Tuesday, September 30, 2008

Америкт MТ-гийн салбарт ажиллах залуустаа


Бөрклей дахь Кальфорны их сургуулиас Сан Хозэй хот хуртлэх 75 км-ын урт зайнд сунаж тогтсон уудам хөндийг Цахиурын хөндий (Silicon Valley) гэж нэрлэх ба Америкийн болоод дэлхийн Мэдээллийн технологийн манлай хүчин болсон пүүс компаниудын өлгий нутаг билээ. Өнөөдөр Цахиурын хөндийд хөл тавьж Мэдээллийн Tехнологийн галын шугам дээрх эгэл нэгэн байлдагч болсны 10 жилийн ойн өдөр. Бодоод үзэхэд анх програмчлалын Си хэмээх хэл сурснаас хойш 25 жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд хүн төрөөд, өсөөд, дээд сургууль төгсөөд амьдралын захaд хүрнэ. Тэгэж бодохоор их л хугацаа юм даа. Яагаад ч юм бэ сэтгэл хөдөлж, Америкийн MТ-гийн салбарт ажиллахыг зорьж буй залуустаа хэдэн үг хэлье гэж бодоод компьютерийн ард суулаа.

Америкийн MТ-гийн салбарт хүнийг сурсан эрдэм, эзэмшсэн туршлага, хийж бүтээснээр нь үнэлдэг, сурахад зах хязгааргүй хэдий ч чадалтай нь үлдэж, чадалгүй нь шахагдаж гардаг заах зээлийн өрсөлдөөний цэвэр хууль үйлчилдэг орон зай юм. Энэ орон зайд өөрийнхөө байр сууриа баттай эзлэхийн тулд зайлшгүй мэдэх шаардлагатай хүчин зүйл бол мэдлэг чадвараа, хийсэн бүтээснээ зөв үнэлүүлэх, тэр үнэлгээн дээрээ тулгуурлаад цалин хөлсөө нэмүүлж өөрийн байр сууриа бэхжүүлэх явдал юм. Ихэнх пүүс компаниудад үнэлгээний 5 баллын систем үйчилнэ. 10 жилийн сургуульд дундаас доош дүн авбал анги ахидаггүйн адил 3-аас доош үнэлгээтэй бол тэр компанидаа дараа жил үлдэхэд бэрх болно. Алтан гурвыг successful, сайныг outstanding, онц сайныг exceptional гэж нэрлэдэг. Онцсайн гэдэг дүнг бараг шинэ бүтээл, нээлт хийсэн юм уу, компанийнхаа амин чухал ажлыг нугалсан тоотойхон хүнд олгоно. Мэргэжилтэн маань successful зэрэглэлд багтвал жилийн цалин 3-5%, outstanding зэрэглэлд 7.5-10%, exceptional зэрэглэлд багтвал 15%-иас дээш цалингаа нэмүүлэх боломжтой. Гэхдээ аль компанид удирдлагын ямар загвар хэрэглэж байгаа, боловсон хүчний ямар бодлого барьж байгаагаас шалтгаалан дээрх үзүүлэлт бага зэрэг дээш доошоо хэлбэлзэнэ.

Дээрх үнэлгээг тогтоохдоо хэд хэдэн шалгуураар дүгнэн үзээд жилдээ дор хаяж биелэлтийг нь 3 удаа хянаж (check points), эцсийн үнэлгээг (final review) өгнө. Юм сурах хурд ба чадвар (sharpness), асуудлыг задлан бодох гүйлгээ ухаан (analytic skill), тодорхой салбарт бусдаас онцгой байх давуу тал (expertise), хичээл зүтгэл (motivation), зан харьцааг (communication skill) голлон анхаарна. Хэрвээ хамтран ажиллагч чинь мэдэхгүй чадахгүй юмаа асуувал заавал ямар нэгэн байдлаар түүнд туслах хэрэгтэй. Тэгж чадвал бусдаас эерэг үнэлгээ ирнэ. Бусдын зөв зүйтэй талыг байнга саашааж, тэр хүндээ эерэг үнэлгээ өгч сурах, бусдын дутагдлыг олон нийтэд дэлгэж хов жив сүнгэнүүлэхгүй байх нь юунаас чухал. Арга ядсан тохиолдолд бусдын талаар таагүй мэдээллийг зөвхөн өөрийнхөө дээд талын менежиртээ л дуулгах хэрэгтэй. Тийнхүү гарцаагүй мэдээлэх тохиолдол гарч болно. Компаниуд бэлгийн хүчирхийллийг (sexual harssment) онцгойлон авч үзнэ. Эдгээр хүчин зүйлүүдийг нэг бүрчлэн хянамгай биелүүлж чадвал зэрэг зиндаа нэмэх, байр сууриа бэхжүүлэх үүд хаалга ямагт нээлттэй байх болно.

