Цагаан сар бол Aзийн олон ард тvмний vндэсний баяр бєгєєд Энэтхэг, Бангладeш, Пакистанаас бусад бурханы шашинтай Aзийн орнууд энэ баярыг єргєн тэмдэглэж байна. Манай урд хєршийн удирдагч нь ард тvмэндээ хандаж мэндчилгээ дэвшvvлэв. Тэрээр эхлээд “Хятад орныг бvтээн босгож байгаа хятадын ард тvмэндээ”, дараа нь “Хонг Конг, Макао, Тайваны хятадууддаа”, сvvлд нь “хувь заяаны эрхээр дэвин дэлхийд суугаа хятад vндэстэндээ” гурав таслан сар шинийн баярын мэндийг хvргэж, эрvvл энх сайн сайхан бvхнийг хvсэн ерєєлєє. Энэ бол бага гэлтгvй их том зvйл юм аа. Тэр мэндчилгээг хvсэн хvлээсэн xятад хvмvvс ертєнц даяар байдаг ажээ. Монгол туургатан маань ч дэлхийгээр таран суусан, бас ийм мэндчилгээг хvсэн хvлээж байдгийг нэгэн євєр монгол хvний ярианaaс мэдэрсэн юм. Бээжингийн Oлон улсын радиогийн монгол хэлний редакцид Монгол улсаас ажилладaг хоёр хvний нэг, Энхтуяa сар шинийн ємнєхєн Бээжиндээ алдартай тэр хvнээс цагаан сарын баярыг тохиолдуулан сэтгэлийн vгийг нь хэлvvлж, тус радиогоор 2 сарын 14-нд нэвтрvvлснийг алс Амeрик оронд миний бие сонсоод, энэ гунигтай, юм бодууштай яриаг та бvхэнд хvргэхийг зорилоо.
Сурвалжлагч: “Yзэсгэлэнт сайхан миний нутаг” нэвтрvvлгийн энэ дугаараар Бээжин хотын тєв радиогиийн нэвтрvvлэгч Цэцэнбилэг гуайг сурвалжлахаар ирээд байна. Та сайн байна уу?
Цэцэнбилэг: Сайн байна уу?
Сурвалжлагч: Цэцэнбилэг гуайн гэрт нь бид хоёр ирчихсэн сурвалжилж байгаа юм. Ажлаасаа чєлєє авчихсан байгаа. Гэртээ нэлээд олон хєгжим єлгєчихсєн байна л даа. Морин хуур єлгєчихсєн байна. Энэ морин хуурыг та хаанаас авсан бэ?
Цэцэнбилэг: Би ч хар багаасаа хєгжимд маш их дуртай. Миний ажлын анхны гараа тоглогчоос эхэлсэн. 1965 онд Улаанмєчирт тоглогч байлаа. Тэр vеэс аваад хєгжимтэй найзалж, нєхєрлєж ирсэн. Mорин хуур бол монголчуудын хамгийн сайхан, эрхэм дээд хєгжмийн зэмсэг. Энэ хєгжмийн зэмсгийг их хайрлаж, дээдэлж явдаг. Ердєє энэ морин хуур хєгжимтэй больё гэсэн хvсэл их байсан л даа. Тэгээд энэ хvсэл маань биелж, 1999-2000 оны хооронд манай бага улсын (Євєр Монголын) Сурган хvмvvжлийн яамны томилолтоор Монгол улсын их сургуульд боловсрол хvртэж, тэнд байх хугацаандаа Монголд хийсэн нэг сайхан морин хуурыг ажигтайгаар (болгоомжтойгоор) Улаанбаатараас Бээжинд авч ирсэн. Ийм сайхан учиртай юм. Би морин хуурын хувьд бол учиргvй их мэргэжлийн тvвшинд тоглож чадахгvй ч чєлєє заваараа оролдож, бага саг татдаг юм. Морин хуур маань намайг хєгжєєдєг, баярлуулдаг, зарим vед сэтгэл санаа минь тайван бус, ямар нэгэн сэтгэл сайхангvй vед морин хуураа татахад их баяр баясал тєрєгдєж байдаг л даа. Тэгэхээрээ монгол хvн морин хуураа татдаг, монгол айлд морин хуур байх ёстой гэж vздэг.
