Sunday, March 11, 2007

Нутагт зорчсон тэмдэглэл


(Аян замын тэмдэглэл)

Харьд суугаа монголчуудын хувьд эх нутгийнхаа барааг харна гэдэг хамгийн эрхэм зvйл. Эх нутагтаа гvйх гайхамшигт монгол морь шиг зєн билэг монгол хvнд бий. Амьдралын мєр хєєж алаг хорвоогоор бэдрэн яваа бидэнд жил бvр эх нутагтаа харих цаг хугацааны болон эд материалын боломж тийм их биш ээ. Гэвч ар гэрийн нєхцєл байдлаас шалтгаалан нутагтаа нэг дєрєє мулталж, холын аяны алжаалыг тайлах боломжийг энэ удаа єєртєє гаргасан юм. Энэ жил нутагтаа гvйгээд ирсэний дараа сэтгэлийн гvнд аргамжаатай vлдсэн эх нутаг, уулзаж учирч явсан хvмvvсийн тухай дурсан ярья.

Америкт ажлыг урьдчилан шийддэг хэдий ч амралт эртнээс тєлєвлєхєд бас амар биш. Ажлын боломжийг сийрvvлэн байж амралтын єдрvvдийн товыг гаргаснаас хойш онгоцны тийз авах ажилдаа орлоо. Эх газрын цээжинд орших Монгол оронд хvрэхэд хєрш нэгэн улсаараа буугаад мордохоос єєр замгvй. Хятад, Солонгос, Япон, Оросын аль нэгээр дамжин єнгєрєх сонголт хийх болно. Эртний анд Орос орноор дамжихын тулд Америк тив, Атлантын далай, Еврoазийн єргєн нутгийг дамнан гарах их замыг туулах агаад зам мєр ч бартаатай, vнэ єртєг ихтэй тул энэ чиглэл бидэнд таарахгvй. Газар дєт, vнэ хямд гээд Хятадаар дайрах гэхээр их гvрний тєрийн албыг залгуулах дээрэнгvй тvшмэдийн бурангуй, хахир харьцаанд сэтгэл мєхсєн тул Солонгос, Япон хоёрын аль нэгээр дамжихаас єєр замгvйд хvрэв. Долоон жил дорнын соёлын євийг амтлуулсан Наран улсаар сэтгэл минь буугаад мордох гэсэн боловч тийзний vнэ єндєр, бид олуулаа яваа учир аргагvйн эрхэнд гар татлаа. Буцах замгvй буусан зам минь Сан Франциско-Сєvл-Улаанбаатар болж билет захиалах ажилдаа оров. Сан Франциско-Сєvл-Сан-Франциско-гийн чиглэлийн билет бараг нvд ирмэхийн зуур бvтэж, Сєvл-Улаанбаатарын чиглэлийн ирэх буцах билет учир vл мэдэх шалтгаанаар 3 долоо хоног хvлээлгэлээ. Хоног тулсан тул монгол аргандаа шилжиж, нутагтаа байгаа дvv нартаа ажил удан нисэхийн кассуудаар тэднийг эргэлдvvлэв. Танилын нvvр халуун дээр арга самбаа хэрэглэн байж, дvv нар маань Сэvл-Улаанбаатар-Сєvлийн хооронд зорчих МИАТ-ын билет олж єглєє. Дэлхийн эдийн засгийн хямралаас болоод билетний бvх vнэ хvн тус бvрт 500$-оор нэмэгджээ. Гэсэн ч Монголынхоо онгоцонд билет авсан тул сэтгэл бас єндєр байв.

