Wednesday, February 7, 2007

Євчнийг эдгээх увьдаст Агарикус мєєг


Хvн тєрєлхтєн олон мянганы турш євчин зовлонтой тэмцэж, тvvнийг эмчлэх тєрєл бvрийн аргуудыг нээж ирсэн бєгєєд шинжлэх ухаан хєгжсєн одоо vед ч гэсэн зарим уламжлалт эмчилгээ, євчнийг анагаах увдастай эмийн нууцыг vл тайлж чадсан тохиолдлууд байсаар байна. Ийм нэгэн жишээг та бvхэнд дурдая. Энэ талаар би 4,5 жилийн ємнє Цахим Єртєєгєєр, Замдаан сэтгvvлээр нийтэд мэдээлэл хvргэж байсан удаатай. Япончууд алтны халуурлын жилvvд болох 100 гаруй жилийн тэртээ ємнєд ба умарт Америкт олон зуун мянгаараа шилжин сууршсан ба тэдний vр сад одоо Америкт нэг сая илvv, Бразилд гурван сая орчим амьдарч байна. Япончууд хамгийн их тєвлєрсєн газар бол Бразилийн нийслэл Сан Павло хот юм. 40 жилийн ємнє Японы судлаачид Сан Павлогоос 200 км зайнд орших Пийдадигийн єндєрлєгт амьдардаг уугуул иргэд урт удаан насладаг болохыг ажиглалтаар мэдэж аваад тэд хоол хvнсэндээ юу хэрэглэдгийг нь нарийвчлан судалсан байна. Судлаад vзэхэд тэндэхийн уугуул иргэдийн хоол хvнсэнд ордог дэлхий дээр єєр хаана ч ургадаггvй нэгэн тєрлийн мєєгийг олж тогтоожээ. Энэ мєєгний нэрийг Агарикус гэх ба уг мєєгний онцлог нь зєвхєн нэг хэвийн дулаантай орчинд ургадаг ажээ. Энэ мєєгний дээжээс Японд илгээн лабораторын шинжилгээнд оруулж найрлагыг тогтоож, бvх тєрлийн ємєн vv (cancer) євчнєєс урдчилан сэргийлэх, бас анагаах чадалтай болохыг тогтоожээ. Агарикус мєєгийг анагаах ухаанд оруулж ирснээр олон зуун мянган хvний євчнийг эмнэж, эсвэл євчнийг нь удаан хугацаанд тогтоон барьж чадсан байна. Энэ талаар эрдэмтэд олон янзын тайлбар хийж байгаа ч нэгдсэн нэг шийдэлд хvрч чадаагvй гэнэ. Токиогийн Их сургуулийн Анагаах ухааны танхим, Японы Ємєн vv євчинтэй тэмцэх vндэсний тєв, Токиогийн Эм судлалын хvрээлэн хамтарч ємєн vvгээр євчлvvлсэн хулганад Агарикусын найрлагатай тарилга хийхэд ємєн vv євчний эд эсийн 90 хувь нь арилсан байна. Тvvний дараа ємєн vv vvсгэх 99.4 хувийн орцтой Саркомагаар хулганыг тарихад хавдар нь ихсэхгvй нэг хэмжээнд байжээ. Бразилийн Агарикус мєєгний vйлчилгээ нь ємєн vvний эсvvдтэй тэмцэх биений эсэргvvцлийг дээд хэмжээнд ихэсгэдэг, цусан дахь вирусуудыг устгадаг, элэг, уушиг, бvдvvн гэдэс, хєх, савны ємєн vvг vvсгэх Ehrlich’s ascites carcinoma (EAC) элементийг хvчтэй эсэргvvцэж чаддаг болох нь шинжлэх ухааны vvднээс батлагджээ. Нэгэнт нийтийн хvртээл болж ач тусаа vзvvлсэн Агарикус мєєгний талаар монголчууд маань зохих хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй гэж бодоод энэ тухай бичлээ. Ємєн vvг анагаах талаар мэдээлэл эрэлхийлж яваа хэнбугайд ч гэсэн тус болно биз ээ.

2007.2.6

2 comments:

Baasan said...

Улаанбаатар дахь Цэцэг зочид буудлыг эрхэлдэг Хасэвэ группын захирал Хасэбэ(85)гуай Агарикусыг монгол жамц давсаар амталсан цай өдөр бүр уудаг гэх бөгөөд миний бие уулзахаар очихдоо бас дайлуулж амталж үзсэн юм. Цай гэхээсээ мөөгтэй шөл шиг, монгол хүнд их тохиромтой амт санагдсан.
85-тай хэрнээ одоог хүртэл ажлаа хийсээр байгаа энэ буурал Агарикус болон жамц давсны ид шидийг амьдаар нь үлгэрлэсээр мэт. Залуудаа дайнд оролцож, зүүн өмнөд азын орнуудаар явж халуун орны хүнд нөхцөлийг биеэр туулсан хүн гэхэд итгэхийн аргагүй эрүүл саруул өнөөг хүртэл амьдарч байх.

Bachka said...

tsgaan moogoo ch bolov hereglehsen. Ih l sain gej duulsan yum bna. Gehdee tarimaljuulj bolohgui bna gesen baihaa.