Saturday, February 24, 2007

Харьд суугаа монголчуудын мэдээллийн єлсгєлєн


(Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Вашингтон хот дахь сурвалжлагч, ”Хамаг Монгол” сэтгvvлийн эрхлэгч, Б.Номинчимэдтэй 3 жилийн ємнє цагаан сарын дараахан хийсэн ярилцлага)

Амар сайн байна уу? Сар шинэдээ сайхан шинэлэв vv. Сайхан євєлжиж, сайхан хаваржиж байна уу?

Сар шинэдээ сайхан шинэллээ. Танай сэтгvvл, сvлжээний хамт олон, сvлжээний андуудад ч мєн сар шинэдээ сайхан шинэлэв vv хэмээн мэнд уламжилъя. АНУ-д анхныхаа сар шинэтэйгээ золголоо. Вашингтон хавийн нутгаар их дулаахан налгар хавар болох шинжтэй байна даа.

Танай нутгаар сар шинийн баяр хэр єргєн болов доо. Ямар ямар сайхан vйл явдал болов?

Вашингтон орчмын монголчууд сар шинээ маш сайхан тэмдэглэдэг юм байна. АНУ-ын нийслэлийн тєвд, Капитолын толгодоос холгvйхэн байх нэгэн сургуулийн зааланд цагаан сарыг тэмдэглэх арга хэмжээ зохиогдлоо. Энд 200 гаруй монголчуудаас гадна манай цагаан сарын євєрмєц зан заншлийг сонирхсон цєєнгvй америк, франц нєхдvvд ирсэн. Дуу хууртай, хvчит бєхчvvдтэй, наадам наргиантай их сайхан золголт боллоо. Мєн монголоос ТВ-ийн сурвалжлах хэсгийнхэн ирсэн нь золголтыг улам ч чимэж, баяжууллаа. Вашингтон хот орчимд их олон сайхан хvчтэй, уран мэхтэй бєхчvvд, залуучууд байдаг юм байна. Зав зай багатай монголчууддаа ингэж уулзан учирч, золгон мэндчилж, баясан цэнгэх боломж олгон, энэ арга хэмжээг зохион байгуулсан Вашингтон хот орчмын Монголчуудын холбоонд танай хуудсаар дамжуулан сониныхоо уншигчдын ємнєєс бас талархал дэвшvvлье. Зєвхєн монголчуудаа учран золгуулж, баясган цэнгvvлсэнээс гадна монгол vндэснийхээ євєрмєц сайхан зан заншлийг хvvхэд залуучууд, энэ АНУ-ын ард иргэдэд сурталчлах, таниулахад ихээхэн ач холбогдолтой болсон гэж хэлж болно.

Єєрийг тань МОНЦАМЭ-гийн сурвалжлагч гэдгийг мэднэ. Ямар хэрэг зоригоор Америкт ирэв. Юу хийж байна одоогоор...?

Монголын Vндэсний мэдээллийн агентлаг МОНЦАМЭ-гийн Вашингтон хот дахь байнгын сурвалжлагчаар томилогдон ирээд нэг жилийн нvvр vзэж байна. Гэвч энд ирсээр одоог болтол яль шалихгvй шалтагаас болж єєрийн сурвалжлах эрхийг авч чадахгvй мунгинаж явна. Хvнд суртал гэдэг нэг хаана ч байдаг дєнгє байна аа. Бухимдана гэдэг багадаад, дэлбэрэхдээ тулаад л байна. Тэгээд одоо хийж байгаа ажил маань гэвэл ”Хамаг Монгол” хэмээх долоо хоног тутмын мэдээллийн монгол хэвлэл эрхлээд, энд буй монголчууддаа мэдээлэл хvргэчих санаатай зvтгэж байна. Мєн мэдээжийн хэрэг АНУ-д буй монголчуудын амьдрал, хоёр улсын харилцаа болон АНУ-д болж буй онцлог сонин содон vйл явдлын тухай мэдээ мэдээллийг Монгол руу тогтмол илгээж байна даа.

Та яагаад ”Хамаг Монгол” сонинг гаргах болов?

