Монгол хvн, монгол нутаг, монгол амьдрал, монгол заншил, монгол сэтгэлэг гэгч ертєнцийн нэг гайхамшиг байгаа юм аа. Монгол гэрийн барааг vзэхдээ зэрэг хоймор суугаад оонын эвэр соёо, охор урт сур дэлгэчихээд чєдєр ємсгєж байгаа євгєд минь, тулганы зvvнтээ цомцойж суучихаад сvvгээ хєєрvvлж байгаа настай эмгэд минь, энэрэнгvй сайхан харцаа энхрий vрсийнхээ зулай дээр тусган хєхvvлж байгаа залуу эхчvvл, уурга чирсээр зvлгэн дундуур адуугаа цуглуулж байгаа залуу адуучид бєртєлзєх шиг болоод л байдаг. Єнгє єнгийн утсаар сvлжин нэхмэлдсэн эрээн хивс шиг єргєн уудам тал цайдам, єндєр єндєр хэрэм мэт сvндэрлэн боссон асгаг хайрхан, уран шувууд уянгалан донгодсон эгц шугуй, утсан угалз шиг мушган мурилзсан урсгалт тунгалаг гол, уд бургас харанхуйлан бvрхсэн их их говь балар, таана, шувд, мана, шvр, болор мэт тал дvvрэн бємбєлзсєн таван хошуу малууд, далайн давалгаа шиг хэсэг намиран, хэсэг намхарч, тэнгэрийн vvл шиг хэсэг сийрэг, хэсэг нягт, солонго шиг харагдана. Гэвч солонгоос бодитой болохоор нэн гоёмсог мяралзана. Хєл нvцгэн дэрсэн дундуур тугал хариулж явсан минь саяхны хэрэг шиг тодхоон. Хєр цасан дундуур туулай тууж наадсан минь зурагт радионы vзэгдэл шиг илхээн. Энгэрээ холилцон барилдаж тоглосон багын найз нар минь нэг нэгээрээ, эмнэг сургадаг авга нар минь тэр бvгдээрээ санааны минь тольд мєнхийн цовоо дvрээ vлдээжээ. Цэст эвэр, модон суулга, ширмэн тогоо, vндсэн аяга, гэрийн сvvдэрт хэвтэртэй халтар нохой, гэдэс цатгалан унтамтгай алаг муур, сэтгэл зvрхний минь єнгє ялгарам солонгорсон мєнхийн зургийг бvтээдэг. Надаар л хэлvvлдэг юм бол энэ зургийг ямар газрын vзэсгэлэн дэлгэлээ гээд дэлхийн тэргvvн болох юм аа. Тєрсєн нутгаасаа тvмэн газар зайдлаа гээд сэтгэл санаагий минь тємєр гинжээр аргамжсан мэт эргэдээд байдаг нь миний Монгол орон.
