Монголчууд хэзээнээсээ нүүдэлчид учираас нутаг сэлгэн нүүхээ өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа хэмээн жилийн дөрвөн улиралд зохицуулан их нарийвчлалтай нэрлэдэг, гэрийн эзэн мал хуйгаа тэвээрүүлэхээр майхан саваа ачаалаад малаа даган нүүхээ отор гэдэг байсан. Өвөг монгол хэлтэй Хятан нар зусланд гарахаа “жун нүүбэ”, өвөлжөөнд буухаа “өбла нүүбэ” хэмээн хэлдэг байсан тухай нангиадын сударт тэмдэглэгдэн үлджээ. Ингэхээр нүүдэл суудал болоод түүнтэй холбоотой үгс нэн эртнийх юм.
Харин хаа нэгэнтээ хүний нутагт ганц нэгээрээ буюу өрхөөрөө тэнүүчилж, мал сүрэгтэй чинээлэг айл бараадан ажлаас нь нугалж, аяга тарга, айраг сүүтэй (цагаа) залгаж буйгaa цагаач хэмээн гоочилж нэрлэсээр ирсэн. Монгол орон нийгэм журам, эв хамтыг байгуулах замд шулуудан орж, малтай баян тарган хүмүүс нэгдэл нийгэмд хөрөнгөө хураалгаж, үгээгүй ядуу нь хураасaн малыг нь идэж уусаар цагаач хэмээх үгийн хэрэгцээ бууран, өөр хоорондоо цагаачаараа дуудалцах нь хэдийвээр мартагдсан ч гаднаас ирсэн орос хятад үндэстнийг гадуурхах санаатай цагаач хэмээн дуудах болжээ. Тэдэнтэй харьцах албыг цагаачлалын алба гэж нэрлэснээр энэ үг нийтийг хамаарсан тодотгол болон өнөөгийн монгол хэлний сан хөмрөгт нэмэгдсэн байна.
Бас нийгэм журам байгуулах их бүтээн байгуулалтын үед гадагш гарсан нэгтнээ гоочлох санаатай цагаач хэмээн дуудах болсноор эх орсноосоо алсад суугаа хэн бүхнийг одоо “цагаачид” хэмээн хамруулан дуудаж байна. Харьд суугаа монголчуудын дунд хүний нутагт ясаа тавихаар ирсэн цөөнx байхад нутагтаа ясаа тавиx санаатай олoнх бас байна aa. Харь оронд удаан хугацаагаар амьдарч, ахуй амьдралаа төвхнүүлж, үр хүүхдээ эрдэм мэдлэгт сургачихаад нутагтаа ирсэн хүмүүсээ “цагаачилж яваад ирсэн” гэх үү. Нэг л энэ үгийн утга гажиж хэрэглээ нь хуучирсан юм шиг байна. Гадаадын ихэнх хэлэнд шинээр өөр улс оронд шилжин суусан хүмүүсээ иммигрант гэнэ. Иммигрант бол яах аргагүй нүүдэлчин гэсэн утгатай үг болохоос түүнд гуйлгачин гэсэн давхар утга байхгүй. Нэгэнт оройтойгүй дээрээ энэ үгийг зөв хэрэглэж харьд суугаа нэгнээ арай л халуун дотно үгээр дуудмаар юм аа.
Монгол хэлэнд бадарчлах гэдэг нэг үг бий боловч утга нь бас л таарахгүй дорд үзсэн хандлагатай байна. Бадар гэдэг нь аяганы нэр ба бадар барих нь аяга бариад хоол унд гуйхыг хэлнэ. Утгын хувьд дүйхгүй учир энэ үгийг хэрэглэж болохгүй нь лавтай. Алс холын аян зам туулаад зорьсон хэргээ бүтээдэг хүмүүсээ аянчин гэж нэрлэж байжээ. Холын зам амаргүй болохоор “дөрөв дарсан ат, дөч шүргэсэн” эрийн хат нь таарч аянчин болдог байсан тухай хөгшчүүдээс сонсож байлаа. Харь орноос олз олохоор одсон монголчууд бол аянчид юм даа, яах аргагүй. Аян гэдэг үг нэн эрт цагт Энэтхэгийн самгард хэлнээс Монгол хэлэнд орж ирсэн гадаад үг болох ба бидэнд мэдэгдэж байгаагаар 1362 онд Их Юан Улсын түшмэл Инду-д зориулсан гантиг хар чулуун хөшөөн дээр “аян аялах” гэж уйгаржин монгол бичгээр дурайтал бичсэн байдаг юм.
Эртний Энэтхэг хэлнээс ухаант өвөг дээдсийн минь эрдэнэ түүх мэт шигшиж аваад өнө удаан жил хэрэглэж төрөлх монгол үгнээс ялгагдахгүй болгосон аянчин гэдэг үгээр харьд суугаа монголчуудаа дууддаг болох юмсан. Аянчин монголчуудын аяных нь алтан шар зам өлзийтэй байх болтугай.