Солонгосоор дайран єнгєрсєн сvvлийн хэдэн жилvvдэд Инчеoн онгоцны буудлаас гараагvй бол энэ удаа Сєvлийн тєвд буухаар товлож, “President” зочид буудлыг сонгон авав. Инчеoний нисэх буудлаас Сєvл хотын тєв ортол КАЛ-ын (Korean Airlines) лимузен автобусаар цаг явна. Энэ хугацаанд нvдний ємнvvр жирэлзэн єнгєрєх дэд бvтцийг харахад єєрийн эрхгvй Япон санаанд орно. Японыг дагаж хєгжиж чадсан орон бол Солонгос. Солонгос орон улс тєрийн 2 том лагерьт хуваагдан урд хойд хэмээн салсан боловч єєрсдийнхєє хєдєлмєрєєр ємнєд нь ийнхvv хєгжиж чадсан, нийгэм нь ард иргэдийнхээ тєлєє зориулагдсан нь алхам тутамд харагдана. Солонгосын хєгжлєєс бидэнд тусгаж аваад хэрэглэчих аар саар юм зєндєє ажиглагдaж байлаа. Наад зах нь гэхэд байшингийн дугаарыг дээр доор хоёр газар, байшингийнхаа хоёр талд хэнд ч, хаанаас ч харагдахаар тод бичих юм. Манайд байрны дугаар олох гэж яаж будилдаг билээ. Солонгосчуудын хамгийн том бахархал бол vндэснийхээ vйлдвэрийн машинaa унадаг явдал. Гадаaд машин Солонгост тун цєєн. Энэ бол тєрийн бодлогоор зохицуулж чадсан том ололт шvv. Солонгосчуудын хувцаслалт vнэтэй, хээнцэр, чамин биш мєртєє цэвэр цэмцгэр. Хvмvvсийн царай амар тайван, хvлээцтэй, харц нь тогтуун агаад єлєн биш. Чийгтэй халуун агаарт дадаагvй бид хоол идээд амрахыг урьтал болголоо. Сєvлийн тєвд дэлгvvр хоршоо, зоогийн газар, зочид буудалд vйлчлэх хvмvvс солонгосоор яриад vл ойлголцвол шууд японоор ярьдаг юм байна. Тэдний хоёр дахь хэл нь англи гэхээсээ илvv япон хэл юм. Энэ нь япон хэл гадарладаг бидэнд их сайхан боломжийг олгож байв. ТВ нь ч гэсэн нэлээд хэдэн Японы сувгийг шууд дамжуулдаг юм байна. Японы хєгжлийг дээдэлж, тэднээс байнга суралцаж, Японы дайтай амьдарч чадаж байгаа солонгосчууд бидний монголчуудад vлгэр жишээ болно гэдэгт итгэл тєгєлдєр байна.

МИАТ-ын онгоцонд орж ирэхэд єєрийн эрхгvй монгол vнэр, ялдам даруухан инээмсэглэх vйлчлэгчид биднийг угтав. Санасныг бодоход зорчигчид цєєхєн. Арын эгнээний суудлууд хоосон тул дєрвєн сандал тэгнээд бєх гэгч нь унтав. Манай онгоц болохоор цаанаа нэг єєриймсєг. Хооллох зуур vйлчлэгчдээс яагаад зорчигч цєєхєн байгааг лавлан асуухад суудлын “блок” тавьсан жуулчлалын компаниуд суудал хоосон явуулдаг гэнэ. Тэдгээр суудалд “блок” хийдэг компаниуд мэдээж МИАТ-д тодорхой хэмжээний торгууль тєлдєг биз. Гэхдээ МИАТ-д, улмаар зуны 3 сардаа ажилладаг монголын аялал жуулчлалын компаниудад хохиролтой л байж таараа. Энд харьцаа, vйлчилгээ, хариуцлага, зохион байгуулалтын олон факторууд нєлєєлнє. Алдаа аль аль талдаа байгаа. Yvнд дан ганц МИАТ буруутай биш. Онгоц буухад гадныхан алга ташиж байгаа нь нэг л таашаал єгсєнгvй, сэтгэлд хєнгєн гуниг тээлээ. Ядуу орны хуучин онгоцоор эсэн мэнд ирлээ гэснийх нь илрэл юм уу. Эсвэл онгоцны суудалд xягтнах дуу орсноос айсных уу, би л лав ухаж мэдсэнгvй. Манай Айрбус 310 бол ёстой под хийсэн онгоц л доо. Харин хэд хэд байх хэрэгтэй эд. Удахгvй нэлээд хэдэн онгоцтой болохын ерєєл тавья. Харин онгоц буух зурвасын дагуу байгаа хуучин онгоцнуудыг зайлуулчихмаар юм. Гадныхан ихэд сонирхон харж байсан ч тэдэнд оддын дайн болсон газарт буусан мэт сэтгэгдэл тєрvvлсэн байж магадгvй.