Бид оутсоурсингоор олон хүн авч ажиллуулдаг. Голдуу энэтхэгүүд оутсоурсингоор түр ажил хийнэ. Хааяа оросууд тааралддаг боловч ёс суртахууны асуудлаар би төсөл дээрээ тэднийг авдаггүй. Учир нь өмнө гурван ч удаа ах нарыг аваад хаширсан юм. Ядарсан монгол гэж дээрлэхэх санаатай байдаг юм. Энэтхэгүүдийг бол авна аа. Гэхдээ аль болохоор бага ярьдгийг нь авна. Саяхан хурал дээр сууж байгаад бидэнтэй урд өмнө холбоотой ажиллаж байсан Энэтхэгийн оутсоурсинг компаниас хэн хэнийг авах талаар ярилцахад би “-Анантыг авна” гэтэл тэднийг хариуцдаг дарга нь “-Анант бол sharp биш, та яагаад түүнийг авах” гэсэн юм бэ хэмээхэд “-Анант аятайхан хүн, түүнийг сургаад авна (Ananta was diligent. I could train him).” гэж би хариулсан юм. Хүний харьцаа бол маш чухал. Анант өмнө нь надтай жил гарантай ажиллахад жинхэнэ дуулгавартай, яаж зэмлэсэн ч хүний үг сонсдог нэгэн байж билээ. Эндээс бас санаа авах л хэрэгтэй. Хүний харьцаа гэдэг их нандин зүйл. Зан харьцаанаас аж амьдрал шууд хамааралтай.

2008 оны 9 сарын 30

39 comments:

gegeen said...

sonirholtoi yumaa. ih yum medej avlaa. australia-d bol jil bur 8-10% nemeed yavdag, bas 13 dahi sariin tsalin gedeg shig tom bonus ogdog yum bilee. ene ni tsalingiin talaas avahuulaad 5 dahin nugalsan shagnal ch avah tohioldol bii.

harin ter zemluuldeg hun baidag gej duulah hachirhaltai l sanagdlaa. tsalin avaad hiideg ajildaa zemluuleheer baidaltaigaar handdag hun baidag baihnee.

Soronzon said...

Мэдээллийн Технологийн дайчин таньд ойн баярын мэнд хүргэе.
"Зан харьцаанаас аж амьдрал шууд хамааралтай" болохыг алхам тутамдаа мэдэрч явна даа.

jagdag said...

Баатар ахад амжилт хүсэе! Жинхэнэ хорхой хүргэсэн сайхан зүйл энэ удаа дахиад бичжээ. Бүр мэргэжил, хоолоо олж идэж буйтай минь холбогдоод бүр их баярлаж байна.

Мэдээлэл холбооны технологийн чиглэлээр үргэлжүүлэх бичээрэй, Баатар ах аа!

Ер нь АНУ-н мэдээлэл холбооны зах зээлд монгол гэсэн жим бий болоод удаж байна шүү. Энэ салбарт зүтгэсэн монголчууд улам нэмэгдэж байна. Миний мэдэх танихаас эхнийх нь 10-12 жил зүтгэж тухайн компанидаа тодорхой шатанд шийдвэр гаргах хэмжээнд хүрч чаджээ. Мөн Microsoft, Yahoo, Google, Adobe, Amazon гээд акулуудад ч олон жил тогтвор сууршилтай ажиллаж буй монголчууд бий болсон. Араас нь залгагчид, "Эрт ургасан чихнээс сүүлд ургасан эвэрнүүд" тун эрчимтэй нэмэгдэж байна.

