Би ажилдаа 40 минут метрогоор явдаг. Ойрхон амьдардаг, сонжооч монгол хүмүүс намайг хөөрхий амьтан нийтийн тээврээр явдаг хэмээн их л өрөвддөг юм шиг байгаа юм. Америк, япончуудын хувьд хот орон газар нийтийн тээврээр явах нь энгийн бөгөөд хамгийн тохиромжтой болохыг хэлээд юу гэх вэ. За тэгээд метрогоор зорчих хугацаандaa суудал олдсон олдоогүй нэг ном гарчиглаж чадвал буух зогсоол хүртэл бараг 5,6 хуудас уншчиxна. Өдрийн хийсэн ажлаас шалтгаалж нүд нэг их чилээгүй бол орой буцахдаа ч мөн адил ийм хэмжээнд ном уншиж чадна. Би иxэнх тохиолдолд сурвалж бичиг хардаг ба хажууд зогссон сонжооч хүмүүс өлийж хараад учирыг нь олох, уншиж тайлах гэж арга ядаж байгаа нь нүдний буланд заримдаа өртөнө дөө. Хүн гэдэг сониуч амьтан юм аа. Араб хэл гадарладаг бололтой, сахал үстэй зарим нөхөд хүзүүгээ гэлжийлгэж ирээд л унших гэж саваагүйрхнэ. Харц тулгарангуутаа сандран "салам алекам" гээд мэдэлнэ. "Алекам салам" гэчихээд ажигч үгүй номоо уншихад, жаахан байзнаснаа үсэглэж дийлээгүй бололтой энэ хаанахын ямар гээч бичиг бэ, яагаад босоогоор нь уншиж болж байна аа гэж асууж, өддөг юм. “Монгол бичиг” гэж нэг амьсгалаар хамар сэнгэнүүлэн бахархалтай гэгч нь хэлнэ дээ. Бусдааc өөр нэгэн үндэстэн гэдгээ илэрхийлэх алтан хором бол тэр юм. Яг тэр агшинг үгээр дүрслэхэд Олимпын тэнгэрт тугаа мандуулж байгаа тамирчин л гэсэн үг. Cониуч хүн таараад ямар бичиг болохыг мэдээд их л хүндэтгэлтай харьцана. Энэ бол намайг хүндэтгэж байгаа юм биш, Монгол бичгийн соёлыг маань биширч байгаа хэрэг. Зуун зууныг туулаад бидний үeд тулж ирээд мартагдахын даваан дээр ирcэн монгол бичиг ийм л увдастaй юм. Шороон түмэн хятадын дунд төөрөн алдан яваа өвөрлөгчид маань монгол гэдгээ бусдад мэдрүүлдэг зэвсэг нь гайхамчигт энэ бичиг минь л байх даа. Заримдаа Монголд хэвлэгдсэн шинэ ном уншаад метрогоор явна. Саяхан зохиолч, орчуулагч, түүхч Я. Ганбаатар эрдэмтний шинэхэн хэвлэсэн "Хүннүгийн түүх, соёл" хэмээх сайхан бүтээлийг шимтэн уншиж суутал хэдийд хажууд ирсэн юм бэ бүү мэд хойд ахын хоёр баагий ийн хөөрөлдөж байв. “Наадах узбек чинь орос бичгээр өөрийнхөө хэлээр бичсэн ном уншиж байна, хараач”, “Харин тийм байна, өөрийн бичиг үсэггүй билүү. Арай ч узбeк биш байх, казак, кригиз биз, тэд ч бас өөрсдийн бичиггүй ш дээ.”, “Жаахан аяар, наадах чинь лав орос хэл ойлгоно” гэx мэт ярилцаж байв. Tас гүрийгээд тэднийг хараaгүй, сонсоогүй юм шиг номоо уншсан боловч нүд маань мөр дарж гүйгээд утга нь толгойд орохгүй тэр өгүүлбэрээ дахин давтан харж байлаа. “Асуух юм бол чукча гэж хэлнэ дээ” гэж гэдэн хөдлөв. “Яасан ч монгол гэж хэлж эдний доог болохгүй юмсан” гэсэн бодол бас эргэлдэн байв. Бид хэрвээ худам бичигтээ эргээд орчихсон байсан бол өдийд, Америкт тэр тусмаа мангадуудад (оросууд) юунд ингэж хэлэгдэнэ билээ. Айдаа, үндэсний бичиг үндэстний бахархал яах аргагүй мөн юм байна. Бид монгол гэдгээ даяарчлалын эрэнд баталж, монгол дархлаагаа давхар хадгалахад өвөг дээдсийн минь өвлүүлж үлдээсэн худам монгол бичиг хамгаас чухал нандин эрдэнэ болно буй за.
