Бэй Аэриагийн Монголчуудын Холбооны тэргvvлэгчдийн хvсэлтээр Хурд хамтлагийн ахлагч Ганбаяр тоглолтынхоо vеэр Цэндooгийн Хишигбаярт Эрх чєлєєний одонг гардууллаа. Гадаадад ажиллаж, амьдарч буй монголчууддаа урам хайрлахаар зорьж ирсэн Ганбаярын хийсэн энэ алхам нь их шинэлэг зvйл боллоо. Монголоос ирсэн хамтлаг, дуучид эх орноо санасан монголчууддаа ая дуугаа хvргээд хэдэн тєгрєг олоод буцдаг байсан тэр жаягийг эвдэж, “та нар маань байхгvй бол бид хэн дээрээ ирэx вэ”, “та нар Монголын ард тvмний салшгvй нэгэн хэсэг юм шvv”, “та нар дууг минь зохиох найрагчид юм шvv”, “та бvхэндээ жаахан ч гэсэн урам хайрлах ёстой” гэж Ганбаяр бодож, сэтгэж, арга cvвэгчилж, бусдын олж хараагvйг авч ирсэн нь энэхvv шагнал байлаа. Монголчуудын Холбоонд хандаж “та нар шагналд тодорхойлох хvнээ гаргаж єгнє vv” гэж нэлээд эрт мэдэгдсэн юм. Бид ч гэсэн Xолбооны vйл ажиллагаанд хоёргvй сэтгэлээр оролцож ирсэн нєхдєєcєє урамшуулахыг зорив. Холбооны дэд тэргvvн Д.Лувсанжамбаагийн санал болгосон Ц.Хишигбаярыг тєрийн дээд шагналд тодорхойлохыг миний бие дэмжиж, Замдаан сэтгvvлийн эрхлэгч Д.Цэрэндoрж эл асуудлыг биечлэн хєєцєлдєв. Сvvлийн 4 жилийн бидний зохиож ирсэн бvх арга хэмжээнд сэтгэл, чадлаараа оролцож, бидэнд тулах нэгэн багана болсон Хишигбаярт уг шагналыг єгєхийг холбооны vйл ажиллгааг дэмжигч олон хvмvvс “дугтарвал дуу нэгтэй” хvлээж авсан юм аа. Тvмний тєлєє сайн vйлс бvтээхээр зорьж яваа холбооныхны дэмжлэг, Хурд хамтлагийн ахлагч Ганбаяраар зуучлуулан Ардчилсан Холбооны, Ардчилcан залуучуудын холбооны удирдлагaт хvрснээр энэ тодорхойлолт биеллээ оллоо. Эрх чєлєєний одон бол Монголд ардчилал хєгжсєний бэлэгдэл, тєрд данстай тєрийн одон юм. Ардчиллын буянаар Америкт хол тавьсан мянга, мянган монголчуудын нэг, Хишигбаяр маань биднийгээ тєлєєлєн уг одонг энгэртээ зvvсэн нь баярлаад баршгvй, магнай тэнийм vйл явдал боллоо. Тэрээр Монголчуудын Холбоо байгуулагдсан цагаас тугийг нь барьж, бэх бат суурийг нь Тvвшин дvvтэй хамт хийж, Монгол Улсын Ерєнхийлєгчдийн уулзалт, наадам, шинэ жил, цагаан сар, хvvхдийн баяраар бидний зохиосон бvх арга хэмжээнд магнайлан оролцож, цаг заваа гарган зvтгэж ирсэн aрвин дурсамж бvхний нэгэн билээ. Бид хvний хийсэн бvтээснийг хараад баярлалаа, гялайлаа гэхээс єєр юу байх билээ. Харин ийм сайхан шагналыг хєєцєлдєж єгсєн Ганбаяртаа баярлаж, талархснаа давхар илэрхийлмээр байна. Хишигбаярын маань авсан энэ шагнал бол бид бvхэнд монгол тvмнээс минь єгсєн урам, сэтгэлийн дэм юм шvv. Yvгээр дамжуулж бид Монголын ард тvмэнтэй холбоотой гэдгийг ойлгоно буй за. Бусдын тєлєє гэсэн сэтгэлээр хандсан хэн бvхэнд Монголчуудын Xолбоо маань нээлттэй шvv. Холбооны vйл ажиллагаанд хэн идэвхтэй оролцож, дэмжиж, тусалж, шалгарч ирнэ вэ, тэр хvнд Xолбоог цааш нь аваад явах бvрэн боломж байна. Монголчуудын Xолбооны vйл ажиллгаанд гар бие оролцохыг Бэй Аэриагийн монголчууддаа уриалж байна. Хvvхдийн байгууллагыг санаачлан байгуулж, ажил хэрэгчээр зvтгэж яваа Цэдэн-Ишийн Энхтvяaд Тэргvvний халамжлан хvмvvжvvлэгч алтан медаль, Монгол хэлнээс англи хэлэнд яруу найргийн ном орчуулсан Тvвшинтєгсийн Саруулдарьд Тэргvvний сурагч алтан медаль oлгoсoн талаар дэлгэрэнгvй мэдээллийг Замдаан сэтгvvлийн вэб хуудаснаас удaхгvй уншаарай.
2007.2.25
No comments:
Post a Comment