Багад манай Бандихай дээр Хатагин овогт Ц.Дамдинсvрэн гуай айлчлан ирээд, хєєрєг зєрvvлж, хуучлан суудаг байсан агшин зvvд, зэрэглээ шиг санагдаж, хэлж ярьж байсан нь ой тойнд бvдэг бадаг байна. Дамдинсvрэн гуай єгvvлрvvн: “-Манай монголчууд эртнээс номыг сайн хэвлэдэг байсан юм. Цаас ховор байсан дээр vед Орос муутуу цаасан дээр томоохон тугалган бараар алдаа мадаггvй, нямбай хэвлэдэг байсан юм билээ. Yсэг нь том болохоор хонины хоргол шиг vзэгдэж, тvvнийг хорголжин бар гэж нэрлэдэг байв. Одоо євєрлєгч хошуунд их жижигхэн vсгээр хэвлэх юм. Настай хvнд бол vзэгдэхээргvй жижиг юм. Хорголжин бар биш шоргоолжин бар болж дээ” хэмээсэн нь сэтгэлд байна. Энэ vнэхээр vнэн ажээ. Интeрнэтийн буянаар Google дээрээс би 1868 онд Германд хэвлэсэн нэг ном оллоо. Тэр номон дотор “Шидэт хvvрийн vлгэр”, “Арж Бурж хааны тууж” хоёр Дамдинсvрэн гуайн хэлсэн хорголжин бараар хэвлэгдсэн байна. Энэ номонд 52 хуудсаар орсон “Шидэт хvvрийн vлгэр”-ийг эхлээд уншлаа. Уг зохиолыг vнэхээр алдаа мадаггvй, уламжлалт бичгийн хэлээр нямбайлан бичжээ. Одоогийн бидний хэл ярианаас зєрєх юм нэгэн бээр алга байна. “Одоогоос 140-150 жилийн ємнє монголчуудын бичгийн соёл дээд цэгтээ хvрсэн байжээ” гэж дvгнэж болмоор санагдав. Энэ хоёр зохиолыг Буриад монгол лам Галсан Гомбожав орос хэлэнд орчуулж, 1858-60 онд Казанийн их сургуульд хэвлvvлсэн байна. Монгол судлаач, алдарт эрдэмтэн Жосиф Кавалевски oрос хэлнээс гeрман хэлэнд буулгасныг Бeрнард Жулг 1868 онд Иннсбрукт ийнхvv хэвлэжээ. Энэ хоёр туужийг нарийвчлан уншвал бичсэн арга барил нь эртний энэтхэг, персийн зохиолуудтай тун тєстэй, монголчууд бидний танил болсон “Таван сургамж”, ”Мянган нэгэн шєнийн vлгэр” зэрэг зохиолуудтай нэн адил боловч, монгол уламжлал, бурхан шашины нєлєє нэлээд шингэсэн, vлгэрийн чанартай зохиолууд болж байна. Тухайн vед Гeрман, Франц, Хаант Орос зэрэг хєгжингvй орнуудад Mонголын уран зохиолыг нарийвчлан судалж байсан нь бас л гайхалтай сонин санагдана. Манай улсын номын сан, архивуудад одоогоос 150 жилийн ємнє монголчуудын хийж бvтээсэн ном хэр олон хадаглагдан vлдсэнийг би сайн мэдэхгvй, гэхдээ ийм мэдээлэл нийтийн хvртээл болж байсан нь ховор юм шиг байна. Бодвол cудлаачдын хvрээнд энэ талаар нэлээд бичигдэж, яригдсан биз ээ. Энэхvv мэдээллийг олж хараад тєрсєн бодол минь нэгдvгээрт, євєг дээдэс маань ном бvтээхдээ тєгс мэргэн явжээ, хоёрдугаарт монголчуудын оюуны ертєнцийг тухайн vед барууны ертєнцєд хvлээн зєвшєєрч, хvндэтгэн судалж, дэлхийн єв соёлд оруулж байжээ. Бусад олон улс vндэстэн урд ємнє хийсэн бvтээснээ улам боловсронгуй болгож, ирээдvйдээ євлvvлэн єгдєг. Yvнийг дорно дахиндаа гэхэд Xятад, Япон орнуудын жишээн дээрээс харж болно. Гэтэл бидний монголчуудад энэ талаарх сэтгэлгээ нэг л дутагдалтай байна уу даа. Орчин vеийн зохиолч, бvтээлчдийг хараад байхад урд ємнє ингэж хийж бvтээсэн юмыг би энэ талаас нь сайжруулжлаа гэхээсээ урдад хийснийг хoцрогдсон бурангуй гэж vзэж, эсвэл vл дурдан єєрсдєє агууг бvтээж буй мэтээр харуулахыг хичээдэг бололтой. Иймд залуус бид урд ємнє євєг дээдсийн хийсэн бvтээснийг бахархаx, дурдаx, баяжуулах сэтгэлгээнд давхар суралцмаар байна. Уламжлал ёсыг байнга сэргээж, хєгжvvлж, тvгээж байж тєгс арвин болмой.
2007.2.26
1 comment:
Бусад олон улс vндэстэн урд ємнє хийсэн бvтээснээ улам боловсронгуй болгож, ирээдvйдээ євлvvлэн єгдєг. Yvнийг дорно дахиндаа гэхэд Xятад, Япон орнуудын жишээн дээрээс харж болно. Ene ih saiham sanaa baina shyy. MOngolchuudad ene l dutaad baigaa met sanagdana. Bid esvel ogt ygyisgeed, esvel hooson helverdej duuraigaad baigaa shy dee. Neg ygeer helbel ul setgelgee bidend alga, tsag niitssen...
Post a Comment