Чингис хааны шарилыг хайсан профессoр Жон Вvvд
(ярилцлага)
Доктор Аллен Кампрелл, Wolverton Mountain Enterprises
Аллен: Чингис хааныг онголсон газрыг олох экспедицийн талаар танаас ярилцлaга авах болсондоо би их баяртай байна. Yндэсний радиогоор (NPR - National Public Radio. Орч) сонсохоос ємнє энэ талаар бvгд л юу ч мэдэхгvй байсан шvv.
Жон: Таатай байна. Экспедицийг санал болгосон Маури Кравитзтай ярьж байхдаа танд бас энэ талаар ярина гэж хэлж байлаа. Манай экспедици сvvлийн хоёр жилд ер хэвлэл мэдээлэлд єртєж байгаагvй талаар Маури дурдаж байсан. Экспедици хvчээр зогсоодсон сvvлчийн жилээс хойш бид хэвлэлд мэдээлэл єгєєгvй. Гэхдээ Маури энэ ярилцлагын талаар ихэд сонирхож байсан.
Аллен: Ам халахаас ємнє асуухад “Гэнгис” хааны нэрийг яаж зєв дууддаг юм бэ?
Жон: Энэ бол Франц дуудлага. Монголчууд яг тань шиг Чинггис хаaн гэж бичээд Чингис хаан гэж дуудна. Чингис хаан бол монголчуудын vндэсний бахархал болох хамгийн чухал хvн. Бид нар их залуу vндэстний тухай ярьж байна. Зєвхєн 1990 оноос хойш Чингис хаан нэртэй пудволк, зочид буудал, тамхи, шар айраг, зоогийн газрууд хаа сайгvй бий боллоо. Зєвлєлтийн нєлєєнд байхад огт зєвшєєрдєгддєггvй байв. Єнєєгийн Монгол оронд хvмvvс Чингис хааны талаар зvйрлэшгvй их сонирхох болжээ.
Аллен: Tа яагаад онгоныг хайх болсон юм бэ?
Жoн: 1024 онд бичигдсэн “Монголын Нууц Товчоо” гэдэг тvvхэн баримтыг бид нар ашиглаж ирлээ. Манай багийн гишvvн Дамбын Базаргvр Нууц Товчооны баримтыг орчин цагийн Монголын газрын зурагт нийцvvлэн судалсан хvн. Базаргvрийн хийсэн газрын зургийг бид нотлохыг чармайсан хэрэг. Тийм болохоор тодорхой нэгэн хэсэг газрын тогтоцыг бусад газартай харьцуулж vзсэн. 2 жилийн ємнє бид ихэнх хvмvvсийн таамаглаж, итгэдэг онгоны газар “Бурхан Халдуун” хэмээх аймшгийн их цус сорогч шумуултай ууланд хvрсэн. Бидэнд нисдэг тэрэг, шинжилгээний бvх техник хэрэгтэй байлаа. Тэр veд бидэнд байгаагvй юм. Эхлээд бид том толгодын бэл дэх Єглєгчийн хэрмийг судалж эхэлсэн. Хэрэм нь толгодыг тойроод оройгоодоо чиглэсэн хэлбэртэй тогтсон байв. Хэрэм 3 км урттай, 5 метер орчим єндєр. Xэн хэдийд, ямар зорилгоор барьсныг бид aнх vзээд ихэд гайхсан. Oлон хvний хvчээр зохион байгуулaлт сайтай барьсан нь илт. Бид малталтаa эхэлж, олон тєрлийн хєрс хуулаад хавтгай чулуун давхарагат хvрсэн. Зарим чулууг хуулахад хэдэн янзын сувгууд олдсон. Тэгдээр сувгууд нэлээн хар бараан єнгєтэй байсан нь шатсан модны нvvрснээс болон харласан байж болох талтай. Тэдгээр сувгаас хvн амьтны vлдэгдэл ч олдсон.
Аллен: Ямар янзын чандарлах газар байсан юм бол?
Жон: Бид одоогоор мэдээгvй байгаа. Энэ талаар олон онол, таамаглал бий. Сувгууд нь халаалтын нэгэн тєрлийн систем байж болох талтай, лав байгалиас тогтсон зvйл огт биш, тvvнээс єєр хот суурингийн шинж тэмдэг энд байхгvй байв. Иймэрхvv зохион байгуулалттай тогтоцыг Оросын экспедици Тувад нээж байсан. Тува нь бидний судалгааны газраас баруун хойш Оросын Холбооны нутагт бий. Тэдгээрийг Монгол бvтэц гэж vзвэл нvvдлийн ерєнхий чиглэл нь баруун хойноосоо Монголыг чиглэсэн байжээ гэж vзэж болох талтай.
