Бага байхад сайн эрчvvд, шилийн хулгайч нарын тухай элдэв яриа, домгийг ихэд амтархан сонсдог байв. Гэрт тийм яриа л єрнєж байх юм бол адуу малд явахгvй аль болохоор vлдэж хоцроод дуустал нь сонсоод гарахыг бодно. Сайн эрчvvд євлийн жаврыг хvйтэнд боддоггvй, аль болохоор хvйтэн харанхуй шєнєєр нутаг орон дамжуулан vхэр, адуу хєєдєг. Yvрийн жингээр усан хулгана шиг хєлєрсєн мориныхоо хєлсийг сэврээхийн тулд уулын сvvдэр дамжуулан хяруу арилтал аргамждаг гээд сонсож мэдээгvй юмыг томчууд хєєрдєгсєн.
Хvний юм хэмжээтэй худгийн ус тогтоолтой хойно сайн эрчvvд хэзээ нэгэн цагт олон хавар нэгэндээ болж баригддаг. Баригдсан ч тэд сийхгvй зугтаад зайлчихна. Зайлаад хот орон газар хорогдох орон зай олдохгvй тул хээрээр гэр, хэцээр дэр хийхээс єєр замгvй. Тэдний зугтаад оргонож болдог “асганы гацаа” хангайн нутагт бий. Хангайн нуруудын оройд галт уулын тогоо байх агаад орох, гарах жим нь тодорхой биш, тогоондоо хад мод, ус ургамалтай, нємєр дулаахан, хvн мал амьдарч чадахаар байдаг ажээ. Чоно, нохойн хоол болчихгvй бол асганы тогоонд орсон адуу, мал таргалаад зоолчихдог, оргосон хулгайч амьдарчихдаг, хаанаас ч хэн ч хайгаад орох жимийг нь амар олдоггvй нууцлаг газрыг асганы гацаа гэж хэлээд байгаа юм. Асганы гацааны тухай монголчуудын гарал vvслийн домогт хvртэл гардаг.
Домгийг єгvvлбэл: -Одоогийн Өвєр Монголын Хєлєнбуйр аймгийн (Дорнод аймгийн зvvн талд) Эвэнки vндэстний нутагт Эргvнэ Хун хэмээх газар бий. Монгол овог аймаг дайнд ялагдаад, амь гарч, зугтан явсаар Эргvнэ Хунгийн гацаанд олон жил бvгээд, тэндээ єсч vржээд, хvчирхэг болж, гацаанаасаа гадагшаа гарч ирээд Хамаг Монгол аймгийн vндэс болсон гэнэ. Энэ домог vнэн эсэхийг мэдэхгvй, гэхдээ монгол хvн уул устайгаа хvйн холбоотой байж, аюул ирэхэд хаашаа явж хаана оргонохоо мэддэг байжээ. Монголчууд нvvдэлчин байсан тулдаа их аюулаас хурдан зугтаж гарч чаддаг байсан учраас омог аймгаараа vлдэн тогтнож чадсан болов уу. Зугтахыг монголчууд ичгvvр гэж боддоггvй, тэнхэрч аваад эсвэл ашигтай байршил олж аваад дайсан руугаа дахин дайрч тєвшдєгдєг байсан байна.
Одоо ч энэ зангаа тавихгvй, хєгжил, соёл хєєсєн монголчууд амьдрал ахуйгаа оторлуулахаар алс гvрэнд амьдарч явна. Америк бол монголчуудын хувьд “асганы гацаа” л юм даа. Ирсэн зочин буцаж, орсон бороо гийдэг хойно бидэнд буцах цаг ирэх нь мэдээжээ
2007.1.31
4 comments:
Сайхан мэдээллүүд бичиж байдагт тань талархаж явдаг. Танд амжилт хүсье!
Сайхан бичлэг болжээ. Сэтгэлийн их хүч авлаа. Танд амжилт хүсье.
Сайхан бичжээ. Амжилт хүсье таньд
Post a Comment