Thursday, February 22, 2007

Ажаа гэгээн “RollingStone” сэтгvvлд


Америкт нэлээд нэр хvнд бvхий RollingStone сэтгvvлийн 2007 оны 2 сарын эхний дугаарт “Тvвдийн тєгсгєл” (The End of Tibet) гарчигтай дэлгэрэнгvй нийтлэл гарав. Уг нийтлэлд єнєєгийн Хятадaac Тvвдэд явуулж байгаа бурангуй бодлогыг эрс шvvмжилж, урд ємнє Америкийн ард тvмний хvртээл болж байгаагvй олон сонирхолтой матeриалыг дэлгэн тавилаа. 10-р дvрийн Банчин Богдын гэнэтийн vхлийн (тvвдvvд хорлогдсон гэж vздэг) шалтгаан болон тvвдvvдийн шинээр тодруулсан Банчин Богдыг хятадууд хэрхэн баривчлан Бээжинд гэрийн хорионд оруулж, Хятадын засгийн газраас Банчин Богдыг хvчээр тодруулсан тухай урд ємнє хэвлэл мэдээлэлд гарч байгаагvй, бодит vнэнийг Ажаа гэгээн уг нийтлэлд дэлгэн ярьжээ. Хятадын хуурамч Банчин Богдыг тодруулах асуудал цаанаасаа Хятадын тєрийн нарийн зохион байгуулсан армийн хяналт, бууны овоо хараан дор шууд явагдсан байна. Тэр нууцлан далдалсан асуудлын амьд гэрч болох Ажаа гэгээнд тєрийн маш єндєр албан тушаал амлаж байсан хэдий ч тэр бvгдээс татгалзаж, Америкт нууцаар дvрвэн гарч иржээ. Мєн Ажаа гэгээн єєрийнхєє намтрыг бичиж дуусаад удахгvй хэвлvvлэх гэж байгаа талаар уг нийтлэлд дурдсан юм. Энэ нийтлэл гарснаас хойш тун удалгvй Францын нэгэн хэвлэлийн газраас Ажаа гэгээний номыг хэвлэж єгєх хvсэлт ирсэн байна. Юутай ч 2008 онд багтаад Ажаа гэгээний намтар “Урсгал сєрсєн салхи” (River & Wind) нэртэйгээр англи хэлээр гарах болно. Уг номыг эхийг англи хэлнээс монгол хэлэнд орчуулуулахаар Ажаа гэгээн надад єгсєн байгаа хэдий ч, єєрийн зав чєлєє бага, бусадтaй хамтран орчуулах баг бvрдvvлэх тvвшинд энэхvv ажлын эхлэл явж байна. Энэ нийтлэлийг англи хэлээр дэлгэрэнгvй уншиxыг хvсвэл доорхи вэб хуудаснаа орж vзнэ vv.

http://www.rollingstone.com/news/story/13247913/the_end_of_tibet/4


2007.2.22


1 comment:

Ш. Баатар said...

Даяар Монгол сонин дээр гарсан асуултын дагуу яагаад "Гол ба Салхи " (River & Wind) гэсэн үгийг "Урсгал сөрсөн салхи" гэснийг тодруулж хэлье. Ажаа гэгээн өөрөө ингэж хэлсэн юм. "Гол жамаараа урсч байхад салхи хэдий өөд салхиллаа ч юу ч болохгүйн адил Хятадын төрийн бодлого урсгалаараа явж байхад сөрж зогссон өчүүхэн би юу болох вэ" гэсэн утгыг "Урсгал сөрсөн салхи" гэж илэрхийлье хэмээсэн юм. Үүнийг харин англиар "River & Wind" гэж буулгахыг орчуулсан зохиолч маань шийдсэн хэрэг.