Урд цагт “ихэс дээдэс заларлаа, ламтан заларлаа” хэмээн зєндєє хэлдэг байсан биз ээ. Энэ vг яавч хvндэтгэлийн хэлэнд орж явсан байж таарна. Монголчууд ч энэ vгийг амьтан дээр цээрлээд огт хэрэглэдэггvй байсан нь гарцаагvй. Уулын залаа, малгайн залаа, залах, залрах гээд энэ бvгдээс харaхад манлайлах, хошуулах, хvндэтгэн манлайлуулах утгууд илэрч байнa. Гэтэл адгуусан тєрєлxтєн хvнийг манлайлж байдаг ийм ёгт сонин vе бидэнд ирээ юу, эсвэл сэтгvvлч маань их ажилдаа тvvртэн алдаж хэлээ юу. Бичгийн монгол хэлний уламжлалыг хайхарлагvй, хайрaн монгол хэлээ яарин болгон бичих тийм цадиггvй сэтгvvлч баймааргvйсэн. Лавшруулж бодолгvй, халтвардаж, vгээ буруу хэрэглэснээс энэ бvхэн бий болжээ дээ. Ийм хариуцлагагvй vг, єгvvлбэрийг уншсaн этгээд цааш нь хариуцлагагvйгээр хэрэглэж бичгийн хэлийг гажааx болно. Би зєвхєн нэг жишээн дээр ахар бодлоо хэллээ. Энэ мэтээр бидэнд мэдээлэл хvргэж байгаа бичгийн хvмvvсийг шvvмжилж байвал эл байдал газар авалгvй засарна гэж найднам.
Эрдэмтэн мэргэдийг хурцалбал улам эрдэм гардаг гэж нэгэн vг бий. Бичгийн хэлтэй cэтгvvлчдэд шvvмж хэрэгтэй. Сэтгvvлч хэмээх нь сэтгvvрээр ух, эсвэл сэтгэж бод гэсэн утгатай байж болно шvv. Тэгвэл сэтгvvлч та vгийн утгыг сайн сэтгvvрд, бас сайн сэтгэ.
1 comment:
Таны талаар сонсож байсан болохоос биш яг блог бичээд гараад ирнэ гэж санасангүй. Таны бичлэгийг уншиж хийж буй зүйлийг чинь дэмждэг шүү. Амжилт хүсэе ах минь!
Post a Comment