Thursday, February 8, 2007

Монголд нэвтэрсэн Тvвдийн соёл


Монголыг чєдєрлєсєн Тvвдийн соёлнэрээр энєхvv нийтлэлийг хэдэн жилийн ємнє хэвлэлд гаргасан боловч их орчуулагч Г.Аким ахаас зэмийн vг сонсч, “чєдєрлєсєн” гэсэн зохимжгvй vгийг нь аваад ерєнхий утгаар нь ийн гарчиглав.

Тvvхийн улбаагаар холбогдсон ану: Тvвд орон, тvвдvvдийг дурсахаар бидний тархины мэлмийд цастын цагаан орон цавцайн цайж, Далай ламын дvр єєрийн эрхгvй бадамлан тодрох агаад яагаад ч юм бэ нэг л сvсэг тєрvvлнэ. Тvвд нь тєв азийн цээжин дээр чагтлан оршиж, олон мянган жилийн турш торгон замын зvvн талыг гартаа хумин атгасаар ирсэн нэн эртний соёл иргэншилтэй домогт орон билээ. Тvвдийн хуучин нэрийг бидний євєг дээдэс тангууд хэмээн дуудаж, хятадууд ханзаар “баруун зун” гэсэн утгатай хоёр vсгээр тэмдэглээд Ши-шиа гэж нэрлэдэг байжээ. Тэд бурхaны шашиныг олон зууны тэртээгээс дээдлэн шvтээд, дэлгэрvvлэн хєгжvvлж байсныг торгон замын дагуу хад асгаар дvvрэн сийлж босгосон бvтэн, эвдэрхий бурхадаас харж болно. Тангууд улс хvчирхэг байсан ч монголчууд тvvнийг хэрхэн мєхєєснийг тvvхээс бид бас мэднэ. Тvvнээс хойш тангуудууд доройтон доройтсоор олон зууны турш аль нэгэн улсын хавсарга болон явах тавиланд ороогдсон билээ. Тангууд нь говиор Монголтой хиллэж, торгон замыг Уйгартай хамтран эзэмшиж, улам урагшаа тэлэн Хималайн нуруунд тулан нутаглаж байсан бас нэгэн нvvдэлчин ард тvмэн. Одоогоор ч тэд єндєрлєг нутагтаа нvvдэллэн амьдарсаар байна. Монголтой хиллэдэг хэсгийг Амдоо (Хєхнуур), Хятадтай хиллэдэг хэсгийг Yйзан, Жагартай хиллэдэг хэсгийг Ками, Ладак гэх єєр єєр аялгаар ярьдаг гурван том ястанд хуваагдах нь манайхаар халх, дєрвєд, буриад гэхтэй тєстэй ажээ. Монголчууд тvвдийн хот сууринг удаа дараалан довтолж хэрхэн устгасан баримт тvvхэнд тодорхой бий. Xамгийн наад захын жишээ нь Алашаагийн баруун талаар урсах Эзэн голын хєвєєнд vлдсэн Хар хотын туурь юм. Эзэн Хорооны Хар хот тангуудуудыг хvчирхэг байхад торгон замаар тээгдэн ирсэн барааг Монгол, Хятадтай солилцох наймааны зангилаа газар байсан ба Монголчууд уг хотыг эзлэн авч 200 жил эзэн суусны эцэст Мин улсын цэрэгт алдаж, хот ч бvрэн устгагдсан тvvхтэй. Баруун монголын хяналтанд байсан Тvвд 1750 онд Манжид бvрэн эзлэгдсэнээр єнєєгийн Xятадын эрхшээлд орох vvд хаалга нь нээгдсэн болов уу.

