Wednesday, February 21, 2007

Буриад Монголын Номч Мэргэн Агваан Доржиев


(1853-1938)


Буурал Европын зvvн хаяаг дэрлэн орших Орос орны зулай болсон Санкт Петербург хотын ойролцоох намуухан нэгэн тосгоныг Старая Деревня гэх агаад тvvнийг тэнхлэгдэн єнгєрєх Преморский Проспект (хуучин нэр нь Благогородний гудамж) хэмээх єргєн чєлєєнд, Нева мєрний хєвєєнєєс холгvй дорнын нэгэн элгэн хvрэн эмжээртэй бор саарал сvм дуган намрын сэрчигнэх салхинд унах улиасны навчинд уйтгартайгаар даруулсаар ямар нэгэн тvvхийг хvvрнэхээс эмээх мэт дvнсийн харагдахыг тvvгээр зєрж гарсан хvн vл анзаарах ажээ. Ортодокс шашны єлгий нь болсон Орос орны магнайн дээр яахаараа ийнхvv Бурханы сvм тодрон харагддаг билээ. Хэн хvний vр хэдий vед тvмэн бэрхшээлийг туулж мянган зангилааны учрыг тайлсаар тэрсvv номын тэр газар сvм дуган босгодог байна аа. Тэр хvн болбоос Арын Монгол Буриадын ачит соён гийгvvлэгч, ариун сvсэгт номч мэргэн Агваан Лувсан Доржиев билээ. Тvвдээр Агваан Лувсан нь “Номын хаан, эсвэл номч мэргэн” гэсэн утгатай хэргэм цол билээ. Цагаан Оросын хоёр дугаар Николай хаантай шадарлаж, итгэлийг нь дааж, сэтгэлд нь эрхэмлэгдэн явахдаа хоёр давхар дуган дєрвєн давхар чогчинтой, Дvйнхорийн (Калчакра) Дацанг (Оросоор, Дацан Гvнзэчойнэй) Ортодокс шашинтны нийслэлд барьжээ. Oдooгooр vлдсэн уг сvмээр тєсєєлєн бодоход тухайн цагтаа цаннид хамба Агван Доржиев хичнээн чадалтай, суу билэгтэн байсныг тодорхойлж бaйнa. Европоос дутахгvй єєрийн гэсэн соёл, шинжлэх ухаантай Хаант Орос улсын эзэн хаан нь ийнхvv vнэлж байсныг бодохоoр Агваан Доржиев vйлийн vргvй бидний бахархах нэгэн монгол хvн байжээ.

Буриадын нэгэн бєглvv гацаанд хvний хутгийг олон, Да хvрээнд номoнд гийж, 19 настайдаа Єргєє хотоос жинчин даган Цастын цагаан оронд очоод Дрэпvнг (Гоман сургуульд) хийдэд ном vзэн шавилан суусаар эрдмийн оргилд мацан гарч, 1888 онд лхарамбын дамжаа дvvргэн, улмаар Тvвдvvдийн толгой дээр цахиур хагалан 13 дугаар дvрийн Далай Ламын номын багш (цэншаб, Монголоор цаннид хамба) болжээ. Тvвдийг Манж лууны савраас салгаж Англи арслангийн аманд оруулахгvйн тул Орос баавгайн хvчийг ашиглах гэсэн Далай Ламын тєрийн бодлогын золиос болсон цэншаб Агваан Доржиев Хаант Оросод элчээр томилогдсон байна. Yvнийг тvvхэнд “Их Тоглоом”(Great Game) гэж нэрлэдэг. Хаант Оросоос Тvвдэд зэвсэг нийлvvлэх, цэргийн хvч авах тєрийн бодлого явуулахынхаа зэрэгцээгээр гайхамшигт дипломат аргаараа Николай хааныг уургалан барьж, энэхvv тvvхт сvмээ барих эрхийг олж авсан байна. Арваан Доржиевын тооцоолж байснаар сvм босгоход 90 мянган алтан рубль орох агаад тvvний 50 мянгыг Дээрхийн Гэгээнтэн 13 дугаар дvрийн Далай Лам, єєрєє 30 мянгыг, vлдсэн 10 мянгыг Халимаг, Буриадын сvсэгтэн олноор гаргуулах бодолтой байж. Хэрэг дээрээ барилгын зардал 151,694 алтан рулбь болж, Агваан Доржиев Монгол Улсын 8 дугаар Богд хаан Жавзандамба Хутагтад хандсан байна. Ар Євєр Монголын сvсэгтэн олны хандиваар бvтдэг Богд хааны сангаас vлдсэн 60 мянган алтан рублийг гаргажээ. Дvйнхорийн Дацанг босгох зардал ийнхvv Ар Євєр Монгол, Халимаг , Буриадын хандиваар хэдхэн жилийн дотор бvтэж, 1909 онд эхлэн шавыг нь тавиад 1915 онд барьж дуусгажээ. Дуганы модон углуургануудыг Ринчин Зангадов, Дотоод зургуудыг Аги Осор Будаев, дуганы ерєнхий архитектурыг Гэлэггямц Цэвгийна нар урлан бvтээжээ. Энэ дуганы гол шvтээн Шагжамvни Буддагийн 2.75 м алтан шуумлыг (1938 оны их сvйтгэлийн жилvvдэд Елагинийн арлын цєєрємд хаягдсан) Дол Нуурт хувийнхаа алтаар Агваан Доржиев захиалан хийлгэсэн байна. Бас нэгэн зэсэн шуумлыг Сиамын 4 дvгээр Рама хаан бэлэг болгон Агваан Доржиевт єргєн барьсныг Банкокт байсан Хаант Оросын элчин Г.А. Плансоны єгсєн босоо Майдарын хамт дээд давхарын дугандаа залж байжээ. Дvйнхорийн Дацандаа чойрын номоо хурах хоёр дахь жилийн босгон дээр большивекууд тєрийн эрхийг булаан авч Зєвлєлийн засгийг тогтоолоо.