Аллен: Тэр vед энэ нутагт нvvдэлчид зонхилж байсан уу?
Жон: Нvvдэлчид гэдэг vгийг хэрэглэх нь утгын хувьд буруу. Танд нэг санаа хэлье. Энд нутаглаж ирсэн хvмvvсийн хувьд євєл зуныхаа гэрт хvрэхээр Турк, Ираныхан шиг мориор хэдэн зуун километер хол нvvдэллэдэг хvмvvстэй адилтгаж би яримааргvй байна. Уугуул хvмvvс тийм хол нvvдэггvй байсан. Заримдаа гэр бараанаасаа холдохгvй буйр сэлгэнэ. Тийм болохоор та ойр зуур буйр сэлгэх нvvдлийн тухай ярьж байгаа хэрэг. Тэдгээр сувгуудын нэгэн аман дээрээс бид залуу хvvхний гавлын яс олсон. Oршуулсан хэлбэртэй байгаагvй. Зvгээр л нэг гавлын яс, бас хэдэн чємєг, аарцагны яс байсан. Тvvнээс дvгнэж vзэхэд тэр сувгууд шашины зан vйл хийдэг тахилын нэгэн газар байсан болов уу.
Аллен: Тэр эмэгтэйг оршуулаагvй байсан гэж vv?
Жон: Тэр хавьд оршуулга зєндєє байсантай харьцуулбал, эмэгтэйн хувьд оршуулга биш нь илт байлаа.
Аллен: Монголын малталт гадаадын аль оронтой тєстэй байв?
Жон: Бид сvvлийн жил хэдэн хvндрэлтэй учирсан: -Тахилын газрыг хєндсєн, байгаль орчныг бохирдуулсан, мєнгє олохын тєлєє vйл ажиллгаа явууллаа хэмээн ерєнхий сайд асан хvн бидэнд довтолсон. Гэтэл сvvлдээ тэнд халдварт євчин тархсан. Єнгєрсєн жил зєвхєн нэг сарын малталт хийгээд бид ажлаа зогсоолоо. Ямарч байсан бид сувгуудыг олж тогтоосон. Ерєнхийлєгчийн зарилгаар хориг тавьж, бидний ажлыг зогсоосноос хойш ихэнх цагаа Их Хурлын ордонд єнгєрєєв. Бид тэндээс ажиллах бvх тєрлийн зєвшєєрлийн бичиг баримт авсан байсан. Азтай нь одоогийн Ерєнхий сайд биднийг ивээлдээ авч, манай тєслийг хамгаалсан тул Монголын засгийн газраас бид бvрэн дэмжлэг авч чадсан. Биднийг явсны дараа монгол нєхдvvд vлдээд, доошоо нэг мeтер орчим ухаж, оршуулга олсон байв. Aвсны дээжээр судлaaд, XIII зуун ба XIV зууны эхэн vеийнх болохыг нотолсноор шарилыг Их Монголын vед хамаарна гэдгийг баталсан. Бид тvvнийг монгол оршуулга гэж vзэж байгаа бас нэгэн шалтгаан бол монгол уламжлалaaр шарилын толгойг хойд зvгт хандуулсан байсанд оршино. Тэд байшин сав барихдаа vvдийг нь ямагт ургаш харуулдаг.
Аллен: Ямар учиртай юм бол?
Жон: Хойд зvг бол хvндэтгэлийн зvг. Нэг ёсондоо гэрийн эзний талын зvг болно. Бидний тэндээс олсон бусад шарил баруун зvгт хандсан ба он цагийн удаанд ихээхэн мууджээ. Хойд зvгт чиглэсэн нь их сайн хадаглагдсан байв. Дотроо хатсан зvйлтэй нэгэн бумба олдсон. Хоол унд юм уу, юу хадаглагдсаныг тодруулахаар оролдсон. Мэдээж ус байсан болов уу. Дотор нь юу хатсан нь яахав, талийгаачийн хойд насанд нь зориулсан єргєл байсан биз ээ.
Аллен: Гар урлалын єєр зvйлс олдсон уу?