Мэдээллийн технологийнхон ялангуяа код нүддэг улсууд цаг заваа зөв зохицуулж чадвал чөлөөт буюу эх орондоо нутаг нэгтэндээ илүүчлэх цаг гаргачихдаг тал бас бий. Нэг жишээ болох хүн нь Баатар ах юм. "Си" нухна, зав гараад нутаг нэгтэндээ туслаж дэмжих, шашин соёлын талаар ч даацтай ажил хийнэ. Дээр нь дахиад цаг гаргаад судалгаа, эрдмийн ажил бүр тас өөр нийгмийн ухааны салбарт хүч үзнэ. Буянт буурлын түүхийг сөхнө. Блог хөтлөнө. Удахгүй бичсэн ном нь ч Amazon дээр тууж явах биз.

Танд уран бүтээлийн арвин их ургацтай байхыг хүсэн ерөөе!

Залуус аа, Баатар ахын гаргалцаж буй монгол жимээр цугтаа алхалцая, энэ хүнээс суралцая, биеэ бие ч дэмжие!

Ш. Баатар said...

Гэгэээнд: Түр ажиллуулж байгаа хүмүүст компаниас зориуд өндөр цалин өгнө, шинээр ажиллаж байгаа учир тийм хүмүүст мэдэхгүй чадахгүй юм их, цаг хугацаа богино тул зарим зүйлийг оромдоод хийсэн болоод яс салахыг бодно. Тийм тохиолдолд дуудаж дугуй суулгаж байгаад үгийн өмхийгөөр утаж загнаж шоглолгүй яахав. Энэтхэгүүд тэвчээрэй сонсоод санаа алдаад уучлаарай гэж хэлдэг юм. Орос ах нар бол ямаа туйлахтай адил юм болно. Би Орос орон сурч боловсрол эзэмшсэн болохоор зохих хэмжээнд тэдэнд өртэй хүн гэж бодож явдаг байсан болохоор туслахыг бодож бас байлаа. Чи юугаа мэддэг юм бэ, монголчууд хэзээ ийм болчихсон юм гээд нүдээн улаанаар эргэлдүүлээд ирэхээр нь дальдрахгүй ч гэлээ, миний өвөг дээдсийг яаж доромжилж байсан бол гэж бодон нэг л зэвүү хэрдэг юм даа.

Ш. Баатар said...

Соронзонд: Танд баярлалаа. Та тохиолдлоор миний блог орж ирээд анх сэтгэгдэл үлдээсэн мөчөөс таны бичсэн зүйлсийг уншаад таныг нэртэй хүний зүстэй хүү байна аа гэж бодоод жинхэнэ нэрээр тань блогтоо нэмсэн шүү. Аавдаа мартагдашгүй сайхан номон зул өргөсөн гээд ахмадууд их ам сайтай байдаг юм билээ. Би ч бас дотроо баярлаж явдаг юм. Танай аавын Монголын кино дэлгэцэнд үлдсэн сайхан дүрүүд олон бий.

Ш. Баатар said...

Жагдагт: Ахдаа цаасан малгай өмгөөд яах вэ. Мэргэжлээрээ ажиллах сонирхолтой ч бас залхах үе бий. Тэр үед нь өөрийгөө садааруулаад элдэв юм бага сага оролдвол эрч хүч өөрчлөгдөж байдаг юм. Бид нар чинь шилжилтийн үеийн золиос болсон нэг л хачин цаг хугацаанд амьдраад байгаа юм. Яг мэргэжлээсээ хөндийрөөд хурган дарга болоотохвол бас зэвэрдэг нэг зовлон байна. Цаашаа хурдан ахиад том дарга болчихвол зүгээр байдаг байж магад. Код их бичихээр сүүлдээ, зарим үед бараг зүүдэлдэг болдог юм ш дээ. Блогт зочилж санал бодлоо үлдээсэнд баярлалаа. Монголын сор болсон залуус та нар Монголын МТ-г ирээдүйд авч явна шүү.

Galaa said...