Вашингтон хот орчмын Монголчуудын холбоотой хамтран энэ ажлыг эхлvvлсэн. Ер нь ийм долоо хоног тутмын мэдээллийн тогтмол хэвлэл гаргах зайлшгvй хэрэгцээ, шаардлага байна гэж бид ойлгож байгаа. Энэ бол зvгээр нэг овжин сэргэлэн хvний бизнесийн сонирхолоор хийгдэж байгаа ажил огт биш юм. Гадаадад буй монголчууд мэдээллийн их єлсгєлєнд нэрвэгдсэн байдаг юм байна. Мэдээллээс хоцорсноор хvн маш их боломжийг алддаг. Нэгэнт мэдээлэл байхгvй болохоор єєрийнхєє ямархан их боломж алдаад байгаагаа мэдэрдэггvй. Хоолны єлсгєлєн бол ходоод байнга хоол нэхэж зовоогоод, єлсгєлєн байгааг нь мэдрvvлээд байдаг бол мэдээллийн єлсгєлєн єєрєє єлсєєд байгаагаа мэдэрдэггvйгээрээ илvv их аюултай, оюуны хоцрогдолын хар нvх рvv хvнийг хийсгэчихдэг.

Гадаадад буй монголчуудыг яагаад мэдээллийн єлсгєлєнд нэрвэгдсэн гэж vзэж байна вэ?

Бидэнтэй санал нийлэхгvй, доромжиллоо энээ тэрээ гэх хvн мэр сэр гарах л байх. Гадаад оронд мэдээлэл авах ганц гол суваг нь интернет. Гэтэл Монголчууд маань тэр бvр толгой дараалан компьютeр, интернет ашиглан мэдээлэл авч байгаа юм алга байна шvv дээ. Ихэнх маань хэд гурван тєгрєг цуглуулах гэж ирсэн болохоор сар бvр багагvй хэмжээний тєлбєр, компьютер гээд л бас баахан зардал. Хааяа нэг номын сан мэтийн газраар очиж нэтийн ард суудаг ч тэр нь Е-майлаа шалгахаас хэтрэхгvй, интeрнeттэй байсан ч тэр далай шиг их мэдээлэл дотроос єєрт хэрэгтэй мэдээллээ шvvрдээд авaхад хугацаа их ордог, тэгээд ч хэдэн цагаар компьютерийн ард суугаад байх ажлын зав чєлєє гардаггvй. Нєгєє талаар хэлний бэрхшээлээс болоод тэр бvр энэ улсын сонин хэвлэл уншаад ашиглаад байж чадахгvй юм. Интернетийн мэдээллээр зогсохгvй мєн энд буй монголчууд маань олшрох чинээгээрээ єєр хоорондоо мэдээллээ харилцан солилцож байх зайлшгvй шаардлага нэмэгдэж, мєн єєрсдийнхєє vгийг тєр тvмэндээ хvргэх ч шаардлага гарч ирж байна. Энэ бvхэн чинь мэдээллийн єлсгєлєнд нэрвэгдэхийн учиг нь болж байгаа юм. За тэгээд мэдээллийн хомсдолоос болоод янз бvрийн цуурхал тарах, буруу зєрvv ойлголт тєрєх, бухимдал, тєєрєгдєл vvсэх гэх мэтийн бусад олон сєрєг vр дагавруудыг тоочоод яах вэ. Энд чинь хэдэн сарын ємнє Mонголд хэвлэгдсэн шар сонинууд сэмэрсэн самбай хадаг шиг л айл айлд ”залагдаад” явж байдаг л юм байна шvv дээ. Дээр дурдсан бvх саад бэрхшээлээс давчихсан, энд байр сууриа олчихсон, хэлтэй устай хэсэг хvмvvс бий л дээ. Тэд бол єєр хэрэг. Магадгvй эх орондоо байгаагаас ч илvv их мэдээлэлтэй сууж байгаа. Гэхдээ тэд бол цєєнх. Харамсалтай нь тэдэн дотроос бидний ажлыг vгvйсгэж, янз бvрээр хэлж, унтраах гэсэн хандлага, цуурхал маягийн мэдээлэл тараах нь байнга гарч байгаа. Утсаар хvртэл ”чи нeтээс бэлэн мэдээлэл авч хэвлэж тараагаад баяжиж байна уу” гэж занаж, тавлаж байгаа юм. Нэг удаа биш шvv. Гэхдээ тэр яах вэ. Тэгээд ч бид нeтээс бэлэн мэдээлэл авч тараагаад байгаа юм тэр бvр байхгvй. МОНЦАМЭ агентлагийн мэдээллийг ашиглаж байгаа ч тэр нь манай сонины мэдээллийн тодорхой хувийг эзэлдэг. Сонины маань захиалга єдрєєс єдєрт нэмэгдэж, єдрєєс єдєрт хvмvvс ойлгож, хvлээж авч байгаа нь тэдний тэр vгvйсгэлийн хамгийн сайн хариу vгvйсгэл нь юм. Сониноо бид анх ”Вашингтоны мэдээ” гэдэг нэрээр гаргаж байсан. Одоо сонин маань АНУ-ын 6 хот 9 мужид захиалагчтай болоод байгаа. Тэгээд бид аль ч хотод, мужид амьдран буй монголчууддаа нийтлэг сонсогдох нэр сонгож ”Хамаг Монгол” болгосон. Єєрєєр хэлбэл сонин маань Вашингтон орчмоос хальж, єргєжин тэлж байгаагийн илрэл.

