Tuesday, January 9, 2007

Монгол туургатны хурлаар тєрсєн шилдэг онигоо

Токиод болсон Монгол туургатны эрдэм шинжилгээний чуулганд оролцож, газaр газрын монголчуудтай уулзaн танилцаж явахад сэтгэлд хонoгшсон нэгэн дурсамж vлдэв. Наргиандаа хaлсан хvмvvс ар, єврєєр талцан онигоогоор уралдлаа. Ар Монголоос aхмад багш Дамдиндорж 60-аад оны онигоог уралдуулсан боловч аман хvзvvдэв. Євєр Монголоос бєх судлаач Болд багшийн “Монгол бичгийн хэлний гайхамшгийг єгvvлсэн хорчин нутгийн онигоо” тvрvvлэв. Тасархай тvрvvлсэн энэ онигоог жаахан сийрvvлж уншигч танд хvргэе.

- Бичгийн боловсролтой хорчин айл байжээ. Дорнын боловсролтой тэд цагаан сараар хэн нь сайн шүлэгч болoхоо мэдэхээр хоорондоо уралдаж гэнэ. Тэр айлын aав, ээж, охин, хүргэн дөрөв ээлжлэн шүлэг зoхиоx болж.

Охин:
Авдар ану тэгш бєгєєд дєрвєлжин
Цоож ану тэг дундуур оршмуй.
Түлхүүр ану янагш цанагш хєдлєхvй дор
Гарах ану торго болоод дурдам болмой.

Хүргэн:
Ширээ ану тэгш бєгєєд дєрвєлжин
Цаас ану тэг дундуур оршмуй.
Бийр ану янагш цанагш хєдлєхvй дор
Гарах ану уянга болоод найраг болмой.

Ээж:
Зуух ану тэгш бєгєєд дєрвєлжин
Тогоо ану тэг дундуур оршмуй.
Шанаг ану янагш цанагш хєдлєхvй дор
Гарах ану идээн болоод ундаан болмой.

Аав байж суух газраа олж ядаад ийш тийшээ хартал ханз харагджээ. Тэгээд хэлсэн нь:
Ханз ану тэгш бєгєєд дєрвєлжин
Эмгэн ану тэг дундуур оршмуй.
Өвгєн ану янагш цанагш хєдлєхvй дор
Гарах ану хєвгvvн болоод охин болмой.

Токио хот. 2006.12.23

10 comments:

А.Ганбаатар said...

Хөгжилтэй онигоо байна.
Гэснээс "Хүн Сударын Шогла Дэлгэмү" гэдэг чинь утгачилбал юу гэсэн үг вэ?

Эрдэнэбилгүүн said...

Монгол хэлээ гэж...

Ширчингийн Баатар said...

"Хvн сударыг нээлээ" гэсэн vг. Хvн бол амьдралын турш цуглуулсaн мэдлэг оюунаа нэг єдєр хаагаад явчихдаг учир дэлгэсэн дээр нь унших нь чухал. Нoм уншихаас хvн сударыг унших хурдан агаад хялбар. Шогла гэдэг тєвд vг, ємнє манайд тvгээмэл хэрэглэдэж байсан. Шог нь тєгсгєл буюу оршил (ташийн шог гэдэг дээ), ла нь эрхэмлэсэн гуайлах vг. Нийлээд судар тавиад уншдаг хатуу хавтасыг тэгэж хэлнэ.

А.Ганбаатар said...

Аан зөв зөв. Ухаандаа өнөөх Шоголтой номоо сугавчлаад... гэдэг чинь байх нь байна шүү. Энэ үгэн дээр л жоохон хүч мөхөсдөөд асуусым.
Баярлалаа таныг "уншдаг" шүү.

Ширчингийн Баатар said...

Зарим нэг хүмүүс "сударын" гэдэг үгний "а" үсгийг яагаад гээгээгүй талаар асууж байсан. Гадаад үг гэж үзвэл гээмээргүй, "судар-ун" гэж бичдэг хуучин үсгийн уламжлалаа бодсон ч гээмээргүй санагдав. Санскрит эхээр бичвэл "сутра" болно.

Би болбоос said...

Mongol shuleg geheer tolgoi holboson baidlaar l bodogdood baidag yum. harin ene shulguud yer tiim jayagt barigdaagui hernee manai nutgiin namryn saihan airag shig l gud gud zalgigdaj baih yum. Erdenebilguun ii heldeg shig "Mongol hel ee gej" hemeen uulga aldmaar bolov gem.

Ширчингийн Баатар said...

Аж ахуй дээр оюутан охидууд шуугилдаад хvн унтуулахгvй байжээ. Бичгийн боловсролтой хорчин багш тэднийг “Та нар унтахгvй дээрээ, хvн унтуулахгvй” гэж загнах гээд vгээ буруу тасалж, “Та нар унтахгvй, дээрээ хvн унтуулахгvй” хэмээснээр тэдэнд vхтлээ шоолуулж, эвгvй байдалд оржээ. Аман яриа бичгийн хэл зєв хэрэглэхгvй бол хоорондоо авцалдaa муу байдгийн нэг жишээ энэ.

IhMongol said...

Shine ony mend! Saiihan blog hiij baigaad ih talarhaj baina. Ih hugjiltei onigoo baina. 2-r baiirand n yamar onigoo orson yum be?

Growth & Development said...

Сайн байна уу? Ёстой шилдэг монгол онигоо байна аа, харин хоёр дахь онигоо нь юу байв аа? Таны блог надад их таалагдаж байна шүү

Ширчингийн Баатар said...

Yarij bolno, bichihed jaahan amt shimt muutai bolno. Bodoj baigaad bichne ee. Damdindorj bagshiin yarisan ter onigoogoor bol manaihan 60-aad ond onigoony master baisnyg haruulhuits yum bilee ug ni.