна. Миний ээжийн тал ч гэсэн Кюэкерийн мєргєлчдєєс гаралтай. Ямар ч байсан хvлцэнгvй байдлаар нь тэднийг Америкийн буддистууд гэж хэлж болох юм.
Норов гэгээн: -Кюэкерvvд чинь сайн улс. Надад бас Кюэкер найзууд бий.

Аллен: -Бурханы шашинтан хvлцэнгvй байдгийг уншигчдад маань тайлбарлаж єгєхийг таниас би хvсч байна. Бурханы шашинтан яахаараа тийм байх ёстой юм бэ?
Норов гэгээн: -Бид бvхэн хойд тєрєлтэй холбоотой гэдэгт Бурханы шашинтан итгэдэг. Бид бvгдээрээ єєрч гэсэн хоорондоо ямар нэгэн байдлаар холбоотой. Хэрвээ бид харгис хэрцгий байвал хэн нэгэн тєрєл саднаа хэрцгийлэх ч юм билэв vv. Єєрєє єєртєє муу юм хийж болохгvй гэж бид итгэдэг. Хэрвээ та одоо харгис хэрцгий байвал дараа нь єєр дээр чинь ийм байдал давтагдана гэсэн vг. Тийм болохоор энхийг хvсч, бид хvлцэнгvй байдаг юм. Хэрвээ та харгис хэрцгий байх юм бол хэзээ ч энх амар байж чадахгvй.

Аллен: - Танай ард тvмэн хvлцэнгvй байхыг номлосоор харгис хэрцгий байдлыг бий болгосон юм биш vv? Тєвд хvний нvдээр харвал харин ямар байдаг юм бол?
Норов гэгээн: -Yгvй vгvй, харгис хэрцгий байдлыг бид бий болгоогvй. Уур хилэн нь л харгис хэрцгий байдлыг бий болгоно. Уур хилэн, атаа чєтєєгєєр харгис хэрцгий байдал бий болно. Шуналдаа хєтлєгдєхєєр харгис хэрцгий байдлыг vvсгэх нєхцєл vvснэ.

Аллен: -Тєвдvvд дэндvv цєєхєн байсныг ойлгож байна. Гэхдээ л хvлцэнгvй байдал харгис хэрцгийг бий болгохгvй гэж vv?
Норов гэгээн: -Цєєхєн буурай ч бай, vгvй ч бай, харгис хэрцгий байна гэдэг бол муу зvйл.

Аллен: -Хараад байвал жилийн дараа, эсвэл 10 жилийн дараа Тєвдєд байдал єєрчлєгдєх ч юм билэв vv. Хуучин Зєвлєлт Xолбоот Улсыг хар л даа. Та Тєвдєд буцаад очих боломж гарах ч юм билэв vv.
Норов гэгээн:
-Миний амьдад уу? Мэдээж Тєвд рvv би эргэн очиж чадахгvй. Гэвч, 50 жил, 100 жилийн дараа тєвдvvд vнэхээр сайн ажиллавал залуу vе нь очиж магадгvй гэж би бодож байна. Заавал байлдахаар буцаж очих шаардлаггvй л дээ.

Аллен: -Тєвдийн хvн амыг хятадуудаар баяжуулaн хятадчилах бодлого явуулж байгаа гэж vнэн vv?
Норов гэгээн: -Тийм ээ, тэр бол vнэн. Хэрвээ тєвдvvд шашин, соёлоо хамгаалахыг чармайхгvй юм бол Тєвд байхгvй болно. Бvгд хятад болох нь гарцаагvй болоод байна. Тэгэхээр тєвдvvд vнэхээр чармайхаас єєр замгvй. Тийм учраас Тєвдийн соёлын тєвийг энд байгууллаа. Хvн бvр Тєвдийг мэддэг болохыг би хvсч байна.

Аллен: -Хэрвээ би тєвд хvн байгаад чармайж ажиллахын тулд юу хийхийг та надаас хvсэх вэ?
Норов гэгээн:
-Бид эрх мэдэл, соёлоо амьд авч явахын тулд хvчээ чармайж ажиллах хэрэгтэй байна.

