Wednesday, March 21, 2007

Чингис хaаны Дэлхийн Академийн хvндэт гишvvн Жагжид гуай


2004 оны 11 сарын 26-ны єдєр Лос Анжeлeс хотоос Ширчин, Болороо, Алтанхуяг нар Сан Франциског зорин ирлээ. Ирсэн зочин аяны богцоо задална гэдэг Монголчуудын нэгэн хэвшсэн ёс билээ. Тэднийг богцонд нэгэн зvйлийн билэг байгаa нь мэдээж. Єдvгээ нас сvvдэр 90 шvргэж яваа цал буурал хоёр хєгшинд зориулан тэр бэлгийг тээж иржээ. Настан буурлуудыг Жагжид Цэцэн, Оюунгэрэл хатан хэмээн дуудна. Жагжид гуайн 90 жил хvсэн хvлээсэн зvйл нь тvvний эх орноос тэнгис далайг гадалж ирсэн тэр шагнал гэлтэй. За ингээд шагналын нууцыг тайлахын ємнє уншигч танаа Жагжид Цэцэн авхайг хэн болох талаар товч танилцуулъя.

Жагжид Цэцэн гуай хєхєгчин туулай жилийн 2 сарын 15-нд (1914 оны 3 сарын 29-нд) Євєр Монголын Зостын Чуулганы Харчин баруун гарын хошууны Шивээ голын хєвєєнд Харчин вангийн єргєєнд мэндэлжээ. Манж Чин улсын vед харц ардаас дээд тушаалд хошуун захирагч хvртэл дэвшиж, 8 vе дамжиж ирсэн Лувсанчойжорын хvv болж тєрсєн нь энэ болно. Харчины нєлєє бvхий тvшмэл Лувсанчойжор гуай 13-р Далай ламтай дотно шадарлаж, Ар Халхын Жавзандамба хутагтай уулзаж, Бээжин сууж байхдаа Английн консултай дотно явсан зэрэг эрх мэдэл єндєртэй хvн байсан учир тухайн vедээ хэр баргын монгол хvн эзэмшихээргvй єндєр боловсролыг хvv Жагжид Цэцэнд олгосон байна. Хэдийгээр эртнээс хятаджисан Харчин аймагт тєрж, Бээжинд суурьшсан боловч, тэднийхээр орж, гардаг Шилийн голын vзэмчин монгол ноёдын нєлєєгєєр Жагжид гуай монгол хэлийг сайн сурчээ. Тэрээд 1921 оноос 6 настайгаасаа гэрийнхээ хувийн сургуульд хичээл заалгаж, улмаар 1925 онг aмерикvvдын Бээжинд байгуулсан сургуульд шилжин суралцсан байна. 1933 онд Бээжингийн их сургуулийн Хуулийн хvрээлэнгийн улс тєрийн ухааны салбарт суралцаж, мєн жилдээ нутгийн найз Оюунгэрэл авхайтай гэрлэжээ. 1933 оноос Батхаалганы монгол оюутан залуусын єєртєє засах хєдєлгєєнд идэвхтэй оролцож, тэднийг эсэргvvцсэн Жанжаа хутагттай тэмцэж, Банчин Богдоор vйл ажиллагаагаа дэмжvvлж байжээ. 1937 онд сургуулиа тєгсєєд хvрээлэндээ ажиллахаар vлдсэн боловч Бээжин хот япончуудад эзлэгдэж тэндээс гарсан байна. 1937 оны 10 сард Хєх хотноо болсон “Монгол чуулган холбоолон єєртєє засах ордон”-ыг байгуулах хуралд оролцож Mонгол засгийн газар байгуулах тєслийг гардан бичилцжээ. 1938 оны хавар Японы Васэдагийн их сургуульд улс тєрєєр суралцаад 1939 оны 9 сард Хаалган хотод буцаж ирэн, аавынхаа хуучин найз Шилийн голын Чуулганы дарга Сvнчинваанчигийн нарийн бичгийн даргаар ажиллав. 1942-1945 онд Шилийн голын чуулганы Eрєнхий явдлын газрын даргаар сууж, чуулганы ажилтан, эдийн засаг, соёл, хvмvvжлийн ажлыг хариуцаж байв. 1945 онд Японыг эсэргvvцэх дайн тєгссєны дараа Зєвлєлт-Мoнгoлын улаан армын хамгаалалт дор “Євєр Монголыг чєлєєлєх” хурлыг байгуулж, Жагжид гуай тус хурлын гишvvнээр ажиллав. Тэр жилээ Шилийн голоос Бээжинд шилжин очсон байна. 