Tuesday, January 2, 2007

Монголын мэдээллийн хэрэгслэлд vндэстэнээ гэсэн тодорхой бодлого алгуу даа

Ажил гэрийн хооронд шогшихын зэрэгцээ амьдарч байгаа газрын маань монголчуудын жаргал зовлонг хуваалцах санаатай цаг наргvй явсаар байтал хуучин хvv адил хорвоогийн соёлоос хоцорч, энэ блогийн ертєнцтэй хожим танилцлаа. Бусад блогчдын хуудсанд нэвтэрч яваад Наранбаярын блогоос “Гурав тасaрсан Монгол” (Гурав таслагдсан Монгол гэж ойлгов) нийтлэлийг олж уншлаа. Энэ сэдвээр олон жил ярьж, бодож ирсэн болохоор уг бичлэг их сонирхол татлаа. Нээрээ бидний монголчууд бие биенээ тоохгvй, болж єгвєл шоглочих, бас сэтгэлээр нь цааш нь тvлхдэг муу зантай, мулгуу бодолтой улс юм даа. Yvнийг монгол ардын зvйр vгэнд “монгол монголдоо муу модон худрагa илжгэндээ муу” хэмээдэг аж. Уг нь хорчин нутгаас гаралтай зvйр vг юм гэсэн. Ямар ч сайн онож хэлсэн юм бэ дээ.

Наранбаярын хэлснээр монгол хvнд огтхон ч хамаагvй мэдээг хамж орчуулаад манай ТВ-гийнхэн гаргадаг гэдэг чинь яах аргагvй vнэн дээ. Нэгт, ийш тийш яваад мэдээ сурвалжлага хийх гэхээр хєрєнгє мєнгє гясдаг биз ээ. Хоёрт, ТВ болсон хойно бас зураг дvрстэй мэдээлэл тvмэнд vзvvлэх хэрэгтэй байдаг болов уу. За тэгээд бэлэнчлэх сэтгэлгээгээр гадаад мэдээг (коопирайтыг нь хайхарлагvй) орчуулж эхэлдэг байх. Ингэх нь хэт харалган юм л даа. ТВ-гийнхэн уг нь жаахан холыг харж юунд энэ ТВ хэрэгтэй вэ гэдгийг vнэн утгаар хэрэглэх нь зєв баймаар юмсан. Бид чинь жаахан ч гэсэн, нэг vндэстэн гэдэг бодлогыг єєрсдєє барих, тvvнийхээ тєвийг тойруулж бусдыгаа зангидах, бодлогын чанартай юмaa олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээ тvшиглэн хиймээр байна. Ер нь дэлхийн хил хязгаар даяаршилд алдагдаж байгаа энэ сайхан боломжийг ашиглаж, монгол тvмнээ бид оюун санаагаар нь, хvсэл эрмэлзлэлээр нь, соёлоор нь нэгтгээд авах хэрэгтэй. Yvнд манай халхууд єєрсдийгєє бэлтгэх, энэ мэдээллийн хэрэгслэлээ тvvндээ ашигтайгаар хандуулах хэрэгтэй байна. Єнєєдєр хэн дарга болж хэдэн тєгрєг гувьчуулах вэ гэсэн бодол манайханд эргэлдэж байгаагаас биш, бодлогын чанартай юм ер явахаа байж ээ. Монгол улсад байгаа монголчуудад хилийн чанд дахь монголчуудаа хvлээж авах сэтгэл санааны бэлтгэл хийх хэрэгтэй байна. Энэ vйл хэрэгт хэвлэл мэдээллийн хэрэгслэл хамгийн их тус болох билээ. Сэтгvvлчид маань энэ талаар сэтгэлгээгээ нэг л єєрчилмєєр, алсын хараатай болмоор байна. Иракт єнєєдєр хэдэн хvнийг цааш харуулсан нь, Израйлд хэдэн бємбєг дэлбэрсэн нь бидэнд ямар ч падлий алга байна аа. Монголчууд яаж хvчирхэг болох вэ, тvvнд нь ямар хувь нэмэр оруулах хэрэгтэй вэ гэдгийг бvгдээрээ бодмоор цаг ирсэн байна.

