Мєнхийн Баатар 1975 оны 11 сард Євєр Монголын Ордос хотын эгэл бор айлд vр нь болж заяажээ. Эцэг нь мантгар тарган хvvдээ эрэлхэг мундаг эр хvн болоорой гээд Баатар хэмээх нэр хайрлажээ. 1984 онд найман настайдаа 1.78 метр єндєр болж гэнэ. Сургуулийнх нь биеийн тамирийн багш тvvнийг сагсан бємбєгт сургаж эхэлжээ. Удалгvй тvvнийг Євєр Монголын залуучуудын сагсан бємбєгийн суралтын ангид элсvvлсэн байна. Дараа жил нь тэрээр Євєр Монголын 1-р багийн тамирчин болж, арван настайгаасаа мэргэжлийн сагсчин болох замаа нээжээ. Бага балчир болоод гэртээ хэдэнтээ зугтан харьсан байна. Багш нар нь оргох болгонд хvн явуулж авчруулдаг байсан гэнэ.
Євєр Монголын биеийн тамир спортын холбоо 11 настай Баатарыг Бээжингийн сагсан бємбєгийн ангид элсvvлжээ. 12 настайдаа биеийн єндєр 1.85 метр байж, Бээжинд ирж хятад хэл сурч, бас єєр нэгэн амьдралын хаалгыг татжээ. 1990 онд тэрээр Хятадын залуучуудын шигшээ багийн гишvvнээр элсэж, Хятадын сагсан бємбєгийн тэмцээнд анх удаагаа оролцсон байна. 1992 онд 17 настайдаа Хятадын шигшээ багийн бvрэлдэхvvнд орж, Азийн тэмцээний аварга боллоо. Олон жилийн тэвчээр, хатуужил, чармайлтаарaa ялалт, алдар хvндийг олж авсан байна. Баатар нь АНУ-ын мэргэжлийн сагсан бємбєгийн багт Хятадаас орж тоглосон хамгийн анхны тамирчин ба Денвер Наггетс, Торонто Рапторз, Сан Антанио Спурз багуудад тoглoж байгаад Спурзээс дэлхийн аварга болж байсан удаатай. 2001 онд Пало Алтогийн Шохо групп дээр уулзалт хийхэд нь ажлын зав бололгvй, очиж уулзаж чадаагvй өнгөрч билээ.
Tuesday, March 27, 2007
Тал нутгийн бvргэд
2007.3.27
Subscribe to:
Post Comments (Atom)
3 comments:
Сонин юм аа. Манай сэтгүүлчид хамар дор нь ийм юм болоод байхад Шакил макил, О-Нил монийл гээд л бичээд яриад байдаг.
Өвөр монгол ах дүүгийнхээ тухай ярьж байсан бол мань мэт нь сонирхохгүй юу
Bur todorhoi medeelliig doorh linkees haraarai.
http://en.wikipedia.org/wiki/Menke_Bateer
The second player from China to play in the NBA, following his teammate on the Chinese National Team, Wang Zhizhi. http://www.nba.com/playerfile/mengke_bateer/bio.html ruu orj delgerenguig haraarai. Mani hun hoyor dahi toglogch um baina. Baatar ah hamgiin anhnyi toglogch gesniig zalaruulj baina.
Post a Comment