Сурвалжлагч: Манай Монгол улсад Ерєнхийлєгчийн зарлиг гараад, айл болгон морин хуураа гэртээ тахья гэсэн. Айл болгон уул нь морин хуураа гэртээ тахиx ёстой. Тэр болгон айлууд морин хуур авч чаддаггvй, зарим нь зvгээр бэлэгдлийн жижигхэн морин хуур гэртээ тавьсан харагддаг. Бээжин хотод ийм айл морин хуур залчихсан байгаа нь та Ерєнхийлєгчийн зарлигийг дагсан юм биш биз?
Цэцэнбилэг: Харин за яахав, нэрээ шvv, Багабанди Ерєнхийлєгч ийм сайхан зарлиг гаргаад “бvх монгол ард тvмнийг гэртээ морин хуур тахиарай, морин хууртай болоорой” гэсэн ийм уриалга тарааж, морин хуурыг маш єндєр, тєрийн тvвшинд єргєж тавьсан нь маш мэргэн бодлого, ёстой монгол vндэстэнийхээ соёлыг хєгжvvлж, мандуулах их чухал нэгэн арга, алхам дараа мєн гэж би бодоод, энэ зарлигийг сонсоод их баярлаж байна. Нээрээ тэгж ойлгож болно л доо. Бас манай євєр монголчууд ч гэсэн ялгаагvй морин хуураа дээдэлж, хайрлаж, улам бадруулж явахыг би хvсч байна аа.
Сурвалжлагч: Баярлалаа. Морин хуурын аялгууны онцлогийг та юу гэж vзэх вэ?
Цэцэнбилэг: Морин хуур их євєрмєц онцлогтой. Нэгдvгээрт морин хуурыг татаад ирэхэд тэрнээс гардаг хєг, ая дуу бол монголчуудын мах цусанд шингэсэн, удам судраас нь vлдэж ирсэн тэр нэг єнгє аяс илэрнэ. За энэ дотор уртын дуу ч байгаа, ардын ямар нэгэн богино дуу ч байгаа. Тэндээс ундарч гарч байгаа тэр аялаг, сэтгэл бол єєр ямар ч vндэстэнд байж чадахгvй. Энэ талаараа маш євєрмєц, жинхэнэ монгол цус махтай, vнэр амттай л гэж морин хуураа магтмаар байна.
Сурвалжлагч: Бээжин хот болон бvх Хятад оронд монгол хэлээр vйл ажиллагаагаа явуулдаг хэвлэл мэдээллийн хэрэгслэлийн хувьд хоёр том газар байх юм. Нэг нь бол Олон улсын радио, энэ нь гадаад орнуудад монгол хэлээр мэдээлэл цацдаг, нєгєєх нь Тєвийн vндэстэний радио, тєвийн цєєнхдєє зориулж монгол хэлээр нэвтрvvлэг хийдэг. Тєвийн цєєнхдєє зориулсан Yндэсний радиогийн хамгийн нэртэй нэвтрvvлэгч нь та гэж vнэлэгддэг. Тэгэхлээр та хэдэн оноос нэвтрvvлэгч болсон бэ, Бээжин хотод суралцсан уу, эсвэл Євєр Монголдоо нэвтрvvлэгч болсон уу?
