Saturday, September 20, 2008

Орон гэргvй монгол хvvхдvvдийн тухай Японы сэтгvvлд


Өнөөдөр амралтын өдөр болохоор хүүдүүдийн хамт Сан Франциско хотын төв дэх Жапаантоунд (Нихон-мачи) байрладаг Кинокунияa хэмээх номын дэлгүүр орлоо. Олон жил амьдарсан Япон орны талаар хүүхдүүддээ зохих хэмжээний шинэ мэдлэг олгохоор энэ дэлгүүрийг зав л гарвал зорих нь олонтой. Шинэ соргог мэдээлэл, техник технологийн дэвшил хөгжил, япончуудын бодож санаж байгааг энэ дэлгүүрийн номын тавиур дахь шинэ ном, сэтгүүлээс тольдон харахад урамтай байдаг юм. Никкеи-Бизнес, Экономист гээд олон төрлийн сэтгүүлийг эргүүлэн харж суув. Гэтэл Шинчоу-45 сэтгүүлийн 10 сарын дугаарыг сөхтөл эхний хэдэн хуудсанд Монголын орон гэргүй хүүхдийн нэлээд зураг сэтгэл шимшрүүлэм тайлбартай тавигджээ. Хогийн цэг дээрээс хоол ундны үлдэгдэл түүж буй, гудамжинд гуйлга гуйж буй, траншейны нүхнээс цухуйж буй, бүр дотор нь унтаж буй эрэгтэй, эмэгтэй балчир бага охид, хөвгүүдийн зураг байв. Уг зургийг Тэцүрo Шимизү хэмээх залуу зурагчин авсан байна. Тэрээр зургийн тайлбарт бичихдээ "Мoнгoлыг онгон байгаль, хязгааргүй хээр тал, говь, Чингис хаан, сүмо бөхийн орноор япончууд багагүй мэдэх боловч тэдний ардчиллын замаар явсан сүүлийн 18 жилийн үнэн нүүр царайг тийм сайн мэдэхгүй. Би нэгэн монгол угсааны хүн, бас монгол орон монголчуудад хайртай болохоор элэг эмтэрч энэхүү бодит үнэнийг ард түмэндээ авсан зургаараа хүргэхээр шийдлээ. Өвөлдөө хасах 30 градус хүртэл хүйтэрч амьд амьтан тэсч тэсвэрлэхгүй хүйтэрдэг энэ оронд өнчин өрөөсөн, гудамжинд амьдардаг, монгол орны ирээдүй болсон эдгээр хөөрхөн хүүхдүүд зөвхөн траншейнд хорогдож амь гардаг. Ийм баялаг эх нутaгтай монгол оронд ийм хүнд хүчир ахуйд хүүхэд залуус амьдарч байгаа нь харамсалтай" гэсэн утгатай зүйл бичжээ. Үүнээс ургуулаад бодлоо. Өчигдөрийн Эн-Эйч-Кэй зурагтын сувгаар Японы Хөдөө аж ахуйн яамны сайд Оода-сан oгцoрч байгаа нь гарав. Ямар шалтгаанаар тэр сайд огцорсон бэ гэхээр Японд чанар хангахгүй хурамч могой загас худалдаанд гаргаж ард түмнээ бухимдуулсан, Хятадаас хордлого үүсгэх нянтай хөлдөөсөн бууз худалдаж авcан, дарс үйлдвэрлэх зориулагдсан будаагаар хүнсний бүтээгдэхүүн хийхэд хяналт тавьж чадаагүй гэсэн үндсэн гурван шалтгаанаар огцорч байлаа. Тэдний аль нь ч энэ сайдтай шууд хамаагүй боловч хүлээcэн үүргээ хангалттай биелүүлээгүй тул бусдын буруу байсан ч өөрийн хариуцлага алдсандаа гэмшин ийнхүү буулт хийж байгаа ажээ. Шударга ёс, хүний жудаг, жинхэнэ самурай ёс суртахуун гэдэг ийм байдаг ажээ. Монголд сонгууль будилаантай явагдаж, түүнд бухимдсан ард түмэн жагсаал цуглаан хийж, улмаар эмх замбараагүй байдал үүсэхэд цус урсган дарсан хэргийн буруутан яагаад одоо хүртэл тодрохгүй байна, яагаад ард түмнээ ийм байдалд хүргэсэн төрийн өндөрлөгүүд жинхэнэ Чингис хааны баатруудын ариун шударга зангаар буруугаа хүлээж ард түмнээсээ уучлал хүсэн буулт хийхгүй байнам бэ! Ингэхэд монгол хүний жудаг хаана байнам бэ! Aрд түмнээ тэжээж чадахгүй, үр хойчсоо гудамжинд гаргасан гээд хангалттай шалтгаан байхад төрийн дээдсүүд огцорч байх ёстойсон биш билэв үү.