Хаанаас ямар ямар дэмжлэг авч байна вэ?

Вашингтон хот орчмын Монголчуудын холбоо бvх бололцоогоороо тусалж байгаа. Єєр олон газраас одоогоор нэг их дэмжлэг аваад базаасан юм алга. Засгийн газарт энэ асуудлыг хvргэж, дэмжлэг авахыг бодож байна. Энэ бол хэн нэгэн хувь хvний сонирхол, идэвхээр бvтдэг асуудал ч биш юм байна. Иргэд бид л мэддэггvй, мэддэггvйгээс шахаж шаарддаггvй болохоос биш уг нь Монголын тєр иргэдээ vнэн бодитой мэдээ мэдээллээр хангаж байх vvрэгтэй. Тэр дундаа гадаадад, бvvр хараар ажиллаж, амьдарч буй хvмvvсээ мэдээллээр хангах нь зайлшгvй хийх учиртай ажил юм байна гэж энд амьдарч ажилласан жил орчим хугацаанд бодох болсон. Учир нь гадаад оронд хараар ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд маань vнэндээ єнчин хvмvvс шиг... Харж хандах тєргvй юм шиг, хариад очих эх оронгvй, хаая, хvvе гэх эцэг эхгvй юм шиг, наашаа гэсэн рvv нь налж ойчсон байдалтай байх юм. Заримдаа єр эмтэрмээр, бvvр гутармаар ч юм их тохиолдож л байх... Ядарч, зvдэрч, зутарч, гутарч яваа нь ч багагvй байна. Гэтэл тэдний Mонголд оруулж буй хєрєнгє оруулалтын талаар бид дээр дооргvй ам уралдуулан ярьцгаах, шагших, хоосон хєєрєгдєхєє л мэдэх юм. Харин тэднийхээ тєлєє юу хийж байгаа юм бэ? Би мэдэхгvй юм. Магадгvй хэн нэгэн юм хийгээд, бодоод зvтгээд ч байгаа юм билvv. Гэвч тэр мэдээлэл хvмvvст хvрэхгvй байна шvv дээ. Ингээд л мэдээлэл ямар хэрэгтэй болох нь аяндаа тодорхой болоод ирж байгаа биз. Манайхан сард тєчнєєн мянган доллар Mонгол руу урсаж байгаа л гэдэг. Тэр яах вэ, ихэнх нь эргээд Хятадын Эрээн рvv гарчихдаг тэр хэдэн доллараас хэдэн арав дахин илvv их оюуны хєрєнгє оруулалт Mонголд орж байгааг, хэдэн жилийн дараа vр дvн нь нэлээд олон оронтой тоотой доллараар хэмжигдэх тэр хєрєнгє оруулалтыг санах хэрэгтэй. Наад зах нь хэл сураад авч байна, ажил сурч байна, цаг, мєнгєний vнэ цэнийг мэдэрч байна, эргээд Mонголдоо очоод ажиллахад энэ хvмvvс ємнє байснаасаа огт єєр сэтгэлгээ, арга барилаар ажиллах болно. Энэ бол маш том хєрєнгє оруулалт юм. Тэгэхээр гадаадад буй, ялангуяа хараар ажиллаж буй монголчуудаа Монгол Улс тєрийн бодлогынхоо тvвшинд авч vзэх хэрэгтэй санагдана. Vгvй ядаж л мэдээллээр хангаж байх хэрэгтэй юм. Тэгээд одоо доороос ийм санал санаачилга гараад ирж байхад тэр боломжийг дэмжиж, хєгжєєж єгєх хэрэгтэй юм. Vvнийг манай тєрийн тvшээд ойлгож, дэмжинэ байх гэж би их найдлага тавьж байгаа. Монголд мэдээллийн vнэ цэнийг нэг их ойлгодоггvй, ойлгохгvй байгаагаас дэмжихгvй байх хандлага багагvй байдгийг сvvлийн хэдэн жил мэдээллийн салбарт ажилласны хувьд гадарлана. Гэтэл ардчилал хєгжсєн энэ АНУ-д шал эсрэг байх юм.