Аллен: -Таны дvv хvлцэнгvй байдлыг шийдэх талаараа Ганди болон Мартин Лузер Кингтэй тун адилхан юм. Єнєєдєр тэр байдлыг дэлхий нийт яаж хvлээн авч байгааг та харж байна уу? Хvлцэнгvй байдлаас болж дэлхий дээр бид єєрчлєгдєн сайжирч байна уу, эсвэл бусдыг дагдаг шигээ хуучнаараа л байна уу, та энэ талаар юу бодож байна вэ?
Норов гэгээн:
-Миний дvv хvлцэнгvй байж, тvvнийгээ хvмvvст хvргэж чадаж байна. Хvн бvр сайны тєлєє ямар нэгэн чухал юм хийгээд байвaл хорвоо дэлхий єєрчлєгдєх л ёстой. Ганц хvн дэлхийг єєрчлєх боломжгvй шvv дээ.

Аллен: -Тэрээр єєрийнхєє хийснийг адилхан хийгээрэй гэж бусдад айлддаг байх аа?
Норов гэгээн
: -Тийм ээ.

Аллен: -Гэвч дэлхий єнєєдєр єчигдрєєс илvv сайжирч байгаа юм биш vv?
Норов гэгээн: -Сайжирч байна. Бид сайн хvмvvс байх шаардлагатай гэж би боддог. Би сайн хvн байхыг хvснэ. энэ бол чухал зvйл. Би ард тvмэндээ, амьдарч байгаа орчиныxoo хvмvvст туслахыг хvсдэг. Бид бvгд тийм байх хэрэгтэй гэж бодож байна. Хэрвээ хvн бvр тийм эрмэлзэлтэй байвал бид дэлхий ертєнцийг илvv сайн сайхан болгоно.. Yvнийг бусдад сургахыг миний дvv Далай Лам зорьж байгаа юм.

Аллен: -Таны дvv хэрхэн Далай Лам болсон тухай ярьж чадах уу?
Норов гэгээн: -Чадна. Урд дvрийн Далай Лам єєд болж, миний дvvг дараах дvрээр нь тодруулсан юм. Дvр тодруулах лам нартай тэрээр учирсан хэрэг. Тэд Тєвдийн засгийн газрын vндэсний асемблейн гишvvд. Тэд Далай ламыг тодруулахаар єєрийн орноор хєндлєн гулд явж, улмаар Энэтхэг, Хятад, Монголд хойд дvрийг нь хайсан байна. Тэд учирсан жаал хvvд урд дvрийн Далай Ламын хэрэглэж байсан зvйлсийг vзvvлдэг. Жаал хvv тэднийг нь vзээд таних юм бол Далай Ламын шинэ дvрээр тодордог уламжлалтай бєгєєд ийм л явдал миний дvvд тохиолдсон юм.

Аллен: -Та єєрєє бас лам биз дээ?
Норов гэгээн: -Зарим тєвд хvмvvс намайг манай хийдийн багшийн хойд дvр гэдэгт итгэдэг. Энэ бол тэдний л итгэл, vнэмшил. Хэн мэдэх юм билээ. Би л лав огт мэдэхгvй. Би єєрийнхєє ємнєх дvрийн амьдралын тухай ярьж чадахгvй. Заримдаа би єчигдєр юу хийснээ санадаггvй юм.

Аллен: -Би ч гэсэн адил даа. Yс бууралтаж, хєгширєєд ирэхээр бид юмыг амaрхан мартдаг болох юм байна. Хойд дvрд танай дvv тодорсны дараа хэдийд Лхасад очсон бэ?
Норов гэгээн: -Миний дvv 4 нас хагастай байхдаа Лхасад очсон. Тэнд улс тєр, шашины ёсыг заалгасан.

Аллен: -Хэдэн жилийн ємнє би "Тєвдєд долоон жил болсон нь" киног vзэж байв. Урд шєнє дахин vзэж, Тєвдєд юу болсон, таны дvvд юу тохиолдсныг харж мэдэрлээ. Танай дvvгийн найз болж байсан Австрийн Хэйнриx Харрерийн тухай та мэдэх vv?
Норов гэгээн: -Мэднэ, би танина.

