Monday, January 29, 2007

Уран Жамбалжав багш


(дурсамж)

Миний багшийг Жамбалжав гэнэ. Нутгийнхан уран Жамбалжав, зарим нэг нь шар Жамбалжав ч гэнэ. Жамбалжав багшийн багш халхын алдартай урчуудын нэг, уран Дорж гэдэг хvн байжээ. Уран Дорж гуайгаар маршил Чойбалсангийн ажлын єрєєг хийлгэсэн гэдэг. Уран Доржийн багш Оргодол гэдэг хүн байжээ. Уламжлал євлєн авнa гэдэг нарийн нандин заншил, багш шавийн барилдлага түүнээс их учиртай юм байх. Жамбалжав багш маань багш, багшийн багшаа дурсан надад vлгэр, домог шиг юм ярьдаг байв. Уран Дорж гуай нэг удаа Оргодол багшийнxaa урныг ингэж хуучилжээ. “-Манайхан хэн нь илүү хамгийн жижиг сийлбэр хийдгээ vзэхээр өрсөлдөв. Миний чадсан нь тариан тvрvvгээр таягтай євгєн сийлээд дотор талыг нь хєндийлж, бєєс хийгээд тавихад, євгєн хазагнaад явж байгаа юм шиг харагдаж билээ. Залуудаа тийм л аатай байж дээ. Сийлэх гэж харин зовсоон. Жин vдийн халуунаар єрхєє бvтээж, єрхний голд тэвнэн чинээ нvх гаргаад, тvvгээр туссан гэрэлд тариан тvрvvг барьж байгаад, өсгөдөг шилээр харан харан сийлсэн дээ” гэж ярьжээ. Бас нэг удаа “- За манай нутагт гарын дүүтэй, хийсэн юмaндаа дуу оруулж чаддаг, уран Данзан абугай байв даа. Баян Доной гэж харамч, чинээлэг айлд нэг удаа хаалга xийж єгчилдээ. Хаалгыг нээхэд нь “Уран Данзангийн хийсэн хаалга”, хаахад нь “Хєлс нь жаахан багадсан хаалга” гэж чахирдаг байв гэнэ. Бас тэднийд нэг удаа домбо хийж єгчээ. Хvн цай хийхээр “одоо бол, одоо бол”, аяга дvvрээд ирэхээр “за болно, за болно” гэcэн пол пол, цол цол дуу гараад, зочны санааг нь зовоочихдог байсaн гэнэ“ хэмээн хуучилсан байна. Тvvнийг надад vе vе ярьж єгдєг байв.

Єєрийнхєє багш уран Доржийн талаар бас ингэж ярина. “-Миний багш сийлбэрийн хутгийг маш сайн хийнэ. Ишийг нь нэг тєє нэг сєєм урт хар суман модоор ард дээрээ нэг юм уу, хоёр хaжаастай хуруу єргєн зааны ясаар чимэглээд хийнэ. Тэр ёс заншлаа надад ягштал заасан. Би сийлбэрийн хутаг л хийж сурлаа, сийлж сурахад нас хvрэхгvй юм шиг байна. Чам шиг мод хєшиглєєд байвал ч чадна л даа. Сийлэхэд гурван ур тэгширч байж сайн сийлбэрчин болдог. Ухааны ур, нvдний ур, гарын ур гурав шvv дээ. Над шиг хуруу нь моониг, хараа нь муу, сэтгэл нь мунхаг бол яаж уран болох вэ гээд жуумагнадаг байв. ...Хутагны ир хатаах нь их амаргvй дээ. Шумууланд хатаавал модонд даац сайтай ч маханд шунадаг учир гар исгэхдээ хурдан. Хулхинд хатаавал ир орох, мод зорох чадал сайтай ч амархан мохно. Усанд хатаавал жаахан хэврэг байдаг гээд итгэхэд бэрх юм иx ярьдаг байсан даа” хэмээн Жамбалжав багш маань хэлснийг би одоогоор мартдаггvй юм. Жамбалжав багш намайг аль болохоор туранхай, эцэнxий, хавирга нь зурайж, сvvж нь ёрдойдон, гэдсээ татcан морь зорохыг заадаг байв. Би ч гахай шувууны мах идэхээр гадаадад сургуульд яваад мод зорoхоо мартаж, харин багшийн маань бас нэг шавь Балдан Дvрслэх урлагийн дээд тєгсєєд аймгийнхаа урчуудын эвлэлд ажиллахаар ирсэн дуулдсан. Хэрвээ би сургуульд яваагvй байсансан бол хаа нэгэнтэй гэрийн модон дээр хээ тавиад, эсвэл сийлбэр хийгээд сууж байх байсан болов уу. Уянгын урчуудын халааг авч, уран Лувсангийн євийг дэлгэрvvлж чадаагvй дээ хааяа сэтгэл дундуур болдог билээ. Євєрхангайчууд нийтээрээ гарын уртай хvмvvс гэгддэг. Монголд Дариганга хийцээc гaдна Занабазар хийц, Уянга хийц гээд ярьдаг хойно аргагүй биз ээ.

2007.1.25

2 comments:

tuvshuu's said...

Мундаг багштай байж дээ гэхдээ одоо бага сага хийнэ биз та

Ш. Баатар said...

Odoo bol hiih sanaanaas tsaashgui bolson baih aa. Huruunuud maani moniij haraa maani muudaad.