Тэгээд хэр ”баяжиж” байна даа. Сонины санхvvжилт хаанаас гарч байна вэ?

Яг vнэндээ ажил хийж олсон мєнгєєрєє энэ сонинг санхvvжvvлж байна. Сонины vнэ 1 доллар нь хэвлэлт, шуудангийн зардал хоёрт илvv ч vгvй дутуу ч vгvй таардаг. Гэтэл сонины ажилд дагалдах зардал олон гардаг шvv дээ. Баяжихаасаа хоосрох тал руу нь илvv явж байна. Єєрєєр хэлбэл сонины маань санхvvжилт ихээхэн хvндэрсэн учир бид сониндоо санхvvгийн дэмжлэгийг маш идэвхтэй эрж хайж байгаа. ”Халдавч хар халзанд” нь гэгчээр ч болж байгаа. Ер нь ямар ч сонин эхний хэдэн саруудад ашигтай ажиллах боломж байдаггvй.

Гадна яваа хvмvvст мэдээлэл тvгээх, тэднийхээ vгийг тvмэнд хvргэх сайхан хэрэг шvv. Сонины vйл ажиллагаанд хvмvvс хэр єргєн оролцож байна вэ?

Ер нь дэмжиж байгаа хvрээ их єргєн. Сониныг сэтгэлээрээ дэмжиж, урам зориг єгєхєєс гадна єєрєє хэдий их ажилтай ч шєнє орой, нойроо хагасалж суугаад, мэдээ материал, сурвалжлага бэлтгэж, зvтгэж байгаа сэтгvvлчид тєдийгvй єєр мэргэжлийн хvмvvс ч цєєнгvй. Хvний газарт нутаг нэгтэндээ нэг ч болсон хэрэгтэй зєвлєгєє, vнэтэй санаа єгчих юмсан гэсэн мэргэжлийн эмч нар манай сонины эрvvл мэндийн буланг хєтлєн явуулж байгаа. Эрvvл мэндтэй холбоотой ил далд асар олон асуудал, бэрхшээл гардаг юм байна. Наад зах нь шvд євдєхєд эмийн сангаас ямар эм авч, хэрхэн хэрэглэх, тvргэн дуудахад ямар утсаар залгах, аль эмнэлэгт vнэ тєлбєр бага гээд л... Мєн кредит тvvхтэй болох, такс Ай Ди (ID) авах гэх мэтийн бичиг баримт тойрсон асуудлууд гээд энэ улсад ажиллаж амьдрахад учирдаг vй олон бэрхшээлvvдийн талаар дуулсан, мэдсэнээ, учирсан, зовсоноо бусдадаа хvргэж, санаа оноо авахад нь тусалж дэмжиж байгаа хvмvvс бол vнэндээ ихээхэн буян vйлдэж байгаа гэж хэлж болно. Тэдний дундаас манай сонины сурвалжлагчаар ажиллаж байгаа Н.Жавзандулам, Ж.Жавзансvрэн гэдэг хоёр сэтгvvлч бvсгvйг онцолж хэлмээр байна. Мэдээжийн хэрэг Вашингтон хот орчмын Монголчуудын холбоогvйгээр, тус холбооны тэргvvн, тэргvvлэгчид болох цєєн хэдэн хvний сэтгэл зvтгэлгvйгээр энэ сониныг тєсєєлєхєд бэрхтэй. Мєн манай сониныг захиалж уншиж байгаа явдал нь бидний ажлыг дэмжиж, тусалж, хамтарч байгаагийн нэг илрэл юм. Тийм болохоор энэ завшааныг ашиглан нийт уншигчиддаа баярласнаа хэлэх хэрэгтэй юм.

