Tuesday, September 23, 2014

Д.Баяр багшийн гэр бүлийнхэнд их баярлалаа. Талийгаач багшийн хойноос ийм сайхан буян хийж хамаг бүтээлийг нь гурван ботиор хэвлүүлэн гаргасан юм. Баяр багш бол олон зуун шавь нартаа байнга дурсагдах хувьтай хүн, Түүний Дорнод Монголын чулуун хөрөг, Хархорин нийслэлийн суурь судалгаа нь Монголын археологийн судалгаанд оруулсан үнэт хувь нэмэр болно. Баяр багшийн судалгааны эдгээр ботиуд ирээдүйн олон археологичдын гарын авлага болно гэдэгтт гүнээ итгэнэм. Номын цагаан буян арван зүгтээ дэлгэрэх болтугай.


Блог руугаа орж чадахгүй бараг бүтэн жил болсон юм. Гэтэл энэ миний аккоунт нь Гүүгл-д шилжээд учир нь олдохоо байсан байжээ. Одоо нэг юм дахиж нээлээ. 2014.9.23