Большивекууд хэдийгээр шашныг vгvйсгэн, vзэн яддагч “шашны эрх чєлєєг” Зєвлєлт оронд зарлаж нєлєє бvхий лам нарыг єєртєє татах бодлого эхэн vедээ явуулж байжээ. Буддизмын энэрэнгvй ёс суртахуун тухайн vеийн коммунистуудын vзэл бодолд ойрхон тусч, энэ сэдвээр хоорондоо маргалдаж байсан гэж тvvхэнд гардаг билээ. 1929 онд Сталин тєрийн тэргvvнд гарч тємєр нудрагаар улсын хэргийг зангидах болсноор нэг жилийн дотор 121 дацанг Буриадын нутгаас буриадуудаар арчуулсан байна. Агваан Доржиевын байгуулсан Ленинградын энэ дацан сvvлчийнхээ хурал номоо 1933 онд хурж, 1938 онд бvрэн хаагджээ. Монголчуудын атаа чєтєє хэзээнээс барагдахгvй vргэлжилж ирсэн тул харьд олон жил суусан Агваан Доржиев Байгаль Нуурын нутагтаа хавчигдсаар 1934 онд Ленинградынхаа Дvйнхорийн Дацангийнхаа ойролцоох Олгино дахь дачи-даа буцан ирж, 1937 он хvртэл амьдарч байжээ. 1937 оны одод тvгэх анир харанхуй шєнє Ленинград дахь сvмийн 3 гол ламыг Дотоод яамны комиссарууд баривчлан жанжин штабтаа аваачаад Эрvvгийн Хэргийн 58 дугаар тоотот зааснаар хоосон ял тулгаж тусгайлан бэлдсэн дуу намсгагч ханатай шоронгийн єрєєнд тэднийг аваачин, тэр шєнєдєє багтаан ар дагзанд нь макаров буугаа тулгаж тархинд тугалга зоосон явдал хэнийг ч зочроосонгvй ертєнцийн цаг эргэж л байсан байна. Yvр хаяарахаас ємнє цусны vнэрт цадсан ярагчид тэдний шарилыг хотын хойд дvvрэгт орших Левашовогийн оршуулгын газар урьдаас бэлтгэсэн нvхэнд ёдрийн мод ч босголгvй булж хаясан ажээ. Цаг тєрийн ширvvн байдлаас далдиран нутагтаа тvр саатсан Агваан Доржиевт “Пан-Монголын дээрэмчдийн бvлгийг толгойлж байсан” гэсэн хоосон ял тулган баривчилж байцаагаад, Эрvvгийн хэргийн 58 дугаар тоотоор яллан буудан алахаар товложээ. Нас сvvдэр 84 шvргэсэн Агваан Доржиев комиссаруудын яргын бузар байцаалтын аяыг даалгvй Буриадын нийслэл Улаан Yvд хотын Дотоод яамны шоронгийн эмнэлэгт 1938 оны 1 сарын 29-ний vvрээр зvрхний шигдээсээр амьсгал хураасан байна. Тэр бэрх vед ийм нэгэн бараан сvvдэр хэдэн зуун мянган сор болсон монголчуудын лам харыг нь ялгалгvй дайрч єнгєрсєн гунигт vнэн тvvхийн хар толбот хуудас бий. Номч мэргэн Агваан Доржиевын хэлж ярьж, хийж бvтээж явсан агуу зvйлс нь арчаад ч арилахгvйгээр дэлхийн тvvхийн хуудаснаа тодоор vлджээ. Монгол тvмний суу билгийн гэгээн дvр болон мєнхєрсєн Агваан Доржиевын vнэн тvvхээс учиглан бичвэй.

2001.10.12

4 comments:

eebee said...

Большивекууд хэдийгээр шашныг vгvйсгэн, vзэн яддагч “шашны эрх чєлєєг” Зєвлєлт оронд зарлаж нєлєє бvхий лам нарыг єєртєє татах бодлого эхэн vедээ явуулж байжээ. Буддизмын энэрэнгvй ёс суртахуун тухайн vеийн коммунистуудын vзэл бодолд ойрхон тусч, энэ сэдвээр хоорондоо маргалдаж байсан гэж тvvхэнд гардаг билээ.

Энэ нээрээ тун сонин билээ, Баатар ахаа. Монгол туургатны сэхээтнүүд Буддизм, коммунизм хоёрыг хаширдуулахгүй эвлүүрүүлэх гэж судалж байсан нь одоо бидний судлах л чухал түүхэн сэтгэлгээний асуудал. Коммунизм Бурхангүй, манай Буддизм ч Бурхангүй гэж байгаад л үзэж тарсан юмшиг байна лээ. Даан ч Сталин тэргүүтэй дарангуйлагчид нарийн ойлгохыг хүсээгүй тэгээд л бүх шашныг хар тамхи гээд тэгшигтгээд орхисон юм уу даа.

great G said...
This comment has been removed by the author.
great G said...
This comment has been removed by the author.
great G said...
This comment has been removed by the author.