Сvсэг бишрэлээр холбогдсон ану: Олон мянганы тэртээгээс Жагарын орны Бурхaн Буддагийн шашиныг єєрийн хэв маягт шингээн vндэсний бахархал болгон нандигнан баяжуулж ирсэн ард тvмэн бол Tvвд юм. Бидний биширдэг Бурхaны шашины хоёр гол урсгал цастын цагаан Tvвд оронд мэндэлсэн. Шарын шашин хэмээгдэх Зонхивын сургаал, улааны шашин хэмээгдэх Бадамсамбавагийн сургаал тус тусдаа бие даан дэлгэрсэн тvvхтэй билээ. Мєн хэдэн зууны тэртээгээс Mонголын хаад, ноёд Xятадын нєлєєнд орохгvйн тулд шарын шашиныг зvvн, баруун Монголд залан дэлгэрvvлжээ. Автай сайн хаан Ар Халхад дараа нь Галдан бошигт хаан баруун Монголд хэрхэн залсан тухай тvvх тодорхой учир энд би нуршин дурдсангvй. Монголд Бурхaны шашин єргєн дэлгэрсэн тэр vеэс монголчууд бурхaны орoн Tvвдийг морьтой моригvй, явган нvцгэн, єлсєн цанган, зовон зvдрэн, сугаа ханзартал сунаж мєргєсєєр зорих болжээ. Тvvнийгээ Утаа Гvмбэнд мєргєх хэмээн нэрлэнэ. Утаа, Гvмбэн нь тус тусдаа хол орших єєр газрууд юм. Нэгэнт Утаа орсон хойно “амьддаа дахин vзлээ ч билэв vv, vгvй ч билэв vv дvvрсэн хэрэг” гээд тэндээсээ цааш мацаж, Гvмбэн ороод мєргєл хийнэ. “Нэгэнт Гvмбэн орсон юм амьд явсны хэрэг гарлаа, ээ гялаалаа, Зууд одоо очоод мєргєчихье” гээд улам цаашилж оддог байжээ. Утаа нь євєр Монголд хамгийн ойр орших бурханы шашны тєв, жинчин дагаад хялбархан орчихдог газар байсан гэнэ лээ. Утаа бол “Таван толгод” гэсэн утгатай хятад vг болно. Таван уулын орой дээр сvм хийд байдгаас ингэж нэрлэсэн гэнэ. Гvмбэн (Гvмбум) болохоор тvvнээс нэлээд цаана Tvвдийн нутгийн захад орших газар ба Гvм нь бурхан, Бум нь 10,000, єєрєєр хэлбэл “Буман бурхан” хэмээх нэртэй Богд Зонхив гэгээний тєрсєн нутаг ажээ. Гvмбэнээс урагшаа Энэтхэг талдаа ойр Лхаса хотноо Зуугийн хийд оршино. Монголчуудын “зандан зуугийн замаар ороод занхар занхар алхаж явтал” гэдэг vг vvнтэй холбоотой болой. Нэгэнт Зууд мєргєсєн хvн дєрвєн нvдтэй євчvv цагаан банхар нохой дагуулан ”зандан зуугийн зам”-аараа буцаад сажилж байсан ажээ. Манай малчны хотонд байдаг дєрвєн нvдтэй банхар нохойг “Зуугийн нохой” гэдэг. Тvвдээс банхар нохой хэрхэн орж ирсэн тvvхийг бага байхад хєгшчvvд бvгд мэддэг, дурсан ярьдаг байсансан. Хоточ банхар насанд даруулж єєд болоход толгойг нь цастын цагаан орoн руу харуулж сvvлийг нь тасалж, “хойд насандаа бурхaны оронд хvн болж тєрєєрэй” хэмээн ерєєдєг ёс манай нутагт бий.

Хувцас, гоёл чимэглэлээр холбогдсон ану: Мєргєл хийж яваа монголчуудын нvдэнд Tvвдийн зан заншил, соёл иргэншил их л содон чамин харагдаж байсан болов уу. Хvний юм цаанаа нэг сайхан харагддаг хойно чадах чинээгээрээ тэндээс авах, сурч мэдэх юм олон байсан байхаа. Тvвдvvд бидний адил дээл ємсєнє. Нарийн ажиглавал нэлээд онцлог єєр юм. Лам захтай дээл нь хормой, захаараа єргєн эмжээртэй, эрэгтэй хvнийх нь их оодон, эмэгтэй хvнийх нь газар шvргэсэн урт хормойтой, нударга байхгvй агаад урт ханцуйтай. Тэд дээлээ ємсєхдєє баруун ханцуйгаа сагалдаргалж бvснийхээ ард хавчуулна. Дээлийнхээ дотуур эрэгтэйчvvд нь урт ханцуйтай торгон цамц, эмэгтэйчvvд нь урт ханцуйтай дан дээл ємсєх ажээ. Эмэгтэйчvvд нь урт эрээн унжлаг урдуураа зvvж vсээрээ гоёл зvvнэ. Тэгээд эрэгтэй эмэгтэйгvй гуутай бурхан, том том шvрэн зvvлт хvзvvндээ зvvнэ. Эрэгтэйчvvд нь vсээ урт ургуулж, эмэгтэйчvvд нь vсээ олон салаалан нарийхнаар сvлжээд энд тэндээ vндсээр дугуйлж хийсэн, голдоо шvртэй даруулгa зvvсэн нь холоос харахад vсээрээ дvvрэн сонгино єлгєсєн мэт харагдана. Тvвдийн євлийн тоорцгон малгай монгол тоорцогтой тун адил. Ялгаа нь монгол тоорцогны орой бєєрєнхий агаад дээрээ товхтой. Тvвдийнх бол дугуй савны ёроолыг тайраад доош нь харуулж, дєрвєн талд нь чих гаргасан юм шиг харагдана. Энэ тоорцог Mонголд мэр сэр харагддаг юм билээ. Бодвол манай хєгшчvvл Тvвдээс авч хэрэглэж байсан буй за.