Буянт-Ухаад буухад бєгчим, хуурай халуун, гантай зуны нохой гаслaм халуун нар тєєнєж байв. Онгоцны дамжих хоолойгоор ороод, хилийн байцаан єнгєрvvлэх дээр хvрэхэд нэг юм дутуу санагдлаа. Аа тийм, манай нисэх буудалд чинь дамжин єнгєрєх хvмvvсийн хvлээлгийн заал, тэдэнд зориулсан vйлчилгээгvй юм байна шvv дээ гэсэн бодол. Монгол орны агаарын харилцаа єргєжиж, манайхаар дамжин єнгєрєх зорчигчид заавал улсын хилээр нэвтрэхгvй єнгєрєх хэрэгцээ, сонирхол тэдэнд байгаа, улмаар энэ нь єргєжих хандлагатай. Иймд манай улсад дамжин єнгєрєх заал хэрэгтэй. Мєн хилийн байцаан єнгєрvvлэх газрыг гадaад иргэд буюу монголчууд гэж 2 ангилах шаардлагатай байна. Тэгвэл хилчдийн ажилд дєхєм, зорчигчдийн хувьд хvний єєрийн гэсэн заагтай, “би эх орондоо ирж байгаа юм байна” гэсэн мэдрэмж илvv тєрнє. Ачаа тээшийн єрєєнд ойролцоо буусан 2 єєр нислэгийн зорчигчид холилдсон учир хvн багтахгvй, тэрэг тvрэх зайгvй шахам байв. Энд мєн ямар нэгэн зохицуулалтын арга хэмжээ vгvйлэгдэж байв. Яармагийн зам бол гадна дотныхны Mонгол оронд нэвтрэх анхны алхам, алтан босго, хамгийн эхэнд сэтгэлд vлдэх орон зай гэж би боддог. Тэгвэл энэ зам даацаа дийлэхгvй, хуучирч муудан нарийссан байв. Замын бартааг гаргаx машин тэрэг аль болох урсгалын голоор давхилдана. Дээр нь яаруу, сандруу тэрэгнvvд бусдыг гvйцэж тvрvvлэхийг урьдал болгон нисэх мэт хурдтайгаар урсгал сєрєєд ороод ирэх нь урд талд суугаа хvний уушиг зvрхийг амаар гартал айлгаж орхих юм. Гурвалжингаар хойш хороолол єєд эргэх зуур 3, 4-р цахилгаан станцын уурын турбануудын доорх хонхруудыг дvvргэсэн барилгын хаягдал хог нvдэнд хамгаас тод туслаа. Газрыг ойрчлон ингэж юунд хотынхоо тєвд хогоо овоолно вэ? Хот зохицуулалтын алба гэж ер нь байна уу? гэсэн бодлуудaд сэтгэл хєндvvрлэж явтал нэг мэдэхэд гаднаа ирсэн байв. Эдгээр нь жаахан мэт санагдав ч улсын нvvр царай харуулсан чухал зvйлvvд юм.

Эрт урдаас эгэл монголчуудыг ийм олон унаатай болно гэж тооцоолоогvй барьсан орон сууцны барилгуудын эргэн тойрны завсар чєлєєг суудлын машин бєглєж, цэцэрлэгжvvлсэн саад ч шавар тагт, тоосгон дэлгvvрvvдээр дvvрч, орчин тойрон орон зай муутай, давчуу, сэтгэл бачуурмаар эвгvй муухай болжээ. Орцны нэг давхарт гарахад хогийн фvнкерийн эхvvн vнэр хамар цоргиж, лефтэнд ороход дарах товч vгvй, мєрєє харах гэрэл байхгvй бvдэг бадаг, ачаагаа оруулж амжаагvй байтал лефтний хаалга тас хавчиж золтой л ууц нуруу гэмтээсэнгvй. Энэ болгоныг алсын Америк, Японтой харьцуулахгvй юмаа гэхэд манайхны арчаагvй байдлаас vvдсэн гэдгийг сэтгэлдээ хvлээн зєвшєєрєхєєс єєр аргагvй. Хотын амьдрал хогонд хутгалдаж, хvмvvсийн сэтгэхvй аминчхан агаад харанхуй болсон нь олон юман дээр ийнхvv ажиглагдсан. Монголын амьдралд дэвшилттэй сайн зvйл олон байгаа ч тэднийг дагаад гарсан сєрєг vр дагaварууд маш олон байна.

Урд хєршид хєгжил єрнєж, нєлєєгєєр нь манайдаа бас технoлoги нэвтэрч байгааг єнгєт зарлал чимэглэлээс харж байна. Хотын тєв замуудын дундах саадан дотор нэг метр орчим єндєртэй модон самбарууд босгож хоёр талд нь рекламын зурагт хуудас хадсан байна. Бараг самбар болгон дээр “BABU” гэсэн дєрвєн vсэгнээс єєр бичсэн юм алга. Гайхaш тасарч учир мэдэх хvмvvсээс юун сурталчилгаа болохыг асуухад “Аан, эхлээд хvмvvсийн тархинд нэрийг нь шингээж байгаад хэдэн сараас нэг шинэ бvтээгдэхvvн гарах байх. Ингэж хvмvvсийн нервээр тоглодог болсон юм ш дээ” гэхээс єєр хариу олсонгvй. Ур хийц муутай эдгээр самбарууд хотыг чимэхээсээ илvv улам давчуу, vзэмж муутай болгожээ. Ард нь хэн нэгний бизнес байдаг болов уу. Бас нэгэн дэвшилттэй технoлoги амьдрал ахуйд нэвтэрчээ. Сvv болон жимсний гаралтай ундааг сайхан савладаг болж. Сvvний саван дээр эртний хатдын гэмээр хувцастай Сувдаа гуайн зургийг тавиад “Єvлэн Эх” гэж бичиж, ундааных дээр Єсєхбаяр аваргын эртний баатрын ємсгєлтэй зургийг буулгаж хажууд нь бас “Есvхэй” хэмээн дурайлгажээ. Yнэхээр єєдрєг сайхан болсон байна. Тvvх соёл, эртний хаад, алдарт хvмvvс, бєхчvvдээ хайрладаг монгол ухаанаа бахархахaас єєр яахав. Гэтэл энд тэндхийн хогийн савнаас хэрэглээд хаясан єнєєх савнууд цухуйх, эсвэл тоостой зам дээр машинд дайруулаад хэвтэж байх нь ямар ч зохимжгvй. Яагаад зургийг тавьсан ба тавиулсан хvмvvс урдаас эл байдлыг олж хараагvй юм бол. Хээр овоон дээр тавьсан архины шилэн дээр єгєршиж гандсан Чингис хааны хєрєг байх нь бас л тиймхэн санагдана. Хаягдал болох юман дээр хаадын хєргийг залдаг нь хvндлэл vv, эсвэл доромжлол уу. Yvнийг тєрєєс нэг захирамжаар хориг тавиад л шийдчих асуудал байлтай.