Анх Ш.Баатар хүний тухай нилээн хэдэн жилийн өмнө сонсож бас биширч явлаа.Монгол хүн Силикон хөндийд ажиллаж амьдарч бас дарга цэрэг болж байгаа утгаар нь.Харин сүүлийн үед өөрийн чинь блогоор байнга ордог нэг фэн чинь болсон.Хуурай магтаагүй шүү.Нэг зүйл заавал хэлэх ёстой гэж бодоод юу вэ гэвэл буддын шашны талаар бичиж байгаа бас монголчууддаа тус болж энэ үйлс идэвхтэй оролцдогт хувиасаа баярлаж байдгаа бичмээр байна.

SE said...

Бид оутсоурсингоор олон хүн авч ажиллуулдаг

Ta оутсоурсинг-iin ajil mongol ruugaa yavuulah bolomjiig sudalj uzej baisan uu. Odoo ZG-aas ch ene asuudaliig demjeed hurungu mungu gargaad ehneesee ene chigleliig surgalt ene teriig zohion baiguulah geed uzeed bgaa sh dee, ta ene оутсоурсинг talaar zuvulguu ugvul tun talarhah bna.

bluefire said...

Tanii bichsen zuilsiig unshdag bsnaas MT iin hun gej eruusuu bodsongui shuu. Er ni suuliin uyed Blog uudaas zalhaad bgaa. Barag 1 sar yamarch blog uzsengui. Bi MT iin hun bish bolovch C hel barij avah geed garaa sungaad l bgaa zuvulguu ugch chadahuu? Ali nom, CD ees ehleh ve?

Ш. Баатар said...

Галаад: За баярлалаа. Манайхан олон зуун жил боловсронгуй болгон хөгүүлж ирсэн Бурханы шашины онолыг үзэж судлаагүй мөртөө маш өнгөц өвч үзэх хандлага газар авсанд би харуусч байгаа юм. Хүнийг хуурч сэтгэлийг нь засдаг арга барил бараг бүх шашинд бий. Залуус маань өөр шашинд орлоо гэхэд ахуйгаасаа амархан салж чадахгүүй, учир нь ахуй, соёл, уламжлал, түүнийг мөрдөх зан үйл нь Бурханы шашинтай нягт холбоотой учир тийм амархан ялгаж салгаж болохгүйд багаа юм.

Ш. Баатар said...

Сэ-д: Оутсоурсинг Монголд оруулах талаар нэлээд судалж нэлээд оролдож үзсэн, энэ талаар манай найз нөхдүүд Монголд их чармайн ажиллаж байгаа. Төрөөс дэмжин бодлого явуулж сайхан нөхxлөөр хангаж өгнө гэдэг сайн хэрэг. Хэргийн гол нь Монгол хүний сэтгэлгээ хөрөнгөтний нийгмийн хүмүүсийн сэтгэлгээнд хүртэл цаг хугацаа, цаашилбал хэдэн үе зарцуулагдаж ч магад. Энэтхэгүүд яагаад оутсоурсинг хийхэд амжилт олоод, Оросууд яагаад чадахгүй байна гэдгийг бас харьцуулаад бодох хэрэгтэй. Оросууд хөрөнгөтний нийгэмд шилжиж байгаа учир нийгмийн сэтгэлгээ нь хоцрогдоод олон нарийн мэдрэмжийг хүлээн авч чадахгүй байна. монгол бол үүнтэй адил боловч, боловсон хүчний хувьд бол Оростой харьцуулахгүй буурай байна. Ярихад тун амархан ч бодит байдал дээр их юм шаарддаг зүйл байгаа юм. Энэ тал дээр мэргэжлийн хүмүүс нарийвчилсан хэлэлxүүлэг явуулбал оролцож болох юм. Гэхдээ мани мэтийн хүний үгийг сонсдог дарга нар гэж Монголд л лав байхгүй болов уу даа.

Ш. Баатар said...

Блү Файр-д: Си хэлийг сурахын тулд аль 1978 онд Brain W.Kernighan, Dennis M.Ritchie гэдэг хоёр хүний бичсэн The C Programming Language номыг сайтар уншиж ойлгох хэрэгтэй. 30 жилийн дотор Си хэлийг сурах талаар тэднээс илүү ном бичсэн хүн бараг үгүй биз ээ. Дэлгэрүүлж олон янзаар тайлбарлаж бичсэн болохоос үндсэн зарчим огт өөрчлөгдөөгүй. Юмны үндэс суурь их чухал. Аливааг үндэсээр нь биш өнгөц сурах юм бол хол явдаггүй юм.

bluefire said...

