(vргэлжлэл)
ХОЁР
Аргуй, Хужирт, Муруй гэгдэх нутгийн гурван голыг єгссєєр Хан хєгшний нурууны баруун суган дахь Бичигт хадны ёроолд тvр саатан, цайгаа уугаад хоолоо хийж суугаа хvн бол євгєн Сандаг болно.
Маргааш vvрийн гэгээнээр хєдєлж, зам дагуу айлаас дvvгээ сураглая, ямархуу янзын айл амьдарч явдаг болдоо. Монгол нутаг руугаа хєл тавьснаар ганц ч айлын vvд сєхсєнгvй гэж бодон шєнийн тэнгэрт анивчин гялалзах оддыг ажиглан багадаа хєгнєєтэй хурган дунд унтчихдаг байснаа дурсан санаж хэвтснээ нам нойрсчээ.
Адууч богширго исгэчин, эвэрт бялзуухай шулганалдан, Бичигт хадныхаа vvрэнд хоносон хоёр турлиах хадны ёроолд тайван нойрсох зочиндоо чимээ єгєх мэт хэд хэд дуугарснаа нисцгээн, хэн нэгэн айл зусландаа шаваастай нь орхисон vхрийн аргалан дээр очиж буулаа. Сандаг гуай зvvд нойрноосоо сэрээд хувцаслан, богцтой юмаа мєрєндєє тохон, уулын овоот хєтлийг чиглэн зvтгэв.
Сарлагийн сэрвээ шиг дvнхийх Сайхан дэнжийн нурууны дээгvvр алтан наран шижиртэн тусахад аяншиж харшсан тас хар царайтай євгєн Муруйн даваан дээр гарч, Мааньт, Тарималын голын хєндий дэх айлуудыг харан тvр зогссоноо Уянгын євєрт гэж л сурагладаг байх даа гэж єєрийн эрхгvй амандаа шивнэн, тэртээ харагдах хоёр бор гэрийг чиглэн шууд алхав. Энэ хэнийхний vр сад бол.
Вандангийн Доржийнх хаана байна вэ? гэж л суръя гэж бодон явна. Хоёр гэрийн гадуур шаваастай аргал бараантан хэдэн сарлаг, хонь голдуу цєєн бог хэвтэх агаад баруун судагт шєнєжингєє идэж цадсан аргамжаатай хоёр морь vvрэглэн зогсоно. Сандаг євгєнийг тэр нэгэн хот айлд дєхєж явтал зvvн урд талын жижиг бор гэрээс хуучин улаан чисчvv дээл нємєрсєн, бєгтийж бєєцийсєн нэгэн чавганц гарч ирэн, хэдэн аргал хормойлсоор эргэн ороход тєдєлгvй гэрийн тооноор аргалын утаа олгойдоно. Євгєн гэрт ойртоод хий ханиалган, хоолой засч чимээ єгєхєд сvvлнийхээ ноос руу хоншоороо шигтгэн, цагираглан гэрийн хаяанд хэвтсэн хєгшин халтар нохой нvдээ залхуутайгаар нээж, анивчин харснаа хэвтээ хэвээрээ бvдэгхэн дуугаар хєв, хєв хуцахчаа аядахад мєнєєх эмээ эсгий ширмэл vvдийг арай ядан сєхєн гарч євгєнийг хараад:
- Энэ хар єглєєгvvр ямар амьтан явдаг билээ дээ байз гэж vглэн майжигнасаар хєгшин халтрын ємнє очоод:
- За чи тэг, хvнд давхи чи гэж зандран хорьсноор євгєн богцтой юмаа мєрнєєсєє мултлан гэр дээр тавиад:
- Сайн байна уу? гэж эмгэнтэй мэндлэн гэрт орлоо. Єглєєний цай буцалж байхад ирдэг азтай буянтай хvн юм. Бас дvvрэн юмтай богцоо муу гэр дээр минь тавиад гэж эмгэн ихэд бэлэгшээн гэртээ оров.
- Сайхан намаржиж байна уу?
