Thursday, January 25, 2007

Морин хуурчийн сэтгэлийн єчил



(ярилцлага)

Ш.Баатар: -Оюу ногоон толгойтой, чамин гоё сийлбэртэй, хvрэн зандан єнгийн сайхан хуур хvvд маань хийж єгсєнд баярлалаа.

Г.Эрдэнэбаатар: -“Буцахаасаа ємнє шавиа сайхан хууртай болгож єгье” гэж бодсон юм. Царан дээр нь будаг тавилаа, дуу нь ямаршуухан гарах бол гэж санаа зовж байв. Дуу нь улам сайхан гарч байна. Сэтгэл шингэсэн юм сайхан болдог гэж vнэн vг байх аа..

Ш.Баатар: -Морин хуурыг єєрєє их сайхан тоглох юм. Морин хуур ч сайн хийх юм. Хосгvй сайхан авъяaс заяасан хvн байна даа. Удам дамжин уламжилж авсан уу?

Г.Эрдэнэбаатар: -Тэгэлгvй яахав. Миний аав Гомбодорж нутаг усандаа нэртэй хуурч байсан юм. Бас хуураа єєрєє хийдэг хvн байв. Багадаа аавыгаа дагаж хуур барьсаар жаахан дєртэй болсон. Хожим сайн багшид шавь орохоор очиход “-Єє, Гомбодорж гуайн хvv юм байна. Эцгийнхээ шийрийг хатаагаа байлгvй, чадах мэдэхээ хэлж єгєлгvй яахав” гээд уриалагхан байсансан. Сайн эцгийн нэрийг барьсан хvн чинь бас шийр зааж, сайн сурахгvй бол болохгvй л дээ.

Ш.Баатар: -Америкт ирээд жилийнхээ ойн дээр буцах гэж байна. Америкт байх хугацаандаа олон хvнтэй учирч, сэтгэлд vлдэх олон сайхан дурсамжтай болов уу?

Г.Эрдэнэбаатар: -Урлагийн нvvрийн буян гэж байна. Олон сайхан хvнтэй танилцаж, олон ч сайхан арга хэмжээнд орлоо. Энэ бvхэнд таны хийж гvйцэтгэсэн ач тус их шvv. Хайдав гуайдаа бас их баярлаж байгаа. Анх та “Xvvхдийн мvзей”- д том хэмжээний концeрт тавихаар эхэлсэн. Дараа нь Visa компани дээр очиж тоглолт хийлээ. Тэгээд Хималайн ард тvмний баярт тоглов. Наадмаар Тємєрчєдєр маань найруулж, наадмын нээлтэн дээр урлагийн сайхан тоглолт хийлээ. Єєр таны урьж оролцуулсан хэд хэдэн баярт оролцож тоглолоо. Бусад монголчуудын зохиосон арга хэмжээнээс Даншиг наадамд гоцолж тоглосон. Бид ч Даншигт ёстой сэтгэлээрээ оролцсон доо. Бас Энхбаярын зохиосон зургийн vзэсгэлэнгийн нээлтэн дээр тоглосон. Хувь хvмvvс, айл амьтан ч зєндєє урьж тоглууллаа.

Ш.Баатар:- Хуурдаж, хєємийдєж, тууль хайлахаас гадна сайн шагайчин шиг санагдсан. Шагай хэр сайн тоглов?

Г.Эрдэнэбаатар: - Би Тєв аймагт байхын шагайн шигшээ багт тоглож байв. Тєв аймаг гэхээр бараг л улсынх болно шvv дээ. Энд ирээд нутгийнхантайгаа шагайн баг бvрдvvлээд тоглосон. Наадам, Даншигт бид шагайн тєрлєєр оролцсон. Ажаа гэгээний тєв дээр сайхан тоглодог байж дээ. Шагай ч их сонирхолтой, тоглосон хvн хорхойсдог эд байгаа юм. Шагайн харваагаар Eagle TV-ийн Батжав гээд нэлээд хэдэн хvн надад шавь орсон. Шагай бол эр хvний тоглодог аатай тоглоом байгаа юм.