BAMH aas haigaad oligtoi medeelel avch chadsangui. 11 sariin ehnii 10 honogt SF ruu ayalah boloo. Ene hugazaand SF iin Mongolchuudiin dund yamar negen uil ajillagaa boloh uu? Yamar negen baingiin ajillagaatai club ene ter bdag uu?

Lighthouse said...

Bayarlalaa, Tun xeregtei medeelel bichjee. Minii bie beer sayaxan usa-d surguulia duurgesen, odoo OPT-iin 1 jilee ali negen company-d dadlagajigchaar ajillaj real world experience-tei bolox xeregtei baidag. Gevch ajliin bair olno gedeg sanansaas yarvigtai ed yumaa. Ooroos tani zovlogoo avya gevel yaj xolbogdox ve?

Ш. Баатар said...

Блү Файрд: Манай энд байгаа хүмүүс орон тооны биш учираас шаардлага гарвал зар тарааж ямар нэгэн арга хэмжээг зохиодог юм. Хэрвээ Монголчуудтайгаа уулзаж санал бодлоо солилтсож дугуй ширээний яриа энэ тэр хийе гэвэл блогийн нуурэн хуудсанд байгаа эмайл хаягаар хандаарай.

Ш. Баатар said...

Лайтхоуз-д: ИТ-гээр ажиллаж байгаад амжилт хүсье. Ямар нэгэн асуулт байвал блогийн нүүрэнд байгаа хаягаар эмайл бичээрэй, мэдэх чадах юм байвал боломжоороо хэлж өгье. Ажил хайж байр сууриа бэхжүүлэх бол цагаа тулахаар амархан биш, тэгээд ч Америкт бол бидний хэмжээний танил тал нэг их тус болохгүй, лобби хийх арга барил нь өөр бадиаг юм шиг билээ. Би таньдаг мэддэг монголчуудынхаа резюмэ-г компанийхаа боловсон хучинд дамжуулж өгөхөөс хэтрэхгүй юм. Тэдний скрининг хийж шалгадаг шалгуур нь их өөр байдаг бололтой юм аа.

khaka said...

Sain baina uu,

Ta yamar yamar nom unshih durtai ve (shireenii nom)? Zaluuchuudad yamar yamar nom unshihiig zuvluh ve? Ene talaar medeelel uguuch.

Bayarlalaa,

Hundetgesen,

khaka.blogspot.com

Batbayar said...

Sonirkholtoi zuvlulguu ugsun tand bayarlaj ajliin undur amjilt khusye.

Ta Waterfall method esvel Agile-n talaar praktik zuvlulguu ugnu uu?

guen gn said...

Sonirholtoi zuil bichsen biana. US-baigaa IT bolon sw. engineer mun tustei chigleleer ajilladag humuus hoorondoo holbogdoj sanal bodol turhslagaa soliltsoh, neg negnee demjih tiim bodlogo dutagdaj baina gej boddog. Ooroo helbel amjilttai iavaa mongolchud maani odoogoor dor dornoo l ajilaa hoogood bie bienee sain medehgui baigaa sanagddag. Enend neg dorvitoi arga hemjee avakh iumsan. Mini huvid bol iimerhuu holboo ch ium uu eshul iadaj website forum zohion biaguulakh n ikh tustai ialanguya odoo surch bui oyutnuudad hamgiin heregtseetei gej bodoj biana. Ter talaar ta bodoj uzsenuu?

Batbayar said...

Guyen - iin sanaag buren demjij baina.
Bi End IT-n chigleleer 3 jil ajillaj baigaa. Neg bagt ajilladag enetheguud maani ikhevchlen gereet khelbereer ajilladag bolovch geree ni duusmagts daraagiinkhaa ajliig zovokh yumgui oldog. Tednii endekh suljee mash khuchtei uchraas
medeellig mash khurdan oldog.

