Monday, February 12, 2007

Нар сарны даваа


(домог)

Ажаа гэгээн биднийг гэртээ урьсан тул саяхaн очиж, оройн гvцэгнээс нь хvртлээ. Лам нар хэзээний сайхан хоол унд хийдэг чамбай хvмvvс байдаг хойно гэгээний шавь Чунпэйгийн гар, сэтгэл шингэсэн хоолноос хvртэж, Ажаа гэгээн, Канчэн гэгээнтэй орчлонгийн олон зvйлийг хvvрнэн ярьж суув. Гэгээнтэн маань хятадууд Тvвд, Євєр Монголыг хэрхэн хурдан хятадчилж байгаад сэтгэл совинож, бидэнтэй сэтгэлийн дарамтаа хуваалцаж, Хятадын холын бодлогыг их нухацтай дvгнэн хэлж байв. Mонгол нь монголтойгоо, тvвд нь тvвдтэйгээ, эсвэл тvвд нь монголтойгоо харгалдаж эв тvнжигvй байх тутам хятад хvн баярлаж, болж єгвєл тэдний эв найрыг устгах vvндээс эрт дээрээс байнга хооронд нь яс хаях нарийн бодлого явуулж ирсэн тухай Aжаа гэгээн олон жишээн дээр их сонирхолтой айлтгал хийв. Гэгээний айлдсанаас хятадуудын гуйвуулсан нэгэн домгийг та бvхэнд сонирхуулая.

Жинхэнэ домог: Тvвдийг нэгтгэсэн Соронзонгомбo хаан, хєрш орнуудтайгаа эв найртай байхын тулд хятадуудтай хил хязгаараа тогтоож, андгай тангараг єргєн, “бидний андгайг нар, сар харсан тул ирээдvйд гэрч болох болтугай” гэж нутгийн зааг даваан дээр нар, сар хоёрын чулуун хєшєє босгожээ. Тvvнээс хойш Тvвдийн нутгийн хил хязгаарыг энэ хєшєєгєєр зааглах болж, хєшєє босгосон газраа Нар сарны даваа гэж нэрлэх болжээ. Нар сарны даваа Хятадын гvнд vлдэж, тvвдvvд тэр нутгийг Хятадад аль хэдийнээ алджээ.

Зохиомол домог: Соронзонгомбо хаанд хатнаар очих цагт Вэнчин гvнжийн эцэг эх нь “их алт, мєнгийг хамт хvргvvлж, инж бар
илаа” хэмээн гvнжид итгvvлэн явуулжээ. Зам зуурт нь бараа болон явсан элч нар “эмэгтэй хvн хадамд очих заяатай, буцаж ирэхгvй байх жамтай тул эцэг эх тaнь чамайг хуурч, алт мєнгєний оронд хад, чулуу боож явуулсан” гэжээ. Гvнж тэрэгтэй ачааны боодлыг тайлан vзвэл чулуугаар хийсэн нар, сар хоёр байсан тул эцэг эхдээ гомдохын ихээр гомдож, тэр чулууг хаяад хэзээ ч эргэж харихгvйгээр явжээ. Чулуу хаясан газрыг Нар сарны даваа гэж нэрлэжээ.

Энэ зохиомол домог нь “тvvхийн vнэнийг гуйвуулж, Тvвд, Хятадын хилийн зурвасыг vгvй хийх гэсэн нууц санаа агуулж байжээ” хэмээн гэгээнтэн айлдаж билээ. Хятадын одоогийн тvvх худал зохиомол болохыг 50, 60-аад онд Xятадаас гарсан цєєн тооны хvмvvс мэдэхээс залуу vе нь сvvлд зохиогдсон худал тvvхэнд vнэмшдэг болсон гэнэ. Худал юмыг хvvхэд ахуй цагаас нь тархинд суулгаж єгвєл сонсож мэдсэн хvн насан туршдаа vнэн хэмээн итгэдэг ажээ.


2007.2.9

4 comments:

Tamir.J said...

Сонирхолтой юм байна. Ер нь худал үгийг 1000 давтахад үнэн болно гэж ярьдаг. Хятадууд манай түүх, соёл урлаг руу өөрийн болгох гэж дайрч байна. Хэзээ нэгэн цагт өөрийнх болгоно гэсэн бодлого явагдаж байгаа нь ойлгомжтой. Энд ч гэсэн хятад хүмүүс бидний ойрын зорилго Монголыг авах гэж дургүй хүргээд байдаг юм. Зарим нэгэнтэй нь бараг барилцаж авах дөхсөн. Манай шинэ үеийнхэнд түүх, домогийг маань дээрх домогийн адил гуйвуулан ойлгуулчих вий гэж түгшиж байна.

Цаашид энэ мэт сонирхолтой бөгөөд үнэнийг өгүүлсэн зүйлс ихийг тавих болтугай. Амжилт хүсье

Ш. Баатар said...

2005 онд Сан Франциско хотноо бидний зохиосон уулзалтан дээр Дээрхийн гэгээнтэн Далай Лам: "-Тvвдvvд бид өмсөх хувцасаа монголчуудаас авсан, харин оюун ухаанаа монголчуудад өгсөн" гэж айлдсан билээ.

Soyolerdene said...

Бид нар ч худлаа түүхээр явсаар байгаад одоо аль нь үнэн аль худлаагаа мэдэхгүй болчихсон юм шиг санагдаад байдаг.

Ш. Баатар said...

Shinjleh uhaany akademiin Tuuhiin hureelengees gargasan In mongol ulsyn talaarh heden boti nom ih sain boljee. Zahij avaad unshih heregtei. Manaihan bas gadna bichigdsen olon barimtyg shuurdeed heregtei yum aa avch chaddag bolson ni ih olzuurhuushtai baina. Odoo manai tuuhiin hamgiin budeg badag heseg ni manjid dagaar orson uyeiin 200 garui jiliin tuuh baigaa yum. Ter tuuhiig mash nariin sudlah heregtei. Tuuhiig ehleed oiroos ni sudalj tsaash ni negen jimeer hoohgui bol aldaa ih garna. Odoogiin baidlaar shuud 700-800 jiliin tertee ruu usreed, ter ni orchin uyeteigee uyaldaj ogohgui, dundaa tasralttai sonin bolood baigaa yum.