Monday, March 26, 2007

Тєвд хэлний тайлбар толь бичиг



Монголчууд бидний өвөг дээдэс олон зууны турш бурханы шашинаар дамжин дорнын гvн ухааныг нэвтэрхий эзэмшиж, тєвд хэлээр оюуны бvтээлээ туурвиж ирсэн єнєр баян тvvхтэй билээ. Монголчуудын оюун ухаанаа тєвд хэлээр судар номонд шингээн vлдээсэн нь цагийн бэрхийг туулаад эргэж тєрєлх монгол хэлд хєрвvvлэгдэх боломжтой болж байна. Судар бичгийн хvрээлэн байгуулагдаж, Ц.Дамдинсvрэн тэргvvтэй эрдэмтэд Тєвд-Монгол хэлний их толь бичгийг 3 ботиор туурвиж, Гандангийн хамба лам агсан С.Гомбожав гавж Монголын шарын шашины тvvх “Хор Чонжvн”-г (Баарин гэвш Дарамдалаагийн бичсэн “Их Монгол оронд дээдийн ном ямар мэт дэлгэрсэн ёсыг тодорхой єгvvлэгч цагаан лянхуан эрхис хэмээх оршвой”) монгол хэлнээ орчуулсан зэрэг олон сайхан ном зохиолыг зах зухаас нь дурдаж болно.

Хєхнуурын Гvмбэн хийдийн хамба лам Ажaа гэгээн Амeрикт заларч, номын мєр хєєн “Буман Бурхадын Тєгс Баясгалан Хийд”-ийг байгуулаад харьд суугаа олон монголчууддаа сэтгэл санааны тус дэм vзvvлэхийн зэрэгцээ сvvлийн 2 жил Далай багшийн сааx Жагарын орны Дарамсалад эрдэмтэн мэргэдийг ивээн, судар ном хамтран олныг бvтээлээ. Тvvний нэг нь 4 тvмэн vгтэй ДАГСАР хэмээх Тєвд хэлний тайлбар толь бичгийг Тайванд 9 мянган ширхэг хэвлvvлж, Жагарын Сэра, Гандан, Дрэбvнг (Брайван) хийдийн лам хуврагуудад тараав. Би мөн энэ толиас 200 орчмыг Монголд авч очоод эрдэмтэн мэргэдэд өргөлөө. Уг толийг бvтээхэд 2 жилийн турш Энэтхэгт суугаа 6 хvний цалин пvнлvv, орон байр, хоол унд зэргийн хєлсєнд нэг тvм нэгэн мянган aмeрик доллар орсон ба Сан Франциско хавийн монголчууд“Буман Бурхадын Тєгс Баясгалан Хийд”-д хурал ном хуруулахдаа єргєсєн єргєл барьц тус зардлын 10-15% орчим болсoн билээ.


2007.3.26

2 comments:

Munkhnaran said...

ßìàð ñàéõàí ìýäýý âý? Èéì ñàéõàí íîìûí áóÿíä ìîíãîë÷óóä ìààíü îðîëöñîíûã ñîíñîõîä ¿íýõýýð òààòà áàéíà. Àæàà ãýãýýíèéí ñóó àëäàðûí òàëààð õýäýíòýý ñîíñîæ áàéëàà. Ìèíèé áèå 2003-2004 îíä Ýíýòõýãèéí Äàðàìñàëà-ä Îð÷èí öàãèéí ÿðèàíû ò¿âýä õýë ¿çñýí áºãººä ýíý õýëèéã ñóð÷ ñóäàëæ ÿâäàã õ¿íèé õóâüä èéì ñàéõàí Äàãñàð õýâëýñýíä áàÿð õ¿ðãýæ, ýíý õýëèéã ñóð÷ áàéãàà áîëîí öààøèä óëàì ñàéí ñóðàëöàõ á¿õ Ìîíãîë õ¿ì¿¿ñèéíõýý íýðèéí ºìíºº Àæàà ãýãýýíä òàëàðõàæ áóéã ìèíü ýðõýì õ¿í òà óëàìæèëæ ºãºõèéã õè÷ýýíã¿éëýí õ¿ñüå. Õýçýý íýãýí ñàéí ó÷ðàëò ºäºð áèåýðýý òàíüä áàðààëõàõûã õ¿ñýí åðººë ºðãºäºã Ìîíãîë õ¿í áàéãàà þìàà áè.

Munkhnaran said...

Ямар сайхан мэдээ вэ? Ийм сайхан номын буянд монголчууд маань оролцсоныг сонсоход үнэхээр таата байна. Ажаа гэгээнийн суу алдарын талаар хэдэнтээ сонсож байлаа. Миний бие 2003-2004 онд Энэтхэгийн Дарамсала-д Орчин цагийн ярианы түвэд хэл үзсэн бөгөөд энэ хэлийг сурч судалж явдаг хүний хувьд ийм сайхан Дагсар хэвлэсэнд баяр хүргэж, энэ хэлийг сурч байгаа болон цаашид улам сайн суралцах бүх Монгол хүмүүсийнхээ нэрийн өмнөө Ажаа гэгээнд талархаж буйг минь эрхэм хүн та уламжилж өгөхийг хичээнгүйлэн хүсье. Хэзээ нэгэн сайн учралт өдөр биеэрээ таньд бараалхахыг хүсэн ерөөл өргөдөг Монгол хүн байгаа юмаа би.