Жон: Yгvй. Энэ жил олдсон гар урлалын холбогдолтой зvйлс гэвэл сумны зэв, гадас, хадаас зэрэг нэг газраас олдсон. Эдгээр олдвор ямар нэгэн модон байгууламж цємєрч, нурж vгvй болсныг харуулж байгаа юм. Хэрвээ хадаас, гадас олнooр олдсон бол тэнд ямар нэгэн томоохон байгууламж байсан гэж би дуртайяа хэлэх байсан. Оршуулгыг илvvрлэхэд амжилт олоогvй ч, археoлoгийн хувьд сэтгэл догдлом жил байлаа. Бид нар ховор эрдэнэс олсонгvй. Гэхдээ энэ газар ямар нэгэн юм байжээ гэсэн таамаг дэвшvvлэх боломжтой болсон. Энэ бол гарцаагvй оршуулгын газар байсан нь тодорхой, дотоод байдлаараа євєг дээдсийн шvтээний газар байсан нь бvр илэрхий. Энэ газарт нэг оршуулга байсан ба бусад оршуулга тvvний хvрээнээс гадна оршиж байжээ. Бидний одоогийн тєсєєлж байгаагаар энэ газар нь оршуулгa, мєргєлийн тєв ба тус хvрээг тойроод бусад оршуулгууд байж. Энэ газар єнє удаан жил хэрэглэгдэж ирсэн. Гэвч хэрэм яагаад баригдсан талаар бид нар юу ч олж, мэдэж чадсангvй. Энэ жилийн малталт хийсэн хананы дотроос бид зарим органик материал олсон нь ханыг хэдийд барьсныг тогтооход тус болж магад. Бид хугацааг нь тодорхойлохоор авсан дээжээ гадгаш илгээчихсэн. Гэвч шинжилгээний зардлаа харайхан олоогvй байна.
Аллен: Тэр vед ямаршvv газар байсан талаар ямар нэгэн баримт vлдсэн vv? Тухайн vеийн тогтоц одоогийн газартай тун адил байгаа гэдэгт та vнэхээр эргэлзэхгvй байна уу?
Жон: Миний бодoж байгаагаар тухайн vеийн газрын тогтоц одоогийнхтой адил ойгоор хучигдсан байсан. Тэгээд олон удаа ойн тvймэр гарсан. Гал гарах vндсэн шалтгаан нь аянга. Oй шатаж vгvй болоод шинээр ургаж єєрчлєгдєж ирсэн болов уу. Тvvнээс єєр том єєрчлєлт болоогvй гэж би бодож байна. Миний мэдэж байгаа нэгэн онол бол Монголчууд ба бусад vндэстний нvvх шалтгаан нь ган гачигаас болж, хvн амьтныг ундаалах усгvй болсонтой холбоотой ба vvнийг “хатах онол” гэж нэрлэдэг. Тэд єєр тийшээ нvvхээс єєр аргагvй болно. Бидний мэдэж байгаагаар Монголд газар зvйн чийглэг, хуурай уур амьсгал солигдох эргэлтийн vе гарч байсан. Бидний очсон зун маш халуун чийгтэй байлаа. Борооны улирал эхэлж, авч очсон олон багаж хэрэглэхгvйд хvрч, ихээхэн тvвэг учруулсан. Надад тохиолдсон хамгийн сvvлийн ийм их чийгтэй орчин бол 1994 он байсан юм. Цаг уур бол улиран давтагдаг чанартай байгалийн vзэгдэл, дэлхий орвингоор нь єєрчилнє гэж vгvй.
Аллен: Хэрхэн та уг хєтєлбєрт татагдан орсон юм бэ?
Жoн: Нэлээд хэдэн жил хичээл зааж байхдаа Монголчуудын тухайн тvvхэн баримтуудтай олон удаа учирч ирлээ. Миний мэргэжсэн судлагааны гол салбарууд - Дундад дорнод буюу Иран болон дундад азийн лалын шашинтай орнууд. Эдгээр орнуудад монголчуудын vзvvлсэн нєлєєг би их сонирхох болсон юм. Би єєрийгєє монголч эрдэмтэн гэж ямарч байсан хэлэхгvй. Гэхдээ монголчуудыг vнэхээр их сонирхдог. 1995 онд Маури Монголд очоод Чингис хааны амьдралтай холбогдох газар орныг нээж илрvvлэх талаар Монголын Шинжлэх ухааны академитай 5 жилийн хугацаатай гэрээ хийгээд ирсэн. Гэрээнд гарын vсэг зураад Америкт буцаж ирсэн хойноо тэр тєсєл дээр єєрєєсєє єєр хамтарч ажиллах хvнгvй болохоо ухаарсан. Ингээд єєрийн баг бvрдvvлэхээр шийдсэн байна. Би тvvнтэй нэлээд хэдэн нийтлэл хамтран бичиж, уулзаж, нєхєрлєж ирсэн хvн. 80-аад онд тэрээр алдар цуутай худалдаа наймааны ажил хийж ихэд хєлжсєн. Тvvний тухай домог яриа зєндєє бий. Тэрээр худалдаачин болоод хуульч хийхдээ амьдралынхаа турш Чингис хааныг гайхан бахархаж ирсэн байна. Анх тэрээр цэрэгт байхдаа 50-иад оны vед Чингис хааны амьдралын талаар Харолд Ламбын бичсэн “Бvх эрсийн эзэн хаан” (Emperor of All Men) номыг олж уншжээ.
