Friday, January 12, 2007

Далай Лам 4 сард Сан Францискод заларна


Энэ жил 14-р дvрийн Далай Лам Тэнзэнгямц АНУ-д айлчлах хєтєлбєрийг Энэтхэгийн Дарамсала дахь Тєвдийн цєллєгийн засгийн газaр батлан гаргалаа. 4 сард Сан Франциско хот, 8 сард Висконсин мужид, 10 сард Индиана мужид заларч ном айлдана. Сан Хозе хот дахь Гёто Очирванийн тєвийн Кэнцэр Наваан Чортен гэгээний урилгаар Далай Лам Бэй Аэриа-д 4 сарын 27, 28, 29-ний єдрvvдэд залрах бєгєєд бидний 2005 онд Далaй багштай уулзалт хийсэн Сан Францико хотын захиргааны хажуу дахь Билл Грахам Cивик Аудиториум-д Богд Зонхивын зохиосон “Тэндрэл Тодпа” (Сайтар дагагчийн магтаал, эсвэл шүтэн барилдлагийн магтаал, утгаараа бол хуучин ламрим) сударыг эхний 2 єдєр айлдах юм.

4 сарын 29-ний vдээс хойш олон нийтэд (америк, хятад, монгол, вьетнам) нэг цаг орчим англи хэлээр Далай Лам айлтгал хийхийг тєлєвлєж байна. Дээрхийн гэгээнтэн энэ удаад зєвхєн тєвдvvдтэйгээ хагас цаг тусдaa уулзах болно. Дээрх хичээлийн болон уулзалтын тасалбарыг 1 сарын сvvлээр “Ticketmaster” зэрэг томоохон тасалбар тvгээх газруудад зарна. Tасалбар нь 1,2 єдрийн хооронд дуусдаг учир зарлал гарангуут тасалбарaa єєрсдєє худалдаж аваарай. Нэг арга хэмжээний тасалбарын vнэ дундажаар 60-80 доллар байх болно. Тус арга хэмээг зохиож байгаа Тvвдэндoнoй гуай “-Бид тасалбараа борлуулж, арга хэмжээг єєрсдєє гардан зохиохоор манай тєвд, монгол хvмvvс хэл ам хийж, буян хураахаасаа нvгэл болно” гэж болгоомжлоод vнэтэй ч хамаагvй зохих албан ёсны vйлчилгээний байгууллагаар дамжуулан тасалбараа нийтэд тvгээхээр шийджээ.

Миний хувьд 2001 (Пало Алто), 2003 (Сан Францико), 2005 (Сан Фрaнциско), 2006 (Лос Анжелес) хотуудад Дээрхийн гэгээнтний уулзалтыг зохиоход ажил тєрлєє зохицуулаaд манлайлан оролцож, адаг сvvлд нь муу санаатай цєєн хvмvvсийн хардалт сэрдэлтэнд єртєж, хэл амны бай болж хаширсан тул єєрийн эрхгvй энэ удаад халширч байгааг минь ухамсарлан ойлгоно буй за. Манайхан єєрсдийнхєє тєлєє нэгнийгээ сайн vйл хийхэд тус дэм болж, урам хайрладагсан бол Далай Ламын Америк дахь Тєвдийн Соёлийн Сангийн удирдах зєвлєлийн долоон гишvvний нэгнийx хувьд зvтгээд vзэж болох байлаа.

2007.1.10

2 comments:

Tamir.J said...

Аливаа сайн үйлс хийх гэсэн нэгнийгээ зарим хүмүүс гүтгэх, гүжирдэх, муулах зэргээр элдэв хэл ам гаргаж л байдаг юм. Гэхдээ түүнийг үл харгалзаад буяны үйлийг дэлгэрүүлэхийн төлөө ихийг хийж бүтээгээрэй. Амжилт хүсье

Ш. Баатар said...

Бас тийм биш юм. Хийсэн буянг даахгүй бол зогсчих хэрэгтэй. "-Буян шингээхгүй хүнд буянаа наавал өөрийн буян арилдаг, Tийм болохоор хэнд ямар буян хийхээ сайтар бод" гэж Чойжамц хамба надад хэлж байсан удаатай. Энэ үнэн үг, өөрийн биеэр би үзлээ дээ.