Цэцэнбилэг: Ингэж нэвтрvvлгийн тухай ярихдaa би єєрийгєє их азтай хvний нэг гэж боддог юм. Яагаад гэвэл, би 1970 оны 7 сарын 1-ний єдєр Бээжин хотод ирж, манай улсынхаа тєв радиод монгол хэлний нэвтрvvлэгчээр ажиллаад oдоо нийт 37 жилийн нvvр vзээд байна. Yvнд миний бахархаж, омгорхож явдаг нэг зvйл бол аялаг сайхан монгол хэлээрээ бvх хятадын монголчуудаар зогсохгvй даян дэлхийн монголчууд хvрч байна. Эх хэлээ мэддэг л хvн бол сонсдог байх. Тэгэхээр нэвтрvvлэг хийгээд 37 жил болж байнаa гэдэг бол миний нэг насны ажил, мэргэжил болсон, миний нэн хайрлаж явдаг, дээдэлж явдаг эх хэл юм аа. Энэ ажлыг хийх тутам хэл маань ямар гоё, яасан баялаг, ямар аялаг сайхан юм бэ гэдгийг ухаарч, мэдэрч, энэ хэлээ сонсогчдодоо тун сайхан, зєв оновчтой хvргэж, цэвэр тэгшээр ярьж, ойлгуулж явья гэсэн бєєн эрэл, хvслийг євєрлєж, энэ ажлаа хийсээр єдий болж байна. Энэ талаар тєв радио, манай Хятад улсын Засгийн газраас “vндэстэнийхээ соёл, сурган хvмvvжил, хэл усыг Vндсэн хууль дээр эрх тэгш” гэсэн заалтын дагуу хєгжvvлэх нєхцєл бvрдvvлж єгсєн чухал талтай. Тэгэхээр ийм сайхан нєхцєл дор монголчууд єєрсдєє хэл усаа цэвэрхэн, тэгшхэн, зєв хєгжvvлж авч явья гэхэд манай нэвтрvvлэгчид ихийг vйлдэх хэрэгтэй юм байна. Манайхан дотор нэвтрvvлэгч, багш, зохиолч, эрдэмтэн байна, тэгээд манай нэвтрvvлэгчид эх хэлээ эрхэмлэж, дээдэлж, хайрлаж, хєгжvvлж явья гэсэн хvсэл бодлыг хvн болгон дотроо євєрлєж байвал манай монгол хэл хэзээд хєгжиж чадна гэсэн ийм бодол надад байна. Одоо ялангуяа компьютерийн vе болж, шинэ, хуучин vсгээр монгол хэл компьютерт орчихсон байна. Энэ юуг харуулж байна вэ гэвэл манай монгол хэл бусад дэлхий дахины vндэстэний хэлтэй адилхан хоцрогдошгvй, ёстой єнгє гялбаагаа цацруулж бадруулж явж байна гэдгийг харуулж байна даа. Тэгэхээр нэвтрvvлэгч болсноороо их омогшиж явдаг юм. Одоо бол нас хэвийж байна, нэг харсан чинь 40-єєд жил нэвтрvvлгийн ажил хийчихсэн байна. Анхны гараагаа би 1965 онд Улаан мєчир чуулгат тоглогчоор орж эхэлснээ одоо бодохоор Ардын хувьсгал хийгээд 42 жил болж, миний амьдралд нэвтрvvлэгч нээрээ нэг насны ажил болсон байна. Нэг бол тайзан дээр нэг бол микрофоны ємнє нэг наcaa vндсэндээ єнгєрєєж байна даа.
Сурвалжлагч: Монгол хэлээ та сая vнэхээр бахархалтай тодорхойллоо. Харин та орчин vеийнхээ залуучуудын хэлний тvвшинг юу гэж харж, vнэлж явдаг вэ?