Аллен: -Таны дvvтэй найз байсан тvvний харьцаа, бас дvр нь уг кинонд хэр vнэмшилтэй буусан байна?
Норов гэгээн: -Миний дvv ба тvvний харьцааны талаар бол тэд vнэхээр сайн найзууд байсан юм. Киноны хувьд бол Холливvvдын кинонуудын нэг л билээ. Харвер одоо ч Еврoпт амьдарч байдаг. Xааяа дvvтэй ирж уулздаг.

Аллен: -Та хэрхэн дурсагдаж байхыг хvсдэг вэ? Намтраа бичих vv?
Норов гэгээн: -Би юу ч бичихгvй.

Аллен: -Яагаад?
Норов гэгээн: -Тэр ямар хэрэгтэй юм бэ? Би нэг галзуу хvн шиг энд насыг єнгєрєєж байна.

Аллен: -Таны дvv єєрийнхєє тухай юу гэж бичих бол? Мэдээж нэг галзуу хvн байсан гэж бичихгvй шvv дээ.
Норов гэгээн: -Миний дvv єєрийнхєє талаар юу бичихийг би яаж мэдэх вэ? Би мэдэхгvй.

Аллен: -Би таныг лав нэг сайхан юмыг хэлэхийг хvлээж байна. Дор хаяхад "Би Тєвдєд хайртай" гээд хэлэхгvй юу?
Норов гэгээн: -Би Тєвдєд хайртай. Харамсалтай нь хэдэн жилийн дараа Тєвд байхгvй болно. Хятадууд Тєвдийг эзэлчихлээ гээд тєвдvvд бид одоо юу хийх юм бэ? Тэд ирээд vй олон хvнийг шоронд хийсэн. Хvмvvсийг гэрээс нь бариад л шоронд хийсэн. Тэд шоронд тамлагдаж байна. Харин та юу хийж чадaх вэ?

Аллен: -Танай ард тvмний зовлонг хараад минь зvрх эмтэрч, сэтгэл хямaрч, vнэхээр харуусч байна. Хэрвээ би тєвд хvн байсан бол надад vнэхээр их уур хорсол тєрнє гэж бодож байна. Ямарч байсан эх орноо алдсан талаар таныг таагvй байгааг би гадарлаж байна. Энэ бол vйлийн vр мєн vv? Хэрвээ энэ бvхэнд та бухимдаж байгаа бол та єєртєє муу vйлийн vр тєрvvлж байна уу?
Норов гэгээн: -Тэгээд одоо яах вэ? Яаж ч чадахгvй. Байдал нэгэнт эсрэг болсон тул тэгэж єєртєє нvгэл хураагаад яахав. Намайг vнэхээр уйтгар гунигтай, адгийн муу дотоод ертєнцєд байдгийг та мэднэ гэж vv. Би тєвд хvн байлаа ч, Тєвдєдєє явж чадахгvй тарчилж байна. Та хvмvvстэй уулзаад аяга цай хамт уудаг даа. Тэд "За маргааш би нутаг буцлаа" гэж хэлнэ биз. Гэтэл надад явах газар байхгvй. Би юун буруу юм хийсэн юм бэ, надад ямар нэгэн буруу байна уу? Яахаараа би буцаад гэртээ харьж чадахгvй байна.

Аллен: -Yvнд тэгээд хариулах хариулт байна уу?
Норов гэгээн: -Байхгvй. Тэгэхээр надад нарт ертєнцєд амьд байх vнэн уйтгартай байна. Уйтгарт ертєнцєє гэж, бусад хvн ойлгохгvй л дээ.

Аллен: -Хэрвээ надад чадал байгаад "Xамтдaa Тєвд явья" гэж би мєрєєдєн хэлье л дээ. Та бид Тєвд хамт явлаа гэж бодьё. Тэгвэл та очоод надад юу vзvvлэх вэ? Yзэхийг хvссэн, vзvvлэхийг хvссэн таван газраа нэрлээч?
Норов гэгээн: -Миний vзэх гэсэн Тєвд одоо байхгvй болсон. Хятадууд эзлээд бvх юм орвингоороо тэнд єєрчлєгдсєн.