Mongol mergejlitnii iim suljee baival turshlaga medeelel soliltsokh,negendee ajil olj uguhud tus dem bolokh zergeer ikh kheregtei baigaa yum.

Lighthouse said...

Batbayar Guyen nariin sanaliig ixed demjij baina. Xerev mergejil negt noxdiin tiim virtual talbar baival xen xendee ix tustai l zuil bolox baix. Delxii dayar mash olon gazar mongolchuud IT-iin chigleleer ajillaj bga gedegt itgedeg.

Ш. Баатар said...

Ug ni tiim suljee baiguulah zorilgoor olon jiliin omno http://groups.yahoo.com/group/Mongolian_frontiers/ suljeeg bi baiguulsan yum. Ter suljeend 50 garui hunii burtgel bii bolovch neg ih hoorondoo hariltsaa togtooj holbogdood baidaggui yum. Ta ter suljeend holbogdood el asuudlaar tus suljeen deer sanalaa sololtsoj bolno shuu. Iim suljee heregtei gedgiig olon jiliin omnoos bodoj yavdag bolovch neg l tohiroo ni burdehgui baigaa yum aa.

Soronzon said...

Эрхэм анд минь ээ,
Бурхан болооч ламтаны бичсэн хаана ч хэвлэгдээгүй гар бичмэлийг олж блогтоо тавьлаа.Танд сонирхолтой байж юун магад.
Та уншиж үзээд болмоор шиг бол өөрийхөө эрхлэн гаргадаг "Замдаан" сэтгүүлдээ авч тавьбал ямар вэ?
Одоогоор миний блог шинэ тутам тул төдийлөн олон хүн олж үзэж чадахгүй л болов уу гэж санаа зовно.
Уг нь ламтаныхаа сүүлчийн бүтээлийг олон олон хүнд хүргэвэл тэр хэмжээгээр буян хурах болов уу гэж санах юм даа.

jagdag said...

Баатар ах аа: Танд цаасан малгай өмсгөсөн хэрэг биш шүү дээ. Үнэхээр л олон ажил амжуулж буй тань үнэн. Код зүүдлэдэгийн хувьд бас ч үнэн шүү. Миний хувьд оюутан байхдаа С зүүдлэж, төгсөөд эх нутагтаа код нухаж байхдаа ч олон удаа зүүдээрээ шийдэл гаргаж, одоо ч код зүүдлэн сэрээд нойр хасаж суудаг хэвээрээ. Код нухах бол цаг наргүй ажлын нэг. Үүнийг ч дарга цэрэг энд мэдэх тул ажлын цаг, шууд тухайн үед юу хийж байна гээд шалгаад шахаад байх нь ховор. Гэхдээ энэ нь тухайн компанийн үйл ажиллагаа явуулдаг арга барил, соёлтой их холбоотой. Хэдэн жил ажиллаж өөрийгөө бүрэн таниулж мэдрүүлээд, бас ч ажлаа гартаа оруулаад ирэхээр арай завтай болох тал байдаг. Баатар ахын хэлдэг ч бас л үнэн. Нээрээ залхах үе гарна. Үүнээс гарах, тухайн үед толгойгоо өөр зүйлд хандуулах үүднээс элдэв өөр зүйл хийгээд туучих нь нилээд бий.

Мэдээлэл холбооны технологиор Америк ажиллаж байгаа, сурч байгаа хүмүүст: Америкт байгаа энэ чиглэлийнхэн биеэ биетэйгээ утсаар, имэйлээр, сургаар холбогдоод байдаг. Дээр сэтгэгдэлээ үлдээсэн МХТ-нхэн, цаашид холбоотой байхыг хүссэн улсууд Баатар ахын өмнө мэдэгдсэн yahoo mailing group-д нэгдээрэй. Мөн над руу jagdag_e@yahoo.com хаягаар имэйл бичиж болно. Утас цохиод надтай холбогдох, танилцах боломж бий.