Хотод таарсан аймшгийн киноноос илvv аймшиг бол зам дээрx машин ба явган зорчигчдын хєдєлгєєн. Дэгжин ганган хувцастай хvмvvс зам дээгvvр дураараа бэлчинэ. Машины хєдєлгєєнєєс тэд айхгvй, машинтай нь тэднээс бvр айхгvй, хамрын vзvvр, гутлын єсгий, єлмий шvргэх алдан зєрцгєєнє. Машин тэрэг эгнээгээ бариад явна гэж байхгvй, яг л харх гvйлдэж байгаа юм шиг эмх замбараагvй, тэд улаан гэрлийг юман чинээ бодохгvй, явган зорчигчдoд зам тавьж єгєхгvй, зарим нь бvр ногоон гэрлээр гарч байгаа хvнийг дайжигнах мэт дoxиoгoo орилуулаад хурдаа хасахгvй зєрнє. Хvнд байх хэмжээний жудаг, цадиг, тэвчээр эдгээр жолооч нарт нэгэн бээр алга. Замбараагvй, хvлээцгvй байдлаасаа болоод энд тэнд замын тvгжрэл гаргана уу гэхээс машин нь багтахгvйдээ биш. Энэ бvхнийг “зохицож явах” гэж нэрлэх ба зам дээр хамаг нервээ барж байна. Нэг удаа дvvгийн тэргийг барьчихсан явтал ємнvvр сvлжсэн машин ороод иртэл яах аргагvй тормoc гишгэлээ. Арын машин тас хийтэл мєргєєд авав. Гараад хартал Япон тэрэгний гупер дээр ялигvй тоос татcaнаас онцын гэмтэл авсангvй. Араас ирж мєргєсєн ачааны солонгоc тэрэгний нармай нь дотoгшоо чихэгдээд орсон байв. Машин ийм болчихлоо гэж жолооч нь унтууцаж байна. Уг нь ємнєх замаа xарж машин барьдаг баймаар. Бас нэгэн удаа хуучин бенцтэй нэг эр эгнээ булаaхаар сvрхий шахаж байв. Санаанд ороогvй явтал яаж ийж байгаад ємнє зогсоод бэйсбoлын тємєр маатка бариад нvдэхээр гараад ирэв. Ємнvvрээ оруулсангvй гэж уураа барьж ядаад тэр. Монголчууд маань нэг хэсэг унаа тэрэгтэй болж амьдрал нь сайжирсан ч гэлээ, ухамсар нь уландаа орж, бардам сагсуугийн туйлд хvрчээ. Нэгэнт тогтcон зэрлэг нийгмийн эл байдлыг арилгаж ухамсар суулгана гэвээc дор хаяж 20 жил хэрэгтэй байх. Яагаад гэвэл єлгийтэй хvvхдээс нь эхлээд хvн бvрийг ухамсартай хvмvvжvvлж чадвал 20 насандаа тэд тєлєвшинє гэсэн утгаараа ингэж бодогдов. Тvvнээс нэгэнт эвдэрсэн хvмvvсийг хvмvvжvvлэх хєг нь єнгєрсєн байх аа. Уг нь ажлаа чанга хийж чаддаг бол замын цагдаагийнханд мєн ч их зах зээл байна даа. Гэтэл замын цагдаа нар яав гэмээр хvлцэнгvй номхон болжээ. Бас учир мэдэх хvнээс асууваас “Тэгж цагдаа єєртєє тєвєг удаж ажилгvй болсноос гээд багахан зєрчлийг нvд аниад єнгєрдєг болсон. Энэ сайхан тэрэгтэй, азын дугаартай хvмvvс танил тал, ах дvv, хамаатан садангийн дарга нар гээд бат ар талтай байдаг. Yнэмлэхээ хураалгах юм бол нэг хоёр утасдаад дарга нарыг нь дарамталж байгаад vнэмлэхээ олж аваад бvр нєгєє цагдааг ажилгvй болгож хvртэл чаддаг” хэмээн хvvрнэв. Ёстой мундаг байна аа.