Хангинан цуурайтсан монгол хєгжмийн аяс, уртын дууны эгшгийг харийн газраас сонсвол уйтгарлангуй сэтгэл минь борооны дараах цэлэмсэн огторгуй шиг тунгалагжаад, сууж тогтомгvй хєвєлзєєд л байдаг. Хvний газар гэнэтийн тохиолдлоор монгол ах дvvтэйгээ анх ханьсахад ч тєрєл садан шиг л дотнохон байдгийм. Алс оронд монгол хэлээ сонсвол ээжийн минь дуу дахиад сонсогдсон шиг халуухан, яруухан, элэгтэйхнийг яана вэ. Бvхэл хонины ууцаар дайллага тавьдаг зочинсог зантай монголчууд, бvрхэгрээрээ архиа нэрээд бvлээнээр нь залгилдаг монголчууд, урт хувцасаа ємсєєд сvv саалиа идээд морио унаад модоо (эмээлээ) тохоод дуугаа дуулдаг, эртнээс аваад уул мэт сууж ус мэт явж, тал мэт хэвтэж, гал мэт бадран, цэцэг мэт дэлгэрдэг нь миний vндэстэн. Алт мєнгєн тэвнийн сvвэгчийг алдалгvй харвагч намнаачинтай, арслан барсыг чихдэн дарагч аварга бєхчинтэй, алс газрыг товчлон нисэгч хурдaн морьтой, мєн ч миний vндэстэн. Євсний соргог, усны тунгалгийг дагаж нvvдэллэн амьдарч, тэнгэртэй хамт байсан, газартай хамт жаргаж, нартай хамт манддаг. Aливаа сайхны ерєєл бvхэн монголчуудын дотор бий. Аливаа ариун цагааны чанар бvхэн монголчуудын дотор бий. Аливаа номхон шударга, ажилч хєдєлмєрч зан дадгал бvхэн монголчуудын дотор бий. Би бол Чингисийн vрс гэдгийг бодуутаа миний байр суурь нэг л дээр хичнээн дэсээр vvссэн мэт омoгшилтой санагддаг юм. Энэ vед, яг энэ vед ямар нэгэн хvн намайг “-Чи бол Монгол хvн” гэвэл би тэр дороо шал согтчихно. Миний монгол vндэстэн бол бvх ертєнцийн vй тvмэн vндэстний доторх ид хvчтэй нь, итгэл зоригтой, ирээдvйн vзэсгэлэнтэй vндэстэнд тооцогдсоор ирсэн юм. Монголчууд єєрийн улс тєр аж ахуйтай, байснаар барахгvй vнэт эрхэм соёлын тvvхтэй. Монгол бичиг, цагаан толгой гэгч авиагаар бvрэн, vсэглэхэд хялбар, тэмдэглэхэд оновчтой, илтгэх чадвар нь их, хурдан бичлэгээрээ хорвоод алдартай. Монголчууд ертєнцийн соёлын гялазсан сувраганд Монголын Нууц Товчоо, Жангар, Алтан Товч мэтийн зохиолоороо хувь нэмрээ vзvvлсэн.
Би монгол хvн. Би эх орондоо хайртай. Би тvvнийг тэвэрнэ, би тvvнийг vнсэнэ. Гэхдээ монгол маягаараа хєлийг нь тэврээд магнай дээр нь vнсэнэ. Эх орны минь нар хур намайг бойжуулж, навч цэцэг нь намайг баясгана.
Би монгол хvн. Би монголдоо хайртай. Тиймдээ би бусад тvмэн vндэстэнд нєхєрсєг байдаг. Гэхдээ бусад тvмэн vндэстний зан цатгалт, санаа сэтгэлийг санаа сэтгэл дээрээ орчуулан буулгамaгц сая амтыг нь олж, дулааныг нь мэдэж, утга чанарыг нь гvйцэд ойлгодог. Гэтэл, гэтэл гэрэлт нарны дор би нулимсаа арчичихаад тоосон дундуур саравчилсаар эсгий малгай, духны тоорцог, сугалдаргалсан ханцуйнууд, хажуугаар салхи татуулан єнгєрєєд бараа нь тасрах гэж байна гэж урамгvй дуугарна. Хvн нисэж байна, бид мєлхєєд алхаад болно. Эх орны одоогчлол, эрин цагийн шинэ vрээр манийгаа дууданхан байна шvv дээ. Бид яарна, нэхэмжилнэ ээ. Бусад тvмэн vндэснvvдтэй адилаар бусад тvмэн vндэстнvvдийн туршлагыг сурна. Гэхдээ тэд зориг санааны ташуураараа морио яаж ташуурдан байж сая баттай урагшилсныг л, бас цаашаа давшина гэе.