1946 онд Гоминданы Нанкин дахь засгийн газарт очих тєлєєлєгчдийн бvрэлдэхvvнд орж, Євєр Монголд єєртєє засах эрх олгох талаар чармайн зvргэж байжээ. 1947 оны 1 сарын 1-нд Нанкинд Жагжид, Рашдондог (алдарт монголч эрдэмтэн), Хєхбаатар, Єргєнгєє (алдарт монголч эрдэмтэн) нар “Mонгол залуусын андлага” хэмээх нууц бvлгэм байгуулж дvрмээ батлаад монголчуудын эрх ашгийг олон талаар хамгаалах заалтуудыг Нанкин дахь Гоминданы засгийн газарт тавьсан боловч тэд зєвшєєрсєнгvй. Тэд хэлэлцэн тохиролцож Гомбожав (алдарт монголч эрдэмтэн), Єргєнгєє нарыг Америктай харилцаа холбоогоо зузаатгахаар Жон Хопкинз (John Hopkins) их сургуульд явуулж, Жагжид гуай 1949 онд Тайванд ирж амьдрах болсон. Тайванд ирээд улс тєрийн тэмцлээсээ салж, эрдэм шинжилгээний мєр хєєн Монголын тvvх соёлоор дагнан ажиллажээ. 1949-1956 онд гэрээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж, энэ хугацаандаа “Монгол хийгээд Орос”, “Монголын эрт эдvгэ” хэмээн тvvхэн сэдэвт 2 боть номоо бичсэн байна. 1957 оноос Тайпэй дэх Улс тєрийн их сургуульд монгол хэлний багшаар ажиллаж, 1958-1967 он хvртэл Тайпэйгийн их сургуулийн Утга зохиолын хvрээлэнгийн тvvхийн салбарт монгол хэлний зааж байхдаа Монголын хаант улс, Юань улсын тvvхээр судалгааны ажил хийжээ. Энэ хугацаандаа Монголын хаант улсын талаар 30 орчим эрдэм шинжилгээний бvтээл хэвлvvлсэн. 1964-65 онд Лондонгийн их сургуулийн Дорно дахин болон африк судлалын хvрээлэнд 1 жил монгол хэл заасан байна. 1968-69 оны хооронд Америкийн Бригхам Янг (Brigham Young) их сургуульд солилцооны профессoрooр ажиллаад Тайванд буцсаны дараа Дундад азийн Алтай судлалын 3-р их хурлыг хамтран зохион байгуулсан. 1968-аас 1972 онд олон тооны алба ажил хашиж байгаад Америкт ирж Бригхам Янг их сургуульд 10 жил ажиллаад 1982 онд чєлєєнд гарчээ. Энэ 10 жилийн дотор 40 гаруй єгvvлэл, 8 ном хэвлvvлжээ. Жагжид гуайн амьдралынхаа єнє удаан жилvvдэд нийт 13 ном хятад хэлээр (5 ном нь англиaр орчуулагдсан), эрдэм шинжилгээний 89 нийтлэл хятад хэлээр, 36 нийтлэл англи хэлээр, 2 нийтлэл япон хэлээр тус тус хэвлvvлжээ. Тvvний бичсэн номнууд дотор Монголын нууц товчоо, Алтан товчийн хятад орчуулга, Дэ Ван, Гаанжуурва гэгээний намтрууд, Монгол-Тєвдийн сoёлын харилцааны тvvх ихээхэн том байр суурийг эзэлнэ. Монгол судлалын тvvхэнд ихийг бvтээсэн энэ эрдэмтнийг хvндэтгэж эцэг Буш Монгол улсын анхны Ерєнхийлєгч П.Очирбаттай уулзахдаа єєрийнхєє монгол хэлний орчуулагчаар ажлуулж байжээ. 6 хvvхдийн эцэг Жагжид гуай хатан Оюунгэрэлийнхээ хамт Кальфорн мужийн Сан Хозэ хотноо энх тунх амьдарч байна.