8 comments:

Chariote said...

hi medee orchuuldag baisan tul sanalaa helie. unuudur delhiin ali ch medeelliin heregsel hamgiin top medee hurgehiin tuluu ajildag bh manaih survaljlagchaa haluun tseg ruu n ilgeeh bolomjgui(uuriin chini helsneer)bdag tul gadaadyn medee shuud hullbarlaj gargadag ni unen gehdee Mongolchuudad hamaaraltai medee gargah geed bn geed hooson suugaad baij bolohgui shdee. ali l medeelliin heregsel gol medee gej gargaj bgaa zuiliig ni gargadag shdee. TV -nuud, ternees hyalbarchlaad l tend teden hun uhsen bn gehiig golchildgui yum

Chariote said...

deerh sanalyg gadaad medeeny huvid helev. dotood medeend uuriin chini heleed bgaa bodlogo baij bolno shuu dee. zuir tsetsen ug chini ih taalagdlaa. minii bodloor Mongolchuud negdej yum hiij chaddaggui ni tuuhiin ali negen uetei holbootoi baij magadgui gej boddog, bidniig evdreltsuuleh sanaag hen negen gargasan ch bj boloh shuudee

Togoruu said...

Irakt heden bombog delbersen n ogt padliigui hereg gej ch bolkui l dee. delhii yertontsod yu bolood bgaag medkuigeer tegeed jinken homorson togoon dotroo mglchuud negdeh tuhai yariad hereg bgaa ch yumuu. gadaad yertontsiin tuhai medee medeelliig manaihan shuud busad tv-s gants suvgaar huulbarlan argatsaaj tsalin avdgaa boliod , jishee ni ene medeeg amerikuud ingej nevtruulsen bol orosuud ingej yarij bna geh meteer hoorond ni jaahan dun shinjilgee hiisen medee beldej boldguim bh daa gej boddiin. tegj surval gazar deer n ochood gants talaas n harj medeellesen mongotei tv-s iluu ur duntei bj boloh bolomjtoi shuu dee. ene sanaag gants medeen deer bish buh l tv-n nevtruulguud deer ashiglaj bolno, tegvel ooroo horongo mongo gargaj nevtruuleh hiisnees ch davuutai bh bolno.

Ш. Баатар said...

Sanal huvaaltssan chariote bolon togruu nart bayarlalaa. End Amerikt medee uzeed tuuniigee yariad baidag hun hovor yum. Mani metiin henheg zalgasan neg ni oroi ireed olon ulsyn medee uzej uzej ooriigoo yadraagaad margaash ni ajil deeree ochij udiin undnaar nogoo humuusteigee uzsen harsanaa yarih geheer "hooh chi chini olon ulsyn toimchiin mergejiltei baimaar hun baij, mergejlee buruu songojee" geed tohuurhah yum. Ene amerikuudiin huvid gadna yuu bolj baigaa ni hamaagui mortoo gadnyhny heregt uls tor ni ih orootsoldoh yum. Arga ch ugui baih daa "American National Interest" gej hun bur yarih yum. Hun alaad huree talj baisan ch Amerikiin sonirhold niilj baival boldog bololtoi doo. Getel bidnii tsoohon mongolchuud untestenii sonirhol ene ter geh yuu baihav, busdyn sonirholyg buruu zoviig ni medehgui dagaad harialgaj baih yum shig baina daa.

Buyantsogtoo, Ts. said...

Баатар сантай санал нэг байна. Гол нь манайхан бодлого гэдэг юмтай болмоор санагдаад байгаам даа. Би ч өөрөөн сүүлийн үед их бодлого зохиодог (зөвхөн өөрийн хэрэгцээнд) болоод байгаа. Ер нь энэ чигээрээ яваад байвал овоо бодлоготон болчих шинжтэй гэсн. Нээрээ манайхан жаахан бодлоготой хандаж болдгүүм байх даа. Бодлоготой амьтдыг харахлаар атаархаад байдиин. Ноднин 5 сард Хятадын Далиан яваад бодлого гэдэг юмны үр дүнг нүдээр харж бүлтийж яваад ирсэн...

Anonymous said...

Togoruu-d,
Medeej mongol hun ch gesen Iraq-t yu bolj baigaag medeh heregtei, ogt hereggui gej heleegui gej bodoj baina. Harin nuguu uzuurt, uuriin oir turul mongolchuudyinhaa medeeg gargahgui baij... gedegt l baigaa bolov uu. Mr.Baatar-tai sanal neg baina.

Ш. Баатар said...

Америкт CNN, ABC, Fox News vсэхээр хэт нэг талыг барьсан мэдээлэл дамжуулдаг. Оросын RT бол єєрсдийгєє хэт их магтаж дєвийлгєсєн байхад Хятадын CCTV нь нэлээд тєвийг сахисан бас бодлоготоо их уялдсан байна. Гайгvй гэхээр нь Гeрманы DW болон Францийн France-2 сувгууд юм даа. Дандаа их гvрнvvдийн мэдээлэл болохоор бvгд л тэдний таалалд яв цав нийцсэн байх юм.

Наранбаяр said...

Зөвхөн мэдээлэл ч бус, Монгол орны маань хөгжлийн бодлогыг ч гэсэн жаахан туйлшруулж байж магад боловч НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллагууд барьж буй мэт санагддаг юм.