Монголын эрийн гурван наадмын бөх бол Xалх бөх юм. Халх түмэн нь монголчууд бутарч үймсэн тэр цагт зүүн баруун хоёр Монголын холимог аймгуудаас бүрдэж завсрын түмэн болсон ба хожим монголчууд зургаан түмэн хуваагдан сарнихад бие даажээ. Тэгэхээр Xалхын бөх нь эртний уламжлалт монгол бөхөөсөө арай өөр, шинэ дэг жаягтай болж хөгжсөн учир арслан зодог, зангиа, бугын дэвээ, бүргэдийн дэвээ зэрэг онцлогууд нь ямар нэгэн хэлбэрээр өөрчлөгдөж, улмаар гээгджээ. Өнгөрсөн зууны эхэнд Халх Монгол тусгаар улс болж үлдсэнээр халх бөх монгол бөхийн тэргүүлэх хэлбэрт шилжжээ.
Хэдэн зууны турш нэгэн хэв маягтай явж ирсэн монгол бөх орчин цагийн хөгжил дэвшлээ дагаад улам боловсронгүй болж, бас даяарчлагдах ёстой гэж би үздэг. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Өнөөгийн монгол бөхийн онцлог нь хэт их орон нутгийн хэлбэртэй, жалга довоороо талцсан сэтгэлээр хоорондоо харьцдаг, харьяалал, угсаа жаахан өөр бол ямар нэгэн хэлбэрээр хавчдаг нээлттэй биш тогтоцтой ажээ. Үүний тод жишээ бол Тува, Үзэмчин, Баргын бөхийг улсын наадамд барилдуулахгүй байгаа явдал юм. Ийм байдалтай он цагийг өнгөрөөгөөд байвал цаашид монгол бөх төдийлөн хөгжихгүй, олны хүртээл болж дэлхийн ард түмний сонирхолыг тaтaж, сэтгэл зүрхийг төдийлөн эзэмдэж чадахгүй. Ийм тохиолдолд монгол бөх Олимпын төрөлд орох ямарч боломжгүй.
Олимпын төрөлд греек-ромын барилдаан, чөлөөт бөх, жүдо орсон байхад яагаад монгол бөх орж болдоггүй юм бэ гэсэн асуудал аяндаа гарч ирнэ. Японы уламжлалт сүмo Олимпын төрөлд ороогүй байхад монгол бөх яаж орох билээ гэж хэлэх хүн гарч мэднэ. Сүмо бол мэргэжлийн спорт гэхээсээ илүү хатуу бэрх орчин нөхцөл шаарддаг учраас түүнийг Олимпын төрөлд оруулах асуудал төдийлөн ургаштай явдаггүй болов уу. Мэргэжлийн спортоос сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг гээд бараг бүгд л Олимпын төрөлд орсон байна. Олимпын төрөлд шинэ спорт нэмэх нь Олол улсын Олимпын Xорооны үзэмж, лоббийн асуудал байх аа. Япончуудад тийм үзэмж, лобби байлаа ч сүмог дэлхийд түгээмэл болгох боломжоор нэн тааруу юм. Сүмогийн холбоо дүрмээ өөрчилж, гадаадын бөхчүүдийг татаж оруулснаар Японы сүмо сонирхолтой болсон хэдий ч гадаад орнуудад жүдо шиг түгэн тархах боломж нь хязгаарлагдмал байсаар байна. Тийм боломжтой жүдогоо япончууд дэлхийд түгээж чадсан билээ. Дэлхийн олон оронд жүдо дэлгэрснээр Олимпын нэгэн төрөл болох үүд хаалга нь нээгдсэн болов уу.
Олимпын төрөлд монгол бөхийг оруулахын тулд эхлээд үндэснийхээ бөхөө бүгдэд нээлттэй болгох, дараа нь хүч хөрөнгө, оюун ухаан зарж дэлхийн томоохон орнуудад дэлгэрүүлэх хэрэгтэй. Дэлхийн олон нийтэд монгол бөхөө түгээмэл болгож чадсан цагт Олимпын төрөлд орох тохироо нь бүрдэнэ. Хэрвээ монгол бөх Олимпын төрөлд орвол монгол соёлд гадныхны хандах хандлага дээшилж, монголчуудын нэр нөлөө дэлхийд өсөх ба улмаар монгол соёлын дархлаа бий болно. Хятад нь ч бай, япон нь ч бай ялгаагүй өөрийн соёлоороо дэлхий нийтийг байлдан дагуулахыг цаг ямагт эрмэлзэж байдаг. Даяaрчлалын өнөө үед тэдний зүтгэл талаар болсонгүй үр дүн нь гарч байна. Хятад япон хоол, караокэ, жүдо тайковандо, луут завны уралдаан, галын наадам, азийн урлагийн төрлүүд дэлхий нийтийн хүртээл болжээ.
Монгол хүний хувьд хязгаарлагдмал хэв загварт байсан орчин ба сэтгэлгээ нэгэнт задарсан тул бусдад байхгүй өөрт бий зүйлээ ашиглаад дэлхийд гарах, орчлонд орон зайгаа олох боломж бүрдсэн байна Хэдэн үеийн дараа ч хамаагүй Олимпын төрөлд монгол бөхийг оруулах зорилтыг эртнээс тавих хэрэгтэй. Харин тийм орчин нөхцлийг бүрдүүлэхийн тулд одооноос бид өөрөөр бодож, сэтгэж ажилламаар байна. Энэ бол өчүүхэн миний нэгэн гэнэн бодол, бас мөрөөдөл юм.

2008 оны 8 сарын 15
2 comments:
Санал нэг байна. Монгол бөхийг сумо шиг олон улсын чанартай болгож гадны, ядаж монгол туургатны бөхийг өөрийн дэвжээндээ барилдуулдаг болоод...Сүүлийн үед өөрөө барилдаж сурахаас наагуур блогтоо бөхөөр дагнаж байгаа, хэхэ.
Одоо манайхан чөлөөт бөх болон байт сураа улам хөгжүүлж Олимпоос медаль авахын төлөө зорих хэрэгтэй дээ. Монгол спортыг Олимпын төрөлд оруулахад уйггүй хөдөлмөр, зүтгэл, тэвчээр, цаг хүгацаа, хөрөнгө мөнгө орох нь мэдээж. Гэвч түүнээс шантарч болохгүй, үе үеийн хүмүүс цаг тухайдаа үүргээ биелүүлэх хэрэгтэй.
Post a Comment