ГУРАВ
Шивээ овооны урд Тарималын голын хєвєєнд хоёр жижигхэн дvнзэн байшин барьж сумын захиргаа, ардын сургуулийг оруулжээ. Онгийн хvрээний сvм дуганууд оргvй устгагдаж, овоолоостой шороо харагдахад энэ сургууль, захиргааг тэр сайхан бэлэн байранд оруулахгvй яасан юм бол доо гэж Сандаг гуай Шивээ овоон дээр гарч орчныг ажиглахдаа бодлоо.
Баюуны хонхороос хєх тоосго vvрч Цогчин дуганыг барихад бидний vеийн зуун хvvхэд завсар чєлєєгvй єдєр шєнийн хоёрт зєєж билээ. Баюуны цоохор данжаад гуай ер нь яасан сvрхий хvн байгаа вэ? Хєх тоосго. . . Одоо ч энэ тэнд хэвээрээ хэвтэж байх юм. Тэр олон бурхан шvтээн, бvрээ бишгvvр, цамын ємсгєлvvд, ном судaруудыг хэн авч явсан бол доо. Дуган сvмийн байшин барилгыг ингэж нурааж эвдэж, сvйтгэснийг бодоход хайран юмсыг бас алга хийж шатааж устгасан, vрэн таран хийснээс гарцаагvй. Шvрийн хонхор гэж энэ хvрээний бvх шvр, сувд, оюу, номинг цуглуулж шатаасан газар байгааг бодоход . . . Хайран юм. Хайран юм. Бидний зиндааныхнаас Дамдин, Пvрэв, Ядам, Лодойсамбуу нар л байх шив дээ. Ихэнх нєхдийг маань барьж аваад явсан л гэнэм. Сvvлдээ асуухаа болилоо. Баригдаа биз гэж бодогдоно.
Онгийн хvрээний ном судaрыг овоолж шатаасан гэгдэх тvлэгдэж, харлан єгєршсєн vнсэн хєх єнгєєр сааралтах хэсэг газрыг харан харамсаж халаглан, сэтгэл дотроо уйлж Шивээ овооноос гэр лvvгээ сажлан яваа энэ хvн євгєн Сандаг байлаа.
Тэрвээр єнгєрсєн, эдvгээгээ эргэцvvлэн бодсоор хашааныхаа хаалганд тулаад тvгжээг мултлан єтгєн ургаж, гандаж шарласан євсний дундуур зурайх явган хvний нарийн жимийг даган алхсаар гэртээ орж, єврєє уудлан Шивээ овоон дээрээс авсан Ногоон дарь эх бурхaныг тахилын хэдэн гуулин цєгцтэй гаргаж, утаа тортогонд харласан жижиг бор авдран дээрээ тавиад, хайран ч юм, зvvн гарыг нь хуга цохисноос биш галбир нь бvтэн vлджээ гэж авчирсан бурхaнаа ажиглан гарыг нь гvйцээж, шvншиглэн аравнайлаад шvтэх бодол тєрнє.
Хашааны хаалган дахь хонх жингэнэн дуугарч, ач хvv Дамдин ямаан тулман намагтай айраг тэвэрсээр орж ирлээ.
Дvvгийн минь хэдэн хvvхэд л тус болж байна даа. Тєрсєн биенээс єєр юмгvй надад гэр барьж єгєн, хашаатай болголоо. Ноднингийн єдийд Янжин ахайнд орсноос эхлэн би нутгийн ах дvvсийн буянд жаргалтай сайхан амьдарч байна. Миний хийж бvтээсэн юм гэж юу байх вэ дээ, буян бодож ерэн есєн морь сийлж амьтан ах дvvст єглєє.
Бас гуйгаад болохгvй болохоор нь арав гаруй айлын хєгшид, євгєдєд ногоон дарь эхийг хуулбарлан єгч шvтvvллээ гэж айраг аягалах зуураа бодно.
- Дамдин! Хvv минь морь авчирсан уу? гэж євгєнийг асуухад:
- Авчирсаан. Та эмээл, хазаартай номхон морь хэлvvлсэн байсан. Манжаа хаа хvрэх нь вэ? гэж хариулж асуулаа. Євгєн Лхасаас авч гарсан ямааны илгэн богцоо хяламхийн хараад:
- Хоёулаа явнаа. Их холдохгvй, Зvvн улаан єєд гараад ирье. Эртхэн шиг хєдєлье.
Тэр богцтой юм аваад моринд тохоорой гээд євгєн хувцсаа сольж ємслєє. Дамдин богцтой юмыг авч єєрийнхєє унаж ирсэн хvрэн мориндоо тохоод, бvдvvн хээрийн чєдрийг авч ганзаганд нь бєхлєн, євгєнийг сугадаж мордуулав. Тэр хоёр энэ тэрхнийг ярилцан явсаар Бєєрєлжvvтийг єгсєн Хvрэн хамрын євєлжєєг дайрч, Зvvн улааны хадтай, хавцалтай уулын энгэрт ирж бууцгаан морьдоо хантайрч бєхєллєє. Євгєн Дамдин руу харж:
- За хvvхээ, богцоо аваарай гэж хэлээд ташуураа тулан хадат єндрийн орой єєд зvтгэлээ. Дамдин, євгєн ах ер нь юу хийх гээд яваа юм болдоо гэж гайхан богцтой юмыг авч, мєрєн дээрээ тохоод араас нь дагана. Сандаг гуай уулын оройд гарч алсын хєтєл, хад асга, уул нурууг хvртэл ажиглан, энэ тийм газар юм. Тэр орчны хад чулуу, байгалийн тогтолцоо, євс ургамлыг ажиглан хєтлєєр их салхи цохино, энэ хадны завсраар шуурга хvчтэй урсаж ирнэ гэж Дамдинд баахан яриад:
- За энэ хавьд чинь. Тэр улаан хадтай уулын энгэрт л болно доо гэж хэлээд бослоо. Манжаа маань юу болох нь энэ вэ? Эрvvл л байдаг байгаа даа гэж айх гайхах зэрэгцэн Дамдин хойноос нь дагалаа. Євгєн тавхалзтал алхсаар нєгєє газраа ирээд завилан сууж, богцоо уудлан арцны том зэсэн хутгуур, илгэн ууттай юм гаргаж нямбайлан тавив. Богцоо дахин уудлан модон тэвш, илгэн ташмаг гарган, тэвшиндээ ташмагнаасаа ус хийж тавиад нєгєє илгэн уутнаас шар будаа шиг жижиг хар vрийг эмийн тунгийн хутгуураар хэдэн удаа хутган тэвштэй ус руу хийж хадны ёроолд нарлуулж тавьлаа. Тэгснээ босон арцны зэсэн хутгуураар газар хатган нvх гаргаад дахин зэрэгцvvлэн мєн тийм нvх гаргана. Хажуудаа салахгvй ажиглан дагах ач хvvдээ хандан:
- Дамдиан! Энэ хар vр бол Тєвдийн Тэнгэр уулнаас тvvж ирсэн зэрлэг сонгины vр. Манай энэ хавьд сонгино ургадаггvй байх аа. Энд Тєвдийн сонгино ургах нєхцєл бvрдсэн газар байна. Чи бид хоёрын сонгосон энэ газар євєл хаврын цас хунгарлах, салхины цохилборгvй, наран ээвэр, хєрс шимээр сайн, мал ихээр явахгvй газар. Энэ зэсэн хутгуурын хэмжээтэй, нэг хуруу, хоёр хуруу, гурван хуруу, дєрвєн хуруу дарам газруудад нь хэрчлээс гаргаж тэмдэглэснээс vзvvлээд сонгинынхоо vрийг энэ дєрвєн янзын хэмжээгээр хєрсєнд суулгаж, хойтон жилийн соёололт, ургалтын байдлаар аль сайн тохирох суулгацын гvнийг сонгох юм гэж яриад ойлгов уу гэсэн шиг Дамдинг харлаа. Хооронд нь хоёр тєє хирийн зайтай хутгуураар хурууны хэмжээнд хvртэл хатгаж нvхлээд бай гэж хэлээд євгєн Дамдинд зэсэн хутгуураа єгєв. Тэгээд гурав, дєрвєн хуруу дарам гvнтэй хэсгvvдээр нь хатгуулан тавь, тавин нийт хоёр зуун нvх гаргуулан, нvх бvрт гурав, гурван vр хийж, дээрээс нь жаахан ус дусаагаад хєрсєєр нь эргvvлж булна.
- Энэ ус учиртай. Тєвдийн єндєрлєгийн голоос ширгээж, хандлан єнгєртvvлээд, тэр єнгєрийг нь хадгалж авчирсан, тvvнийгээ эндэхийн голын усаар дэвтээж бэлтгэсэн юм гэж євгєн нэмж ярилаа. Тvvнээс ч нууц юм бас л байгаа бололтой.
(vргэлжлэл бий)
No comments:
Post a Comment