Ахуйн соёлоор холбогдсон ану: Нvvдэлчин хvмvvсийн амьдрал ахуй, хоол хvнс хоорондоо их адил. Сарлагийг манайхан Тvвдээс авч ирсэн гэдэг тул сарлагийн сvvн бvтээгдэхvvн бол бvр ч адил даа. Єрєм хурааж гvзээнд чихээд, євлийн хvйтэнд будаатай цайн дээрээ хэсэгхнийг хаглаж тавиад идэж байгааг нь харахад миний багад євєє эмээгийн дэргэд туулан єнгєрvvлсэн амьдралын зургийг яах аргагvй сэтгэлд эсгэн байдаг юм. Хэрэглэж байгаа аяга нь хvртэл адил шvv. Vндсэн тагш, мєнгєлсєн тагш, мєнгєн аяганы ёроолын хээ гээд мєн ч адил юм их бий дээ. Махыг борцлон хатааж зуны улиралд бидний адил гурилтай шєлєндєє хэрэглэнэ. Хоолны молор давс нь хvртэл монголтой адил. Байгалиас шууд шvvрдэн авч байгаа болохоор арга байж vv дээ. Цухирын гурил, шар тос самарсан сvvтэй азай буурал цайгаа ууна. Арвайн гурилыг цагаан тос, сахараар зуурч, самбайн гурил болгон идэж байгаа нь яг дvрээрээ сvрлэг Алтайн хєгшчvvл ээ. Харин биднээс ялгаатай нь гvv сааж, айраг исгэдэггvй юм билээ. Тvвдийн адуу их жижиг, давхиж яваа согтуу хvн хvчтэй гуйвахад vсрээд уначихмаар туригvй юм. Манай хєдєє нутагт даага, шvдлэн дээр том хvн мордсон мэт харагддаг. Хонь, ямаа, сарлаг тэр чигээрээ монгол мал л гэсэн vг. Нэхий дээл, сэгсvvргэн дээл, бор авдар гээд бидэнд байдаг бvгд тэдэнд бий. Монголчууд бид жимбийж тамбайсан бор гэртээ олон vеэрээ амьдарч ирсэн байхад тvвдvvдэд тийм гэр байхгvй. Ихэнх нь сарлагийн хєєврєєр нэхсэн, том хар цэмбэн майханд амьдарна. Малчид нь жилийн дєрвєн улиралд тийм банаг майханд амьдарч, суурин хvмvvс нь шавар тагтандаа сууна. Баяр ёслолоороо єлзий, угалзан хээтэй цагаан асар майхан барина.