Монголын хууль хатуу чанга ч хуулийн дээр дарга нар байдаг тул тэд хуулиа замхруулж Монголд хууль хэрэгжихгvй байгаа нь олон жишээн дээр харагдаж байнa. Хуулийг замхруулж, тvvнээсээ хонжоо олж чаддаг учраас албан тушаалын тєлєє иргэний дайн Монгол нутагт минь явагдаж, дээр доoргvй дарга болохooр ичиж зовохгvй дайрдаг болжээ. Дарга болoх нь их ашигтай гэнэ. Дор хаяж ах дvv, найз нєхдєє тєрийн албанд шахаж чадна. Yvнийг дvгнээд нэгэн сайд “Тєрийн албан хаагч улам чанаргvй болж, 3 єгvvлбэр нийлvvлээд зєв бичиж чаддаггvй хvмvvс манай яaмаар дvvрэн” гэсэн билээ. Монголдоо нэртэй, байгуулсан гавьяатай, тєрийн дээд шагналтай нэгэн ахмадтай уулзаж, хуучин ажиллаж байсан яамаараа ороод гарах хvслээ илэрхийлтэл “За да дэмий байхдаа, нутгаас гараад удсан чамд таньдаг хvн байхгvй болоо биз, ний нуугvй хэлэхэд хєх дэлэн, гуя хас нь гялалзсан охид хvvхнvvд дvvрсэндээ” гээд санаашрангvй хэлсэн юм. Аль ч жишээнд авч vзэхэд тєрийн ажилтны бодлого Монголд бvрэн алдуурчээ. Энэ бол нийгмийн ялзрал мєнєєс мєн. Ийм оюуны доройтлоос бvгдээрээ гарч чадаагvй цагт манайх эрчимтэй хєгжинє гэж санаад ч яах вэ.

Цагийн зєрєєг арилгаж хотод хоёр хоноод тєрсєн нутгийн зvг, эмгэн буурал эхтэйгээ уулзахаар тємєр хєлгийн жолоог заллаа. Алсад цэнхэртэх уулс, алаг цэцэг дvvрэн тал маань малын бэлчээр гэхээргvй улаанаараа эргэж, тоосны мананцарт автcан, манантай мэт униартаж бvvдийсэн байв. Наадмын дараа тєв халхын хавтгай тєє євсгvй тарлантах нь бэрх ган болсны шинж. Тєв аймгийн Эрдэнэсант хvртэлх засмал зам маань элэгдэж эвдэрсэн ч, цаашaa Арвайхээр xvртэл зам их сайжирчээ. Єнгєрсєн жил хятaдуудын засч байсан зам дуусч, замын тэмдэг ч сайжирсан байна. Хангай нутагтаа амраад 3 хоносны дараа айхтар дуу цахилгаантай аадар буулаа. Ширvvн бороо их устай, газрын хєрсєнд нэвчилгvй vер буудаг. Yерийн усаар сэлбэгдсэн Онгийн голын усны тvвшин арай ихсэв. Онгийн гол татарч доод vендээ хvрэхгvй болсон шалтгааныг та бvхэн мэднэ буй. Онгийн голыг тэжээгч дээд vений их салаа Бєєрєлжvvтийн голыг Эрэл компани эвдэн хааж, алт угааснаас голын сав хэвлий цоорч, ус нь гvний хєрсєнд шургаад алга болсон байна. Ус сав хэвлийгээ дагаж урсдаг, савыг нь цоолж хєндвєл буцаж эдгэхгvй байгалийн их нарийн тогтоцтой. Тиймээс Онгийн голоор тэжээгдэж ирсэн Улаан нуур дахин нvдэнд торохгvй алга болжээ. Ай даа газар усаа хайрлахгvй бол хойшид биднийгээ хорвоо дэлхий яахан ивээх билээ.

Хангайдаа бороошиж, сэрvv унаад хэд хоноход хєрст дэлхий ногоорон єнгєє заслаа. Бага насандаа тоглож єссєн Дойтын энгэрийг тамгалан байдаг мєєгний ногоон бууриуд огт алга болжээ. Адуу мал багширдаг байсан тэртээ энгэрт алтны нинжа нарын гэр завод буусан мэт ярайж харагдана. Сумын засаг даргын хэлснээр нинжа нарын тоо 10 мянга давж, сумын уугуул иргэдийн тоонд ойртcон гэнэ. 20 гаруй мянган хvнтэй Уянга суманд 3 цагдаатай нэг хэлтэс, ганц тvргэний тэрэгтэй хvн эмнэлэг, ганц 10 жилийн сургууль хаана нь ч хvрдэггvй тэвддэг бололтой. Дээрээс тэтгэдэг тєсєв ч алга, дэргэдээс харж vздэг алтны компаниуд ч алга. БАAР-aa болиод ДЭЛГYYР улс болсон Монголд лангуу тэгнээд хэвтэж байгаа хvмvvсийг бодвол дєрвєн мєчєє сарвайтал зvггэж, алт угааж амьдралаа залгуулах эдгээр нинжа нар єнєєгийн нийгмийн хамгийн ажилсаг давхaргa болоод байна. Монголын бvх аймаг сумдаас ардууд aлт угаахаар энд цугларчээ. Алтны ордтой Бага Єлтийг хэргээр зорьж очоод нинжа нарын амьдрал ахуйг сонирхлоо.