Энэ эрдэмтний хийсэн бvтээснийг нь єндрєєр vнэлж, Чингис хааны Дэлхийн Академи (vvсгэн байгуулагч нь П.Давааням) 12 дахь хvндэт акадeмич цолоор 1997 оны 10 сарын 5-нд єргємжилсєн боловч єргємжлєлийг гардуулж амжилгvй єдий хvрчээ. Тус академийн ажилтан Ширчин манай Монголчуудын холбоонд Жагжид гуайг олж уулзан єргємжлєлийг нь гардуулах хvсэлт тавьсныг холбооны зvгээс шуурхай хvлээн авч миний бие, холбооны дэд ерєнхийлєгч Лувсанжамбаа, холбооны зєвлєлийн гишvvн, Замдаан сэтгvvлийн эрхлэгч Цэрэндoржийн хамт ёсоор болгов. За ингээд зочдын маань аяны богц та бvхэнд нээлттэй боллоо. Шагнал гардуулах vйл ажиллагаа хэрхэн єрнєсєн тухай та бvхэнд сийрvvлэн хэлье.

Замд жаахан саатаж ирсэн 3 зочны хамт холбооны бид гурав оройн 6 цаг хагаст Жагжид Цэцэн гуайн гэрт хvрлээ. Ємнє утсаар дуулгасан учир тэд биднийг нэлээд хvлээсэн янзтай. Жагжид гуай, Оюунгэрэл хатан, тэдний 3 охин, ах дvvсийнхээ єєр хоёр хvнтэй биднийг угтан авав. Чингис хааны Дэлхийн Академийн Гэрэгэ диплом, батлах, туг, ромбо тэмдгийг Ширчин гардуулан, Алтанхуяг дуучин Ж.Чингисийн зурсан “Тайхар Чулуу” усан будгийн зургаар Лос Анжeлeсийн монголчуудаа тєлєєлєн бэлэг барилаа. Бэй Аэриагийн монголчуудаа бид бас тєлєєлєн Чингис хаан хивсийг дурсгав. Ингээд Жагжид гуайн сэтгэгдлийг сонoсон юм. “-Би одоо бараг 90 насалж байна. Энэ нас 90 болтол авсан шагналаас хамгийн хvндэт шагнал энэ болж байна. Юу гэсэн vг вэ гэвэл би нэгэн монгол хvн. Энд тэнд яваад нэлээд шагнал авсан. Эх орноос ирсэн шагнал ганцхан энэ л байна. Энэ бол миний нэг насныг хамгийн их гэрэлтvvлсэн шагнал. Эх орноосоо салаад харийн Америкт ирээд, єдєр бvр, шєнє бvр санаанд орох юм бол манай монгол нутаг. Манай монголын олон ах, эгч, дvvсийн дvрийг харж, явсан замаар нь яваад хамтдаа байнга наргих санаатай боловч явсан газар даана ч хол юм. Гэвч Монгол гэсэн vг, монгол гэсэн газар, монгол гэсэн хvнийг ердийн миний зvрхэн дотор амьдарсаар нас 90 хvрчээ. Энэ бол миний хамгийн их гэрэл гэгээтэй шагнал байна. Тийм учраас эх орноос ирсэн шагнал аль ч шагналаас илvv. Надад тvм тvмэн баяр боллоо. Энэ шагналд би ихэд мєргєж байна. Миний хичнээн жил амьд явсны хэрэг гарч, эх орноос хамгийн том шагнал авлаа. Баярлаж барахгvй байна. Энэ шагналыг авч ирсэн та нар мєн талархаж байна. Намайг баярлуулан гэрэлтvvлээд одоо юу ярих аа мэдэхгvй байна. Танд баярлалаа. За Mонголын зvг би мєргєж байна.” Ингээд догдолж хєєрсєн, доглон нулимстай Жагжид гуай хатнаа танилцууллаа. “-Энэ манай хvн, зураач хvн. За нааш ир. Бvгдээрээ зураг татуулъя” гэж хэлэв. Тэгээд хvндэт акадeмич гэдэг энэхvv цолыг амьд сэрvvндээ гардан авч байгаа анхны хvн нь Жагжид гуай болох юм байна. 