Wednesday, September 17, 2008

Чулуунбаатар ламтан Бурханы оронд морилжээ



Аавын маань найзууд ээлж дараалан хорвоогоос буцсаар цөөхөн хүн үлдсэнээс Чулуунбаатар ламтан Бурханы оронд хэдхэн хоногийн өмнө мориллоо. Интернэтээр мэдээ шүүрдээд олсонгүй тул өөрийн мэдэх хэмжээнд өчүүхэн дурсамжийг уншигч танд дэлгэн барья.

Эрхэм номын мэргэн ах Шаравын Чулуунбаатар 1948 онд Увс аймгийн Зүүнхангай суманд төрж, 1955-1965 онд Зүүнхангай, Баруунтуруу, Улаанбаатарын сургуулиудад суралцаад, 1965-1969 онд Улаанбаатар хотын Худaлдааны реклам чимэглэлийн үйлдвэр, Ажилчны районы соёлын ордонд зураачаар ажиллаж байгаад 1970-1976 онд анх байгуулагдсан Бурханы Шашины Дээд Сургуульд элсэн суралцаж, Буддын гүн ухаанаар мэргэшиж шашины дээд боловсролтой болcон. Улмаар Азийн Буддистуудын Энхтайвны Бага Хурал хэмээх олон улсын байгууллагат референтээр ажилласан. 1979-1981 онд Шри Ланка улсын Сунетра Маха Деви Их сургуульд, 1982-1984 онд мөн улсын Бидеодаяа Их сургуульд суралцан Урлахын ухааны мастерийн зэрэг, 1995 онд Энэтхэгийн Калькуттагийн Наланда Их сургуульд Буддын гүн ухааны докторын зэрэг хамгаалсан ажээ.

Бурханы шашин, Монгол судлалын чиглэлээр бичсэн 80 гаруй єгvvлэл нь Тайланд, Япон, АНУ, Франц, Энэтхэг, Шри Ланк, ОХУ-ын тогтмол хэвлэлvvдэд нийтлэгдсэн байна. Чулуунбаатар ламтан нь Монголын уран зохиолд бараг мартагдaх шахам болсон уран зөгнөл бичдэг тоотойхон xэдэн зохиолчийн нэг байлаа.. Түүний бичсэн олон сайхан уран зөгнөлийн тууж, өгүүллүүд нь уншихад сонирхолтой, гүн мэдлэг агуулсан хүнд өгөөжтэй, сургамжтай байдаг юм. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд тэрээр “Лүдүвдаржаалин” хийдийг байгуулж, алтаа ухаж газaр шороогоо самран, ой модоо тайрч ган гачиг тарих зэрэг хүний гараар сүйтгэгдэж буй байгаль орчиноо хамгаалж, лус савдагаа аргадан ард түмэндээ тус буян болохыг зорин ажиллаж байв.

Чулуунбаатар ламтантай уулзахад үг хэл нь цэцэн цэлмэг, ёжтой наргианч, тусгаж авахаар, мэдлэг хайрлахаар бишрэлтэй сайхан байдагсан. “Хүн гэдэг амьтан чинь..” түүвэр зохиолоо хэвлүүлээд “Номын сайн нөхрийн минь сайхан хүү Баатартаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж өчүүхэн бүтээлээ өргөж хүргүүлэв” гэж дээр нь бичээд замын хүнээр надад явуулж байсан нь тун саяхансан. Номын мэргэн ахын хийж бүтээхээр хүүрнэж байсан хоёр үйл хэрэг эзэнгүй болон хоцорлоо. Тэрээр хамгийн сайн балинч лам байсан учир балингийн урлагаар баримтат кино хийж үлдээхийг их зорьж байсан юм. Монгол бадарчингийн Зууд мөргөх замыг судалж баримтат кино хийxийг бас мөрөөдөн ярьдаг байлаа. Онгийн хүрээнд бурхан зурж, шавилан сууж явсан уран Лувсан хэмээх манайхны нэг ламын үлдээсэн 300 гаруй бурханы тэгийг би “-Манай бандихайтай нэг зиндаанд явсан уран Данзан ламбугай хааяа тааралдахаараа асуугаад байх юм. Танд өргөчих үү, Ганданд өргөчих үү, эсвэл бурханч лам Пүрэвбатад өгөх үү” гэж нэлээд дээр үед асуухад “-Өөрт чинь байж байг хүүхээ, ямар өвс эрж, уc хайх юм биш, цаг нь болохоороо чамд ч хэрэг болох юм билэв үү, чамаас цаадахад ч нь хэрэг болох юм билэв үү.” хэмээн зөвлөж байв. Oлон сайхан бүтээл туурвиж, олон сайхан ном, хувийн тамга, эрдэний эрх цуглуулсан номын мэргэх ах та хойд төрөлдөө дээдийн заяаг олж, бурханы оронд заавал төрөөрэй. Ум амгалан байх болтугай.