Монголд оутсорсонгийн чиглэлээр дээр хүн бас бичсэн байна. Эх нутагт энэ талаар анхаарал хандуулж, сургалт хийж, тодорхой байгууллагууд бүтэц зохион байгуулалт бий болж байгаад бид их баярлаж байгаа. Япон руу нилээд ахицтай, цаадуул нь ч дэмжээстэй байх шиг. Энэтхэг рүү ч хандаад буй нь бас бий юм билээ. Харин Америкийг арай ахадсан гэж үзээд байна уу, наашаа чимээ анир багатай л байх шиг. Эндээс ч жижиг прожэкт хэдийг хэрэгжүүлж үзэхэд маш их дутуу дулимаг зүйл гарч эцсийн үр дүндээ монгол руу бус эргүүлээд эндээ л ажлыг нь дуусгасан хэрэг болсон явдал бидний хэсэг нөхдөд бий.

Эх нутагт байгуулагдаад буй програм зохиогчдын холбоо, монголд viop үйлчилгээ эрхлэгч компаниудын ngo гээд хэд хэдэн газар хандаад лав хандаад хариу ирэхгүй тал бий.

Юутай ч Америкуудын анхаарлыг зөвхөн ажилладаг газраа ч бус нилээд өргөнөөр татаж эхлээд байгаа. Энд Америк Монголын бизнес форум жил бүр болоод гурван жил боллоо. Дөрөвдөх нь удахгүй болно. МХТ салбарыг оролцуулчих гээд эндэхийн зохион байгуулагчид, худалдааны департмент (яам ч гэж орчуулаад байдаг байх) удаа дараа хандаж байгаа. Товчдоо одоо монголын талаас л шалтгаалах юм.

За Баатар ахын блог ч монголчуудын МТХ-н чиглэлийн өргөн ярилцлага болох тийшээ хандах нь дээ :-).

Unknown said...

Сайн байна уу?

Таны энэ мэдээлэл их таалагдлаа. Би Орлоо.ком -д ажилладаг юм. Өөрөө хоббигоороо ажлуулдаг itech.mn гэдэг вэбтэй. Таны энэ бичлэгийг аваад тавьчихаж болох уу? Миний вэбийн хэдэн зочдод нэмэр болж юу магад.

Ш. Баатар said...

Soronzond: Taliigaach Chuluunbaatar lamtanii saihan niitleliig manai Tserendorj Zamdaan site deer zallaa. Uneheer saihan bichleg baina. Bayarlalaa.

Ш. Баатар said...

Ochirt: Bololgui yaahav, olon hund hurch baih tusmaa sain. Web-dee taviarai.

Ш. Баатар said...

Jagdagt: Saihan sanal devshuulsend bayartai baina. Manaihan ehleed hoorondoo mash sain taniltsaj, heleltsej yariltsaj baigaad outsourcing-oor oorsdiinhoo hemjeend taarsan bodlogo bolovsruulah heregtei. Tanhimyn web deer ene talaar heleltsuuleg hiih neg saihan bulan neegeerei.

Ш. Баатар said...

Khaka bolon Batbayart: Bi heregleenii program sain medehgui ee, Zovhon C deer yaaj program bichih yaaj bichsen program-yg test bolon debug hiihiig sain suraltssan.

Ш. Баатар said...

Guyend:Asuusan zuild tani Jagdag neleed sain hariult ogson baina. Minii bodol ch mon Jagdagiin yarisantai adil baina.

guen gn said...

yahoo group-d burtguulsen, awaiting for permission group owner gej garaad baina. End bugdeer heleltsej baisnaas tend bugdere burtguuled heleltsej iariltsgaaya.

guen gn said...

Ochir-iin itech site haana bairlagag ve? Ooroo usa-d baidaguu?

Soronzon said...

