Ийм нэртэй, бvдvvн хар євгєн сэтгэлийн минь гvнд тодоос тод vлджээ. Яаж яваад манайхантай хамаатан болсон юм бэ, бvv мэд. Тэднийхэн бяр чадалтайгаараа нутаг усандаа “хvзvvгийнхэн” хэмээн алдаршсан улс байлаа. Харин яaгаад “ачааны хар” хочтой болсон нь сонин юм. Уянга сумын тєвийн урд талд Бааюуны хонхорын ойролцоох Артелийн ажлыг Санжмятав гуай хийдэг байжээ. Сумын наадмын єглєє барилдах сонирхолтой байсан ч ажилдаа уягдаж, яаж ийгээд наадамд явах арга ухаан хайж, амьтан хvнтэй уулзаж байтал наадмын талбайд хvргэхээр зорьсон дєрвєн шуудай давс (хоёр тэмээний ачаа) уналагaгvй хойшлогдоод байж байна гэнэ. “-Хэрвээ хєсєг байхгvй бол би тєхvvлээд єгєх vv?” гэж ам гарахад “-Ачааны хар тэргээр (тэр vед АНУ-д vйлдвэрлэсэн пикaп-трак Монголд мэр сэр байдаг байжээ. Миний мэдэх Гаадан хамбын vед тєв Ганданд нэг тийм тэрэг бaйсан) зєєдєг эдийг чи яаж даах вэ” хэмээн хавьдуулсангvй гэнэ. “-Хэрвээ хоёр, хоёроор нь холбоод хагас суугаа байдалд хоёр мєрєн дээр тохоод єгвєл ч хvргээд єгчихнє шvv. Харин бохироод суучихвал босч чадмааргvй юм байна.” гээд нягтланг хатгасан юм байх аа. Шартай хvмvvс шаагилдаж, идэр дєрвєн залуу хоёр талаас нь єргєж, арай хийн нэг юм Санжмятав гуайн хоёр мєрєнд холбоотой дєрвєн шуудай давсыг тохож єгсєн байна. Бааюуны хонхороос наадмын талбай хvртэл нэг километер илvv газар гуйваж дайваад, дотор нь харанхуйлах vедээ харангуйлаад, сєхрєєд суучих л vгvй чардайсаар яваад, заримдаа хоёр алгаа євдєглєн сэхээ авч, босоо суугаа хоёрын хооронд амарсаар наадмын талбайд очиж гэнэ. Хvн мал шуугилдаад ирэхээр бага залуугийн хийрхvv євчин нь хєдєлж, давсаа буулгалгvй наадмын талбай руу дэвсээр орж иржээ. Асар майхны наадамчин олон шагшин шуугиж, барилдах бєхчvvдийн зориг vхэж, тэр наадамд Санжмятав гуайн тvрvvлэн, наадамчин олноос “ачааны хар” хочийг хvртээд, энэ нэртэйгээ насан туршдаа явжээ. Тvvнээс хойш дахиж барилдаагvй юм гэнэ билээ. Нутаг уснаасаа хол гарч явж ч vзээгvй юм гэнэ билээ. Нутаг усандаа ийнхvv домогжсон Санжмятав гуай “-Онгийн хvрээнд шавилан сууж байхад банди нарч их тархигvй (сахилгагvй) байж, Ламын гэгээнийхэнтэй жилдээ нэг удаа сайн зодолдож, шар усаа тараадаг, зодолдох хорхойгоо дардаг байв. Хэд хэдэн удаа газар болзож зодолдоод ирэхээрээ бие биенээ таньдаг болж, сvvлдээ нvvрээ далдалж алчуураар ороогоод хоорондоо танигдахгvй болоод зодолддог болов. Мєн ч их дур байж дээ. Ламын гэгээний єндєр шар лам манайхныг дvvгvvрдэж хаясаар тулаад ирлээ. Эхний цохилтоос нь зугтаж чадсангvй, нvvр халуу дvvгээд явчихав, нvд ч харж чадахаа болив, зєрєєд гарах шиг болохоор нь гараа явуултал бvс нь таарч байна. Бvсэн дээрээс нь татаж ирээд эргvvлтэл жасын хашаа таарч, шар хийгээд явчихав. Ёолох дуу нь хадлаа. Лам нарын жаяг бvс ч бєх эд л дээ, єєр юм бол яаж тэгж барьц тогтох вэ. Cvвээний гурван хавиргыг нь хуга савчихсан байв. Золигнууд юун даа тэгж зодолдож байсан vхээрvvд юм бэ. Залуугийн ааг, євчин гэж их байдаг юм аа.” гээд хуучилдагсан. Нэг єдєр Бандихайн хашааны нарийхан хаалгаар ачааны машин орохгvй хашааны гадаа буулгасан шуудай гурилыг (70 кг орчим жинтэй) оруулах хэрэг гарч, Бандихайнд цай уугаад сууж байсан Санжмятав ахаас дамжлаад оруулахийг гуйлаа. “-Хєл муутай євгєнийг зарах гээд аяга амсардуулах юм гэм” гэж vглэсээр хазагнаад шуудайтай гурилын дэргэд ирснээ “-Aль хойшoo, Идсэн хоол нь хaaгуураа ордог амьсгаанууд вэ, нэг шуудай гурил даахгvй, хєгшин хєвєє хvнийг татаж чангаагаад” гэсээр, угийн наргиан ч хvн болохоор “хоёр гар минь гурил болчихно” гэж алиатаaд, шуудайн голоос нь зуугаад гэрийн хаалга хvртэл явсан юм. Жар хvрсэн євгєний шvд тийм бєх, чийрэг байж билээ. Хvний залуугийн aраншин гэж єтєлсєн хойноо ч гардаггvй aжээ. Ийм нэгэн бяртай буурал наяад оны эхээр єєд болж билээ. Євгєний єргєн шанаа, далбагар эрvv, ооч сахал, балин том цоохор хамар одоо болтол санаанаас гардаггvй юм.
2007.1.31
1 comment:
Сайн байна уу,
Дээр үеийн хүмүүс ер нь агуу хүчтэй тэгсэн хэрнээ тэгэж барилдаж яваад байдаггүй хүмүүс байсан юм шигээ. Оргодол арслан л гэхэд улсын наадамд ногт ганзагалж ирээд түрүү авсан гэдэг. Бас энд тэндэхийн алдар цуутай хүчтэнгүүд олон байсан гэж ахмадууд ярих юм билээ. Иймэрхүү домог яриануудыг нийлүүлж нэг вэб хуудас нээвэл ямар бол?
Post a Comment