6 comments:

Barimalch said...

Ene hunii oir dotniihond emgenel ilerhiiley.

Buddiin shashin gesnees Mongol guren mohliinhoo uyed 1600-aad ond buddiin shashind huchitei orson getel 300 garui jil shuteed odoo delhiin hamgiin yaduu ornii neg baigaa n Buddism gedeg shinjleh uhaan bidend tohirohgui zuil gej bi haaya ergelzdeg l dee.

Ene tal deer Mongoliin bolovlroltoi humuus boditoi neelttei shudraga dugnelttei avch heleltsmeer sangddag. Mongoliin tuuhees harhad boogiin sashintai baihdaa Mongol guren sergen mandsan gehdee unendee Har Horum hot n olon shashinii tov baisan Mongoliin tor n shashing ooriinhoo irgediin amidraldaa tushig bolgoj shutehees odoogiinh uchirgui har muihraar evrop, tovd maygaar hoorondoo daisagnatlaa shutdeggui baisan yum bolov uu gej sanadag.

ganga said...

Mundag hun baijee. Ta blogtoo tuunii bichsen zuilsees oruulj boloh uu, ene hunii bichsen zuilees bi l lav olj unshaagui yum baina.

Barimalchid buddiin shashni surgaaliin tsaad gun uhaanii uchriig olj unen suseglevel hugjil devshild saadgui baih. Manaihan helberdeed muhar susegt avtagdaad utgagui bolgood baih shig. Boo morgoliig ch orchin ueiin oilgoltod oirtuulaad baigal orching hamgaalah, erchim huchiin zov shuteltsee geed yavbal bas l tustai. Tsever boo morgol sergeeie geheer nogoo Afrik havitsaa duuldaad onoodort taarahgui shig.

М.Огоо said...

Мундаг хүн байжээ. Гүн эмгэнэл илэрхийлье.
Жаахан хадуурахад Наланда нь Колката биш Бихар гэдэг мужид оршдог. Одоогоор үер энэ тэрд автаад жаахан хэцүүхэн байгаа газар. Дэлхий дээрхи хамгийн том их сургууль байсан гэж сонссон. Кампус нь 16 км квадрат талбайтай сансраас харагддаг хүний гараар баригдсан объектийн тоонд ордог юм гэнэ лээ.

Ш. Баатар said...

Ogoo, ter huuchiny aldart Nalandra hiid bish baih aa. Chuluunbaatar lamtan iim surguuli togsson gej namtartaa oruulsan baina bilee. Bi huulaad l tsohichihson yum. Adil nertei surguuli baij magad lavlaad haraarai.

Ganga egchiin helsenchlen lamtany bichsenees oruulah yumsan. Ta nar "Chuluunbaatar lamtan" gej krilleer bicheed google deer haigaarai. Unen sonind ogson yostoi saihan yariltslaga baina bilee.

Ш. Баатар said...

Миний блогийн нэрийг зарим хумуус сайн олгосонгүй гэдэг. Хуучины хүмүүс нэг нэгнийгээ "Бурханы номыг бүгдийг нь цээжиндээ баринтаглачихсан гэвш дээ, энэ хүний явахаар тэр баринтагийг задлах хүн байхгүй болно. Хүн өөрөө судар юм, хорвоогоос явахдаа сударынхаа шогла-аа (сударыг хатууруулах хавтас мод) хаагaад одно доо" гэдэг байсан юм. Олон сайхан уулзаж явсан хүмүүсийнхээ хүн сударын баринтагийг задалж, шогла-ыг дэлгэж байх санаатай ийн нэрлсэн юм. Талийгаач Чулуунбаатар ламтан "Хүн гэдэг амьтан чинь.." номондоо гавж, хамба Гомбодорж гуайг "Монголын түүхийн холбоотой бүхий л эх зохиолыг цээжиндээ баринтагласан" гэж тодорхойлсон байдаг юм.

gegeen said...

dalai lam burhanii oron ruugaa yavah tsag maani oirtloo geed sain duraar burhan shashnii terguunii sentiigee orhiloo gesen medeelel onoodor olloo deer garchihaj. biye ni chileerheed mes zasald orson tuhai ni tanii blogoos unshij baisan, ternii talaar bas neleen bichsen bn lee