АНУ-ын софтбэйр дэлхийд тэргүүлдэг гэдэгтэй маргах программист мэдээж байхгүй. Кальфорны Цахиурын Хөндий (Silicon Valley) - програм хангамжийн өлгий нутаг дэлхийд нэгт, Массачусеттс Хайтех аэриа хоёрт, Сиэтл Хайтех аэриа гуравт, Энэтхэгийн Банглор дөрөвт ордог ажээ. Цахиурын Хөндийн софтвэйрийн ертөнцөд программистуудыг хэн сайн хаккераар нь, хэн сайн Java программистаар нь, хэн сайн вэб дезайнераар нь маш нарийн технологи дээр ажиллуулахгүй. 10-20 жил систем архитектороор ажилласан, Ассемблер, С хэлээр програм бичдэг цөөн тооны хүмүүс том програм хангамжийн цөмийг атгадаг ба тэднийг коор девелопер (core developer) гэж нэрлэнэ. Тэд ердөө Ассемблер, С програмчлалын хэл дээр Юних, Виндовз орчинд ЖДБ, ВижуалСтудио дэбаггер ашиглан Емагс эдитор дотор амьдардаг. Дэбаггерийг дээд түвшинд ашиглаж, О-Эс, КоммонРоутин, Нэтворк лэйр дээр үндсэн софтвэйрээ дэбаг хийнэ дээ. Тийм мэргэжлийн өндөр түвшингийн программистууд хэдэн мянган лайн код бичээд байхгүй, шаардлагатай үед хэрэгцээтэй газар нь нэг хоёр лайн код солиод бүх програм хангамжийн хувь заяаг шийддэг юм. Ийм түвшинд хүрэхийн тулд, компьютерийн салбарт амжилтанд хүрэх залуус маань маш гүнзгий мэдлэгийг дээр дурдсан түвшинд сурах хэрэгтэй. Жаахан мэргэжлийн хэллэг оруулаад бичсэн бол уучлаарай. Aмьдралын эрхээр нарийн мэргэжил олж, 1983 оноос хойш тасралтгүй 24 жил Орос, Монгол, Япон, Америк улсыг дамнаад мэргэжлийн програм бичиж явна. Нуулгүй хэлэхэд Японы Фүжитцү, Америкийн Оракл-Кеүтекс, ТенФолд, Оолстэйт компаниуд, Харвардын Анагаах ухааны дээд сургууль, Массачуссеттсийн Технологийн дээд сургуульд програм бичиж, олон арван жил зүтгэсний хүчинд профейшнл болсоoн. Миний үеийн ясны сайн программистуудыг дурдвал НҮБ-д байгаа Энхсайхан (Cтатистикийн төвд байсан), Монелийн Эрдэнэбаатар багш, Их сургуулийн Пүрвээ, Эрдэнэчимэг багш, Улсын бага хурлын гишүүн асан П.Улаанхүү, Морины шандасын Зориглон, Мэдээллийн төвийн Алтан-Оч, Сант Марал судалгааны төвийн Сумати, Техникийн их сургуулийн багш Буянтцогтоо, ОргилТехийн Зоригоо, Датакомын Д.Энхбат, Мэдээллийн төвийн Ч.Энхбат, Мажикнетийн Батцолмон зэрэг хүмүүс байна. Тэд маань одоо Монголын ИТ-ийг авч яваа гэдэгт би бат итгэдэг юм. Сурч боловсрох, профейшнл болоход цаг хугацаа, орчин их чухал нөлөө үзүүлнэ.
2007.3.5
4 comments:
Тун сайхан бичлэг байна. Баярлалаа. Намайг төрөхөөс өмнө л программ бичиж эхэлсэн гэж бодохоор гайхалтай юм аа
Залуус бидэндээ үнэтэй зөвлөгөө өгч байдагт талархаж явдаг шүү.
Өөрийн тань үеийн ясны программистууд дотор гадаад оронд ажиллаж амьдарч байгаа өөр шиг чинь хүмүүс байхгүй бололтой байх юм. Энд эсвэл дурдагдсангүй юу?
Уг нь яг өөр шиг чинь мэргэжилтэнгүүдээс мэргэжлийн мэдлэгийг чинь л улс руугаа дамжиж байхыг миний хувьд хүсч мөрөөддөг гэхүүдээ. Түүх судар чухал хэдий ч миний хувьд нэг их сонирхдоггүй л дээ. Өөр шиг чинь агуу мэргэжилтэнгүүдийн мэдлэг чадвар уул нь их хэрэгтэй байна санж. Өөрөөр хэлбэл өөрөө ч гэсэн Монголын IT-г авч яваа мэргэжилтүүнгүүдийн нэг байгаасаа л гэж хүсч байна. Мэргэжлээрээ улсдаа их зүйл хийснийг тань мань мэт нь мэдээгүй өнгөрсөн байвал нь номын шударга зангаар шулуухан хэлж өгөөрэй. Хүндэтгэв.
Post a Comment