- Таны лагшин тань сайн уу? Сvрэг мэнд байна уу? гэж мэндлээд євгєнийг хєєргєє гаргаж тамхилахад эмгэн хариу мэдэх завсар ирсэн хvний царай єєд ажиглан манай эндэхийн хvн биш шиг байна даа гэж бодсоноо нэг л vзсэн хvн шиг хэн билээ гэж гайхлаа.
Сарлагийн сvvгээр єтгєн сvлж, шар тос орхисон цайнаас аягалж барихдаа ч эмгэн дахин ажсанаа нэр єгч арай л чадсангvй.
- Хаанаас хаа хvрч яваа билээ. Хошуу нутаг хаана вэ? гэж асуув.
- Би уул нь Сайн ноён хан аймгийн Хан хєгшин уулын хошууны хvн гэж хариулаад євгєн цайнаас чимээгvй оочлох завсар эмгэний баруун хацар дээрх мэнгийг олж хараад:
- За хє хэнсэн билээ. Аа тийм Санж гуайн Янжин ахайтан мєн шив дээ гэж бодон дотор хvнтэйгээ ярьж аягатай цайгаа оочлох зуур:
- Та Янжин ахайтан мєн vv? гэж шууд асуутал, эмгэн хэсэгхэн бодол болсноо танив бололтой.
- Тиймээ тийм, мєн. Чи чинь Вандангийн том баньд уу даа. Сандаг мєн vv? Бурхан болдгийн дуутай адилхан юм аа тэр гэв. Сандаг євгєн ухасхийн босч, Янжин ахайтантай золгоод суун хєєргєє гарган, тамхиа татаж суухдаа аав минь єєд болжээ дээ. Ээж маань яасан бол ааваас нэг эгч гэдэг байсан. Одоо наян найм хvрч байх ёстой. Дvv маань ч зуурдын юм тохиолдоогvй бол байгаа л байх . . . бодлыг таслан, Янжин эмээ тогоо, жалавчаа хєллєх зуураа:
- Иш хєєрхий буянаа дэлгэр. Тэгээд хэзээ ирэв дээ. Аль газраар юу хийж яваад энэ билээ. Овоо л доо хvрээд ирдэг чинь. Дvvгийнх чинь манайтай айл байгаа. Энэ гэр. Манай хvргэн болсон шvv дээ. Манай илээд бvсгvйг чи танина даа айл саахалт єссєн улс. Зарим хvvхдvvд нь айл орон болж тусдаа гарцгаасан. . . Яагаав Дуламхорлоотой сууж долоон хvv, хоёр охинтой гэж яриад тvр азнаснаа цааш яриагаа vргэлжлvvлэн:
- Хvргэнийг маань эсэргvv нарт унаа залгуулсан гээд хоёр жилийн ємнє дотоодыг хамгаалахынхан барьж аваад явчихсан. Заяын хvрээнээс оргож зугтсан нэг ламд л муу хєгшин хээр морио єгч явуулсан юм гэнэлээ. Ээж чинь чамайг явдгийн хойтон жил єєд болсон. Харин муу аав чинь бурхан болоод ес хонож байна. Надаас долоохон ах хvн дээ, морьтой юм шvv дээ гэж яриад алтан хvрээтэй гуутай Намсрай бурханы ємнє бадмаалан байгаа мєнгєн цєгцтэй зул руугаа харлаа.
Ил галын дэргэд утааны vнэр ханхлах нь эсгий гэрт тєрж єссєн Сандаг євгєнд нэн тааламжтай, шимийн архины ариухан vнэр ханхлан арцны хожуулаар хийсэн цоргоор жирэлзэн урсахад Янжин эмээ луун хээтэй мєнгєн аяганд тосч амсаад Сандаг гуайд хоёр гардан барилаа.
- Хvv минь холоос яваа хvн ядраа байлгvй. Эмээ нь гудас дэвсээд єгье. Амар амар гэж хэлнэ.
(vргэлжлэл бий)
No comments:
Post a Comment