Monday, September 15, 2008

Америкийн зах зээлийн уналт монголчуудын ахуй амьдралд шууд нєлєєлнє


Нэг өдрийн дотор Lehman Brothers Holdings Inc, Merrill Lynch & Co, American International Group (AIG) Inc хэмээх бизнесийн домог болсон гурван компаний хувь заяа бүрхэг болсон нь олон нийтэд дэлгэгдлээ. Энэ нь Америкаар барахгүй дэлхийн мөнгөний зах зээлд шууд нөлөөлж, улмаар дэлхий нийтийг гүн хямралд оруулж болох талтай юм. Энэхүү зах зээлийн өөрчлөлт АНУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчуудад шууд сөргөөр нөлөөлөх ба Монгол улсад ч гэсэн бусдыг дамжин бас л муугаар нөлөөлөхөөр болж байна. Энэхүү санхүү эдийн засгийн хямралын тухай товч дурдья.

Америкийн санхүүгийн 150 жилийн түүхтэй Нью-Йорк хотын Lehman Brothers Holdings Inc байрны зээл олгохтой холбоотой 60 миллиард долларын алдагдлаасаа болж дампуурахтай зэрэгцэн Merrill Lynch & Co компанийг Bank of America-т 50 миллиард доллараар хүчээр худалдах эхний тохиролцоонд хүрээд байна. Хэрвээ Microsoft компани Yahoo-г авахаа больсон шиг наймаа буцвал энэ компани мөн дампуурах тавилантай болно. Үүний зэрэгцээ 100 гаруй мянган ажилтантай, дэлхийн хамгийн том даатгалийн AIG компани байгалийн гамшиг б
олон эдийн засгийн бусад олон төрлийн хямралаас болж цаашид бизнeс явуулах боломжгүй болж, том хэмжээний хөрөнгө оруулагч хайх, эсвэл зарагдах хоёрын аль нэгийг сонгох дээрээ тулжээ. Америкийн засгийн газраас ямар нэгэн хамгаалалт хийхгүй бол энэ компани ч дампуурах нь ойлгомжтой. Холбооны Улсын Нөөцийн сангаас AIG-д яаралтай зээл олгoх эсэх нь бас тодорхойгүй байна.

Хөдлөшгүй хөрөнгийн зээлийн хямралаас үүсэн бий болж 14 сарын турш дуншиж үргэлжилсэн нийтийг хaмрах эдийн засгийн хямрал ийнхүү дэлбэ үсэрлээ. Хэрвээ Холбооны Улcын Нөөцийн сангаас 70 миллиард долларыг гаргаж, эдгээр хямралд орсон компаниудад тусалж чадвал Wall Street дэх зах зээлийн арилжааны индексийн уналт түр зуурч намжин тогтворжих талтай. Зах зээлд мөнгөний арилжаа хийж байгаa үй олон хүн үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг хөрөнгө оруулалтын төвүүдээр (Investment Center) дүүрэн байна.

3 comments:

Badka said...

amerik dampuurch bgaa ym bna shuudee. odoo mongoldoo irtsgee irtsgee.

Barimalch said...

Edgeer mundag sanhuugiin institutuudiig nogooh l mundag ih surguuluidiig n togsson humuus n ajilluulj baidag geheer anu-iin bolovsrol bas asuultiin temdegtei l sanagdaj bna.

Hamgiin mundag zagvarchilgaanii komputeruud, bur matematikchidiin bagtaigaar zah zeeliin amidraliin ireeduin tolov baidliig todorhoilj ajildag iimerhuu institutuud nurna geheer Mongold saingui nertei mergech tologchidoos neg ih iluurhsen yum alga bna l da.

Galaa said...

Манайд энэ талаар олигтой мэдээлэл тойм сэрэмжлүүлэг гарахгүй байгаа нь нэг талаас монголд глобал санхүү бизнесийн дүрэм зүй зохисоороо явдаггүйн жишээ нөгөө талаар манайхан энэ талаар ямар хэмжээний мэдлэгтэйн үр дүн байхдаа.Хүссэн ч эс хүссэн ч манайд нилээн донсолгоо авчирна даа.Харин тэр үед нь мэдээлэлд ойр байсан хэдхэн нь амиа авч гарах хэмжээний болчих вий гэж бодож байна.Манай санхүү бизнесийн бодлого тодорхойлдог байгууллагууд одооноос засгийн газар болон хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ирээдүйг харсан бага алдагдалтай гарах арга зам бодохгүй бол бараг 100% гаднаас хараат манай улс хүнд л тусна даа.Одоо гэхэд л маргалдаж хэрэлдэж байх хойгуур нь нөгөө чулуу болгох гээд байгаа алт зэсийн үнэ нь гэрлийн хурдаар доошилж байгаа нь илт байна даа.