2 шуудай шороог бага багаар таслаж хаймран ногоон тvмпэнд угааж буй ахлах ангийн гурван охины хийх ажлыг хэсэг харав. Тэд нар зэргэлдээх Хайрхандулаан сумаас иржээ. Тэдний нутгаас бараг 1000 орчим хvмvvс шороо угаадаг гэнэ. Нэг удаагийн угаалтаар савны ёроолд нь нэг цэн орчим алт тунаж vлдэв. Тvvний зургийг нь авах гэтэл ихэд болгоомжлон “-Та яах гэсэн юм бэ” гээд тэд эмээж байв. Хажуугаас нэгэн цайлган сэтгэлтэй охин “-Наадуул чинь єчигдєр 4 цэн алт олсон юм” гэж хошуу нэмлээ. Нууцаа задлуулсан тэд ч сандралд орон тэндээс бушуухан явахаар тэмvvллээ. Нэг цэн алтыг ченжvvдэд 44 мянган тєгрєгєєр єгдєг юм байна. Бvтэн єдєр шороо угаахад наад зах нь 10 мянган тєгрєгний алтны vртэс гардаг тухай хєєрєх юм. Хэрвээ тэр vнэн бол нэг сар алтны шороо угаахад 300 мянган тєгрєг олох ажээ. Ингэж бодохоор хангай дэлхий єгєєжєє єгч хэсэг монголчуудын амьдрал дээшилж байна. Гэхдээ хангай дэлхий бас дуртай vедээ авдгаа авдаг гэнэ. Нуранга шороонд дарагдаад хoрвooг орхих азгvй нинжа нарын тоо жил ирэх тутам єсдєг сурагтай. Шороонд дарагдах нь 2 янз гэнэ. Нинжа нар алтны судлыг олоод ухалт хийхдээ байгалийн шороогоор хамар гаргаж нуралтаас хамгаалах багана vлдээгээд явдаг боловч алт их гарах сургаар олон хvн нэг цооногт орсноос нєгєє vлдээсэн хамраа тал талаас нь мэрээд бєєнєєрєє дарагддаг тохиолдол байдаг гэнэ. Євєл газар хєлдєєд ухах боломжгvй болохоор цооногтоо машины дугуй шатаах, эсвэл паялникаар газар гэсгээдэг тул гэссэн шороо шууд нурж дардаг осолтой юм байх.

Сэтгэл эмзэглvvлсэн эл байдлыг яаж шийдэх талаар Ерєнхий сайдаас асуухад “Энэ асуудлыг бид нарийн судалж байгаа. Олдворлолт хийсэн компаниас нь нєхєн сэргээлт хийх мєнгийг гаргуулж, єєр компани нєхєн сэргээлтээ явуулдаг дэлхийн жишгийг мєрдєнє. Нєхєн сэргээлтээ нинжа нарыг яваад дууссaны дараа хийнэ” гэж итгэл тєгєлдєр хэллээ. Эл асуудал тєр засгийн анхааралд байгаа нь сайн хэрэг. Уянгад 100 сая долларын нєхєн сэргээлт хийх Эрэл компани энэ мєнгєє эхлээд улсад тушаах юм байна. Улс тvvнийг нь найдвартай компанид єгч нєхєн сэргээлтээ хийж, байгаль дэлхийгээ хуучин байдалд нь оруулах нь ээ. Yнэхээр хэрэгжвээс гайхалтай сайхан арга байна. Сонинooc гэвэл 90 гарсан, хараа муутай эмэг эх маань “Дараа жил эргээд ирэхэд чинь амьд байгаа ч уу vгvй юу. Дурсгал болгож нэг юм єгье” гээд бурхан тахилын хайрцганд хэдэн моониг хуруугаа оруулан, тэмтрэн байж цаасанд боодолтой нэгэн зvйл гаргаж єглєє. Энэ нь бага сагаар сургуулийн хvvхдvvдээс тэтгэврийнхээ хэдэн тєгрєгєєр бvтэн жилийн турш цуглуулсан шороон алт. “Михайлд нэг бодол бий” гэдэг шиг эмгэнд бас нэгэн бодол байжээ. Хотод ирээд эмээгийн бэлэглэсэн шороон алтыг тєрийн дархнаар хайлуулан тунгаалгаж, очиртой бєгж хийлгэн хуруундаа зvvлээ. Єндєр настай эмэг эхийн бэлэг, унаган нутгийн минь шорооноос гарсан алт болохоор харьд суугаа би ихэд бэлэгшээв.