Би монгол хvн. Миний сэтгэлийн гонхоо. Энэ vгийг хэлэхдээ алган дээрээ алт шиг тавиад тvvний хvнд хєнгєнийг хэмжиж дийлэхгvй. Амь насны нийслэл болсон зvрхэн дотроо тавиад хєдєлгєж vзвэл сая тvvний хvнд хєнгєнийг жишиж мэдэх юм аа. Тvvнд єнгєрсний бvтэц бий, єнєєдрийн цогц бий, ирээдvйн тєлєв бий. Ингэхлээр энэ vг бол зєєлєн уруулын зvгээр нэг хєдєлгєєн тєдий биш юм aa. Ингээд л бодохлоор сэтгэлдээ дуулалтай, хэсэгтээ уйлалтай, хэсэгтээ инээлтэй, хэсэгтээ хорсолтой шиг болдог юм. Хvний сэтгэл чухам ямар vед хамгаас илvv хєдєлдєг болоо. Баярласан vед vv, зовсон vед vv, эрмэлзэлтэй vед vv, эсвэл горь тасарсан vед vv. Аль vеийн сэтгэлийн догдлол хамгаас илvv vнэтэй болоо. Зєвхєн би монгол хvн гэдэгтээ согтоод, омогшоод л, баярлаад л, дуулаад л, шvvрс алдаад л зогсчихож болно уу. Манай хариуцлага vvнд л оршино гэж vv. Нэн чухал нь юунд оршино вэ. Би энэ vгтэй хэр тэнцэнэ. Та энэ vгтэй хэр тэнцэнэ. Хэн энэ vгтэй хэр тэнцэнэ вэ? Ямар байвал сая энэ vгнийхээ жинхэнэ агуулгыг нэгдvгээр биеэр тєлєєлж чадна вэ? Манай євєг дээдэс энэ vгийг vvдэн бvтээсэн. Манай ахмад vеийнхэн энэ vгийг хамгаалж, хєгжvvлээд одоод залгуулсан. Бид vvнийг хадны цуурай мэт нойрмогоор тосож авна уу, халуун зvрхээрээ сэргэг тосож авна уу. Ингэж л бодмогцоо би бас хацраа алагдалтай болж, манарчих алддагсан. Тvvхээ ярих аргаар омогшлын єв болгочихоод, эсвэл єлгийн дуугаа болгочихоод амттайхан нойрсож болно гэж vv. Зvрхэн дээрээ зvv гєнжчихєєд євдєхийг мэдэхгvй хvний амьтай гэдэг нь юун дээр илэрдэг юм. Хэрвээ согтвол сая баатар нь илэрч, мэргэн нь мэдэгдэж, сэргэг нь харагдаж, мэдрэлтэй нь vзэгдэж, амьд сэтгэгдэл нь тодордог юм бол, хvчтэй догдлол байвч гvнзгий бодлогогvй юм бол, эм нь эрдээ бар, эр нь хvvхдэдээ л бар, хvvхэд нь идэхдээ л бар юм бол “Би бол монгол хvн” гэдэгтэй энэ зэрэгцэнэ vv. Тvvхийн энэ хамгийн чухал шат vед манай vндэстэн бусад тvмэн vндэстнээс хоцрохгvйгээр євєрмєцєє єнгє будагтай хувь нэмрээ vзvvлэхээ чармайхын тєлєє бид бvгдээрээ хоолой нийлvvлэн уул усандаа цуурайттал “Би бол монгол хvн” гэдгийхээ ухааныг гvйцэд олчихоод зоригтойхон хэлж чадах хэмжээнд хvрэхээр тэмцэцгээе. Хэн хэрвээ хvчир бэрхшээлийн ємнє нугарч, хєдєлмєр тэмцлээс шантраад нойрмог зvvрмэгийн хооронд унжин санжин байхад нь “Чи бол монгол хvн биш ээ” гэвэл тэрний чихэнд аянгын ниргэлт шиг л сонсогддог хэмжээнд хvргэхээр тэмцье. Аа, тэр цаг бол ёстой манай монгол vндэстний vрс мандах нарны дор тvмэн цэцгийн хvрээлэн дотор ах дvv нартайгаа хамтаар ялалтаа билэглэх сайхан цаг vе мєн.