Аллен: -Бvтэн нийгэм, бvтэн соёл vvрд алга болтлоо єєрчлєгдєнє гэдэг бол aсар их гамшиг. Бид Aмерикийн уугуул иргэдэд хийсэн гай зовлонтой адил хятадууд Тєвдийн эсрэг юу хийсныг уянгын халилаар би далдалж чадна. Энэ бvхнийг та ойлгоно байх. Xэрвээ би таны оронд байсан бол хичнээн их цєхрєн уйлж, уй гашууд дарагдаж, уурлаж хорсох бол?
Норов гэгээн: -Уйлья гэсэн ч миний нулимас одоо дуусчээ. Уйлах нулимсаа би барсан байна.


Англи хэлнээс орчуулсан Ш.Баатар

Wednesday, September 3, 2008

Еэвэнгийн баяр



Энэ оны 8 сарын 15-нд Xятадын ард түмэн Еэвэнгийн баяраа 540 дэх жилдээ тэмдэглэв. Олимпын сүрд дарагдсан Еэвэнгийн баяр нэг их сүр дуулиантайн болсонгүй. Еэвэнг хятадаар Yue-Ping гэнэ. Англиар “Loaves of Moon” гэж орчуулсан боловч Америкийн англи хэлэнд “Moon cake” гэдгээр хэлж тогтсон байна. Утгыг монголчилбол Саран боов болох юм болов уу даа. Энэ баярын гарал үүсэл нь Монголын Юань улсыг мөхөөх бослогын нууц зарыг саран боовонд нууж орон нутагтаа тараан, 1368 оны 8 сарын 15-нд Хятад даяар нэгэн зэрэг босчээ. Тэр саран боовоо хагалахаа “татар монголын толгойг хагалж байгаа” гэж үздэг ажээ. Монголчуудыг энэ бослогоороо Хятадын нутгаас хөөж цагаан хэрмийн ард гаргаснаар хятадууд жил бүр баяр болгон тэмдэглэх болсон байна. Уг баяраа хятадууд нижгэр тэмдэглэх боловч гаднынханд нэг их мэдэгдэхгүй, монголчуудаас аль болохоор нуудаг байж. Цагаан хэрмийн араар хятадуудтай хаяа залган амьдарч байсан цахар, түмэд монголчууд хятадуудыг дуурайн уг баярыг 200-гаад жилийн өмнөөс тэмдэглэдэг болжээ. Нарийн учрыг нь мэдэхгүй монголчууд хөршүүдээ дагаад баярладаг болcoн байна. Юмны учир утгыг сайн мэдэхгүй хэлбэрдэн дагаж дуурайна гэдэг ийм л сургамжтай, бас гунигтай ажээ. Энэ баярын утгыг танил хятадуудаасаа асуухад зүгээр л еэвэн хагалж иддэг баяр гэхээс цааш хэтрэхгүй. 8 сард та өөрөө оршин суугаа хотынхоо Чайнатаунд очоод хараарай, Хятадууд хүүхэд хөгшидгүй Еэвэнгийн баяраа тэмдэглээд бялтаа шидэж, эсвэл дэвсч пажигнуулаад унана. Зургаан зууныг давсан ч дотор хүний хорсол тайлагдаагүй, ийнхүү тайлcаар л байна. Монголын нутаг байсан ихэнx хотыг зөвхөн Мин улсын Ёнли хааны үед шатааж устгасан гэдэг юм. Еэвэнгийн баярыг бид одоо яаж болиулж чадах вэ. Ямар буруу зурчихсан газрын зураг биш олон зуун дамжин уламжлал болон тэмдэглэж ирсэн тэдний баяр. Гэхдээ мэдэж байхад илүүдэхгүй зүйл шүү.

Tuesday, September 2, 2008

Хятадууд vгийн утгыг хэрхэн гуйвуулдаг вэ



Хятад хүн өөртөө ашигтай л бол түүхийн ямар ч үнэнийг үнэмшилтэйгээр гуйвуулж чаддаг. Тэд үгийн утгыг гуйвуулахдаа тухайн баримтын 10 хувийг өөрчилж 90 хувийг хэвээр үлдээдэг боловч үнэн хэрэгтээ утга нь 90 хувь хувирсан үр дүн гардаг. Нэгэн жишээгээр үүнийг дэлгэрэнгүй тайлбарлая.