Цэцэнбилэг: За энэ чинь бас чухал, бодууштай асуудал болooд явчихаж байна. Бид 50 гарч, 60 ойртож, цаг vеийг бас элээж байна. Миний мэдээ орсноос хойших 50 жилийн явцыг харахад, бага vед амьдралын орчноос ч юм уу, нийгмийн орчноос ч юм уу шалтгаалаад тэр vед манай нутаг харьцангуй vндэстэнийхээ соёл боловсрол, хэл, амьдрал маань цул удамшилт монгол соёл хvмvvжлээ хадагласан талаараа 50, 60-аад он хvртэл маш сайн байсан. Энэ талаар хэлэхэд хаа яагvй хятад хэл мэдэх хvн єдрийн од шиг цєєхєн. Хятадаар орчуулуулна гэхэд айл хотонд нэг хоёр хvн байж, “-за хэнийг дуудаадах, Аюушийг дуудаатах хятад хэлтэй” гэж ярьдаг байв. Tэр vеийн ярьдаг, мэддэг хятад хэл хэр зэрэг байсныг би яаж мэдэх вэ, харин одоо бол єєр, олон vндэстэн хэл усаа ололцох, суралцах нь энэ том гvрэн дотор бол зєв л дєє. Гэтэл одоо хараад байхаар манай залуучууд дотор нээрээ хэлний хямрал их байна. “Хожим ирээдvйнхэн ямар болмой” гэдэг дээр сэтгэл дvvрэн биш л дээ, cэтгэл дундуур шиг явдаг юм. Би болохоор Бээжинд 20-иод настай ирж байгаа vед бараг хятад хэл мэдэхгvй шахуу байсан л даа. Хятад хэл мэдэхгvй байх нь сайхан явдал биш. Гэхдээ хятад хэлийг их мэдлээ гээд учиргvй сайхан явдалд тооцоод яах вэ. Энэ бол нэг юм харуулж байна. Аль ч vндэстэнд гол нь эх хэл, дараа нь дагалт хэл байнa. Эхлээд эх хэлээ сайн эзэмшихгvйгээр харь хэл сурчихыг бахархаад эрдмийн тоонд, єндєр тvвшинд vзээд байх хэрэггvй гэж би ойлгодог. Одоо манайхны хvvхдvvд дотор хятад хэл нь монголоосоо давчихсан, аялгийн хувьд ч гэсэн єєр сонин болчихсон, ямар аялaг гэж хэлдэг юм бэ дээ, чигтэйxэн аялагт орчихсон байх юм. Хятадархуу аялагтай ч юм уу болчихоод байж байна. Энэ талаар асуудал байхгvй биш. Харин ч улс орны бодлого их сайн байна. Гэвч манай хойч vеийн монголчууд маань vvнийг ухаарч чадна уу vгvй юу. Хэл гэдгийн хамгийн чухал тэмдэг бол “чи ямар хvн бэ, чи ямар vндэстэн бэ” гэхэд “би монгол хvн юм аа” гээд хэл нь л хамгийн тvрvvнд тэрийг тодорхойлно. Тэгэхээр хvvхдvvд маань, ирээдvй маань монгол хэлээ битгий хаяарай, хаяхгvй улам сайн хєгжvvлээрэй гэж хvсч хэлмээр байна. Xятад хэлийг энэ том орчинд амьдарч байгаагийн хувьд яахав мэдээд, лав сурчихаж чадна гэж би бодож байна. Миний хувьд би нэг охинтой, охин маань Бээжинд суугаад, Бээжинд тєгссєн, ёстой монголоо модонд єлгєчихсєн хvн байгаа. Хятад хэлээ ч мэдэлгvй яахав, харин их сургуульд 4 жил суралцаж англи хэлний тусгай мэргэжилтэй болсон хvн. Би ингэж байнга хэлдэг л дээ. “-Монгол хэлийг бичгээр нь сурахгvй юм бол ярианы хэлээр нь сурья, аавтайгаа монгол хэлээр ярья” гэдэг. Одоо бол яахав ойр зуурын юм хэлж л байна. Бээжинд амьдарч байгаагийн хувьд, Xятадын ард тvмнийг нэлгэр их далай доторх олон тоот загaсаар бодоход дотор нь бидний цєєн хэдэн монголчууд хєх загас шиг энд тэнд нь цуваад явахаар юм. Тийм болохоор шууд нєлєєнд нь єєрийн эрхгvй орно. Тэгэхээр би бодохноо, эx хэлээ хайрлаж явцгаа, хэлнийхээ тєлєє санаа тавьж, залуучууд маань ухаарч ойлгоорой, нэн ялангуяa хэвлэл мэдээллийн ажил хийж байгаа хvмvvс улам энэ талаар бодож явахыг хvсч байна даа.
Сурвалжлагч: Та хvргэнтэй болж амжсан уу? Монгол хvн vv?