Цахарын зохиолч Лигдэн
Єєлд овогт Лигдэн гуай Євєр Монголын Шилийн гол Аймгийн Хєвєєт шар хошууны ханын ар гэдэг газар 1943 оны 7 сарын 23 д малчин Базарширчинчоогийн отгон хєвгvvн болж тєржээ. Хар бага наснаасаа хал зовлон амсаж, ядуу амьдралд давтагдан єссєн учраас, хvчтэй бэрхшээс хойш ухардаггvй цєс зоригтой хvн болж хvмvvжсэн байна. Ухаа орсон цагаасаа ном сударт бахтай хvн байжээ. Ахаа дагаж Шилийн гол аймгийн хэдэн сургуулийг дамжин сурч, 1964 онд Євєр Монголын их сургуулийн Монгол хэл утга зохиолын тэнхимд шалгаран орсон байна. 1966 онд Лигдэн гуай их сургуульд 3 дугаар дамжааны оюутнаар сурч байсан vед, Хятад улс даяар vймсэн “Соёлын их хувьсгал” эхэлж, хичээл сургууль тасарч, 1970 онд их сургууль тєгссєн нэрээр ажилд орсон байна. Лигдэн гуай багаасаа уран зохиол сонирхож явдаг байжээ. Оросын алдарт зохиолч Гоголь бол тvvний хамгийн анхны шvтээн нь байв. Их сургуулийн оюутан байсан vеэсээ шvлэг бичиж сонин сэтгvvл дээр нийтлvvлж, уран зохиолчийн зам руу алхаж эхэлсэн байна. Лигдэн гуай 80-аад оний эх болтол голдуу, шvлэг найраглал бичдэг байж. 1978 онд “Шидэт толь” гэдэг шvлгийн тvvвэр анх хэвлvvлж, 1981 онд “Гайхамшигт ав”, “Мєнх зул”, “Гучин гурван алтан vрийн домог” гэдэг гурван шvлгийн тvvвэр ном анх хэвлvvлж, уншигчидийн анхаарал сонирхлыг татсан байна. Євєр Монголын утга зохиолын дээж болох "Єнєр цэцэг" сэтгvvлийн эрхлэгчээр ажиллаж байгаад чөлөөнийхөө амралтанд суусан . 1989 онд хоёр орны харьцаа сайжрах тэр агшинд аавын урилгаар Улаанбаатар хотноо хєл тавихад нь нvvр учирч, яриа хєєрєєг нь сонсож явлаа. Тэрээр Євєр монголчуудыг "Хvнэн шугуйд тєєрєє нь vгvй Монгол" гэж тодорхойлон ярьж байсан нь сэтгэлд тод vлджээ. Лигдэн гуай нутагтаа буцаад "Нар саран доорх Монгол орон" нийтлэл бичиж, хэл аманд нэлээд орооцолдож байсан гэж дуулдсан юм. Энэ удаад эрхэн зохиолчийн сэтгэлдээ тээж явдаг ийм нэгэн ачааг уншигч танаa толилуулья.
(2004 оны 3 сарын 8-нд шинэ vсгэнд буулгав)
3 comments:
Ligden guyain ene o'guulel bas yum bodogduulahaar saihan bichsen ed shuu ho. Urjnan London d suuh ohin deeree ehnerteigee irehed ni uulzaj neg o'dor daguulj yavj bas endehiin nom bichgiin mo'r ho'odog zaluustaigaa uulzalt zohioson doo. Mongolchuudaa haraad ih bayarlaj ho'rch baigaa ni haragdsan. Bi neg zavaaraa ter zuragnuudiig blog deeree taviya.
Zun Beijingeer damjij Mongol yavahad unaa, zochid buudal oloh zeregt ih tus bolson. Saihan setgeltei mongol ah daa.
Их ухаантай хүн. Нэг удаа "-Манай нутагт хана хүртэл чихтэй" гэж байсан юм.
sonsood sonsood hanahgui saihan nairuulal baina
http://tsahimulaach.tsahimurtuu.mn/audio.pls
Post a Comment