Монголчуудын дунд аливаа нэгэн зvйлийг хийхэд хэр их бэрхшээл гарах юм бэ дээ?

За, сонин гаргаж буйтай холбогдож ямар бэрхшээл, vгvйсгэлтэй тулгарч байгаа талаар ємнє дурдсан. Vл итгэсэн, хоосон сvр гаргаж, дvр эсгэж, нэг их том амьтан болох гэсэн, нэг нэгнээсээ дээр гарах гэсэн хандлага бидний дунд бас хааяа байх юм. Тэртэй тэргvй юугаар ч єєрийгєє хулдлаа гэсэн жижиг хvн бол жижгээрээ л байна, алтан шаахай ємсєвч алцан майга нь хэвээрээ л харагдана шvv дээ. Алт шалбааг дотор хэвтэвч vнээ алддаггvйтэй адил том нь томоороо л байна. Хоёрын хооронд юмаар хєєцєлдєх нь бидний ажил хэрэгт нэмэр болохоосоо нэрмээс болох нь их байх юм. Одоо чинь хєлийн майгыг ч амархаан засдаг болчихсон цаг шvv дээ.

Монголчууд хоорондоо нэгдэж нягтрахад юу саад болж байна гэж боддог вэ?

Єнєєдєр бидэнд ус агаар шиг хэрэгтэй зvйл нь эв нэгдэл. Энэ сэдвээр би Монголын зарим сонин хэвлэлvvдэд нэг бус нийтлэл бичиж нийтлvvлж байсан. Тэр дундаа энэ эв нэгдлийг дээд тvвшинд, улс тєрийн тvвшинд илvv их эрхэмлэх шаардлага бий. Ялангуяа улс тєрийн хариуцлагатай сонголтын босгон дээр энэ vгийг онцолмоор байна. Сонгуулийн дараа уулзаж учирч, хамтран ажиллахгvй юм шиг жалгын хэрvvлч, ховч авгай аятай юм ярьж сонгуульд єрсєлддєг хачин залхаг аргаасаа ч бас салмаар юм. Энд, АНУ-д ирээд эв нэгдэлгvй байдлыг, тvvний vр урхагийг улам хурцаар мэдэрч байна. Уг нь бидний монголчууд энэ солонгосчууд, мексикvvд, хятадуудаас алинаас нь ч огтхон ч дутахааргvй, магадгvй илvv авьяастай, чадвартай, нєєцтэй хvмvvс юм. Тийм атлаа солонгосууд нь єсєєд, дэвжээд байдаг, харин монгол нь хєгждєггvй. Энэ ердєє л эв нэгдэлгvйнх. Бас уйгагvй тэвчээр, шаргуу чанар дутагдах юм. Нэг нь гайгvй шиг юм хийгээд, эсвэл гайгvй шиг цалинтай ажил хийгээд эхэлбэл нєгєє нь дэмжихийн оронд харин ч унагааж, унтрааж авах гээд байдаг нь их хачин. Нэг нэгнээ дэмжих, жаахан ч болов юман дээр тусалчих, хэлж зєвлєєд єгєх ухаан их хомс байх юм. Єєрєєс нь єм цєм мах тасраад уначих гэж байгаа юм шиг л аашлахыг нь яана. Єнєєдєр энэ улсад байр сууриа нэгэнт олчихсон солонгосуудыг харахад огт єєрєєр сэтгэнэ. Солонгос хvн солонгос vсчнээр vсээ засуулж, гэр байшингаа солонгос компаниар засуулж, машинаа солонгосоосоо худалдан авч, тэр ч бvv хэл дэргэд нь гайгvй шиг vнэтэй, хоолтой энэтхэг хоолны газар байхад хэдэн гудамжны цаана байх илvv vнэтэй солонгос хоолны газарт очиж хооллож байх юм. Гэтэл манайхан болохоор дэргэд нь байгаа хямдхан vнэтэй монгол хоолныхоо газарт тоож орохгvй, хэдэн гудамжны цаана байгаа єндєр vнэтэй єєр хоолны газрыг зорих сэтгэлгээтэй. Єєрєєр хэлбэл чи сайн явбал би сайн явна гэх нь биш, чи сайн явбал би муу болох юм шигээр хандаад байдаг. Энэ л ядарсан гуйлгачингийн сэтгэлгээнээс салж, нэгдэж, хамтарч, ажиллавал бидэнд амжилт гаргах боломж их єргєн бий. Хэн нэгэн ямаан омогтой япон, солонгос, хятадад зарагдаж байхаар Ногоон карт авсан нэгийгээ тал талаасаа дэмжээд цайны газар, авто засвар, vсчний салон гээд л эхэлбэл болохгvй гэх газар огтоос vгvй. Харин яагаад ингэж бодож, итгэж, vйлдэж чадахгvй байна аа гэдгээ л бид єєрсдєєсєє эргэж нухацтай гэгч нь асууж, хариулт олох хэрэгтэй юм. Єєрєє манай сонины “Хамтран ажиллаж, амжилтанд хамтдаа хvрье” гэсэн уриаг анзаараа болов уу.