Ш.Баатар: -Эхнэр, охин хоёроо vлдээгээд хvvтэйгээ хамт ирээд, жил болоод нутаг буцна гэдэг богинохон л хугацаа юм. Жаахан удах тєлєвлєгєє байсангvй юу? Ямаршуухaн ажил эрхлэж байв.

Г.Эрдэнэбаатар: - Хvvхдvvд том болох тутам хоёр газар байх нь амаргvй юм. Визнийхээ хугацаанд ерєєсєє буцъя гэж бодсон юм. Анх цонхны ажил жаахан хийлээ, манайхан ажлыг сайн хийх юм. Бороо, шорооны vе гээд ажлаар тасрах цаг бас байх юм. Харин “гарын дvйтэй хvн байна” гээд та намайг Хайдав гуай дээр дагуулж огчсон доо. Тvvнээс хойш Хайдав гуай дээр олон сар сайхан ажиллаж, тєрсєн хvvхэд шиг нь байлаа. Yгvй ээ бас сайхан сэтгэлтэй хvн юм. Ийм газар, ийм настай, ийм сайхан хvн байж байна гэдэг. Би ч учиргvй их баярласан. Чадлаараа, сэтгэлээрээ Хайдав гуайтай ажиллаа. Євгєн бид хоёр ажил дээрээс болоод ам зєрєх vе гарна аа. Євгєн олон жил хийсэн, мэддэг гээд, би бас мод мэрдгийн хувьд ингэчиxвэл яасийм гэж бодоод ажлын тєлєє л зєрнє. Євгєн чимээгvй яваад єгнє, жаахан байж байгаад “хоол боллоо” гээд дуудна. Хайдав гуайн бурхан шvтээн гэж ямар сайхан гээч. Тахилын єрєєнд нь ороод гарахад нэг л сэтгэл дулаацаад ирнэ.

Ш.Баатар: -Америкуудын дунд орж ажиллаж vзэв vv? Амeрик танд ямар санагдав?

Г.Эрдэнэбаатар: -Нэг л эвээ олбол амьдарчихмаар орон юм. Нvсэр том улс юм даа. Хvний хэрэгцээ гэж их юм, хажуугаар нь. Амeрикт ч хєгжил бол байна аа. Дээр таны олж єгсєн тоглолтонд орохоор Лувсанжaмбаа ахыг дагаад Станфордын их сургуультай ойрхон Пало Алто хотод байдаг зээлийн картын Visa компани дээр очиход тэр байшингийн шил толь шиг байгаагий нээ. Хvмvvс нь ч жигтэйхэн уриалагхан. Айл амьтанд очоод цонх тавиад явахад эздvvд нь тэгэж харьцахгvй шvv дээ. Урлaгийн хvч гэж vнэхээр байх юм. Сан Францискогийн тєвд Хvvхдийн мvзeйд тоглолт хийхэд тэр гэр шиг дугуй заал ямар гоё саруулхан байв. Хєгжмийн дуу хvртэл тод сайхан сонсогдож байcан. Хималайн ард тvмний баярт ороод задгай тайзан дээр гарахад, "Шар нохойн там" киноны нээлтэн дээр олон мянган хvний ємнє тоглож байхдаа єєрєєрєє бахархах сэтгэл тєрж байлаа. Урлагийн хvн урлагийнxaa тайзан дээр гарахад хаана ч гэсэн нэг л єєр байх юм даа.

Ш.Баатар: -Энд байгаа монголчуудын талаар та ямар сэтгэлтэй байна?