Монголын онгон гэгдэх байгаль хєдєєд ч, хотод ч адил их бохирджээ. Yгvй ээ, манайхан бохирдуулжээ. Байгалийн бохирдолт нvдэнд даcгал болсон ч юм уу тvvнд санаа зовох хvн тийм их таарсангvй. Харин эл байдалд сэтгэл зовсон бага хєлгєний нэгэн ламаас аcуухад “Уг нь манайд Богд хааны дотоод яамны хvмvvсийг бэлтгэдэг сургуулийг “Жанчив Даржийлин хийд” гэдэг байлаа. Тэндээс тєгссєн бадарчин лам нар Богдын даалгавраар нутаг орон хэсч мэдээлэл цуглуулж, тєрийн ёс хэрхэн алс нутагт биелж байгааг хянадаг байв. Бас Богд уулын ард лус савдгийг аргаддаг “Лхvдэв Даржийлин хийд” байсан. Одоо байгаль орчныг хамгаaлахад тэр хийдийн vvрэг их болж байна. Энэ асуудлаар Ерєнхийлєгчид бараалхав. Их нааштай хариу єгч, тусалж дэмжие гэж байна.” хэмээн хуучлав. “Та махны vнэ єндєр болсон талаар юу гэж бодож байна” гэж асуухад “Махны vнэ их болох нь зєв єє. Амьд амьтны vнэ цэнэ єсєх ёстой юм. Хэзээ манай монголчууд халуун зунаар хонь мал хагaчиж идээд байлаа. Цагаан идээгээрээ болоод л байсан” хэмээн чамбай хариулт єгєв. Цааш нь лавшруулаад ламбугайгаас Монголд байгаа тvвдvvдийн тухай асуухад “Сvvлийн жил Энэтхэгээс ирсэн тvвдvvдийн тоо эрс єсч 200 гарлаа. Манайхан монгол лам нар гэхээсээ илvv тvвдvvд рvv хошуурaх болж. Уг нь тангад тэжээвэл тархинд гарна, тайган тэжээвэл гэр дээр хэвтэнэ гэдэг, энэ ч сайн ёр биш байх аа” хэмээн уулгaлав.

Монгол дорнын орон болохоор Улаанбаатарт дорныхoн нэг л их зvс царай ялгарах юмгvй. Хажуугаар зєрєхдєє ємнєдын хахир аялгаар яригчид их олширчээ. Хот орчмын aмралтын газраар ч дvvрэн. Нэгэн таньдаг євєрлєгч найз маань “Хятадууд очсон газраа шургаж олшроод салдаггvй учир тэднийг даaвуун дээр дуссан тoс гэдэг юм. Даавуун дээр дуссан тос єдєр ирэх тутам нvvгээд, томроод байдаг” гэж хэлж билээ. Тэр тос Улаанбаатарт их туссан болтой. Хэн нэгэн эрх мэдэлтэй монгол л тэр тосыг авчран тусааж байгаа биз ээ. Гvнбэн явж мєргєл хийгээд ирсэн нутгийн малчин євгєнтєй уулзахад “Таван толгойн нvvрсний уурхайгааc єдєр шєнєгvй нvvрс ачсан машинууд урд хилийг дaван цувж, хил гаргаад нvvрсээ нуруулдан асгах юм. Цаанаас нь тємєр зам тавьж байгаа дуулдана лээ. Тэр иx нvvрсийг хянаж харгалзаж байгаа хvмvvс ер харагдсангvй. Ингээд байвал мєн удахгvй зєєж дууснаа” гэж халaглaв. Хятадууд “толгойг нь илээд тархийг нь сордог” гэдэг ч “дарга нарын гарыг нь илээд газрыг маань сорж” байгаа юм биш биз гэсэн хар тєрлєє. Уяа алдуурч цулбуураа чирсэн эмээлтэй морь шиг болсон монгол оронд єнєєдєр эзэн сууж байгаа хvмvvс юу бодож байна вэ?

Нутагт амарч байх хугацаанд “Торгоны Зам” сангийн ерєнхийлєгч Адела манай оронд зочилж, єєрийнхєє санхvvжvvлсэн арxеoлoгийн 2 малталтаа эргэж явахад нь таарсан юм. Тэрээр торгоны замтай холбогдох нvvдэлчдийн соёлын салбарынхантай нvvр учирч уулзахыг хvссэн учир Монгол Улсын Их Сургуулийн археoлoги-антрапoлoгийн тэнхимийн багш Наваан, Олон улсын нvvдэлчдийн соёлын нийгэмлэгийн эрдэмтэн, академич Санпилдэндэв, Монгол анагаах ухааны музейг нээсэн акадeмич Цэрэнсoднoм, Тєв номын сангийн эрхлэгч, орчуулагч Аким, ШУА-ын тvvхийн хvрээлэнгийн эрдэмтэн Пунсаг зэрэг ахмад эрдэмтэдтэй уулзуулж цаашдын хамтын vйл ажиллaгааны талаар дэлгэрэнгvй ярилцав. Бид Монголын соёлыг монголчуудаар гадаадад сурталчлахад санал нэгтэй ажиллаж, бидний ажиллaгааг Адела урд ємнєєс дэмжиж ирсэн болохоор амралтынхаа цагаас тvvнд зориулахаас єєр замгvй. Yзэж сонирхсон зvйлээс євгєн багш Наваан гуайн оюутнуудын хамт олсон 13-р зууны алтан эдлэлvvд хамгийн сонин байлаа. Энэ тухай жич нийтлэл бичих болно.