Та ”Замдаан” сэтгvvлд болон ”Цахим єртєє”-д хэдэн сайхан тvvхэн туурь, єгvvлэл ирvvлсэн билээ. Ингэхэд єєрєє тvvхэн сэдвээр бичих дуртай хvн юм аа. Энэ талаараа тодруулахгvй юу?

Танай сэтгvvл, сvлжээнд нийтлэгдсэн тэр нийтлэл, єгvvллvvд маань ”Тvvхэн зурвасууд” гэдэг номын маань бvлгvvд. Монголын тvvхийн сурах бичиг, лавлахад тэр бvр ороод байдаггvй атлаа эгзэгтэй, сонирхолтой, зарим тохиолдолд бvр асар єргєн тvvхэн vр дагавартай тэр агшинуудын тухай єгvvлсэн 28 бvлэг ном юм. Тэр номоо энд ирээд илvv нарийн ширийн мэдээллээр баяжуулах санаатай зав чєлєєгєєрєє нухаж, зарим нэг хагас дутуу болсоныг нь тийнхvv тvмний мэлмийд болгоолгохоор зvрхэлж байгаа маань тэр. Мєн ”Хаадын сан” цувралаар Аригбєх хааны эмгэнэлт хувь тавилангийн талаар нэгэн судалгааны гэхээр шахуу ном бичсэн. Би тvvх судлаач, тvvхч хvн биш, утга зохиол судлаач мэргэжилтэй, зохиолч хvн. Гэвч ер нь Монгол тvмний тvvх єєрийн эрхгvй зvрх сэтгэлийг минь татаж байна. Монгол vндэстнийхээ тvvх соёлыг мэдэх тусам улам ихээр бахдан бишрэх сэтгэл тєрєх юм. Бид чинь тийм л агуу гайхамшигтай тvvхтэй ард тvмэн юм. Єєр хэнд ч vгvй ийм гайхам тvvхтэй ард тvмэн харин єнєєдєр ингэж модоо барьж, цагаачилж, царайчилж, арчаагаа алдаж яваа нь vнэхээр эмгэнэлтэй. Гэхдээ ”Тvvх бол єнгєрсєн рvv харсан зєнч” гэдэг. Монгол vндэстэн хэзээ нэгэн цагт эргэн хvчирхэгжин хєгжинє гэдэг нь эргэлзээгvй. Улс vндэстэн хєгжин дэвшихийн нэг язгуур vндэс нь vндэстний тvvх соёл. Миний хувьд маш их бvдvvн зvрх гаргаж байгаа зvйл бол Монгол vндэстнийхээ тvvхийг нэг биччих юмсан гэсэн бодол, зvтгэл. Чадал минь хvрвэл энэ нь миний Mонгол тvмнийхээ ємнє єдийг хvртэл сул задгай, дэмий гоомой явсаныхаа єр тєлєєсийг хагасалж буй хэрэг болно.