2008 оны 9 сарын 23
2008 оны 9 сарын 23
16 comments:
Үлшгүй эртнээс үүдтэй
Үелздэн урсах гол шиг
Увуу цувуулж бичдэг
Уйгаржин бичиг мину
Ам дагамтгай олондоо сонсгох
Атхаг үгүй сэтгэлээс үүссэн дуугаа
Ашид чамаар сийлэн урлаж
Ая болгон сонорт нь хүргэдэг
Мөн их нууцыг уугуул бичиг минь
Мөнхжүүлэн хадгалж хүнд таниулсан
Үе цаг алгасалгүй
Өсөх үе сурч
Нар шиг мандаж
Нармай түмэнд эрдмийг мэдүүлтүгэй хэмээн нэгэн зууны тэртээд Лу гүн яруу тансаг шүлэглэснийг бахдан бишрэлтэй.Хурай, хурай, хурай.
yag tiim shuu. saihan bichleg baina/ Olon hund hurgeerei
Uneheer tiim shuu. Neeree ch Ovormongolchuud maani odii hurtel heregleed irsen uym chine bid yagaad heregleed yavj bolohgui gej.
Unen shuu. Ene bichleg Dotno Als blog nuhurluliin sonini dugaart garsan baina. Dundiin blogt orj uzeerei. Bayar hurgeye.
зарим нэг орос гэж мэддэг нь та нар оросоор бичдэг юм чинь оросоор ярьдаг уу гэж асууна. та нар өөрсдийн гэсэн бичиггүй, соёлгүй юм уу гэсэн утгатай асуултанд хариулах үг олдохгүй хэцүү байдаг юм.
Sanalaaldeesen ta buhend bayarlalaa. Hyatad yapon solongos usgiin hajuud bol manai mongol bichig surahad amar. Hervee mongol bichgeeree unshdag bolbol ugiin utgyg uhaj oilgohod bur hyalbar boldog yum shig bilee.
Энд бас яг адилхан шүү. Зарим монгол залуу кирилл үсгийг босоо биччихээд монгол бичиг гэж гайхуулдаг гэж байгаа. Өөрсдөө мэдэхгүй болохоор... Нэг залуу бүр санаанаасаа зохиогоод "монгол бичгээр" бичээд байсан чинь дараа нэг хүнийг адилхан бичиж чадахгүй шараа болсон гэнэ лээ
нэг харсан чинь тархлаа биш дархлаа гэж бичдэг биш билүү?
Ээбээд: Далай хөвөөнд эвхмэл сандал тавьж суучихаад худам монгол бичгээрээ тууривсан сурвалж бичгээ хараад сууж байхад нэг хэсэгтээ газраас тасарч, үүлэнд умбах мэт болдог юм даа. Харьд яваа надад хан хурмастын хүч хайрлаж чаддаг нь монгол бичиг минь билээ.
Дөлмандахад: Нээрээ гарчиган дээр мунгинаж байгаад алдсан байна шүү. Засч залруулж өгсөнд гялайлаа. Энэ хоёр ёлтон юм муу хардаг болоод удаж байна аа хө.
Hi, vneheer saihan bichleg baina da
Сайн байна уу Баатар ахаа би таны блогийг унших дуртай би тантай Монгол бичгийн талаар боддог бодлоо хуваалций гэж бодлоо одоо манай Монголчууд энэ бичгээ мэддэг хүн ховор болжээ. Миний бодлоор Монгол бичгийг Монголчуудынхаа дунд дэлгэрүүлэх маш амархан арга байна. Энэ нь Монгол бичгийн дүрмийг өөрчилж одоогийн кирилл бичгийн дүрмээр бичдэг болвол хүмүүс их амархан сурч нийтийн хуртээл маш хурдан болох болов уу гэж бодож байна жишээ ни уул гэдэг үгийг Монгол бичгээр агула гэж бичдэг санагдаж байна үүнийг өөрчлөөд шууд уул гэж бичих г.м бид нар үсгүүдээ( Монгол бичгийн ) бүгдийн мэднэ гэхдээ яг бичнэ уншина гэхээр дурэм н их хэцүү байдаг . миний бодол ийм байна та энэ талаар бодож байгаа юм байвал бичээрэй баярлалаа.