Аллен: Тэгэхээр энэ ном тvvнд ямар нэгэн тєсєєлєл єгсєн байх нээ?
Жoн: Тиймээ. Энэ ном тvvнд эхлэл болсон. 2 жилийн ємнє бид хоёр Монголд нэг уулыг Маури гэж нэрлэсэн. Тэр ч Чикаго буцсан. Тvvнтэй утсаар ярьж байхдаа “Маури, би уулын оройд 3 км орчим талбайтай шарилын газар олоод байна. Энэ газрын талаар надад хэлчихмээр мэдэх юм байна уу “ гэж асуусан. “Одоохондоо надад хэлэх юм олдохvй байна” гэж тэрээр хариулав. “Юу гэсэн vг вэ? Би энд байна шvv дээ. Бид ямар нэгэн юм хийж эхлэх болоод байна. Мэдэж байгаа юм аа хэл“ гэж би шавдуулав. Эцэст нь тэрээр “Зарим хуучин номонд энэ талаар байдаг л даа” гэж ам нээлээ. Ямар ном болохыг тодруулан асуулаа. Нийтдээ таван эх сурвалжид хааны оршуулгын талаар тэмдэглэгдсэн байдаг. Энэ номонд (Алленд vзvvлж байгаа болтой. Орч.) Чингис хаан єєрийгєє хаана яаж оршуулах талаар гэрээсэлсэн байна. Гэрээсийн талаар Каури санаж байгаа хоёр зvйлээ надад хэлсэн нь “Чингис хаан хоёр голын уулзвар дээр зогссон”, “мєрєн дээгvvрээ мєнх цаст уулыг харан гэрээслэлээ vлдээсэн” тухай юм. Яагаад ч юм бэ, Маури тэр хоёр байршлыг Чингис хаан єєрийнхєє оршуулахаар тодорхойлсон газaр гэж vздэг. Хаан мєрєн дээгvvрээ харсан цастай уулын оройг єєрийнхєє оршуулгын газраар сонгосон байх талтай. Гэвч тэнд нь энэ олон оршуулгын газар болж байгаа юм. Маури ямар хааныг орой дээрээс нь тэр оршуулгын газрыг єєрийн нvдээр харсан биш.
Аллен: Яагаад та Чингис хааны шарилыг бусдын хамт оршуулсан гэж бодсон юм бэ?
Жoн: Хятад сурвалжаас vзэхэд уламжлал ёсоор Чингис хаан, тvvний дєрвєн хvv, удмынхан нь нэг дор оршуулагдсан гэсэн байдаг. Єєрєєр хэлбэл 34 хаан нэгэн газар оршуулагдсан байх ёстой юм. Миний ойлгож байгаагаар, дараах баримтаас харахад нууц оршуулгын газар энд байж болно. Нэг хvнийг нууцалж болно, гэтэл 34 хvнийг нууцалж болох уу? Надад бол боломгvй санагдана. Yvн дээр хэрэмний асуудал давхар гарч ирж байна. Хэрвээ нууцлах гэсэн юм бол хэрэм барих хэрэг юунд байна? Гэхдээ хэрэм хожим баригдсан байж болно. Yнэн хэрэгтээ энэ газрын эзэн нь Хубилай хааны хvv цэргийн жанжин Камала байсан тухай Хятадын сурвалжид байна. Камала євєг дээдсийнхээ онгонд зориулан хэд хэдэн бэхлэлт барьсан тухай ч сурвалжуудад дурдагдсан байна. Камала уг хэрмийг барьсан гэж vзэхэд би таатай байна. Гэвч, энэ нь євєг дээдсийн онгонд зориулсан байж болох ч заавал Чингис хааны оршуулганд зориулсан байх албагvй. Одоогоор энэ орчимд асар их оршуулгууд байна. Тэр vедээ энэ газар их олон оршуулга байсан байх. Бид энэ байдлыг єєрсдийнхєє зуны судалгаанд тусгаж vзсэн юм. Тэр оршуулгууд Монголоос урд vеийнх шиг байсан. Бид тэдгээр оршуулгыг яг аль vеэс гаралтайг мэдэхгvй. Гэхдээ бид тэр vеийн чулуугаар суурийг нь босгосон шарил олоод бид “суварга” гэж нэрлэсэн. Нэгэн зvйл миний сэтгэлийг хєдєлгєж, сонирхлыг их татсан. Энэ газрыг ухахад их тохиромжтой юм шиг санагдаж байна. Yvнийг би маш анхааралтай, нарийвчлан болгоомжтой судлахыг хvсч байна.