Цэцэнбилэг: Харин биш л дээ. Би ар монгол газраас урaгшаа Бээжин хот руу орж ирээд 30, 40 жил Бээжинд амьдарчихлаа. Би ийм урагшаа явах явдалтай болчихлоо. Харин хvргэн маань урдaac ирcэн Нанжин гэдэг ємнєд нийслэлийн хvн л дээ. Охин маань єєртєє дуртай хvнээ сонгосон. Энэ талаар надад бодол байлаа ч тэр бол миний санаагаар явах эд биш юм. Зvй ёсоороо л явдаг юм байна. Хvргэн маань болж л байна, охинтой сайхан амьдарч байна. Хоорондоо тэд гэр бараатай, хараахан хvvхэд шуухадтай болоогvй, ажил vйлс нь бvтэмжтэй, хоюулаа эв эетэй л явж байна. Миний хувд бол тvvнд санаж, сарвайх арвин зvйл байхгvй. Сайн сайхан амьдарч байвал болоо л гэсэн бодолтой. Миний хар багаас хvмvvжсэн орчин бол их сайхан монгол ахуй. Гэтэл Бээжинд ирээд сууж, Бээжин авгай авсан. Угаасаа монгол угсааны хvн, удам угсааны бичиг тvvх нь байгаа. Удам угсаа хєєвєл хичнээн зуун жилээр уламжилж ирсэн, монголоо мартаагvй явж байгаа хvмvvс. Бээжин бол Mонголын тvvхтэй бас салшгvй нэгэн холбоотой газар юм. Тэр тvvхээс улбаалаад Юанийн vеэc манай хадмынхан vлдэж ирсэн улс гэнэ билээ. Тэндээс тоолоход 10 хэдэн vе болж байна гэж хэлдэг. Mонгол цустай монгол удамтай гэдгээ мартаагvй байсан нь надад эрхэм санагдсан. Тэр хvvхнийг бэрээ болгож авахад гол нь энэ талын бодол давамгайлсан юм. Амьдрал бол єєр юм, улс vндэстэн ч гэсэн хувирчих юм. Амьдралын дундаас салаад одчихвол хувирдагтай адилхан би ч гэсэн энэ vеэрээ авч хэлэхэд Бээжинд нэг насыг дуусаад єнгєрєх юм байна. Охин маань би монгол юм л гэж бодно уу гэхээс, бичиг баримтан дээрээ тэгж явахаас биш над шиг монгол ахуй амьдралыг мэдэх юм алга. Монголчууд гэж ямар хvмvvс байдаг, яаж амьдардаг юм бэ гэсэн соёлын талын тєсєєлєл, ойлголт тvvнд єчvvхэн ч байхгvй л юм байна.
Сурвалжлагч: Та эртээд монголчуудын найр дээр “Халуун элгэн нутаг” дууг vнэхээр сайхан дуулсан л даа. Тэгээд таныг Монголоос ирсэн монгол хvн юм болов уу гэж бодож байсан юм. Тэр дууг хэнээс яаж сурсан юм бэ? Манай дуучдаас хэн нь хамгийн сайхан дуучин бэ?
Цэцэнбилэг: Би Монголын дуучдыг их хvндэлнэ, тэд бол аварга дуучид аа. Уйгар, хятад, тvвд гээд олон vндэстэн байхад манай монгол хvний дууны єнгє их ангид єєр. Эрэгтэйчvvд нь баргил дуутай. Энэ бол монгол хvний эрvvл саруул, чийрэг бядруун бие, сэтгэл санаа тайван сайхан байдагтай л холбоотой юм. Ч.Самбуу ч гэсэн Тvвшинтєгс ч гэсэн тэд дуулаад ирэхээр vнэxээр сайхан байдаг юм. [дуулав]
Элэг зvрхнээс уяатай
Энхрий монгол нутаг минь
Эцэг эхээс заяатай
Эрдэнийн алтан єлгий еэ
Цэцгийн шимийг тэтгэсэн
Цэнгэлийн хавар айлчлахад
Мєрєн гол нь дуугаа дуулж
Мєнгєн сарьдаг мишээлээ
Ариун салхи цээж дvvрэн
Хацар нvvрийг илбэн байхад
Итгэл дотрыг ариулсан
Халуун элгэн нутаг минь
(vргэлжлэл бий)

2007.2.19
No comments:
Post a Comment