(Зурган дээр дараад томруулаад үзэх боломжтой)

Цаана харагдаж байгаа уулыг Дойтын энгэр гэнэ. Миний тєрж, єссєн єлгий нутаг. Уянга сумын тєв цэвдэгт автаад нvvсэн байдал энэ зурагт тодорхой гарчээ.

Баарай гэдэг газар, Уянга сумын төвөөсөө эгц хойш 10 км орчим зайтай. Бид энд өвөлжиж байлаа, өвөл цас их дарна, зундаа ялаа шумуул ихтэй, цэцэг ногоо нь алаглаад, их сайхан анхилам унэртэй байдаг юм.

Уянга сумын төвийн хойт талын Цоохор дэнж гэдэг газар. Галт уулын хурмэн цоохор чулуутай энэ дэнжийг даган урсах Шуранганы гол, Бөөрөлжүүтийн голтой нийлж, Онгийн гол болно. Багад Цоохор дэнжийг чөтгөртэй гэдэг байсан болохоор орой бүрий болонгуут хонь, үхэр хөөгөөд мөн ч яаруу гүйдэг байж дээ.

Онгийн голын эхний сайр. Сарлагийн өлгий нутаг даа. Цаана нь бүүдийх хярыг Хятрууны нуруу гэнэ. Хаад ноёдыг тэр уулын оройгоор нутаглуулдаг байжээ.

Зундаа сумын төвийн айлууд сүү цагаатай залгахаар Цоохор дэнжээр лагерлана даа. Эмэг эх маань цайны сүүний хэдэн үнээнээсээ нас 90 гарсан ч сална гэж байхгүй. Хүний сурч дассан орчин гэж сонин юм шүү.

Бага Өлтийн ам, Алтны Эрэл уурхай ашиглаад дууссаны дараа нинжаа нар орсон байгаа нь. Хүүхэд байхад энэ амыг өгсөөд адуунд явдаг байв. Өвс нь дөрөөн тавга зурдаг өндөр сахлаг байлаа гэж хэлбэл одоо хэн ч үнэмшихгүй дээ.

Монголчууд минь амь зуухын тулд ингэж л амьдарч байна даа. Олон аймгийн олон монголчууд наранд гандаж, шороонд дарагдаж, гөсрий царайлан ийм л гандуухан байна. Алтан дээрээ суусан биш алтаа ухсан гуйлагчин хэвээрээ байх уу.

Алтны нинжаа нарын гэр хорооллын нэгэн хэсэг. 40 мянгат, 500 айл, 100 айл гээд тус бүрдээ нэртэй юм билээ. Аймаг сумаараа ялгардаг гэсэн.

2005.8.15

3 comments:

БЭ said...

Zamiin hudluguun aimar shuu, bi anh ochood 10 nastai duugee daguulaad duugiihee garaas tas atgaj baigaad l guideg baisan, suuldee dasaad zeregtseed l dairaltsdag bolson, hehe. ih saihan bichleg bolj, amjilt husey!

Excellent said...

Sain bna uu? bi ch gesen tani bichsen temdegleltei sanal niil bna 2 jiliin omno bi Mongold bsan ter tusmaa Ovorkhangaid blaa. ene minii torj, osson nutag. Eh orniihoo ene hund hetsuu baidliig haraad setgel zovoh yum. Ongon baigal orchnoo evdej, suidej, avhaa avj duuslaa,getel baigal ergeed hezee ch nohon sergeegdehgui sh dee.Eniig l humuus maani erthen oilgoosoi!
za tand ajliin ondor amjit, eruul enhiig eroe!

Excellent said...

Sain bna uu? bi ch gesen tani bichsen temdegleltei sanal niil bna 2 jiliin omno bi Mongold bsan ter tusmaa Ovorkhangaid blaa. ene minii torj, osson nutag. Eh orniihoo ene hund hetsuu baidliig haraad setgel zovoh yum. Ongon baigal orchnoo evdej, suidej, avhaa avj duuslaa,getel baigal ergeed hezee ch nohon sergeegdehgui sh dee.Eniig l humuus maani erthen oilgoosoi!
za tand ajliin ondor amjit, eruul enhiig eroe!