Аллен: Ямар нэгэн юм хийх гэж таны санаа зовиноод байна уу?
Жон: Тиймээ. Сvvлийн єдрvvдэд хэд хэдэн шинэ санаа тєрєєд байна. Дараа жил арай єєрєєр ажиллана. Би уулын нєгєє талд нь гарч vзмээр байгаа юм. Одоогийн судалгаа хийж байгаа газрыг “дэлхийн соёлын єв” болгохыг монголчуудaд санал болгох бодолтой. Aзид ийм газар байхгvй. Энэ бол vнэхээр том оршуулгын газар. Байгаль нь онгоноороо, асар vзэсгэлэнтэй. Би энэ газрыг анх харахад Грeкийн Агамемнoн оршуулга санаанд орсон. Би энэ газар vргэлжлvvлэн судалгаа хийхийг хvсч байна. Бид эндээс олон шарил оллоо. Монголын засгийн газар энэ хавийг хамгаалалтандаа авах талаар санал оруулна. Эхлээд улсын хамгаалалтанд оруулж байж, дэлхийн євд бvртгvvлэх хэрэгтэй, цаг хугацаа нэлээд орно. Бид сан байгуулахад нь тусалж чадна. Oдоо бол архeолoгийн судалгаанд хєрєнгє оруулагчдаас санхvvгийн туслалцаа авч чадах, эсэхийн завсарт байгаа. Монгол бол архeолoгийн судалгааны хувьд онгоноороо. Хаанаас нь харсан тийм шvv. Бид ямар ч байсан ажлаа vргэлжлvvлнэ дээ. Би хvмvvсээ хоёр хэсэгт хувааж, нэг хэсгийг хээрийн талбарт, нєгєє хэсгийг алсын зайнаас ажиллуулна гэж бодож байна. Манайд ажилладаг, эртний Монгол судлалаар дагнасан Монгол архeологичийн (Наваан гуайг хэлж байгаа болов уу. Орч.) санал болгосон хэдэн газар бид мєн ажиллана. Тэр бараг єєрєє архeологийн олдвор болчихсон гэж ярьдаг. 80 настай гэхэд гайхмаар шалaмгай. Монгол хvн 70 хvрвэл vхсэнтэй адил гэдэг. Гэтэл мань 80 хvрсэн эр тун ч эрчимтэй хvн дээ. Дараа жил би хагас хvмvvсээ энэ талбайдаа vлдээгээд, нєгєє хагасыг авч энэ хvний хэлсэн хоёр газрын нэгэн дээр очно.
Аллен: Yндэсний радиогоор ярьж байхдаа Маури, та хоёрын нэг нь “архeологийн тvvхэнд байхгvй их эд агуурс Чингис хааны булшнаас олдоно” гэж таамаглаж байсан даа.
Жон: Маури тэгэж бодож байгаа хэрэг. Тvvний таамгийн гол шалтгаан нь “Чингис хаан хойд Хятад, тєв азийг эзлэхдээ лалын болон тэр vеийн хамгийн чухал хотуудыг байлдан дагуулсан. Яагаад нэг эзлэгдсэн хотоос нэгэн гар урлалын юм авч хураагаагvй байхав. Тэгвэл хураасан зvйлс дэлхийн том цуглуулга, музейн vзмэр болно. Тэдгээр зvйлс одоо хаана байна.” гэж vзэж байгаа юм. Yvнээс vvдээд Маури тэр эд баялаг Чингис хаантай хамт булшлагдсан гэж дvгнэсэн хэрэг. Гэхдээ бид мэдэхгvй л дээ. Ер нь Монголын хаад, дээдсийн нэг ч булш олдоогvй. Чингис хааны алтан ургынхнаас нэгний нь ч булш олдоогvй байна. Тухайн vеийн тvvхэн сурвалжуудаас харахад Иранд суусан Чингис хааны угсааны хаадуудыг оршуулахдаа Монгол ёсыг баримталж залуу охидоор тахил єргєж, их хэмжээний зэвсэг хувцасны хамт булшилдаг байжээ. Тэднийг нэгэн арал дээр оршуулдаг, арлыг хvмvvс мэддэг байсан ч тэндээс нэг ч булш олдоогvй. Бид хайсан оршуулгаа хэзээ ч олж байгаагvй. Мауригийн vзэж байгаагаар их эрдэнэс олдох юм байх. Тvvнийг бид олох, тэгээд бvх баялгийг илрvvлэх юм байх. Мэдээж бид их эд баялаг оллоо гэхэд тэр нь Монголын ємч болоод vлдэнэ.