Тэгэхээр Монгол vндэстний тvvх бичигдээгvй гэсэн vг vv. Бидний сайн мэдэх Монголын тvvхийн 3 боть бор ном юу билээ. Мєн саяхан бас нэг тvvхийн тулгуур ботиуд хэвлэгдсэнсэн...?

Таны єгvvлж буй 3 боть тvvхийн ном маань Mонголын газар шороон дээр болсон vйл явдлын тvvх гэхэд нэг их vгvйсгэл болохгvй юм. Гэхдээ их сайн судалгаа, нєр их хєдєлмєрийн vр дvн гэдгийг хэлэх хэрэгтэй. Саяхан гарч, тєрийнхєє ерєнхийлєгчид дээжээс нь єргєж байсан тэр ботиуд нь ємнєхєєс илvv єргєн мэдээлэлтэй, зарим vзэл суртлын гажуудлыг залруулсан сайн талууд бий ч мєн л тэрхvv хvрээнээс халиагvй юм билээ. Тэгэхээр тэдгээр нь БНМАУ-ын, эсвэл Монгол Улсын тvvх болж байгаа юм. Харин Монгол vндэстний тvvх гэдэг нь илvv их єргєн хvрээтэй ойлголт, Дорнод Европт ойж очсон Атиллагийн Хvннv ч, Багдадыг сєгтгєсєн Хvлvгийн монголчууд ч, Таж-Махалыг босгосон Их Моголын хаадын удам ч, хожим Ижил мєрєнд хальж очсон Халимагуудын ч, Буриадуудын ч тvvх гээд их олон салаа салбарууд бvхлээрээ орох учиртай. Мєн єнгєрсєн жил Бээжинд хятад, євєр Монголын эрдэмтэн тvvхчдийн хамтарсан Монголын тvvхийн 10 боть суурь бvтээл гарлаа гэж дуулсан. Олж авч амжаагvй байна. Захичихсан байгаа. Єрнийн эрдэмтэн мэргэдийн бичсэн ном товхимолууд ч нэлээд бий. Гэвч Монгол vндэстний тvvхийг Монгол хvн монгол оюун ухаан, зvрх сэтгэлээр, монгол vндэстнийхээ эрх ашгийн єнцєгєєс харж бичих учиртай.

Хойшид хийхээр бодож, тєлєвлєж байгаа aжил юу байна?

Мєнгє тєлдєггvй болохоор их л олон юм бодож, заримыг нь эхлvvлж, будилуулж явна.

Нэгэнт мєнгє тєлєєгvй юм бол тэр мєрєєдлєєсєє зарим нэгийг нь ...?

Цагаачилж амьдарч буй монголчуудынхаа дотор нь орж, зовлон гунигийг нь, хvнд хvчрийг нь бие сэтгэлээрээ туулж мэдэрсний хувьд энэ амьдралаас сэдэвлэсэн ”Єнчид” хэмээх кино тууж бичиж байна. Санхvv мєнгєнд л боомилуулчихгvй бол тvvнээ энэ намраас юм болгочих санаатай. Бас ”Вашингтоны тэмдэглэлvvд” хэмээх нэгэн тэмдэглэл, єгvvллийн ном гаргачих санаа байна. Мєн сониноо єргєжvvлэн мэдээллийн vр ашгийг жинхэнэ утгаар нь илэрхийлж чадах тийм мэдээллийн байгууллага байгуулах юмсан гэж бодож байна. Мєн Mонголын тvvхийн сэдвээр хэдэн цуврал роман бичих юмсан. Бичиж л чадах юм бол Mонголын тvvхэнд хэлтлээд хэлтлээд дундлахааргvй асар их сэдэв, санаа бий. Бид бол уран зохиол талаасаа тvvх рvvгээ нэг их орж чадаагvй улс шvv дээ.

Хил, хэл, бvсгvйчvvдээ гадагш нь алдвал улс vндэстэн сvйрнэ гэдэг. Монголд бvсгvйчvvдийн эзлэх байр суурь єндєр. Гэтэл гадаадад гарч буй монголчуудын гол зорилго нь гадныхантай гэрлээд vлдэх бодолтой нь шууд ажиглагдаж байна. Энэ талаар єєрийн бодлоо хэлнэ vv?