Сайн байцгаана уу?...
Монгол бичгээ хэрэглээ болгох нь бидний шалавлах асуудал зайлшгүй мөн. Хэдий болтол монгол үгсийг крилл үсгээр алдаатай бичиж, утгыг нь алдагдуулсаар бүр сүүлдээ монгол үг гэхээргүй зүйлсийг залуус бичих боллоо. ЭНЭ МАШ НОЦТОЙ зүйл гэдгийг бид мэдэж байгаач, үүнийг өөрчлөх талаар дэндүү хайнга, болхи байх даа яанаа...
РС дээр монгол бичгээрээ бичих үндсэн 8 фонд байдаг юм билээ... Та бүхэнд байхгүй бол http://uv-uyanga.blog.banjig.net/ -эндээс татаж аваарай.(мөн Windows6-7 системд Traditional Mongolian сонгоод монгол бичгээрээ бичих боломжтой).
Ингээд хэрэглээ болгох талаасаа messengger мэтээр харьцаад байвал сайн байна.
Ш.Баатар ахын энэхүү нийтлэл олон хүний сонсголд хүрэх буй за. Тийм ээ Монгол бичгийн соёл бол бидний дархлаа бөгөөд сэтгэлээ-ахуй амьдрал байх ёстой мэт. Гэтэл бид сэтгэхгүй-сурахгүй-хөгжихгүй-бүтээхгүй яахаа ч мэдэхгүй аргамжаатай байна уу даа гэмээр!
http://monverscript.pbworks.com/ энэхүү сайтаар зочилж, холбоотой байхыг хүсье!
Ш.Баатар ахад хандаж: Танаас зав зайгаараа batmunkhm@hotmail.com хаяр уу майл бичихийг хүсье. Би цаг заваараа нутгийнхаа блог хөтөлдөг аятай. Танаас асууж лавлах-зөвшөөрөл хүсэх зүйл буйг тоон үзнэ үү!
Сайн байцгаана уу?...
Монгол бичгээ хэрэглээ болгох нь бидний шалавлах асуудал зайлшгүй мөн. Хэдий болтол монгол үгсийг крилл үсгээр алдаатай бичиж, утгыг нь алдагдуулсаар бүр сүүлдээ монгол үг гэхээргүй зүйлсийг залуус бичих боллоо. ЭНЭ МАШ НОЦТОЙ зүйл гэдгийг бид мэдэж байгаач, үүнийг өөрчлөх талаар дэндүү хайнга, болхи байх даа яанаа...
РС дээр монгол бичгээрээ бичих үндсэн 8 фонд байдаг юм билээ... Та бүхэнд байхгүй бол http://uv-uyanga.blog.banjig.net/ -эндээс татаж аваарай.(мөн Windows6-7 системд Traditional Mongolian сонгоод монгол бичгээрээ бичих боломжтой).
Ингээд хэрэглээ болгох талаасаа messengger мэтээр харьцаад байвал сайн байна.
Ш.Баатар ахын энэхүү нийтлэл олон хүний сонсголд хүрэх буй за. Тийм ээ Монгол бичгийн соёл бол бидний дархлаа бөгөөд сэтгэлээ-ахуй амьдрал байх ёстой мэт. Гэтэл бид сэтгэхгүй-сурахгүй-хөгжихгүй-бүтээхгүй яахаа ч мэдэхгүй аргамжаатай байна уу даа гэмээр!
http://monverscript.pbworks.com/ энэхүү сайтаар зочилж, холбоотой байхыг хүсье!
Ш.Баатар ахад хандаж: Танаас зав зайгаараа batmunkhm@hotmail.com хаяр уу майл бичихийг хүсье. Би цаг заваараа нутгийнхаа блог хөтөлдөг аятай. Танаас асууж лавлах-зөвшөөрөл хүсэх зүйл буйг тоон үзнэ үү!
ᠮᠠᠰᠢ ᠰᠠᠢᠢᠬᠠᠨ ᠪᠢᠴᠢᠵᠡᠢ᠃
Post a Comment