Аллен: Чингис хааны шарилыг хайx vйл явдлаар кино хийж байгаа гэж би сонссон юм байна.
Жон: МЖМ (MGM) энэ талаар кино хийж байна. Тэд одоогоор 3 дахь удаагаа дэлгэцний монтажаа хийж байгаа. Тэд сайн зохиомжтой, бvх жижиг сажиг хэсгийг сайн нийлvvлж хийж чадвал нэлээд сонирхолтой кино болно. Миний хамгийн сvvлд сонссоноор дvрvvдэд жvжигчдийг тоглуулах болж, Сеан Коннери, Майкл Кайн нар оролцох болсон гэнэ. Миний дvрд Кайн тоглох болсныг би их сайн гэж бодож байна. Тэрээр надаас ахмад хvн, буурьтай харагдана.
Аллен: Тэр киног би мэдээж vзнэ. Амьдралынхаа олон жилийг Чингис хаанаар амьсгалж єнгєрvvлэхдээ тvvнийг та хэр сайн мэдэх болов?
Жон: Бидэнд тvvний амьдралын талаар хааныг сайн мэддэг, хаантай ойрхон байсан хvний бичиж vлдээсэн янз бvрийн баримт байна. Тэдгээр баримтанд та хэдий ойртоно, тэр хэмжээгээрээ єєрийгєє хааны амьдарч байсан vед тун ойрхон очсон гэж тєсєєлж бодох хэрэгтэй. Хаан хvvхэд ахуйдаа нохойноос айдаг байсан. Тvvний эцэг насан єєд болохынхоо ємнє “Миний хvvг сайн асарч байгаарай. Тэр нохойноос айдаг юм шvv, тvvнээс сайн болгоомжлоорой.” гэж гэрээсэлсэн. Хааныг чухам ямар хvн байсан талаар гадаад тєрхийг нь тодорхой єгvvлсэн баримт хаана ч байдаггvй. Хойд Энэтхэгт тэмдэглэгдэж vлдсэн нэгэн сурвалжид хааныг єндєр нуруутай, єргєн мєртэй, муур шиг нvдтэй хvн байсан гэжээ. Хятадын бvх сурвалжид тvvнийг Кoн-фvжийн хаан хvv мэт дvрсэлсэн байдаг. Хааны орчин vеийн хєрєг зургийг Маури надтай тєстэй юм гэж наргиан болгодог. Монголд хаана л бол хаана албан ёсоор хэрэглэдэг хааны хєргєнд тэд нэг их дуртай байдаггvй. Хятадуудад vнэн голоосоо дургуй монголчууд хятад сурвалжаас гаралтай тэр хєргєнд дургvйцэх учиртай. Энэтхэгт зурсан хааны хєрєг байдаг ч яг л нэгэн энэтхэгийн лалын шашинтан удирдагчийн дvртэй. Тэр ямар дvртэй байсныг хэн ч мэдэхгvй.
Аллен: Монголчууд тvвдvvтэй юугаараа холбогдох болсон юм бол?
Жон: Бурханы шашин. Энэ шашин XVI зуунд Монголд нэвтэрсэн. Уг нь бол Хубилай хааны vетэй холбоотой л доо. Хубилай хаан бурханы шашиныг шvтэх болжээ. Бурханы шашин Хубилай хааны удмынхан дотор шvтэгдэж байгаад vнэн утгаараа XVI зуунд Монголын нэгэн хааны нєлєєгєєр монголчуудын дунд дэлгэрсэн. Монголчууд Хятадаас хєєгдєн гарсны дараа Монголдоо буцсан. Тэр хаан (Тvмэдийн Алтан хаан. Орч.) Далай Ламыг Монголд урьсан. Монголчууд бvгдээрээ XVI зуунд бурханы шашинд ингэж оржээ. Тэд Бурханы шашины Тvвдийн урсгалыг дагаж, бєє мєргєлийн ёс заншилаар баяжуулсан байна.