2008 оны 10 сарын 9

10 comments:
Таны мэдлэг ч их юм аа.
Тэгэхдээ би Отрынхон гэмээр байна аа.
Аянчид бол ихэнх хугацаагаа замдаа өнгөрүүлдэг, зорьсон газраа удаан байдаггүй, бараагаа хүргэлээ, буцаад ачаа ачлаа л бол буцаад замдаа гардаг. Өөрөөр хэлбэл одоогийнхоор бол ганзагын наймаачид юм уу даа.
Харин отрынхон болохоор үр өгөөжтэй газар очиж, тэндээ өвөлжих нь ч бий. Тэгж өөрийн хөрөнгө болох малаа сайжруулж авдаг.
Таны хувьд Америк нь үр өгөөжтэй, үржил шим сайтай газар нь болж байна. Харин малын оронд, бэлэн мөнгө болох хөрөнгөө сайжруулж буй явдал юм.
Хэ хэ.
Баярсайханд: Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Оторчин гэдгийг бол бодож үзсэн л дээ. Японд байгаа өвөрлөгчид Соёлын Оторчин гэсэн нийгэмлэгтэй. Тэдний хувьд төрсөн нутагтаа соёл нь ядарч эцээд яс арьс болж оторлож тэвээрүүлэхээс өөрцгүй болсон хэрэг. Харьд суугаа бид нар өөрсдийгөө оторлуулж яваа гэж хэлэхээр нэг л гажиг. Монгол хэлэнд "биеэ оторлох" гэж нэг хэллэг байдаг даа. Тэр санаанд орж, бэлгийн мэлмий таглачихаад болсонгүй. Хатуухан хэлэхэд ч Оторчин ч байж л болох л доо. Гэхдээ Өөр сайхан үг хайгаад байвал олдоно байх аа.
Та бас аянчин биз.
Зарим монгол үгс цаг үеэсээ хамааран эерэг эсвэл эвгүй утга санааг илэрхийлдэг юм шиг санагддаг. Тухайлбал 90 оноос өмнөхөн худалдаа эрхэлдэг хүмүүсийг "муусайн панзчингууд" гэх зэргээр хочлон дууддаг байсан. Харин зах зээлд орсноос хойш бүх хүмүүс панзчин болж эл үгийн "эвгүй" хэрэглээ орхигдсон. "Цагаач" гэдэг үг өнөө цагт заавал "эвгүй" утгаараа хэрэглэгдэх албагүй байх гэж бодож байна. Иммигрант гэдэг үгийг монгол руу өөрөөр буулгах гэсэн, ердөө орж ирдэггүй дээ. :)
Ayanchin bolchihood erdem nomyn olz haigaad amerikt tenej yavna daa.
Immigrant gedeg ugiid ayataihan orchuulah arga zam baij l taaraa, unaanaa sain uralduulbal zov shiidel olno shuu.
Энэ талаар би бас их боддог л юм. Цагаач гэдэг үгийг манайхан сайнаар хүлээж авдаггүй гэдэг нь үнэн л дээ. Эх орноосоо зугтсан, эх орноо орхисон муу урвагч гэх ч хүн бий. Харин үүн дээр бас бодох л асуудал байна шүү. Юу гэвэл дээр юм бол. Нүүдэлчид гэвэл яасан юм зүгээр л.
Үхрийн мах үнхэлцэгэндээ багтдаг гэдэг шиг энэ жаахан бичлэгт мөн ч олон зүйл багтаажээ, та.
Үнэхээр бодууштай л хэрэг шүү.
Бичлэгээ жаахан баяжуулж дэлгэрүүлээд "Замдаан" юм уу "Даяар монгол" дээр хэлэлцүүлэг болгон өрнүүлж газар газрын нутаг нэгтнүүдийнхээ санал бодлыг сонсож ухаан бодлыг нь уралдуулвал ямар вэ?
Хасарт: Харин тиймээ нүүдэлчин гээд нэрлэчих юмсан. Эл сэдвээр сэтгэл зовинон явдагт тань баярлалаа. Надаас өөр ийм бодолтон улам олон байх болтугай.
Соронзонд: Сайхан саналаа хэлсэнд баярлалаа. Дэлгэрүүлнэ гэхээр дэмий ийш тийшээ даялаад явчина байх даа. Ямартай ч таны санааг сэтгэлдээ шингээж байгаад дахин засч бичээд олонд толилуулна аа.
onoochihoor ayataihan utga togoldor ug oloh esvel, baigaa chigeer ni shuud avah gesen arga l baina daa. computeriig bid onoodor tsahim tootsooluur gej helj zanshihgui l baina.
Post a Comment