Sunday, February 18, 2007

Цаглашгvй цэнгэлийн манлай цагаан сарын шиний нэгэн


2007 оны 2 caрын 18-ны єглєє монголчууд маань Aжаа гэгээний Оакландын тєв дээр хуран цуглаж, цагаан сарын шинийн нэгний буяны хурлaa Ажаа гэгээнтнээр хуруулж, єєр хоорондоо золгож, настан буурлуудаа цайлж, ая дууны мэндчилгээ дэвшvvлэн урлагийн тоглолж хийж, шагай харван цэнгэн наадаж, сэтгэл дvvрэн хєєрч ярилцаж єнгєрvvллээ. Энэхvv арга хэмжээ зохион байгуулахад холбооны идэвхтэй гишvvдийн цаг наргvй ажил, тэдний vйл ажиллaгааг дэмжигч олон нийтийн зvтгэлээр сайхан явагдаж єнгєрсєн юм. Та бvхэнд их баярлалаа. Энэ тухай дэлгэрэнгvй нийтлэлийг удахгvй Замдаан сэтгvvлийн вэб хуудсаар та бvхэнд хvргэх болно. Цєєн тооны зургийг энд тавилаа. Сар шинэдээ сайхан шинэлж, ирж буй алтан гахай жилдээ аз жаргал, баяр баяслаар дvvрэн байх болтугай.

Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо

Ажаа гэгээн цагаан сарын шинийн нэгний ном, бурхад ралмайлах ном, хийморийн сан, сахиусуудын ном, даллагын ном, тєгс єргєлийн ерєєлийн ном айлдаж, монголчууддаа хvний нутагт эвтэй сайн явж, сайхан амьдрахыг хvсэн ерєєлєє.

Хуран цугласан сvсэгтэн олон Ажаа гэгээний айлгалыг анхааралтай сонсож, сэтгэлээсээ залибарч суулаа. Байрны багтаамж хvрэлцэхгvй нэлээд шахалдсан боловч бvгд л буяны номын дуу сонсов.



Холбооны идэвхтэй олон гишvvд олон хоногийн ємнєєс ажлын заваараа тавгын боов, бууз банш, шvvсний мах бэлтгэж, байр саваа цэвэрлэx их бэлтгэл хийсэн билээ.



Тvмэн олны тус дэмээр бид ийнхvv сайхан хурал номын ажил зохиолоо. Энэ буяны ажилд Тvвшинтєгс, Загадсvрэн нар 60$, Борын Ууганцэцэг 50$-ын хандив єргєлєє. Єглєгийн эздэд нийт ирсэн хvмvvсийн ємнєєс баярлаж талархсaнаа илэрхийлье.

Ажаа гэгээнтэн хурсан олныг 10 сарын 24-нд Индиана мужийн Блоомингтон хотноо зохиох Далай Ламын хуралд хvрэлцэн ирэхийг урив.

Хэдийвээр сайн шаxаж суусан ч хаалганы цаанаас нэлээд олон хvн Ажаа гэгээний номыг сонслоо. Энэ удаад урд жилээс илvv олон хvн иржээ. Ажаа гэгээн хvмvvсийн єргєлийг тус тєвийн тvрээсэнд зориулахаар болов.

Ажаа гэгээний айлтгал болон бусад зохиогдсон арга хэмжээг хуурцагт бичиж авлаа.

"Боржигоны тал" хамтлагийнхан хvчээ шинэ гишvvдээр сэлбэж, настангууддаа зориулан ая дууны мэндчилгээ тоглолт хийж, аяны гараагаа эхэллээ. Тус бэсрэг тоглолтыг Тємєрчєдєр найруулав.

Дуучин Эс-Oлдoх (Эска) "Цагаан сар" ардын дуугаар тоглолтыг эхлэв.

Бэй Аэриад vр хvvхдvvд дээрээ ирсэн настан буурлуудад ширээ засч, Ажаа гэгээний хамт суулгалаа. Холбооноос настангууддаа бэлэг гардуулав.

Хvрэлцэн ирсэн настан буурлууд сэтгэлийнхээ vгийг хэлж єєрсдийгєє танилцуулав.

Дуучин Энхтуяа "Ум зандан ширээ" дуугаар аяны мэндчилгээ дэвшvvлж, нийтээрээ "Арван тавны сар" дууг дуулав. Морин хуур Дамдинхvv, шанз Туул, ёочин Отгонбаяр, эвэр бvрээ Єлзийсайхан тоглож, vндэсний хєгжмийн цєєхvvлийг бvрдvvлэв.

"Тvмэн Эх" чуулгын хєємийчин, хєгжимчин Єлзийсайхан "Ардын хоёр дуу"-г хєємийдєв. Єлзийсайхан маань сvvлийн 5 жилд мєн ч олон урлагийн тоглолтонд оролцож ирсэн дээ.


Сэтгэлээсээ тоглолт хийсэн урлагийнхандаа их баярлалаа. Цайллагын явцад шагайн харваа зэрэгцэж болсон юм. Мєн шинээр нэлээд хэдэн авъяастан тодорсныг Замдаан сэтгvvлийн хуудаснаа дэлгэрэнгvй єгvvлэх болно.

3 comments:

xoc said...

ih goyo boljee good job baatar ahaa

D.Sainbayar said...

Tand sar shiniin mend hurgeye. San Franciscogiinhon o'rgon delger shineljee!

Ш. Баатар said...

Tuesday, February 20, 2007

Та бvхэндээ:
ХVII жарны " Хамгийг Номхотгогч" хэмээх гал гахай жилийн сар шинийн мэнд хvргэж, энэ хорвоогийн хамгийн сайн сайхнийг хvсэн ерєєе.

2007 оны 2 сарын 18 ны Шинийн нэгний єдєр бид Oakland хотод байрлах Ажаа гэгээний тєвд очиж
Бэй Аэриагийн Монголчуудыг холбооноос зохион байгуулсан сар шинийн vйл ажиллагаанд оролцлоо. Дуу хууртай байж цагаан сарын баярыг бид хамтдаа сайхан тэмдэглэв.

Ажаа гэгээнтэн Монголчууддаа зориулан номын дуу сонсгож, хийморийн сан тавьж, даллага авч єглєє.
Мєн настан буурлуудаа хvндэтгэн, хэвийн боовоор таваг засаж, мах шvvс бэлтгэн, идээ будааныхаа дээжийг амсуулж цайлж дайллаа.
Тvvнчлэн гарын бэлгээ гардуулж хvндэтгэл vзvvллээ.
"Боржгоны тал " Yндэсний цєєхєєл найрал хєгжмийн хамтлаг ардын дуугаа дуулж, хєємийлєн бид бvхнийг баясгалаа.
Бэй Аэриагийхан цагаан сарыг єргєн сайхан тэмдэглэдэг юм байна.

Ингээд настан буурлуудаа тєлєєлєн нийт залуучууддаа болон Бэй Аэриагийн Монголчуудын холбооныхонд баярласан талархсанаа илэрхийлж байна.

Хөх Монголын vр сад маш олон болох болтугай!
Монголчууд бид эвтэй бол хvчтэй!

Аз жаргал шидлээ шvv
Алгаа тосоод аваараа...
Халуун дулаахан vгсийг
Хамтад нь бас шивнэлээ...

Сайхан шинэлээрээ.

Хvндэтгэсэн:
Баттогтох - Цахим боловсрол төвийн захирал
Дуламжав - Хуульч
Бүх ахмад настангуудаа тєлєєлєн бичив.