Tuesday, February 6, 2007

Queen Mary 2


Энэ алдарт усан онгоц өчигдөр vдээс хойш Сан Франциско хотын Голден Гэйт гvvрэн доогуур анх удаагаа сэлж, хойгт орж ирэхэд Бэй Аэриагийн оршин суугчид баяр ёслолын байдалтай угтаж авлаа. Аварга том Queen Mary 2 усан онгоцыг vзэх гэсэн хvмvvс Голден Гэйт гvvрэн дээр, Сан Францискогийн хойгийн хєвєєгєєр хуран цугларсан байв. Америкууд бvгдээрээ ч бас Super Bowl vздэггvй бололтой юм байна. Хойгийн усан дээр хувийн завьтай олон хvн гарч усан онгоцыг угтаж байх нь харагдав. Одоогоос 233 жилийн ємнє Европын том усан онгоцууд Сан Францискогийн хойгт ирж байжээ. Тvvнээс хойш анх удаагаа орж ирж буй хєвдєг арал мэт том Queen Mary 2 нь 151,000 тоннын даацтай, 1,131 фийт урт, 2000 зорчигчийг шингээж чаддаг, дэлхийн хамгийн том усан онгоц юм гэнэ. Англичууд 2003 оны 3 сард тус усан онгоцыг барьж дуусаад 2004 онд 1 сард Queen Mary 2 нэр єгсєн байна. Энэ онгоцны анхны загвар Queen Mary нь Кальфорн мужийн Long Beach-ийн эргийн зогсоолд суурин музeй болсон байна. Хэдэн жилийн ємнє бид нар хvvхдvvддээ Disneyland vзvvлж яваад Queen Mary усан онгоцон дээр хэдэн цаг саатаж билээ. Олон жуулчид vзэж буй тэр хуучин усан онгоцон дээр санаандгvй тохиолдлоор дуучин Мадоннагийн охин нь аавтайгаа явж байхыг харсан юм. Алдарт Queen Mary 2 усан онгоцыг ойроос харах ийм ховор завшаан таарсан учир ажлаа тараад уг онгоцыг хєдлєхєєс нь ємнє хvvхдvvддээ vзvvлэхээр дагуулж очив. Бага насанд эцэг эхийн vзvvлсэн юм сэтгэлд хоногшин vлддэг хойно би бас мэрийсэн хэрэг. Америкууд энэ усан онгоцыг vзэхээр их олноороо хойгийн эргээр цугларсан тул авто машины тvгжрэлд орж нэлээд цаг алдав. Орой бvрий болсон тул бvх гэрлээ асаасан Queen Mary 2 усан онгоц их сvрлэг сайхан харагдаж, Алкатраз арлын наагуур сэлж гарах агшинд арал далдлагдаж, ер бусын том болох нь мэдрэгдсэн юм.





2007.2.5

1 comment:

Tamir.J said...

Энэ агуу том усан онгоц анх удаа Австралид ирчихээд буцлаа. Мелбурьнд ирсэнгүй Сиднейд 2 хоночихоод явсан. Мөн л бөөн сүр дуулиантай угтаж авч үдэж гаргав. Одоо Хонгконгийг зүглээд явж байгаа гэсэн.