Wednesday, September 3, 2008

Еэвэнгийн баяр



Энэ оны 8 сарын 15-нд Xятадын ард түмэн Еэвэнгийн баяраа 540 дэх жилдээ тэмдэглэв. Олимпын сүрд дарагдсан Еэвэнгийн баяр нэг их сүр дуулиантайн болсонгүй. Еэвэнг хятадаар Yue-Ping гэнэ. Англиар “Loaves of Moon” гэж орчуулсан боловч Америкийн англи хэлэнд “Moon cake” гэдгээр хэлж тогтсон байна. Утгыг монголчилбол Саран боов болох юм болов уу даа. Энэ баярын гарал үүсэл нь Монголын Юань улсыг мөхөөх бослогын нууц зарыг саран боовонд нууж орон нутагтаа тараан, 1368 оны 8 сарын 15-нд Хятад даяар нэгэн зэрэг босчээ. Тэр саран боовоо хагалахаа “татар монголын толгойг хагалж байгаа” гэж үздэг ажээ. Монголчуудыг энэ бослогоороо Хятадын нутгаас хөөж цагаан хэрмийн ард гаргаснаар хятадууд жил бүр баяр болгон тэмдэглэх болсон байна. Уг баяраа хятадууд нижгэр тэмдэглэх боловч гаднынханд нэг их мэдэгдэхгүй, монголчуудаас аль болохоор нуудаг байж. Цагаан хэрмийн араар хятадуудтай хаяа залган амьдарч байсан цахар, түмэд монголчууд хятадуудыг дуурайн уг баярыг 200-гаад жилийн өмнөөс тэмдэглэдэг болжээ. Нарийн учрыг нь мэдэхгүй монголчууд хөршүүдээ дагаад баярладаг болcoн байна. Юмны учир утгыг сайн мэдэхгүй хэлбэрдэн дагаж дуурайна гэдэг ийм л сургамжтай, бас гунигтай ажээ. Энэ баярын утгыг танил хятадуудаасаа асуухад зүгээр л еэвэн хагалж иддэг баяр гэхээс цааш хэтрэхгүй. 8 сард та өөрөө оршин суугаа хотынхоо Чайнатаунд очоод хараарай, Хятадууд хүүхэд хөгшидгүй Еэвэнгийн баяраа тэмдэглээд бялтаа шидэж, эсвэл дэвсч пажигнуулаад унана. Зургаан зууныг давсан ч дотор хүний хорсол тайлагдаагүй, ийнхүү тайлcаар л байна. Монголын нутаг байсан ихэнx хотыг зөвхөн Мин улсын Ёнли хааны үед шатааж устгасан гэдэг юм. Еэвэнгийн баярыг бид одоо яаж болиулж чадах вэ. Ямар буруу зурчихсан газрын зураг биш олон зуун дамжин уламжлал болон тэмдэглэж ирсэн тэдний баяр. Гэхдээ мэдэж байхад илүүдэхгүй зүйл шүү.

5 comments:

admin said...

Sain baina uu.
Mongolchuud bidnees odoo boltol aidag boloh ni ene bayaraa temdeglej baihad bayarlaj baigaa tsarainaas ni harj boloh yumaa.

Bid bol huchirheg ulsuud shuu dee

Soronzon said...

Сайхан намаржиж байна уу?
Ийм нэгэн хууч яриа байдаг даа. Нэгэнтээ Бямбын Ринчен гуай Хөх хотод айлчилж байхад нь Өвөр Монголын Засгийн тэргүүн Улаанхүү хүлээн авч уулзаад:
-Манай Хятад орноор тавтай аялаж байна уу? гэхэд,
-Дотор газар их халуун юм.Тэндэх модны навч ногоон мөртлөө цаас шиг үнэргүй. Бээжинд дан цагаан даавуутай зодолдож долоо хонолоо. Харин Цагаан хэрэм өнгөртөл угаасаа Монголын газар нутаг юм болохоор тун таатай байлаа гэхэд хэлэх үггүй болж гартсан Улаанхүү дарга дэмий л,
-Хо хо гэхээс өөр авиа гаргаагүй гэдэг дээ.

ganga said...

ийм учиртай баяр байж, дотроо бурамтай бор еэвэнд дуртай юм сан, идэхээ больдог ч юм уу.

tumee 33 said...

Huuhed baihad emee maany ene tuhai yaridag baisniig medeh yum bna.
Tegeed l, dotor humuus dald utga aguulsan uchir bituuleg zuil hiideg, horon sanaa uvurludug gedgiig medej avsan sanagdana...

Munkhbayar said...

ӨӨр золиг гэж энэ хэрэв үнэн бол бид чинь цагаан сараар еэвэн гээр идээ засдаг ш дээ одоо больвол зүгээр юм байна дөө