Аллен: Єнгєрсєн долоо хоногт Далай Ламаас хоёр дахь удаагаа сурвалжлага авах гээд чадсангvй. Индиана мужийн Блvvмингтoнд шинэ сvм барьж байгаа тvvний ахтай уг нь сайн найз л даа. Дээрхийн гэгээнтэн цаг vргэлж хvндэтгэл vзvvлж Тvвд, Монгол хvмvvсийг нvvрэн эгнээнд суулгадаг.
Жон: Єє тэгэлгvй яахав. Би ч гэсэн Тvвдийн бурханы шашиныг их сонирхдог болсон.
Аллен: Хvvхэд насаа дурсана уу?
Жон: Би Арубад тєрсєн.
Аллен: За тэгээд, Арубагийн сайн хvv, яахараа Чикагогийн Их Сургуульд ордог билээ?
Жoн: Миний аав барилгын бизнес эрхэлдэг байв. Их Хямралын vеэс болж цахилгаанчны мэргэжлээр суралцаж байсан коллежooсoo гарахаас єєр замгvй болсон. Тэрээр Америкаас илvv цалинтай гадаадад ажил хайж, анхны олсон гадаад ажил нь Арубад байсан хэрэг. Тэнд газрын тосны том олдворлох газар байв. Тэр насан туршдаа гадаадад ажиллаж, миний бага нас Латин Америкт, ялангуяa Венесvелад єнгєрсєн. 1955 онд аав Иракт ажил олж, бид Багдад руу нvvсэн. Америкийн сургуульд элсэх оноо авахыг тулд онц сурахыг аав маань надад vргэлж шаардаж байлаa. Тэрээр намайг дээд сургуульд сургаж єєрийнхєє дуусгаагvй зорилгоо биелvvлэхийг мєрєєдєж байсан. Хамгийн ойрхон Америкийн сайн сургууль Бейрvтэд. Тvvнтэй нэг тvвшингийн сургууль Багдадад байсан ч аав ээж тэнд намайг сургахыг хvсээгvй юм. Аав надад чанартай, сайн боловсрол олгохын тулд Бейрvт рvv намайг явуулсан. 1906 оноос хойш нэрд гарсан, гайхалтай сайн сургууль байсан. 1955-56 онд тэнд би сурсан. Тэр vед Чикагогийн Их Сургуулийн танхимын багш нарын бараг тал нь Бейрvтэд очсон. Энэ бол гайхалтай учрал. Сургууль маань олон аялалыг санхvvжvvлж байсан тул би Сири, Жордан, Tурк, Египeт зэрэг орноор богино хугацаанд аялж амжсан. Би бараг Дундад дорнодын бvх орноор аялж vзсэн. Багдадад буцаж орчсoн зун аав намайг аваад Иран явсан. Аав дэлхийн 2-р дайны vед Иранд газрын тос олдворлож байсан. Жил хагасын хугацаанд Дундад дорнодыг харахдаа сайн ойлгоогvй. Дээд сургуульд сурч байсан жилvvдэд Дундад дорнодoд ямар нэгэн юм би хийх хэрэгтэй гэдгээ олж мэдсэн.
Аллен: Та докторын зэрэг Принстоны Их Сургуулиас авсан байх аа? Хаана дээд сургууль тєгссєн бэ?
Жoн: Тэксасийн Их Сургууль тєгссєн. Тэр жил 1958 онд Yндэсний Батлан Xамгаалахын Боловсролын Гэрээ батлагдаж, 59-60 онуудад vндэсны аюулгvй байдлыг хангах зорилгот хамаарах хэлнvvд, тvvн дотроо араб хэлний ангийг дээд сургуулиудад санхvvжvvлэх болсон. Миний энэ захирлыг нь хийж байгаа тєв лав 60 оноос эхлээд улсын тєсвєєс санхvvжиж эхэлсэн. Бид Араб, Турк, Перс, Узбек, Армен хэлээр оюутнуудыг бvр тэр цагаас эхэлсэн сургаж ирсэн.
Аллен: Эхнэр бид хоёр Энэтхэг, Тvвд, Балба, Плинеш, Еастер арaл, Чилээр аялах дуртай. Тэдгээр орнууд бvгд сипер кафетай. Залуусыг 25 центээр интeрнетэд холбогдож байхыг харахад vнэхээр сонирхолтой юм. Тэд сипер найз нєхєдтэйгєє эмайлээр холбогдоно.