Эрхэм анд минь ээ.
Бурхан болооч ламтаны дурсамж тэмдэглэлийг “Замдаан” сэтгүүлдээ тавьж буян үйлдсэнд тань талархлаа илэрхийлье.
Өнөөдөр бүрлээчийн гэр бүлийнхэн “Лүдүвдаржаалин” хийд дээр бүтэн өдөр ном хуруулсан бөгөөд таны санал санаачилгаар “Цахим Өртөө” сүлжээний сайт дээр уг дурсамж гарсан нь буяны ерөөл давхцсан өлзийтэй хэрэг болжээ.
“...Эрдэмтэн мэргэдийг ажвал хэлсэн үг нь хийрхлийн хүчин болж, ажлын тасалгаанд амны зугаа, архины ширээнд бахархлын цуурай болон таних мэдэхгүй хүний бишрэлийн орон болж, аливаа хошин алдар нь олноо гайхагдаж байсан атлаа он жилийн тоосонд улбаа нь тасран одох нэгэн байхад, олон түмэнд алдар нь хавтгайран түгээгүй боловч орчлонд заяасан хугацаандаа тавилангийн эрхээр оногдсоноо хийсэн шиг хийчихээд чимээгүй талийчихад нь ажиллаж байсан салбар нь онгорхой хоцорч уулзсан хүний сэтгэлд хоногшин үлдэж, удах тусмаа их нь улам тодорхой болдог хүмүүн байх юм.
...Тэрбээр өөрөө өөрийгөө ургуулсан, ургахдаа орчлонгийн энэ яваа нас хэмээх өчүүхэн цагийн мөчлөгтэй өрсөн ургасан үнэр сайт, өнгө цагаан зандан юм уу даа” хэмээн ламтан маань өөрийн багш нэрт эрдэмтэн философич Ч.Жүгдэр гуайн тухай бичсэнийг мөн адил өөрт нь хамаатуулж хэлбэл онох мэт ээ.
Буян тань дэлгэрч явах болтугай.

Ш. Баатар said...

Soronzond: Saihan yerool devshuulsend bayarlalaa. Chuluunbaatar lamtany egel saihan yarianuudyg dandaa setgeldee sanaj yavah bolno. Ih l hoshin taldaa hun baij bilee. Hamgiin suuld nadad Yeronhiilogchid herhen baraalhsan tuhaigaa davstaihan yogtlon helj bilee.

guen gn said...

frontiert burtguulsen, ene blog deer iarj baisan iaraagaa urgeljlulekh sonirtholtoi hun baival burtguuled bicherei.

Ш. Баатар said...

frontier deer haaya l neg heleltsuulgeg boldog yum. Ug ni olon tom erdemted tend burtgeltei baigaa. Zav choloo ni her baidag yum be, email sohoj hardag esehiig ni medehgui yum daa.

Pagma said...

Ih heregtei buguud sonirholtoi zuil bichjee.

Pagma said...

Ih heregtei buguud sonirholtoi zuil bichjee. Thanks

Battulga said...

Сайн байна уу,

Би түр гадаадад сурч байгаа юм.
Манай эхнэр барилгын инженер дээ аав нь барилгын инженер байнга асууж зөвлөлдөөд холбоотой сайхан бага зэрэг атаархах сэтгэл төрдөг байлаа.

МТ шинэ салбар монголд энэ чиглэлээр доктор туршлагатай зөвлөөд удирдаад төсөл эхлүүлээд аваад явж чадах хүн байдаггүй гэж боддог байлаа.

Тэгээд
таны нэвтрүүлэгийг хэдхэн хоногийн өмнө орлоогоос үзээд байдаг бүх найзууддаа явуулаад сайхан байлаа.

Бас http://erdeelym.blogspot.com/ энэ эгч байна. МТ гээр чинь бас монгол хүмүүс чинь зөндөө юм байна би хувьдаа маш их баяртай байна.

Та мэргэжилийнхээ чиглэл ээр мэдлэгээ дүү нартаа илүү анхаарал тавиж мэдлэгээ хуваалцаарай. МТ компаниуд дотоод зохион байгуулалт, монгол залуучууд юу нь болохгүй алдаад байгааг сайхан хэлээд өгөөч.

Шашины тухайд хэхэ цагаан сараар зүг гаргана гэдэг эрт үедээ бол Ирэх жил хаашаа зүглэж нүүхүү гэж нутаг орноо шинжиж айлын эзэн нь аль өндөрлөг газраас гарч хардаг саахалттайгаа зөрүүлж зүглэдэг байсан гэж нэлээд мэдэх хүнээс сонссон манай шашин нэлээд шинэчлэл хэрэгтэй болсон гэж байсан

Түүхийн тухайд мааш сонирхолтой юм аа таны судалгааны сэдэв.
Харчин гэдэг үгийг утгыг ингэж мэдэх гэж бас нэлээд хайсан интернэт ээс олддоггүй юм билээ.