Vнэхээр Mонголд бvсгvйчvvдийн эзлэх байр суурь их гэдэгтэй ярих юм байхгvй. Яг энэ сэдвээр би єєрєєс чинь цагийн ємнє нэг найзтайгаа ярилцаж байв. Найзынхаа надад ярьсныг дамжуулья л даа. Тэрээр, “Хэд хоногийн ємнє би нэг монгол бvсгvйтэй нэлээд маргаж, сvvлдээ тэсэлгvй гашуухан vг хэлээд уурлуулаад явуулчихсан. Монголоо их муу хэлэх юм. Хєгжилгvй, бvдvvлэг л гэнэ, их л олон юм хэллээ. Ялангуяа монгол эрчvvлээ их мууллаа. Тvvн дотор нь эрчvvд бидний хувьд vнэхээр санаа зовмоор, санаа авмаар зєв зvйтэй шvvмжлэл их байгаа ч уг сууриараа монголчуудаа vгvйсгэсэн хандлагатай байсан нь миний тэвчээрийг барсан. Тэгээд би хариуд нь “Монголчууд гайгvй бvсгvйчvvдээ авч vлдээд бусдыг нь хятад мятад, араб мараб руу зарчихсан нь дээр юм” гэж хэлсэн чинь маш их уурлаад явчихлаа гэж надад ярилаа. Би “зєв, чи их зєв хариулт єгчээ” гэсэн. Манай тэр буддист хvн. Уурлаад, хашгичаад байдаггvй, хvний ємнvvр бодол санаагаа уралдуулаад, нотлох гээд, маргаан мэтгээнд ялах гээд улайраад байдаггvй хvн л дээ. Тvvнд яг ингэж хvvхнvvдээ хятадуудад зарах тухай бодол уугаасаа байхгvй, зvгээр л тэр бvсгvйн тухайн байдалд нь тохируулж их зєв оновчтой хариулт єгсєн байгаа юм. Сонин хэвлэл гаргаж байгаа болохоор энэ сэдвээр надад маш их мэдээлэл ирсэн. Сэтгэл эмзэглэмээр, халагламаар ч юм их сонслоо, vзлээ. Нvд, чих маань алт болж байх шиг байна. Хэн юугаа хийх нь хувь хvний асуудал ч улс vндэстэн тэр хувь хvмvvсээс бvрддэг гэдгийг бас мартаж болохгvй юм. Гэхдээ бvсгvйчvvдээ тийм байдалтай байгаад бидний эрчvvдэд маш их буруу, vндсэн шалтгаан нь бий юм шvv. Эрийнх нь нємєр нєєлєг дутагдаад, эрхгvй харийг зорьж буй монгол бvсгvйчvvддээ 100 хувь бурууг тохож болохгvй.

Гадаадад байгаа монголчуудын дунд эрvvгийн чанартай гэмт хэрэгтнvvд гараад байдаг болж дээ…?

Хэр барагтай хvнд олддоггvй энэ улсын виза эрvvгийнхэнд олдоод байдаг их сонин юм даа.

Ам халж, Алдар толгойг нэлээд ороов бололтой. Ярианыхаа сvvлд таниас асуухад аль нутгийн хvн бэ?

Хэн хvнгvй халах нь байна. Би Говь-Алтайн Халиун сумын хvн. Халиуныхаа хоолойн тачигнасан жавар, исгэрсэн шуургыг их vгvйлж сууна. Гурван Хустынхаа энгэрт очиж хээрийн сонгиноо шарж идэх юм сан гэж дандаа бодогдохыг нь яана...

Сэтгэлийнхээ vгийг нээж ярьсан танд шинэ ондоо улам ихийг бvтээхийн єзийтэй сайхан ерєєлийг дэвшvvлэн, уншигч олныхоо ємнєєс гvн талархал илэрхийлье. Алтан шар зам тань єлзийтэй байх болтугай.

Замдаан сэтгvvлийн 17-р дугаараас авав.

2004.2.24

(Тайлбар хийвээс, хожим Хамаг Монгол нэрийг Даяар Монгол болгож

єєрчилсєн байна. Вэб хуудас нь http://dayarmongol.com )

1 comment:

Jenni said...

Unshaad bsan chin ikh sonirholtoi

visit
http://erdenekhuu.blogspot.com