Энэ сарын компаний оуттингаараа (outing) бид өнгөрсөн тав дахь өдрөөс эхлэн кино театруудад гарч эхэлсэн ГУРВАН ЗУУ нэртэй киног үзэхээр болов. Хамгийн өргөн дэлгэцтэйгээр нь Метреон кино театрыг сонгож авлаа. Энгийн киног Аймакс (IMAX) кино театрт үзэх сайхан л даа. Нэг цаг тавин долоон минут үргэлжлэх энэ кинонд ихэвчлэн компьютер графикс хэрэглэсэн байна. Технологийн хувь шинэлэг биш боловч дууг нь маш сайн тохируулжээ. Сэдэв нь М.Э.Ө 481-480 онд Зермопилийд (Thermopilae) Греекийн эрэлхэг хаан Леонардос өөрийн шилдэг 300 цэргээ авч Персийн 120 мянган хүнтэй Керкесийн армитай эх нутгаа хамгаалан тулалдсан тухай юм. Киног сонирхолтой болгохын тулд Персийн армид Азийн олон үндэстэний цэрэг оролцох ба түүнд хирс, заан унасан цэргүүдээс гадна мангас чөтгөрүүд орсон байв. Энэ киног гарснаас хойш Иранууд өөрсдийгөө хэт доромжлогдсон гэж үзээд 17 сая долларын төлбөр авахаар Холивүүдийг шүүхээр болоод байгаа ажээ. Нэг их доромжилсон юм ховор юм шиг санагдлаа. Харин Пeрсийн хааныг цэнхэрүүд шиг хувцасласан, шалдан шахуу, дээр нь том биетэй хар арьсны дүрээр гаргасан нь таалагдсангүй. Бараг ихэнх хэсэгт нь жадлаж цавчсаар, цус үсэрcээр байгаад кино дуусах нь нэг их сонин биш байв. Уг кинонд улс төр, урвагчид, шударга хүмүүсийн амьдрал гарч байгаа нь сонин. Үдийн ундны цагаар 2 цаг кино үзээд ажилд ороход юу ч хийх сонирхол төрсөнгүй тул үүнийг бичлээ. Энэ киног заавал үзээрэй гэж хэлэхээргүй болсон юм шиг санагдав. 300 киноны талаар дэлгэрэнгүй мэдээллийг интернетээс аваарай.
Thursday, March 15, 2007
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment