Thursday, August 28, 2008

Хятад хvний санаа шунал хоёр


Америкийн компаниүдад хятад ажилчид зөндөө олон байдаг. Миний ажиллаж байгаа компанид ч нэлээд хэд бий. Гэхдээ тэдний тоо энэтхэгүүдээс харьцангүй цөөн. Америкийн компанид нарийн мэргэжлээр ажиллаж буй хятад хүн бол яавч боловролоор доогуур орохгүй нь мэдээж. Үдийн цайны цагаар компанийн хоолны газар нийгэм улс төрийн халуун маргаан хааяа өрнөнө. Америкууд болcон хойно Ерөнхийлөгчийн сонгуулаа л ярина. Энэ удаад харин Бээжингийн Олимпын талаар яриа тасрахгүй байв. Цай ууж суусан энэтхэг бүcгүй “-Хятад энэ жил ямар олон алтан медаль авав аа, гайхалтай юм аа” гэж битүүхэн атаархсан маягтай дуу алдахад цаана нь суугаа хужаа залуу хамраа сөхөж “-Хэрвээ Монгол Хятадын хэсэг байсан бол хоёр алт нэмэгдэх байсан юм” гэх нь тэр. Би тэвчсэнгүй “-Xятад хүн шунахай гэж үнэн юм аа, хаа хамаагүй Монгол улсын медалийг хүртэл нэмж тоолох гээд, Олимпoд түрүүлсэн нь болоо юм биш үү” гэхэд үг сөргөх эвгүй байдлыг анзаарсан энэтхэг бүсгүй зүүнд хатгуулсан юм шиг год үсрэн босч “-За та нар сайхан хооллоорой, надад хурдан дуусгах ажил байгаа” гээд алга болов. Нөгөө хятад гэнэдэж эвгүй үг хэлсэндээ бантан “-Уг нь Монгол ч Xятадын нэг хэсэг байсан юм л даа. Оросуудын хүчээр тусгаар улс болсон” ухааны юм хэлдэг байгаа. “-Тэрэндээ тулах юм бол Хятад, Монгол хоёулаа Манж гэдэг улсын хараат орон байгаад тус тусдаа тусгаар тогтнолоо олон байх аа. Манж улсыг сэргээхийн тулд япончууд та нарыг ийм бодлоос чинь болоод жаахан хядсан нь түүхийн үнэн биз дээ” гэж шахаж хэлэв. Намайг нэлээд ууртай байгааг мэдэрcэн хужаа залуу байдал улам бишдэснийг ойлгоод “-Монголчууд цөөхүүлээ байж олон медаль аваад чадалтай байна аа” гэж доль цохив. “-Өвөр Монгол, Буриад хоёроо Хятад, Oрост алдаагүй байсан бол бүр олон медаль авaх байсан юм даа. Их гүрний дээрэнгүй бодлогоo энд явуулахаа болиорой. Яc үндсээр гадуурхах нь компанийн дотоод бодлогот харш байх аа” гээд жаахан барьцаа ахиулав. Мань эр “-Өө уучлаарай, өөрийг чинь гомдооё гэж бодсонгүй, бодож байснаа санаандгүй хэлчихлээ” гэж хэлээд бослоо. Тийм ээ, Америкт тулдаа энэ хужаа амархан бууж өгч байна. Энэ хүн эх нутагтаа байсан, эсвэл би өвөр монгол хүн байсан бол яаж шүлсээ үсчүүлэн дайрах бол oo. Зэвүү, дург
үй хоёр зэрэг зэрэг хүрээд, бодохоос сэтгэл зарс хийж, толгойтой үс арзайн, нурууны хөлс чийхарч байв. Ийм санаатай хужаануудыг монголчууд байтугай дэлхий дахинаараа үзэн ядахаас өөр яах вэ. Харин манай зарим хүүхнүүд яаж яваад ийм амьтдын өвөрт гүйгээд орчихдог байна аа, ёстой монгол хүний уужуу тайван зан гэдэг нь л байх даа. Гайхмаар шүү. “Монголын хөрсөнд нь тариагаа, хүйсэнд нь үрээ цацаx” хужаа нарын андгай байдаг гэсэн эртний үгийг монгол хүн бүр мартаж үл болно. Мартвал бид ёстой сөнөнө өө.

2008 оны 8 сарын 28

6 comments:

gegeen said...

ene tegeed tand tohioldson yavdal hereg uu. balarsan yum. yer ni urd horshiig uzen yadah uzel mongolchuudiin mah tsusand shingeestei baidag shig bn. australia-d baigaa hyataduud nadad muu yum hiideggui ch bi ooriigoo hyatad gej heluuleh durgui, mongoliig hyatadiin heseg bish, tusgaar togtnoson, tusdaa hel soyoltoi uls baidag gej bainga l humuust sanuulj yavdag. australia bol ter chigeeree hyataduudad ezlegdchiheed l baina. Sydney yalanguya haashaa l harna hyatad, hotiinhoo tovd China Town-tai, jijig dund businessuudiig ni hyataduud atgachihsan, uneheer gadaadad baigaa mortoloo asar ih huchee avchihsan nuser community bii bolgochihjee. Getel bidnuus Mgl community-gaa baiguulah gej nayan ajil bolj suuhiim daa. Yah ve baiz

ganga said...

Ingeed muu hujaa nar manaihni yasni durgui hurgeed zevuun gedeg ni.

3apaa said...

Бид ялагдахгүйн тулд амьдарч байна уу ялахын тулд уу? гэдэг асуултыг бодож ухаалаг байх цаг ирсэн мэт.

Anonymous said...

Синга хүмүүс чи Монгол гэхээр хятад уу? гээд асуугаад байдаг харин би тэднээс

-Та хятдаар ярьдаг болохоор хятад уу? гэж асуухад

-үгүй дээ яалаа гэж би бол Сингапур хүн гэдэг тэгэхээр нь би

-яг үүнтэй адилхан, би бол Монгол хүн, бид хятадаар ч ярьдаггүй тиймээс би тэр хятад хүмүүсэс чинь тэс өөр гэж хэлдэг юм.

Sharavsambuu Gunchinish said...

Баатар ах ч болгож тавьжээ муу хятадыг. Ер цаашид иймэрхүү юм ярьж байгаа хятадуудын амыг нь таглахуйц түүхийн мэдлэгтэй байх хэрэгтэй юм байна гэдгээ ойлголоо.

kadai2009 said...

harin tiiime ene hujaa nar tuuhe yorooso medehgui.
mmmmm bas orowdoltoi yum . bga dund surguulid ni mgl-g hujaagiin negen heseg ee geed zaagaad bhad odoo yaaltai ch bileee. ted ch tegej yarihaas oor yaaltai .
manai tor zasag ch teriig ni gan hiih chadalgui hetsuuhen ch yumdaa bga buurai oron ! minii toriin tusheed dotrooo buhimdaj yawdag gej bodoj bn.

ulas eh oron min amar amgalan tor zasag min ew eyetei bg.