Saturday, March 24, 2007

АНУ-д оутсорсинг хийж буй монгол залуус


Америк нь гадаад орноос асар их хэмжээний түүхий эд, бэлэн бүтээгдэхүүн гаднаас импортлон авахаас гаднa боловсон хүчний оюуны хөдөлмөрийг мөн импортoлно. Үүнийгээ оутсоурсинг гээд байгаа юм. Компьютер мэдээлэл, харилцаа холбооны салбарт гадаад мэргэжилтнүүдийн оюуны хөрөнгө оруулалтыг хүчтэй оруулж, өндөр цалинтай үндсэн ажилчдаа түрж гаргах, оронд нь нэг хүний цалингаар олон гадаад ажилчдыг ажиллуулах зэрэг эдийн засгийн ашигтай тогтолцоонд ихэнх хайтех компаниуд шилжээд байна. Гадаадаас ийм хэлбэрээр орж ирж байгаа боловсон хүчний ихэнх нь энэтхэг, хятад хүмүүс байна. Европын орнуудын хувьд АНУ-д төдийлөн оутсоурсингоор орж ирээд байдаггүй, Болгар, Орос орноос бага зэрэг орж ирсэн байдаг юм. Харин сүүлийн үед монголчуудад маань энэ салбарт хүч сорих сайхан боломж олдож байгаа юм байна. АНУ-д оутсоурсингоор ажиллаж байгаа анхны гэж хэлж болохоор гурван залуутай уулзаж мэдлэг, мэргэжлийнх нь талаар, хийж бүтээж яваа ажлынх нь талаар ярилцлаа. Тэд бүгд 21 настай, дөнгөж их сургуулиа Монголд төгссөн, нэлээд нарийн технологи эзэмшиж, маш тодорхой төсөл дээр ажиллаж байна. Манайхан нэг нь ийм юм хийлээ гэвэл бүгд тийшээ хошуурдаг учир энэ удаад хийж байгаа төслийн нь талаар тодорхой мэдээлэл гаргахыг тэвчээд, Кальфорн мужийн Оранж Коунтид ажиллаж буй залуус Уяа, Нэмэхээ, Тулгаа нарын цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

2007.3.23

1 comment:

XACAP said...

Нээрээ нас нь ч сайхан залуухан хүмүүс байна амжилт хүсье.