Г.Эрдэнэбаатар: -Хvний нутагт аж тєрєх гэж яваа улс болохоор дор бvрдээ л чадлаараа зvтгэж байна аа, хєєрхий. Сайн санаатай олон хvнтэй таарлаа. Цэрэндoрж ах, Лувсанжамбаа ах, Хишигбаяр ах, Болдбаатар ах, та нар шиг арав таван тєгрєгний ашиг хонжоо хардаггvй, харамгvй єгєємєр сэтгэлтэй хvмvvс улам олон болоосой л гэж бодож байна. Холбооныхоо ажлыг тал бvрээсээ дэмжээд улам хvчирхэг болоосой, хvний нутагт єєрийн гэсэн байртай болоосой, хvvхэд залуустаа уламжлалт соёлоо хvргэх сургуультай болоосой гэж бодож байна. Уг нь манайхан дотроо дэмжээд, єєр хоорондоо тэгэх юмсан, ингэх юмсан гэж яриад байдаг юм. Тvvнээс очоод ингээд, тэгээд єгье гэдэг нь ховор байх. Сайны хажуугаар саар бас байлгvй яахав. Хvний хийсэн юмыг єєлж муулж, хов живээр дарах гэсэн хvн ч байх юм. Молигдож байгаад нутаг нэгтнvvдийнхээ хэдэн тєгрєгийг аваад євєртєлчих санаатан ч байдаг бололтой юм. Нэг их уриалагхан хvн уран vгээр уургалж аваад, нэг хоёр хэрэглээд хаях нь ч байх л юм. Тийм улс яахав тар нь дороо танигдаж, зэс нь цухуйгаад эргэж уулзах нvvргvй болох юм. Нэг муу юм олж харлаа. Манайхны зарим нь хармаандаа хэдэн тєгрєгтэй болохоороо мєн ч их донхойх юм даа. Бас архидалт их байна. Ажил, явдал хvнд болохоор амрах гээд жаахан татчихдаг бололтой. Ажил хийж ядраад, архи ууж ядраад байхаар яаж олон жил сайхан амьдрах вэ. За тэгээд зарим нь уугаад жолоо барина, баригдана тавигдана, зєрчил чирэгдэл нь тасрахгvй. Хvний нутагт яваа хvмvvс арай л тийм байдалтай байж болмооргvй. Тэгээд тэсэлгvй нэг хоёр vг хэлчихвэл “шинэ цэрэг дуугvй бай” гэх. Манайхан ийм хэвийн амьдралаас салж, эрдэм ном vзэж, гэрэл гэгээтэй амьдармаар юмсан гэж зарим нєхдийг хараад бодох юм.

Ш.Баатар: -Энд байх хугацаандаа сэтгэлд хоногшмоор ямар сайхан агшин таарч байв.

Г.Эрдэнэбаатар: -Урлагийн хvн их зєєлєн сэтгэлтэй. Эртээд Жагжид цэцэн гуайнд очоод хуур татахад тэр буянтай буурлын нүднээс нулмис гарч, золтой л дагаад бємбєрvvлчихсэнгvй. Яаж ийж байгаад тэсээд єнгєрєєлєє. Нутгаас гараад 50, 60 жил дэвин дэлхийгээр тэнэж, vхэхээс бусдыг vзсэн тэр євгєнтэй уулзаж ярьсан минь надад ихийг бодогдууллаа. Нас 90 гарсан ч сэтгэл бол цэх шулуунаараа байна аа. Хэлж ярьж байгаад нь ямарч баараа байхгvй, нууж хаасан юм байхгvй. Тэр “гаднaac дайсан ирээд хєнєєвєл хєнєєл нь ил харагддаг. Япон ирээд муу юм хийгээд явсан нь харагдана. Орос ирээд муу юм хийсэн нь харагдана. Хятад ирээд муу юм хийх нь харагдана. Гэтэл монгол нь өвөр хоорондоо муу юм хийхээр хэн ч анзаарахгvй. Монгол нь Монголоо мєхєєж, сєнєєж байгаа юм” гэж мєн бэрх vгээ. Одооны бид нар л сонсож баймаар юм ярьж байлаа.

Ш.Баатар: -Хайдав гуайтай их ойр дотно байсан хvн болохоор сайн мэднэ биз. Монголчуудын талаар євгєн юу ярьдаг вэ?

