Tuesday, February 13, 2007

Хорхой мєєг буюу шавьж євсний тухай


(эмийн ургамал)

Євєлдєє хорхой, зундаа євс” гэсэн дєрвєн ханз vсэгнээс бvрдсэн нэртэй эмийн ургамлыг хятадууд товчлоод “хорхой євс” хэмээн нэрлэсэн байна. Энэхvv эмийн ургамлын бэлдмэлийг манайхан Хятадаас оруулж ирэхдээ хялбарчлаад хятад нэрний хадмал орчуулга “хорхой євс”–ийг Монголд хэрэглээд бараг зуршил болж байна. Гэтэл бидний тєрєлх монгол хэлэнд хорхой мєєг” буюу “шавьж євс” гэсэн хэллэг байсныг мартан огоорч, нэг ёсондоо энэ vгний бичгийн уламжлал тасраад харь хэлний хадмал орчуулгыг ийнхvv хэрэглэх болсон нь харамсалтай. Монгол хэлний хамгийн том тайлбар толь болох Норжин багшийн “Монгол хэлний толь”-д “хорхой мєєг – нэгэн зvйлийн жинхэнэ мєєг. Хайрст далавчтан шавьжны авгалдайд мєлжин амьдарна. Тэрхvv авгалдай нь євєл болоход шороонд шурган ороод мєєгний бєхєм болдог. Зун болоход хорхойн vхдэл буюу мєєгний бєхмєєс мєєг vржих эрхтэнvvд урган гардаг. Эмэнд орно. Биеийг тамиржуулах vйлдэлтэй. Мєєг vржих эрхтэн нь євс мэт тул шавьж євс гэдэг.” хэмээн тайлбарлан бичжээ. Тиймээс бид шавьж євс гэж зєвєєр нэрлэж сурах хэрэгтэй байна. Ингэж шавьжинд ургасан fungi parasitic нь дэлхийд 350 тєрєл олдоод байгаагийн дотор Гималайн нурууны хойд хэсэгт (Тvвд, Балба, Сэчуаны уулархаг бvсэд) далайн тvвшнээс 3,4 мянган метерийн єндєрт, агаарын сийрэгжилттэй орчинд ургадаг нэгэн тєрлийн шавьж євс (Cordyceps Sinensis) дэлхийн зах зээл дээр хамгийн их эрэлт хэрэгцээтэй байна. Нэг унц нь 35 доллар байснаа сvvлийн жилvvдэд 90 доллар хvртлээ огцом єсч, Тvвдийн єндєрлєгт ихэд ховордсоор байгаа гэнэ. Шавьж євс Тvвдийн малчдын амьжиргааны нэг эх vvсвэр болдог ба шавьж євсийг хайсан хятад эрэлчдийн хєлд дарагдсан Тvвдийн бэлчээр их сvйтжээ. Жиньшэнь мэт vндэс амтагддаг энэ ургамлыг хятадууд луувантай, гахайн хавирганы шєлєнд буцалгаж иддэг гэнэ. 3000 жилийн тэртээгээс эртний хятадын хаад, хатад нас уртасгадаг мєнхийн рашаан хэмээн бишрэн хэрэглэдэг байсан талаар нанхиадын Бэньцио сударт тэмдэглэгдэн vлдсэн байна. Японы Байгалийн гаралтай эм, хvнс, микробиологийн эрдэм шинжилгээний хvрээлэн шавьж євсийг 30 гаруй жил судалсны vндсэн дээр биеийг тамиржуулах, бэлгийн чадавхыг эрчимжvvлэх, биений эсэргvvцэл, зvрх судас, элэг бєєрний ажиллагааг сайжруулах vйлчилгээтэй гэж нотолсон байна. Америкууд шавьж євсийг архаг ханиалга, бактерийн халдвар, хєхний ємєн vvний эсийг эдгээх, ДОХын євчнийг анагаахад эерэг нєлєєтэй хэмээн vзжээ.

2007.2.12

3 comments:

phiber said...

Baatar ahaa, ene o'vsiig haanaas olj avch boloh ve?

Ш. Баатар said...

Latin nereer ni interneteer haihad medeelel hangalttai oldono. Neg beldmel ni dundajaar 100 orchim dollaryn untei baina.

Deggie said...

Horhoi uvsuur hiisen tsaig MGL-d zardag yum bna lee. tuunchlen bas urel helbereer... MGL-oos avch bolno sh dee. zardag company ni Sigcess gedeg company gesen baih shuu.. eej maani nadad tsai heden urel yavuulsan uugaad uzehed davgui l yum shig sanagdsan. especially, ter tsaig ni uugaad baihad hoolnii shingets-iig saijruuldag yum shig sanagdsan.