Баяр наадмын талаар холбогдох ану: Тvвдvvд монголчууд бидний адил баяр наадам хийх дуртай улс. Эрийн гурван наадам биш юмаа гэхэд морь сарлаг унаж уралдаад, эсвэл явдал дундаас нь хадаг шvvрч баясна. Бид хєх хадгийг дээдэлдэг, тvвдvvд харин цагаан хадгийг эрхэмлэнэ. Бvжиг нь хvvхэд байхын мэдэх манайхны саальчин бvжигтэй тєстэй бєгєєд эрэгтэй эмэгтэйгvй урт ханцуйгаа дээш доош нь зєрvvлэн шидлэн урагш, хойшоо шогшиж бvжиглэнэ. Савчаа бvжиг гээд нэрлэчихмээр юм билээ. Айрагдах гэж байгаа юм шиг хоёр тал болон цуварч суугаад уртын дуугаар тvрлэг барина. Уртын дууны vгийг ойлгохгvй болохоос ая нь яг л бидний дуулдаг дуунууд. Vгvй энэ чинь ийм дуу байна, тийм дуу байна гээд шууд танихаар юм шиг богинын дуу дуулна. Монгол дуутай адил тєстэй аятай дуунууд нэлээд олон бaйдагт огт гайхах хэрэггvй. Тvвдvvд тод хємсєгтэй, дугираг алаг нvдтэй, хацар улаан, хvрзэн цагаан шvдтэй, хєрслєг бор царайтай улс. Монголд тийм хvмvvс олон, тэр тусмаа баруун Алтайд бvр ч олон бий. Хэдийд хэрхэн яаж хоорондоо холилдсон юм бол доо гэмээр адилхан байдаг юм.

Vхэх ба тєрєх ёсоор холбогдох ану: Нvvдэлчдийн нэгэн адил хорвоод хvн ирэх, хорвоогоос хvн халих vед баримтлах оршуулгын нарийн ёс, дэг тэдэнд бий. Тvвдvvд хуйтай хурц хутгатай явдаг бєгєєд тvvгээрээ хvй тасалдаг гэж сонссон юм байна. Тасалсан хvйгээ vснээсээ авч боодог гэнэ лээ. Энэ нь vлгэр домог, vзвэр шийнээс харснаар бол бидний євєг дээдэстэй нэгэн адил бус уу. Нэхийд єлгийдєж, нар дагуулсаар сvvл хєхvvлж єсгєх тvвд хvvхдийг монголоос ялгахгvй аргагvй ээ. Тvвдvvд бурхaны шашинтай болохоор хєдєєлvvлэх ёс нэн адил болов уу. Бардын 49 хоног, барих зул, унших ном, хєєх сvнс гээд хэлээд барахгvй олон адил юм гарч ирнэ. Нvvдэлчид нь хvн хєдєєлvvлэх дээ ил тавина. Хот суурингийнхан єєр аргаар хєдєєлvvлнэ. Бахь эр хадан хясааны ирмэг дээр зогсоод vхдлийг тусгай сэлэмтэй хэсэглэн цавчиж хавцал руу шидэхэд ёл, тасын сvрэг газарт хvргэлгvй шvvрэн авах нь нvд хальтрам. Алдар нэртэй лам, хуврагуудыг занданшуулна.

Бvх л сэжvvрээрээ бидэнтэй холбоотой мартагдсан нєхдийн талаар товч єгvvлэхэд ийм байна. Бидний євєг дээдэс хэдэн зууны турш энэ хvмvvстэй шадарлаж, оюуны єв соёлоос нь хуваалцаж явжээ. Хааяа бид хаанаас ирсэн, хэн болохоо мэдрэхэд хэрэгтэй мэт санагдаад vvнийг бичлээ.

2000.12.23

3 comments:

М.Огоо said...

Saihan bichleg bna. Daramsalad tovduudtei uulzaj bhad bidend niitleg zuils ih bdag ni medregdej bsan. Zovj l yavaa ard tumen ym shig nadad sanagdsan. Daanch bid tusalj chadahgui ym daa

eebee said...

Төвдүүд бид хувцасаа монголчуудаас, хоолоо хятдуудаас авсан гэж хоорондоо ярьдаг юм байна лээ. Тэгээд бодохоор манай хоёр үндэстний соёл хоорондоо их сүлбээ холбоотой байх... Монголчууд бид чинь одоо дээлээ төвд маягтай гэж хэлдэг, магадгүй монгол ондоо угсаатангуудаас төвдүүд авсныг нь хожим нь халх үндэстэн төвдүүдээс эргүүлээд авсан ч байж магадгүй

Sasha said...

Монгол дээл угаасаа маш эртний хунну үеийн гаралтай болхоос юу гэж заавал төвдөөс монголчууд авсан байхав дээ!!! Монголчуудаас ер нь юу ч гарч болдоггүй юм шиг манайхан дандаа манайх биш гэж солиорч байхаа больчуул яасын малуудаа!!!!