Г.Эрдэнэбаатар: -Євгєн “манай монголчууд” гэж байгаад учиргvй их магтана. Одоо бvлгэмээ дэмжээд, хамтарч байгаад нэг байртай болох хэрэгтэй гэнэ. Бvлгэм гэдэг нь Монголчуудын холбоогоо хэлээд байгаа юм. “Урд ємнє намайг ирэхэд монгол хvн байсангvй. Одоо цаг єєр болж, нэгдэж нягтраад юм хийвэл их хvч байна даа” гээд ярина. Би ч євгєний яриаг зєв зvйтэй гэж боддог юм. Манайхан жаахан эв тvнжин муутай юм аа. Нэгнийгээ хий дэмий их хардах юм. Болж єгвєл хялайж хараад хазгай хэлчих гээд байх юм. Би ч хурц хvн байгаа юм. Заримдаа тулчих гээд байх юм. Харин таны хэлдэг “Ялихгvй юм ямааны гарзтай” гэдгийг санаад тэвчих юм. Хvмvvсийн аяар байна гэдэг ч их тэвчээр орох эд байна даа.

Ш.Баатар: -Америкт байх хугацаандаа хийчихмээр байлаа гэхээр сэтгэл хорогдох юм байна уу?

Г.Эрдэнэбаатар: -Олон сайхан найзтай болж, єєртєє таарсан завгvй байсаар нэг жил єнгєрлєє. Хэдэн айлыг морин хууртай болгосон. Харин нэгт, цаг тулаад хоёрт, бодсоор яваад нутгийн ах Хишигбаярынхаа захиалсан “хул цагаан морин толгойтой” хуураа хийж чадалгvй явлаа. “Дvv нь эргэж ирээд хийж єгнє єє” гэсэн бодол тээгээд буцаж байна.

Ш.Баатар: -Харийн нутагт бор хоног тєєрvvлж яваа бидэндээ хэлэх сэтгэлийн ямар єчил байна?

Г.Эрдэнэбаатар: -“Mонголчууд маань хvний нутагт євдєж зоволгvй, єєр хоорондоо тангарагтай, зорьсон хийснээ бvтээгээд, олз омог ихийг олоод Mонгол орондоо ирж сайхан амьдраарай” гэж ерєєе. Холбооныхондоо их баярласан шvv. Ялангуяа хоёргvй сэтгэлээр дэмжиж, тусалж ирсэн ах тандаа их баярлалаа. Тань шиг хvмvvс энэ нутагт улам олон байх болтугай гэж ерєєе, дvv нь.

Ш.Баатар: -Ховор авъяастай хосгvй уран, цэвэр ариун сэтгэлтэй дvvгийн санасан бvхэн нь бvтэж, сайн vйлийг дэлгэрvvлж яваад ар гэрийнхэнтэйгээ хамт удахгvй Aмeрикийн алтан босгыг алхаад ирээрэй. Аян замдаа сайн яваарай. Эр хvний замын хvзvv урт гэдэг энэ нутагт дахин уулзахын єлзийтэй ерєєл тавья.

2007.1.20

3 comments:

Д.Цэрэнбат said...

Hed honog amarch zugaalj yavj baigaad irlee ho.

Saihan avyastai unen ugtei zaluu baina shuu.

Huugee huur daruulj surgana gedeg saihan hereg baina. Boduushtai.

D.Sainbayar said...

5 dugaar angiin suragch baihad surguuliin morin huuriin duguilan deer gaviayt bagsh Tserendorj gedeg baihaa ih mundag hun hicheel zaadag baij bilee. Burtgeliin hugatsaa duussan, mun neg udaad 2 hon huuhded zaana geed 7 dugaar angiin 2 huuhded zaagaad bi gej hun orj chadaaguidee odoo bur ih haramsdag yum. Baatar ah huudee huur zaalguuldag ih sain hereg boljee. Huu tan' tand ih bayarlah bolno oo.

Ш. Баатар said...

Ardyn yumnaas oorsdoo suraagui ch ur huuhdedee ovlood ogchihvol sanaa amar nud anina shuu. Huur toglood surah ni ch surah baih, harin yaaj tarhind ni mongol setgel suulgaj ogoh ve? End tiim orchin uguilegdej baina.