Жон: Нэг хvнд оногдох кафе, дисконы тоогоор Улаанбаатар шиг газар миний урд ємнє явсан орнуудад л лав байхгvй. Монголын нэг хvнд оногдох vндэсний бvтээгдэхvvн жилд 1000$. Тэгэхээрээ мєнгє угаадаг газар болно. Олон сайхан охид хамгийн сvvлийн vеийн хийц, загвартай хувцас ємсчихєєд биеэ vнэлэхийг оролдоно. Миний амьдралд урд ємнє ийм юм хэзээ ч хаана ч тааралдаж байгаагvй. Улаанбаатарт Kинеплех кино театрын ажлыг оруулах тєслvvдэд би оролцож vзсэн. Дaнкин Донатс, Баскин Роббинз мэтийн хурдан хоолны шинэ бизнесийн тєвvvд удахгvй энд нэвтэрнэ. Дaнкин Донатс, Баскин Роббинзийг би Солонгосын нисэх буудал дээгvvр сэлгvvлцэж байхдаа хараад, монголчууд ч гэсэн ийм болно гэж тєсєєлж байв. Одоохондоо Монголд ийм юм байхгvй л дээ. Удахгvй Хятадын МакДоналд, Улаанбаатарын МакДоналд болоод л яригдана. Хэдийгээр эдгээр нь байхгvй ч дэлгэрэх шинж тэмдэг нь бvрдсэн газар.
Аллен: Энэ бvгд танд яршигтай байна уу?
Жон: Тэгэлгvй яахав, дараатай. Гэтэл vvнийг яаж єєрчилж болох вэ? Орчин vеийн соёл иргэншлээс хормын тєдий хєндийрье гэвэл Монголын хєдєє явах хэрэгтэй. Хиймэл дагуулийн тавган антенаас ангижирч, та орчин vеийн амьдралаас нэлээд холдох болно. Улаанбаатараас гарлаа л бол Монголын нутаг бараг эвдрээгvй oнгoнooрoo. Хvн амын тал нь нийслэлдээ амьдардаг. Yлдсэн хэсэг нь Тэксасыг 2 дахин багтаах уудам нутагт таран амьдарна. Монголын хvн ам Аласкын хvн амтай адил.
Аллен: Ярилцлагынхаа тєгсгєлд нэг юм лавлая. Самуел Колеридже “Шанаду” (Шанд – Хубилай хааны зуны ордон. Орч.) шvлгийг бичсэн. Уянгын энэ шvлгийн утгийг гаргахдаа Колеридже Хубилай хан, Шанадугийн тухай хаанаас мэдсэн юм бол?
Жон: Тэрээр Хубилай хааны Бээжинд ч юм уу, хаан нэгэнтээ барьсан ордны тухай уншсан байж таарна. Тvvнийхээ л тухай єгvvлсэн хэрэг. Энэ бол vнэхээр сайхан яруу найраг.
Аллен: Гайхалтай сайхан мэдээлэл єгсєнд баярлалаа. Та Монгол руу буцаaд юу хийхээр тєлєвлєж байна?
Жон: Дараа жилийн эхээр би Монгол явна. Монгол Улсын Их Cургуульд перси хэл зааж, монголчуудын эртний уламжлалаа сэргээхэд нь тусална. Ийм юм хийсэн хvн одоогоор алга. Би ч ийм юм хэзээ ч хийж байсангvй.
Товчлон орчуулсав
2004.3.21
5 comments:
baatar ah lut umaa, iim lag zuil orchuulj baisan baina, tand dahin amjilt husii, keep going, u the man :)
tani ene material chini tsahimurtuu deer baisan te? nileen deehne unshij baisan sanagdana,bi bur mgl-d ochihooroo Burhan Haldun-d zaaval ochino gej bodson shuu.
зарим судлаачид Чингис хааны онгоныг олж болохгүй гэж үзэж их цээрлэх юм билээ, яагаад юм бол? Баатар ах аа энэ тал дээр таны саналыг сонсож болох уу?
Би хувьдаа Чингисийн онгоныг битгий олдоосой гэж бодддог юм. Өвөг дээдэс маань нэгэнт үзүүлэхгүй гээд нуусан юмыг заавал үзэх хэрэг юу байхав дээ гэж боддог юм.
Bi ch bas Baatar ahtai sanal neg bn
nuuts heveeree vldeesei gej hvsej bn
Post a Comment