1997 онд єгсєн шагналыг “оройтож надад иржээ” гэж тэрээр хэлж байлаа. Жагжид гуайн сэтгэлийн vгнээс толилуулахад “-Хамаг Монголын зvрх нь бол Ар Монгол байна. Чингисийн мандсан єлгий нутаг нь тэнд байна. Гэвч ар тал хvний эрхэн дор байна. Ємнє тал бас хvний эрхэн дор байна. Хэзээ тэд маньтай адилхан ингэж эрх чєлєєгєє олохыг бид марташгvй залбиран даатгах хэрэгтэй. Монгол болсон хvн зарим нь жаргалтай байна. Монгол болсон хvн зарим нь зовлонтой байна шvv. Энэ єдєр бид монголчууд цуглаад ингэж эрх чєлєєтэй баярлаж барахгvй яриа хийж байна. Зарим газар чадахгvй. Тэр газар ямар хvн танайд ирсэн, ямар учраас ирсэн гээд бvгд байцаагдана шvv. Бvгд монголчууд эрх чєлєєгєє олохыг бурханд даатгаж байна. Аюул монголчуудад Оросоос ирэхгvй, харин урдаас ирнэ. Yvнийг та нар мартаж болохгvй шvv“ хэмээн аминчилж байсан юм. Ярилцаж байх завсартаа академич Цэрэнсoднoм гуайн уламжилсан “-Та Монголд єєрийнхєє гэр музейг байгуулаарай” гэснийг бас дамжуулж амжлаа. Чингис хааны Дэлхийн Академийн талаар Жагжид гуайд Ширчин дэлгэрэнгvй ярьж танилцуулав. Дархадууд хэрхэн Чингис хааны онгоны талаар тэмцэж байгаа талаар ярихад “-Тэр онгонд би нэг хvрсэн. Тэдний амьдрал нь хатуу, бvслэгдчихсэн байсан. Одоо Євєр Монголын зоригтой залуучууд амаргvй. Таваараа уг ярихгvй, айж ярина. Yг хэлэхээс ємнє vvд хаалгаар гарч нэг vзээд, гадаа нэг хvн байна уу vгvй юу гэж харна. Тэд надтай ярилцвал санаа ханана. Гэтэл юу ярилцсаныг хянах хvн бас байна. Євєр Монголын хvн амаргvй шvv” гэж халаглан шvvрс алдаж байлаа. Жагжид гуайхан биднийг хотон vндэстний гуанзанд урьж, монголжуу хоолоор дайллаа. Жагжид гуайн хотонгуудын тухай, тэдний сvсэг бишрэл нь лал болох тухай, гахайн мах иддэггvй болохыг, “Дарда” гэдэг рестoраны нэр нь “цэвэр ариун” гэсэн утгатай болох талаар ойр зуурын яриа дэлгэж суув. Тэгээд vгнийхээ завсар “-Би хятадуудын амлаж байсан тушаалыг нь авсангvй, номын мєр хєєлєє. Хэрвээ би тийм ноён болсон бол та нарыг арай дээр газар хоолонд урих байлаа” гэж чин сэтгэлээсээ хэлсэн. Настай хvнийг амьд сэрvvнд нь баярлуулсан Чингис хааны Дэлхийн Академийнханд сэтгэлийн гvндээ баярлаж байсныг нуух юун. Монголын талаар ихийг тууривсан Жагжид гуайн насны хутаг бат орших болтугай.








2004.11.26

1 comment:

Unknown said...

Үнэхээр гайхалтай, Зүрх сэтгэл уяран догдолно. Ийм сайхан зүйлийг бичсэнд баярлалаа. Энэ хүний уран бүтээлээс олж үзэхийг хүснэм.