5 comments:

gegeen said...

orond ni garsan humuus ni yalgaagui l ur dund hurgeed baina daa. songuulid ner devshigchid bel benchintei, esvel ih hemjeenii zeel, handiv bosgoh chadamjtai baih yostoi bolood baigaa suragtai. iim nohtsold daraagiinhuud ni dandaa l adilhan ulun nudelsen yum l garch ireh ni barag todorhoi baigaad bn shuu dee. yah ve baiz. gadaadad gaigui yavj baigaa hed ni zarimiigaa demjeed mgl-d ni deeshee garahad ni tusaldiimuu. yasan ni deer ve

Soyolerdene said...

Манайд хариуцлага гэдэг юм байхгүй болоод маш олон жил болж байнаа.

Ш. Баатар said...

Hariutslaga uurehgui humuus toriig tushij baigaad gaihaad, gasalj shogshirood barahgui baina. Tumen olnyg ood tatahyn toloo tor tushih heregtei bolohoos torol sadnaa bayajuulahyn toriin toriig zasdag baimaarguisen. Uund deedchuulees hen negen ni buruutai l baimaar yum daa.

Ш. Баатар said...

Mongold mongolchuud mongol hunee harlahgwi bol mongolchuud uregdeed mongol uls ulam buurch doroitood ustaj alga bolno shuu dee. Neg mongol hwn ch gesen ulsyn nandin erdene baih uchirtai, uunii tuld uls toriin alban tushaaltnuud ajilldag baih yostoi. Oorsdiigoo bayajuulah talaar bodoj baigaa ni tun haralgan yum aa. Yamar ted uheheeree bugdiig ni avaad yavah bish, ur huuhed ni ch yamarch yavaa yum bilee.

Pagma said...

Тэр Япон залуу их буянтай зүйл хийжээ. Тэглээ гээд харамсалтай нь манай дээдсүүд цочирч сандрах нь юу л бол, гэхдээ л байдал ийм байгааг дэлхийд таниулдаг нь зөв. Ер нь ард түмэн гэдэг чинь агуу хүчтэй масс. Энэ массыг өөрсдийнхөө төлөө тэмцдэг болгож сургах хэрэгтэй. Тэмцдэг болгохын тулд толгойд нь юм хийх шаардлагатай. Үүнийг хийх дэвшилттэй, ухамсартай залуучууд маань өөрсдийгөө сайн бэлдэж сайн дурын ухуулга сурталчилгааны ажлыг тогтмол эрчимтэй явуулж ард түмнээ улс төрийн болон нийгмийн талаар тодорхой мэдлэг ойлголттой болгох нь маш чухал. Адаглаад 1 сая 500 мянган төгрөгөнд л хууртдаггүй болно. (Яг л хүүхэд шиг Баавгайтай чихэрэнд хууртсан байгаа биз). Цаашлаад улс орны эдийн засаг, нийгмийн байдалд бодит дүн шинжилгээ хийж арай өөр нүдээр хардаг болно.
Энэ бүхэн чинь зөв сонголт хийдэг болгоно гэсэн үг.
Харамсалтай нь энэ бүхэн их урт хугацаа шаардах нь гачлантай. Одоо буй болоод байгаа нийгмийн ялзрал, хээл хахууль, ёс суртахуунгүй байдал, хариуцлагагүй байдал зэргийг зүгээр яриад, мянга шүүмжлээд хад руу хашгирсантай агаар нэг юм болно. Одоо Монголд массыг хөдөлгөх лидер, хүчин хэрэгтэй байна. Эрс өөрчлөлт хийх хэрэгтэй. Хувьсгал гэнэ үү, өөрчлөн байгуулалт гэнэ үү тэр нь чухал биш. Тодорхой хэмжээний тэмцэл хийхгүй бол энэ байдал ойрын хугацаанд лав дээрдэхгүй, улам л дордоно. Олонхи болсон ядуучууд үхээд дууссан хойно амьд үлдсэн цөөн хэдэн баячууд, луйварчингууд Монголыг Кувейт болгож магадгүй.
Саяын 7 сарын үймээнийг далимдуулж ноёдын өөдөөс өрвөлзвөл яадгийг харуулж ,5 хүнийг цааш нь харуулаад зуугаар нь шоронд хийснээр массыг нэг хэсэг шоконд оруулж дөнгөлөө. Массын зүрх нь үхсэнээс болоод амаа хамхижээ.
Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийнхээ төлөө гэдэг уриа Монголчуудын хувьд TABOO хэллэг болжээ. Юутай гуниг!