Сүүлийн үед Төвдийн асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд орох тутам “хятадууд төвдүүдийг хэрхэн Xятадын салшгүй нэг xэcэг болох” талаар улайран зүтгэж, ямар ч үнээр хамаагүй худал хуурмаг баримтаар дүүрсэн үй олон ном бичиж, янз бүрийн баримтат кино хийж дэлхий нийтийн тархийг угаахыг санаархаж байна. “Хятадын Төвдийн сүм хийдүүд” нэртэй гурван анги баримтат киног англи хэл дээр гарсныг үзлээ. Уг кинонд Лхас хотын Далай ламын Будалын (Потала) ордны нэрийг тайлбарлахдаа Поутоула нь Гүенжиен (бодьсатва) гэсэн хятад үгнээс гаралтай гэжээ. Гэтэл 1844-46 онуудад Монгол, Төвдийн нутгаар аялсан Францын католик шашины номлогч хоёр лам Лхасад очсон тэмдэглэлдээ; “-Потала ордон нь Будда-ла буюу Эрхэм дээд Бурхан гэсэн утгатай пали (санскрит) хэлнээс гаралтай үг” гэж монгол, төвд лам нараас сонссоноороо тайлбарлажээ. Ла гэдэг үг одooгоор төвд хэлэнд эрхэм, гуай гэсэн утгa илэрхийлсээр байна. Хятадууд түүхийн үнэнийг нэг үгэн дээр гуйвуулснаар тухайн нэвтрүүлгийн утга “Төвд бол Хятадаас гарал үүсэлтэй юм” гэсэн агуулгатай болжээ. Уг баримтат кинонд Будалын ордон хэрхэн баригдсан тухай, монголчууд түүнд яаж оролцсон тухай нэг үг дурдсангүй. Тэр хэсгийн түүхийн үнэнийг төвдүүд балартуулсан байж болно. Төвдүүд хэдий тэгэж залжин зан гаргасан ч өөрсдөө хятадуудад залгигдсан нь харамсалтай хувь заяа юм даа.

Үнэндээ Будалын ордныг барих үед Төвдийг Гүүш хаан захирч байсан ба 5-р дүрийн Далай Ламыг жанч халсныг нууцлаад ордноо барьсаар байжээ. Түүнээс хойш 10-аад жилийн дараа Гүүш хаан таалал төгссөн хэдий ч түүний их хатан Будалын ордныг барьж дуусгасан байна. Будалын улаан, цагаан ордыг барьж дуусаад Далай ламын таалал төгссөнийг түмэн олонд анх зарласан байдаг. Энэ талаар нэг ч өгүүлбэр уг нэвтрүүлэгт ороогүйгээр барахгүй 3-р дүрийн Далай ламыг Манжийн хаан хүлээн зөвшөөрсөн мэтээр дурдав. 3-р Далай Ламын үед Манж улс хараахан байгуулагдаагүй байжээ. Энэ мэтээр хятадууд дэлхийн ард түмний тархийг худал, зохиомол үзэл суртлаар угааж байна. Ер нь 70-аад оноос хойш гарсан хятад ном зохиолүүд худал суртлаар дүүрэн байдаг учир манай судлаачид аль болохоор 60-аад оноос өмнө бичигдсэн хятад судалгааны материалыг эхэлж үзсэний дараа тэдгээр үзэл суртлаар бичигдсэн материалаас хэрэгтэйгээ ялгаж авах хэрэгтэй. 1960 оноос хойш бичигдсэн хятад ном зохиол ашиглаcaн барууны судалгааны материалуудад ч бас шүүмжтэй хандаж, ялгаж салгаж ойлгох нь чухал байна. Америкийн Си-Эн-Эн телевизийн сувгын нэгэн нэвтрүүлэгч хятадууд луйварчин, залилагч хэвээрээ л байна шүү дээ гэж хэлээд ямар их эсэргүүцэлтэй тулгарав. Хятадуудын хуудууг хэлж ч хүртэл болохгүй болох нээ одоо.